| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0027/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/48 |
| Огноо | 2013-03-11 |
| Зүйл хэсэг | 192.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2013/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0027/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэгт Х овогт *******, Б овогт Т.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000616 дугаартай хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч *******, Т.М нар нь 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд баригдаж буй дутуу баригдсан барилга дотор сэтгэцэд нөлөөлөх бодисын ангилалд багтдаг Делта 9 тетрагидроканнабинол гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 6 сарын эхээр интернетээс мансууруулдаг бодисын талаар М бид 2 харсан. Ямархуу өвс байдаг талаар урьд нь хүн амьтны дам ярианаас сонсож, Дарханд мансууруулах төрлийн өвс байдаг гэдгийг мэдсэн. Интернетруу ороод google-ээс хайхад хэлбэр дүрсээрээ гарч ирсэн. Зургийг нь мэдэж аваад 2012 оны 8 сарын дундуур 40 дүгээр байрны балгас руу ангийнхантайгаа архи уух гэж орсон. Интернетээс харсан ургамал ургачихсан байсан. Тухайн үедээ мэдчихээд орхиж яваад, М д хэлээд хоёулаа очиж үзье гээд хэлсэн. Маргааш нь ирж төстэй өвс байхаар нь хэрэглэж үзсэн. Тамхины доторхийг нь авч байгаад үзсэн дотор нь хийгээд татах гэсэн чинь асахгүй байхаар нь больсон. 9 сарын үед очоод үзэхэд хатчихсан байхаар нь голоор нь ундааны сав нугалж байгаад амсар дээр нь тугалган цаас тавьж байгаад асаагаад татсан чинь толгой жоохон эргээд хоолой хорссон” гэв.
Шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 6 сарын дундуур Дарханд хар тамхины ургамал ургадаг гэсэн сургаар Б бид 2 интернет руу орж хайгаад зургийг нь үзсэн. 40 дүгээр байрны балгасны орчим интернетээс харсан ургамалтай төстэй ургамал байхаар нь татаж үзэхэд асахгүй байсан. 2012 оны 8 сард М бид 2 сургуулийнхаа хүүхдүүдтэй хамт архи уух гэж балгасруу ороход нөгөө ургамал хатчихсан байсан. Дараа нь 2012 оны 9 сарын 2-нд Спортын ордонгоос бэлтгэлээ тараад Ариунболд, Чинзориг, Сайнтулга, Болдхүү дөрөвтэй цуг зургуулаа балгасруу орж нөгөө ургамалыг нунтаглаж, ундааны савны амсарт мөнгөлөг цаас хийж байгаад тэрэндээ нунтагласан өвсийг хийж шатаагаад нөгөө үзүүрт нь цоолоод цоолсон нүхээрээ сорж үзэхэд толгой жоохон эргэсэн, хоолой хорссон, тэгж байгаад зургуулаа цуг цагдаад баригдсан” гэв.
гэрч Т.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2012 оын 08 сард хөдөөнөөс Дарханд ирээд М тэй холбогдоод уулзсан чинт мансууруулдаг өвч олсон татаж үзэх үү гэхээр нь М , Б, Ариугболд, Сайнтулга, Болдхүү бид нар 40 дүгээр байрны суурь гэх балгасны дотор өмнө нь М , Ариунболд, Б нарын хэрэглэсэн гэх ундааны саваар нөгөө гурвыгаа харж байгаад дуйраагаад сорж үзэхэд тамхи татаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Үүнээс хойш 09 сарын 02-нд спортын ордонд сагс тоглож байгаад тарахдаа бөөнөөр дахиж очоод сорж байгаад цагдаа нарт баригдсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дэхь тал/
гэрч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн: ”…2012 оны 6 сарын сүүлээр Б, М бид гурав М ийн гэрт интернет үзэж байгаад канабис нэртэй өвсний талаар үзсэн юм. Тэгээд 2012 оны 08 сарын дундуур М , Б хоёр надад 40 дүгээр байрны суурьны орчмоос интернетээр үзсэн өвсний ижил өвс олсон хэрэглэж үзэх үү гэхээр нь би хамт яваад хэрэглэж үзэхэд толгой эргэсэн өөр мэдрэмж төрөөгүй ээ. Дараа нь 8 сарын сүүлээр С , Б Ч нарт хэлээд бид нар бөөнөөр хэрэглэж үзсэн. 2012 оын 09 сарын 02-нд мөн балгасанд хэрэглэж эхлэж байгаад цагдаа нарт баригдсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2012 оын 08 сарын сүүлээр манай найзууд мансууруулах төрлийн өвс байна, хэрэглэж үзэх үү гэж яригдаж байгаад М , Б, Ариунболд гурвыг дагаж Чинзориг, Сайнтулга бид нар яваад 40 дүгээр байрны балгасанд ундааны савыг нугалаад амсар дээр мөнгөн цаас хийж түүнд нь хатсан өвсөө хийж байгаад шатаагаад ундааны савны эсрэг талд цоолж байгаад утааг нь сорж үзэхэд толгой жоохон дүүрээд хоолой хорссон. М , Б хоёр явж байгаад 40 дүгээр байрны суурь гэх балгасны орчим ургаж байхад нь олсон гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-12 дахь тал/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-14 дэхь тал/,
Сэжигтэн *******.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хэргийн 15-19 дэхь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 09 сарын 14-ны өдрийн 7860 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн *******ын гэх цусанд мансууруулах бодисын сэжигтэй агуулга илрээгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 27 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 09 сарын 14-ны өдрийн 7838 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Т.М ийн гэх цусанд мансууруулах бодисын сэжигтэй агуулга илрээгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 37 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 09 сарын 21-ны өдрийн 7839, 7840 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн нунтаг ургамал зэргийн найрлаганд VIRIAN GC/MS анализын багажин дээр хийгдсэн шинжилгээгээр Делта 9 тетрагидроканнабинол /Delta.9-Tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Делта 9 тетрагидроканнабинол /Delta.9-Tetrahydrocannabinol/ нь сэтгэцэд нөлөөт бодисын ангилалд багтдаг болно” гэсэн дүгнэлт, 7839, 7840 тоот дүгнэлтийн зураг /хэргийн 40-41 дэхь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52, 55 дахь тал/,
2012 оны 10 сарын 03-ны өдрийн 28 тоот Дархан сумын 14 дүгээр багийн Засаг даргын “...Т.М нь тус багийн 1 дүгээр хорооллын 38 дугаар байр 33 тоотод ам бүл 5-уулаа оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хэргийн 53 дахь тал/,
2012 оны 10 сарын 18-ны өдрийн 1883 тоот Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын “...Т.М нь тус багийн 1 дүгээр хорооллын 7 дугаар байр 66 тоотод оршин суудаг болно” гэсэн тодорхойлолт /хэргийн 57 дахь тал/,
Шүүгдэгч *******, Т.М нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Сэтгэцэд нөлөөт бодисуудын 1994 оны 4 сарын 22-ны өдрийн Конвенцид нэгдэн орох тухай, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай конвенцийг хэрэгт хавсаргав. /хэргийн 96-97 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч *******, Т.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, Т.М нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогдож, анх удаа Эрүүгийн хуулийн ерөний ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй гэж амлалт өгсөн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт *******, Б овогт Т.М нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар *******, Т.М нарт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан *******, Т.М нарт Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан С.Баярхүүд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *******, Т.М нарт мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******, Т.М нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******, Т.М нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР