Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2019/0021

 


ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИИН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 123/ШШ2019/0021
Зуунмод сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч С.З, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан “Х а” ХХК-иас Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн А/65 дугаар захирамжийн “Х а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжпэгч Х а ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Ц.З нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 09-ний өдөр А/65 тоот захирамжийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, энэ захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан. Мэргэжпийн хяналтын газраас манай шатахуун түгээх станцыг буулгах гээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа. Хариуцагч нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, захирамжийг яаралтай гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн С сумын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн тайлбар, урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Х а” ХХК-ийн нэхэмжпэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Б.Т миний бие хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжпэгч “Х автосервис" ХХК-ийн “Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн А/65 дугаар захирамжийн “Х а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул тус захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд
 
харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Хариуцагч С сумын Засаг дарга 2019 оны 08 сарын 21-ны өдөр 02/175 тоот албан бичгээр Г.Т итгэмжпэл олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон. Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х а” ХХК-ийн нэхэмжпэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох “Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн А/65 дугаар захирамжийн “Х а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч С сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, “Х А" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь
шүүхиин шиидвэриин нэгэн адил
урдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           ОДСҮРЭН