| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0308/И |
| Дугаар | 306 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 306
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч ДГА-н ХХГ-н нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 09 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДГА-н ХХГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн ХХҮГ-с 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээг иргэн Г.П-тэй байгуулан 1,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай олгосон юм. Иргэн Г.П нь уг зээлээс 200,000 төгрөг төлсөн ба 1,300,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг одоог хүртэл төлөөгүй байна. Иргэн Г.П нь тухайн зээлийг өөрөө аваагүй, “Э.М гэх иргэн Г.П-н өмнөөс хуурамч материал бүрдүүлэн төслийн зээлд хамрагдсан тухай “Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газар”-ын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/15 дугаартай “Прокурорын тогтоол” гарсан байна. Иймд Иргэн Э.М-с гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух И овогт Э.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь ХХҮГ Д аймаг С сумын 6-р баг ИХНТ-н нэхэмжилсэн 1,300,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ДГА-н ХХГ-н нь хариуцагч Э.М-т холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.М нь ДГА-н ХХГ-с 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулан 1,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан байх ба хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн 1,300,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ДГА-н ХХГ-н нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,300,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 35,750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 болох 17,875 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай. 3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц