Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0179

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:171/2015/0198/Э
Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр, 
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр 
Хохирогч ***
Шүүгдэгч *** нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 201509000416 тоот хэргийг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,  -нд Дархан уул аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой,  өрмийн техникч мэргэжилтэй,  ам бүл  5, аав, ээж, эгч, дүүгийн  хамт,  Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, “***” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрт угсралтын ажилчин, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ***/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн *** сумын Хайрхан багийн 8-р байрны гадна 2015 оны 06 сарын 01-ны өдөр 02 цагийн орчим иргэн ***, иргэн *** нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар *** нь *** гэгчийн нүүр тус газар луу нь цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн *** сумын Хайрхан багийн 8-р байрны гадна 2015 оны 06 сарын 01-ний өдөр 02 цагийн орчим иргэн ***, иргэн *** нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүгээр байж байх  үед нь хоолой боолоо гэж ***ын нүүрэн тус газар цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
 Шүүгдэгч *** хэрэг бүртгэлийн шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: ... Би 2015 оны 5 сарын 31-ний 22 цагийн үед гэртээ байж байх үед найз *** утасдаад Хайрхан багийн 1-р байрны урд хүрээд ирээ гэж дуудсан тэгээд явах заманд хамт ажилладаг *** ахтай тааралдаад  бид хоёр ***, ***, *** бид тав Дарханы микро автобус явдаг зогсоол дээр очоод тэнд нэг шил 75 граммын “Соёрхол” нэртэй архийг хувааж ууж дуусаад *** ах түрүүлээд явсан бид 4 дахин хоёр шил Улаанбаатар архи “Шилэн” дэлгүүрээс аваад би найз *** рүү залгаад гэрт чинь ороод 2 шил архи уучихая гэж хэлээд очсон. Тэнд нөгөө 2 шил архиа хувааж ууж байх үед би хэсэг хугацаанд тасарсан байсан нэг сэрэхэд би байрны гадаа ***тай маргалдаад, *** намайг араас хоолой боочихсон байхаар нь зөрүүлээд нүүр хэсэг рүү цохиод унагаагаад дээр нь гараад ганц хоёр удаа нүүр болон гар луу нь цохисон тэгсэн босохгүй байсан. Тэгэхээр нь босгох гэтэл өөрөө босоод манай найз ***ийнх рүү гүйгээд орсон араас нь орох үед ***ын нүүр хэсэг болон хамарнаас цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг, 
Хохирогч ***ын  хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: Би 2015 оны 5 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед найз ***, бид 3 миний эзэмшлийн гражинд нэг шил 75 грамын “Болор” архи хувааж уусан тэгээд би гражаа түгжээд тэндээс би гурав Хайрхан багийн “Тэргэл” дэлгүүр дээр очоод тэндээс дахин нэг шил 75 грамын “Соёрхол” архи аваад Дархан-Уул аймаг руу явдаг микер автобусны буудал дээр нөгөө архиа задлаад ууж байх хугацаанд ***, Аагий бүтэн нэрийн нь мэдэхгүй байна тэр хоёр ирсэн ингээд 5-уулаа архи хувааж ууж дуусаад Аагий гэх залуу түрүүлээд яваад өгсөн бид дөрөв “Шилэн” дэлгүүрээс дахин 2 шил 75 грамын Улаанбаатар архи авах үед ***, *** гэх найз руугаа яриад ганц юм танайд ууя гэж хэлээд ингээд Хайрхан багийн 8-р байранд байдаг ***ийнд очиж 5-уулаа, нөгөө 2 шил архиныхаа нэг шил архийг ууж эхэлсэн энэ үед *** найз унтаад өгсөн бид 4 задалсан архи ууж дуусах үед би нэлээн согтож эхэлсэн ухаан санаа орж гараад байсан ямарч байсан *** найзыгаа сэрээж авч гараад 7-р байрны урд хүргэж өгөөд салцгаасан. *** цаашаа ганцаараа явсан. Тэгээд цааш юу болсоныг санахгүй байна нэг мэдсэн байрны гадаа уначихсан дээрээс *** намайг өшиглөж байсан гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын ... учруулсан гэм хорын хохирлыг уучлалт гуйж барагдуулсан, ***аас нэхэмжлэх хохирол байхгүй, ***тай эвлэрч байна гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 713 дугаартай ... ***ын биед чамархай нүүр зовхины орчим, тохойнд зулгаралт, зовхи, цээжинд цус хуралт, нүдний салст улайсан, уруулын дотор талд язарсан гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаа сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт,  
Гэрч  ***ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... 2015 оны 5 сарын 31-ний орой 19 цагийн орчим би гэртээ байх үед найз ***, *** нар ирээд бид хэд ***ын гражинд очсон, тэнд *** машинаа тавьсан. Хайрхан багийн Тэргэл нэртэй дэлгүүрээс 1 шил 75 граммын Соёрхол нэртэй архи аваад Дархан-Уул аймаг руу явдаг микро автобусны зогсоолын саравчин дотор нөгөө архиа ууж байх хугацаанд ***, *** нар ирээд ингээд 6-лаа нөгөө архиа үргэлжлүүлэн ууж дуусах үед ***, ***  нар 2 түрүүлээд явсан, үлдсэн бид дөрөв Төв дэлгүүрээс 2 шил 75 грамын Улаанбаатар нэртэй архи аваад ***ын найз ***ийн гэрт нь орж эхний шил архиа ууж байх үед *** нилээн муудаад унтаад өгсөн. Ингээд бид дөрөв нөгөө шил архиа ууж дуусах үед ***, унтаж байсан найз ***ыг аваад гарсан тэр хойгуур бид 3 үлдсэн нэг шил архи задлаад уугаад талд нь орж байх үед *** орж ирээд намайг явья гэж хэлээд аваад гарсан, удаагүй *** цээж нүцгэн нүүр хэсэг нь бага зэрэг цустай орж ирсэн, би яасан чамайг хэн зодсон юм гэж асуухад би хүнд зодуулчихлаа хэнд зодуулсанаа мэдэхгүй байна гэсэн гэх мэдүүлэг,
Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... 2015 оны 5 сарын 31-ний орой 17 цагийн орчим хамт нэг газар ажилладаг нэг найз ***тай уулзаад нэг шил 75 грамын Болор нэртэй архи аваад *** машинаа гражинд тавих гээд явсан, явах замдаа ***тай тааралдаад 3-уулаа болоод ***ын гражинд очсон тэнд машинаа тавьсан гражны хаалганы хажууд нөгөө архиа бид гурав хувааж ууж дуусаад Хайрхан багийн Тэргэл дэлгүүрлүү ороод 75 грамын Соёрхол нэртэй архи авааад тэр архийг Дархан луу микер автобусны зогсоол дээр нөгөө архиа ууж байх хугацаанд ***, *** нар ирээд нөгөө архиа үргэлжлүүлэн ууж дууссан тэр үед *** явсан үлдсэн бид дөрөв Төв дэлгүүрээс 2 шил 75 грамын Улаанбаатар нэртэй архи аваад Мөнбаярын найз ***ын гэрт нь орж эхний шил архиа ууж байгаад би нилээн муудаад согтоод унтаад өгсөн хэсэг хугацааны дараа *** явье гэж хэлээд  сэрээсэн  тэгээд намайг 7-р байрны булан хүртэл гаргаж өгсөн санагдах юм тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүүлэг,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ... нөгөө хоёр яагаад алга болчихвоо гэж бодоод араас нь гараад орцоор гартал өөдөөс *** хамарнаас цус гарсан цээж нүцгэн гүйж ирсэн. Тэгэхээр нь гэртээ оруулсан яасан хэн чамайг зодсон юм гэж асуухад юуч дуугарахгүй байсан. Тэгсэн *** ороод ирэхээр ***ыг хэн зодсон юм гэж асуухад би зодсон юм намайг зүгээр байж байх үед хоолой боохоор нь би цохисон юмаа гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг
Шүүх эмнэлэгийн № 713 тоот акт, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.
Шүүгдэгч *** үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.
Хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн тухайгаа мэдүүлж байна.
Иймд шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.    Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэбаатарын ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан ***т холбогдох эрүүгийн 201509000416 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар ***ыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

4.    Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймаг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

5.    Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД