Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2195

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/02195

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: Х МН ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э Б ЭХХК /РД:0000/-д холбогдох, 

6,697,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энх-Амар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Х МН ХХК-иасшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энх-Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х МН ХХК нь Э Б Э ХХК-тай2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сурталчилгаа зуучлалын гэрээ байгуулсан. Тус гэрээний саналыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Э Б Э ХХК-дхүргүүлсэн. Тухайн үед талуудын хариуцсан салбарын үйл ажиллагааны менежерүүд харилцан тохиролцож, Эрин рестораны заалыг ашиглаж үйл ажиллагаа явуулах саналыг Э Б Э ХХК хүлээн авч, 6 үйл ажиллагааг зохион байгуулсан. Х МН ХХК үйл ажиллагаа бүрт оролцож буй хүмүүсийн тооноос шалтгаалж 1 хүний 7,000 төгрөгийн төлбөр авахаар бусад байгууллагуудтай гэрээ байгуулдаг бол Э Б Э ХХК-тай1 хүний 5,000 төгрөгөөр тооцож төлбөр авахаар гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны хугацаанд нийт 6 захиалга хүлээн авч үйл ажиллагаа зохион байгуулахад нийт 893 хүн оролцсон гэж тооцоолсон. Хариуцагч талын захиалга алдагдалтай байсан. Тус алдагдлыг хүлээхгүй, тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь байгаагүй. Хэрэв байсан бол ийм алдагдалтай гэрээ байгуулахгүй байсан гэж тайлбарладаг боловч лед дэлгэцийн төлбөрийг төлнө. 2 үйл ажиллагаа зохион байгуулсан гэж Сурталчилгаа зуучлалын гэрээ хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн. Хүлээн авсан бусад 4 үйл ажиллагаа алдагдалтай байсан. Үүнээс шалтгаалж ажилчид ажлаас чөлөөлөгдсөн. Итгэмжлэл олгогдоогүй этгээд гэрээ байгуулсан зэрэг тайлбарыг өгч Сурталчилгаа зуучлалын гэрээ -ний 3 дахь хэсгийн 3.4-т заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э Б Э ХХК-иас хариуцагч Хүрээ МН ХХК-д гэрээ цуцлах тухай саналыг хүргүүлсэн. Сурталчилгаа зуучлалын гэрээ алдагдалтай байгаа учир гэрээ цуцлах саналыг хүргүүлж байна. Үлдэгдэл тооцоог хийх боломжтой талаараа дурдсан. Сурталчилгаа зуучлалын гэрээ хүчин төгөлдөр тухайн захиалгууд дээр ашиг орлого олсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, үндэслэлгүй тайлбар хэлж байна. Иймд гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 4,465,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги 2,232,500 төгрөг, нийт 6,697,500 төгрөгийг хариуцагч Э Б Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э Б Э ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э Б Э ХХК-ийнзүгээс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Сурталчилгаа зуучлалын гэрээ-г хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Өмнө дурдсанчилан Хүрээ МН ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр захиралтай огт уулзаж байгаагүй. Сурталчилгаа зуучлалын гэрээ-ний нөхцөлийг Э Б Э ХХК-ийнзахирал Я.Эрхэмбаяр Хүрээ МН ХХК-тай ярьж тохиолцож байгуулаагүй. Тухайн гэрээ байгуулагдах хугацаанд Я.Эрхэмбаяр захирал гадаад улсад албан ажлаар явж байсан гэдгийг нотлох зорилгоор нислэгийн тиз болон оролцсон хурлын баримтуудыг өгсөн. Сурталчилгаа зуучлалын гэрээ-г байгуулах итгэмжлэл олгогдоогүй, төлөөлөх эрхгүй этгээд болох менежер Г.Саруулцэцэг, М.Даваасүрэн, н.Болормаа нар байгуулж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож гэрээ цуцлах тухай мэдэгдэлийг тайлбарладаг. Гэрээ цуцлах тухай мэдэгдэлийн тухайд Э Б Э ХХК-ийгитгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу Я.Эрхэмбаяр Сурталчилгаа зуучлалын гэрээ байгуулагдсаныг мэдэж, намайг мэдээгүй байхад 2 хүлээн авалтын үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Тус 2 үйл ажиллагаа зохион байгуулагдсаныг хүлээн зөвшөөрч, бусад үйл ажиллагаа зохион байгуулагдаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид энэ гэрээг мөрдөхгүй гэж гэрээ цуцлах тухай албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал Сурталчилгаа зуучлалын гэрээ гэж маргадаг. Зуучлалын гэрээ нь зуучлагч нь зууучлуулагчид бүрэн эрх олгож, түүний ашиг сонирхлыг хохироохгүй хэлцэлд зуучилж өгөх ёстой 3 талт гэрээ байдаг. Гэтэл Э Б Э ХХК-ийнзүгээс 2 хүлээн авалтын үйл ажиллагаа зохион байгуулахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Я.Эрхэмбаяр захирал байгаагүй. Э Б Э ХХК-ийнхувьд 200,000 төгрөгийн төлбөртэйгөөр Эрин рестораны заалны талаарх мэдээллийг Х МН ХХК цахим хуудсанд байршуулж, тус зарыг харж үйл ажиллагаа зохион байгуулахаар хүмүүс ирсэн. Иймд зуучлалын гэрээ биш сурталчилгааны гэрээ байна. Зуучлалын хөлс гэж 1 хүний 5,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй. Зөвхөн захиалга баталгаажуулах хуудсанд Э Б Э ХХК-ийгтөлөөлж С.Туул тооцоо нийлж, гарын үсэг зурсан гэж үндэслэж ярьдаг. Тус захиалга баталгаажуулах хуудсанд хийгдсэн бичилтийг манай компанийн ажилтан С.Туултай утсаар холбогдож нийлсэн. Эсвэл өөрөө бичсэн гэж ярьдаг. Захиалга баталгаажуулах хуудас нь нотолгооны ач холбогдолгүй. Э Б Э ХХК-ийнзохион байгуулсан 2 хүлээн авалт ямар ч ашиггүй байсан. Эрин рестроны заалыг хүлээн авалт зохион байгуулах зорилгоор ашигладаггүй. Тус 2 хүлээн авалтыг зохион байгуулахын тулд Дашнямын хуримд 1,318,000 төгрөгийн ашиг олж 250,000 төгрөг, 300,000 төгрөг, 690,000 төгрөгийн зарлага гаргасан. 2017 оноос хойш Х МН ХХК нь Я.Эрхэмбаяр захиралтай уулзах санал тавьдаг. Гэрээний санал хүргүүлдэг байсан. Гэрээ байгуулж хамтран ажиллах санал тавих бүрдээ манай байгууллагад илтэд хохиролтой санал тавьдаг. Тус саналыг хүлээж авдаггүй. Ийм учир Я.Эрхэмбаяр захирлын эзгүйд гэрээ байгуулсан. Гэрч М.Даваасүрэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Сурталчилгаа зуучлалын гэрээ-г Я.Эрхэмбаяр захиралтай тохирсон. Гэрээний санал өгөөч гэсэн учир 2 хэсэгт тэмдэглэгээ хийсэн талаараа хэлсэн. Хүрээ МН ХХК-ийн өгч байгаа Сурталчилгаа зуучлалын гэрээ нь 2, 3 хүний гарын үсэг сольсон, хэд хэдэн өнгийн бал сольж бичсэн менежер Г.Саруулцэцэг Э Б Э ХХК-ийгтөлөөлж гэрээ байгуулж байгаа боловч гэрээний арын хэсэгт гарын үсгээ зураагүй зэрэг маргаантай асуудал байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч Х МН ХХК нь хариуцагч Э Б Э ХХК-дхолбогдуулан зуучлалын гэрээний хөлс 4,465,000 төгрөг, алданги 2,232,500 төгрөг нийт 6,697,500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зуучлалын гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд зуучлалын бус зар сургалчилгааны дагуу хүлээн авалт хийсэн гэж маргажээ.           

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. 

Х МН ХХК нь Э Б Э ХХК-тай2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сурталчилгаа зуучлалын гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд Хүрээ МН ХХК-ийг төлөөлж захирал Т.Энхбаяр, Э Б Э ХХК-ийгтөлөөлж н.Болормаа, Б.Даваасүрэн нар гарын үсэг зурж, хоёр тал компанийн тамга дарсан байна. /хх-ийн 22-23/ 

Уг гэрээ байгуулагдах үед Э Б Э ХХК-ийгитгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Я.Эрхэмбаяр байсан болох нь Э Б Э ХХК-ийнхуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Гэрээг байгуулахад эрх бүхий этгээд эсхүл түүний зөвшөөрлөөр бусад этгээд байгуулж болно. Хэрэв эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. 

Хариуцагч Э Б Э ХХК нь нэхэмжлэгч Х МН ХХК-д цахим шуудангаар гэрээг цуцлахаар мэдэгдэл өгсөн болохоо зөвшөөрсөн. Түүнчлэн гэрээнд зааснаар зар сурталчилгааны төлбөр 200,000 төгрөгийг төлсөн зэргээс дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан Сурталчилгаа зуучлалын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна. 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан. 

Гэрээгээр Х МН ХХК нь өөрийн эзэмшлийн Huree.mn цахим сайтад үйлчлүүлэгчийн эрхэлдэг үйлчилгээний газруудын тухай мэдээлэл байршуулах, үйлчлүүлэгчийн үйл ажиллагааг уг цахим сайтаар болон бусад хэлбэрээр сурталчлах, үйлчлүүлэгчийг хэрэглэгчтэй холбож, захиалга олоход зуучлах, Э Б Э ХХК нь зуучлагч хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангах, зуучлагчид сурталчилгаа, зуучлалын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. 

Зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгсөх үүрэгтэй бөгөөд шүүхэд энэ талаар нотлох үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгч 2017 оны 11 сарын 17-ны өдрийн Захиалга баталгаажуулах хуудсыг үндэслэн баримт үйлдсэн гэх боловч уг баримтад Төрийн банк, Мандах бүртгэл, Автомаерикал, Санхүүчид, Завхан тэс, Дашням нарыг зуучлагчаар зуучлуулсныг баталгаажуулсан баримтгүй, захиалга баталгаажуулсан хэсэгт С.Туул гэж бичигдсэн байх ч хариуцагч талыг төлөөлөх, баталгаа гаргах эрх бүхий этгээд баримтыг зөвшөөрч баталгаажуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

            Хариуцагч нь Санхүүчидийн баяр болон Дашнямын хуримын хүлээн авалтын үйл ажиллагааг зохион байгуулсныг үгүйсгээгүй боловч зуулчлуулан уг арга хэмжээг зохион байгуулаагүй гэж маргасан. Нэхэмжлэгч зуучлалын гэрээний үүргээ биелүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй буюу үндсэн төлбөрийн үүрэг шаардах үндэслэл тогтоогдоогүй тул гэрээгээр тохирсон алданги шаардах эрхгүй.  

Иймд хариуцагч Э Б Э ХХК-иас 6,697,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хүрээ МН ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Э Б Э ХХК-иас 6,697,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х МН ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х МН ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,110 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР