| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0309/И |
| Дугаар | 300 |
| Огноо | 2020-09-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 300
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Т банк ХХК-ний С аймгийн салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.А, Б.Э нарт холбогдох үндсэн зээл 7,997,804.03 төгрөг, зээлийн хүү 943,199.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,492.29 төгрөг нийт 8,942,495.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 09 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ний С аймгийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.А нь 2018 оны 08 сарын 06-ны өдөр №18/108 тоот зээлийн гэрээг байгуулан Т банкны С салбарын харьяа Ж тооцооны төвөөс 9,733,262.79 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг сарын 1.7 хувь жилийн 20,40 хувийн хүүтэй , 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2, дахь заалтыг зөрчиж, зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөлгүй нийт 224 хоногоор хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Иймд Д.А, Б.Э нараас 2020 оны 08 сарын 14-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн төлбөр 7,997,804.03 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 943,199.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,492.29 төгрөг нийт 8,942,495.82 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иргэн Д.А, Б.Э нараас 8,942,495.82 төгрөгийг гаргуулж Т банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 5 дугаар багт оршин суух Ө овогт Д.А, С аймгийн Ж сум, 2 дугаар багт оршин суух Т овогт Б.Э нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.А, Б.Э нар нь Т банк ХХК-ний нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрийг төлж барагдуулах нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 8,942,495.82 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ний С аймгийн салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А, Б.Э нарт холбогдуулан үндсэн зээл 7,997,804.03 төгрөг, зээлийн хүү 943,199.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,492.29 төгрөг нийт 8,942,495.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.А, Б.Э нар нь нэхэмжлэгч Т банк ХХК-ний С аймгийн салбартай 2018 оны 08 сарын 06-ны өдөр №18/108 тоот зээлийн гэрээг байгуулан 9,733,262.79 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг сарын 1.7 хувь жилийн 20,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан байх ба зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 7,997,804.03 төгрөг, зээлийн хүү 943,199.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,492.29 төгрөг нийт 8,942,495.82 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХХК-ний С аймгийн салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.А, Б.Э нарт холбогдох үндсэн зээл 7,997,804.03 төгрөг, зээлийн хүү 943,199.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,492.29 төгрөг нийт 8,942,495.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.А, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага 8,942,495.82 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 79,015 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 79,015 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц