| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0045/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/49 |
| Огноо | 2013-03-11 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2013/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0045/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч ******* гийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
шүүгдэгч Г.А ын өмгөөлөгч Л.Жаргалсайхан /0-307/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Ч овогт ******* , Г овогт Г. А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000620 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч ******* , Г.А нар нь бүлэглэн 2012 оны 10-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг "Скай" зочид буудлын сауны амралтын өрөөнд байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А.Э ын цүнхтэй эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч нийт 1.107.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2012 оны 10 сарын 18 өдөр А тай уулзаж скай нэртэй буудлын вийп өрөөнд ороод нэг нэг пиво уугаад хоол идсэн. Тэгээд таньдаг Батнаа Амараа гэдэг хоёр найзыгаа дуудсан. Батнаа Амараа хоёр ирээд гадаа зааланд нь сууж нэг нэг пиво уугаад дараа нь саунд суухаар болоод
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2013\ Ý.Ñàðàíçàÿà, Ã.Àíõáàÿð íàð 145.2.doc
А бид хоёр түрүүлж ороод хувцасаа тайлж байтал үйлчлэгч нь араас орж ирээд наад өрөө чинь биш гээд өөр өрөөнд оруулсан. Саунаас Амараа Батнаа 2 түрүүлээд гараад явсан. Тэгээд бид хоёр араас нь гарах гэтэл амралтынх нь өрөөнд нэг жижиг хар цүнх, хөх цамц байхаар нь Амараа Батнаа хоёрыг ажлаасаа буугаад шууд ирсэн болохоор юмаа үлдээгээд гарчихаж гээд аваад гарсан. Гадаа гартал тэр хоёр явчихсан байсан. Тэгээд ухаад үзтэл хятадаар бичигдсэн жижиг цаас, картнууд, хар саарал өнгөтэй камер зэрэг гарч ирэхээр нь Микрийн голын 9 давхарын орцонд ороод А камерыг аваад, цүнхтэй юмыг нь цамцанд нь боогоод хаячихсан. Тэгээд бид 2 салаад явсан” гэв.
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”С гийн өгсөн мэдүүлэг үнэн бодит бөгөөд 2012 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих орой Скай нэртэй буудалд ороод нэг нэг пиво уусан. Тооцоогоо хийх гэтэл мөнгө дутаад С гийн хоёр найзыг нь дуудаад нэг нэг пиво ууцгаагаад дараа нь саунд суусан. Сауны өрөөнөөс нөгөө хоёр залуу түрүүлээд гарсан. Араас нь бид хоёр цүнхээ мартчихсан байна гэж бодоод хар цүнх, хөх цамцыг аваад гартал нөгөө хоёр залуу байхгүй явчихсан байсан. Тэгээд цүнхийг уудлаад үзтэл бараа худалдан авсан бичиг баримт, картнууд, гар чийдэн ч юм уу, камер ч юм уу мэдэгдэхгүй юмнууд байхаар нь тэр дороо Амараа Батнаа хоёрынх биш болохыг мэдээд гар чийдэн шиг юмыг нь С надад өгсөн. Цамцанд нь цүнхийг нь ороогоод микрийн 9 давхарын голын орцны 4 давхарын үүдэнд орхисон. Бид хоёрын буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг "Скай" зочид буудлын сауны амралтын өрөөнд байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн А.Э ын цүнхтэй эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч нийт 1.107.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Э ын мөрдөн байцаалтад өгсөн:...”Би 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад орж ирсэн юм. Тэгээд Дархан-Уул аймагт Мөнхцэцэг гэдэг хүний Скай нэртэй буудал дээр ирсэн юм. Тэгчихээд өөрийнхөө гар цүнтэй эд зүйл боллон хувцасаа тэр буудлынх нь нэг давхарын доор байрлах амралтын өрөөнд нь оруулж ширээн дээр нь тавьчихсан байсан юм. Тэгээд өөрөө дээшээ Г тогооны өрөөнд орон хүнд хоол хийхийг зааж өгөөд байж байсан юм. Тэгээд орой нь нөгөө өрөөндөө орсон чинь харин миний цүнхтэй эд зүйл болон хүрэм зэрэг эд зүйлс алга болсон байсан юм. ... би алдсан эд зүйлээ юаниар үнэлнэ. Гэхдээ би Монгол Улсын хилээр орж ирэхэд 1 юань 222 төгрөг байсан болохоор энэ ханшаар бодож гаргана. Би ногоон өнгөтэй желиткээ 120 юань, утасны картаа 100 юань, хятад дугаар /13867483912/ 120 юань, эрүүл мандийн дэвтэр 800 юань, гар утас 1000 юань, гадаад паспорт 2000 юань, мөнгөний цүнх /түрийвч/ 200 юань, хүрэм /адидас/ 1100 юань, цүнх үүрдэг 180 юаниар тус тус үнэлнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33 дахь тал/,
хохирогч О.М. мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оын 10 сарын 18-19-нийг шилжих шөнө өрөөнөөсөө цүнтэй бичиг баримт, хувцасаа хулгайд алдсан юм. ... энэ гэмт хэргийн улмаас Э болон надаас хохирол их гарсан. Буцаж гарахын тулд Улаанбаатар хот явах бичиг баримт гаргуулж авах зэрэг зардал гарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 35 дахь тал/,
гэрч С.Э. мөрдөн байцаалтанд өгсөн: ... “2012 оны 10 сарын 18-ний өдрийн өглөө 10 цагаас орой 01 цаг хүртэл “Скай” буудалд зөөгч, барменаар ажиллаж байсан. ... Тэгээд байж байсан чинь орой 22 цагийн үед 2 охин орж ирээд вип өрөөнд орж сууж хоол авч идээд пиво ууцгаасан юм. Тэгж байтал гаднаас 2 залуу орж ирэхэд тэр 4 нийлээд зааланд сууж пиво ууцгаасан юм. Тэгснээ 22 цаг өнгөрч байхад тэр хүмүүс саунд орох гэсэн юм гээд гуйгаад байхаар нь болохгүй гэсэн чинь ядаж ганц цаг орчихъё гэхээр нь би саунаа халаачихаад буцаж ирэн одоо саун халчихсан байгаа гээд оруулахад 2 эмэгтэй нь түрүүлээд орсон юм. Харин нөгөө 2 залуу нь надаас пиво аваад сауны өрөө рүү доошоо буухаар нь би удаагүй 10 орчим минутын дараа сауны өрөө рүү доошоо буугаад очсон чинь нөгөө 4 хүн миний халаасан сауны өрөөнд биш харин нөгөө Хятад иргэний байрласан өрөөнд орцгоочихсон байсан. Тэгэхээр нь би энэ өрөөнд орж болохгүй гээд тэр өрөөнөөс гарган хажуугийн сауны өрөөнд оруулсан юм. Тэгээд тэр 4 хүнийг Хятад иргэний эд зүйл байгаа өрөөнөөс гаргачихаад өрөөг нь түгжээд дээшээ гарсан юм. Тэр хүмүүсийг гарсны дараа бил үү байхад нь ч бил үү одоо сайн санахгүй байна, нөгөө Хятад иргэний байрлаж байсан өрөөнөөс юм алга болсон байна гэж байсан юм. ... 2 эрэгтэй нь үүдний хэсгийн 2 сэндэл дээр гутлаа тайлаад сууж байсан. Харин 2 эмэгтэй нь цаад талын Хятад иргэний байрлаж байсан амралтын өрөөнөөс хоёулаа гарч ирсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дахь тал/,
гэрч Д.Б. мөрдөн байцаалтанд өгсөн: ... “2012 оны 10 сарын 18-ны өдөр хамт ажилладаг А тай ажлаа тараад явж байхад 21 цаг өнгөрч байхад надруу утсаар танилцсан өөрийгөө Дээгий гэж танилцуулсан охин утсаар яриад Скай буудал дээр хүрээд ир би найзтайгаа байна гэхээр нь Амарбаяр бид 2 яваад очиход вип өрөөнд нь нөгөө 2 охин пиво уугаад тооцоо хийх мөнгөгүй гэчихсэн сууж байхаар нь тооцоог хйичихээд зааланд гарч суугаад дахин пиво аваад, харин Дээгий гэж танилцсан тарган охин нь 100 грамм архи авч ууж сууж байгаад тэр 2 охин саунд оръё гээд байхаар нь орохоор болоод тэр 2 охин түрүүлээд доошоо сауны өрөөнд ороход нөгөө 2 охин шатны зүүн гар талын өрөөнд ороод цаад талын амралтын өрөөнд сууж байсан. Тэгэхээр нь бид 2 үүдний хувцас сольдог өрөөнд нь гутлаа тайлах гэж байхад ресепшн нь бууж ирээд энэ өрөө биш ээ хажуугийн өрөөн ороо гэхээр нь бид 2 түрүүлээд хажүүгийн зааж өгсөн өрөөнд нь 1 цаг шахуу сууж байгаад гараад явсан юм. ... Би гаднаас орж ирэхдээ ажлын хувцасаа хийдэг том хар цүнхтэй явж байгаад Скай буудал руу ород нөгөө 2 эмэгтэйтэй уулзахаасаа өмнө барменд нь хэлээд текнийх нь ард тавьчихсан байснаа гарахдаа аваад гарсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 38 дахь тал/,
гэрч П.А.ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”тэгсэн нөгөө 2 охин саунд оръё гээд саунд орохоор болоод Батхүү бид 2 нөгөө 2 охины уусан юмных нь тооцоог хийгээд үлдсэн. Харин тэр 2 охин түрүүлээд доошоо сауны өрөө рүү яваад орчихсон юм. Бид хоёрыг тооцоо хийгээд доошоо шатаар буугаад зүүн талын өрөө рүү ороход нөгөө 2 охин цаад талынх нь массаж хийдэг өрөөнд орчихсон сууж байсан. Тэгэхээр нь Батхүү бид 2 үүднийх нь өрөөнд гутлаа тайлаад углааш өмсөөд сууж байтал ресепшн орж ирээд энэ өрөөнд орохгүй хажуугийн өрөөнд орчих гэхээр нь түрүүлээд нөгөө зааж өгсөн өрөөнд нь орж 1 цаг шахуу болоод гарцгаасан юм” ... Батхүү ажлын хувцасаа хийсэн том хар цүнх үүрчихсэн явсан юм. Гэхдээ тэр 2 охинтой уулзахаасаа өмнө буудлын эгчид нь хэлээд үлдээчихсэн байсан юм. ... дөрвөлжин жижиг хар өнгийн үүрдэг оосортой цүнх байгаа харагдсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 39 дэхь тал/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” нэртэй буудлын сауны өрөөнөөс 2012 оны 10 сарын 18-ны шөнө БНХАУ-ын иргэн А.Э ын цүнхтэй эд зүйл алдагдсан гэх газрыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал /хэргийн 18-20 дахь тал/,
Капитал зууч ХХК-ны 2012 оын 12 сарын 10-ны өдрийн хохирогч А.Э ын алдагдсан гэх эд зүйлд үнэлгээ хийн ...”нийт дүн 5000 юань” гэх үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 42-43 дахь тал/,
2012 оны 11 сарын 12-ны өдрийн Монгол банкны Дархан-Уул аймаг дахь салбарын “Төгрөгний БНХАУ-ын юаньтай тэнцэх албан ханш 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 221.48 төгрөг тус тус байсныг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хэргийн 57 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 74, 78 дахь тал/,
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”2012 оны 10 сарын 18 өдөр А тай уулзаж скай нэртэй буудлын вийп өрөөнд ороод нэг нэг пиво уугаад хоол идсэн. Тэгээд таньдаг Батнаа Амараа гэдэг хоёр найзыгаа дуудсан. Батнаа Амараа хоёр ирээд гадаа зааланд нь сууж нэг нэг пиво уугаад дараа нь саунд суухаар болоод А бид хоёр түрүүлж ороод хувцасаа тайлж байтал үйлчлэгч нь араас орж ирээд наад өрөө чинь биш гээд өөр өрөөнд оруулсан. Саунаас Амараа Батнаа 2 түрүүлээд гараад явсан. Тэгээд бид хоёр араас нь гарах гэтэл амралтынх нь өрөөнд нэг жижиг хар цүнх, хөх цамц байхаар нь Амараа Батнаа хоёрыг ажлаасаа буугаад шууд ирсэн болохоор юмаа үлдээгээд гарчихаж гээд аваад гарсан. Гадаа гартал тэр хоёр явчихсан байсан. Тэгээд ухаад үзтэл хятадаар бичигдсэн жижиг цаас, картнууд, хар саарал өнгөтэй камер зэрэг гарч ирэхээр нь Микрийн голын 9 давхарын орцонд ороод А камерыг аваад, цүнхтэй юмыг нь цамцанд нь боогоод хаячихсан. Тэгээд бид 2 салаад явсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”С гийн өгсөн мэдүүлэг үнэн бодит бөгөөд 2012 оны 10 сарын 18-наас 19-нд шилжих орой Скай нэртэй буудалд ороод нэг нэг пиво уусан. Тооцоогоо хийх гэтэл мөнгө дутаад С гийн хоёр найзыг нь дуудаад нэг нэг пиво ууцгаагаад дараа нь саунд суусан. Сауны өрөөнөөс нөгөө хоёр залуу түрүүлээд гарсан. Араас нь бид хоёр цүнхээ мартчихсан байна гэж бодоод хар цүнх, хөх цамцыг аваад гартал нөгөө хоёр залуу байхгүй явчихсан байсан. Тэгээд цүнхийг уудлаад үзтэл бараа худалдан авсан бичиг баримт, картнууд, гар чийдэн ч юм уу, камер ч юм уу мэдэгдэхгүй юмнууд байхаар нь тэр дороо Амараа Батнаа хоёрынх биш болохыг мэдээд гар чийдэн шиг юмыг нь С надад өгсөн. Цамцанд нь цүнхийг нь ороогоод микрийн 9 давхарын голын орцны 4 давхарын үүдэнд орхисон. Бид хоёрын буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ч овогт ******* , Г овогт Г. А нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр далд аргаар санаатай хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь хавтаст хэргийн 42-43 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдсон хохиролоос 3000 юаны үнэ бүхий камерыг буцаан өгч /хэргийн 15 дахь тал/ үлдсэн хохиролыг шүүхийн шатанд мөнгөн хэлбэрээр төлсөн тул хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* , Г. А нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна гэж амлаж байгаа хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт ******* , Г овогт Г. А нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******* , Г. А нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* , Г.А нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* , Г.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* , Г. А нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялуудыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* , Г.А нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* , Г.А нарт мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ******* , Г.А нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* , Г.А нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР