| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2015/0201/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0184 |
| Огноо | 2015-07-23 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2015/0201/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Г.Гэрэлт-Од даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр
Улсын яллагчаар ДУА-ийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг
Хохирогч: ***,
Шүүгдэгч ***
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, Г.Уянга нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 , 181.2.5-д заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох 201409000833 тоот хэргийг тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэнгийн 4-75 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***/
2. Монгол Улсын иргэн, ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ган-Эрд ХХК-д блокчин ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэнгийн 4-66 тоотод оршин суух, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хараг хариуцах чадвартай, ***/
3. Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг Сэргэлэнгийн 4-66 тоотод оршин суух, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/
4. Монгол Улсын иргэн,1 дөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг Чулуутын 1-08 тоотод оршин суух, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2014 оны 10 дугаар сарын 19-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, Сэргэлэнгийн 4-р гудамжинд иргэн *** нарыг зодож иргэн ***гийн биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2014 оны 10-р сарын 19-ний орой 20-21 цагийн орчим би гэртээ сууж байхад манай дүү *** дуудаад гудамжинд хүмүүс зодох гээд байна гэсэн тэгэхээр нь би яасан юу болсон гээд гараад ирсэн чинь *** гэдэг хүн нь бүсээр намайг ороолгосон, тэгэхээр нь бариад авсан чинь *** ирэхээр нь би ***ыг дараад унасан тэгээд би цагдаа дууд гээд дараад байж байсан чинь бусад нь зугтаагаад яваад өгсөн. Цохилцож зодолдсон зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ийн “... Тэр орой найзуудтайгаа уулзаад зогсож байсан чинь нарийн гудамжаар 4 хүн гарч ирсэн. Тэр дунд байсан хамгийн өндөр нуруутай хөх өнгийн куртиктай залуу нь бид нараас тамхи байна уу? гэхээр нь байхгүй гэсэн чинь нөгөө өндөр хөх куртиктэй залуу нь та нар тамхи татдаг биз дээ гэж хэлээд, тийм л юм бол кармагаа нэгжүүл гээд нэгжихээр нь бид нар жаахан хүүхэд ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахад би яахаараа нэгжүүлдэг юм бэ? гэж хэлсэн чинь чи ямар том амтай юм бэ? гээд намайг цохихоор би шууд Ганбаа ахыг дуудаад, Ганбаа ах гарч ирээд юу болсон бэ? гэсэн чинь ***, Ганбаа ахыг бүсээрээ ороолгосон тэгээд яаж байгаа юм бэ? гэсэн чинь хөх куртиктэй өндөр залуу нь Ганбаа ахыг бариад авсан, тэгэхээр нь би *** цагдаа дууд гэж хэлсэн чинь нөгөө цуг явж байсан залуучууд нь яваад өгсөн, тэгээд удалгүй нөгөө явсан хоёр залуу нь түргэний тэрэг дагуулаад ирсэн. Бид нарыг цагдаа дээр авч ирсэн. Би ***гийн нүүрлүү 2-3 удаа цохисон ***, *** нарыг нь зодоогүй ...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *** “... Ахындаа сууж байсан чинь *** намайг гараад ир гээд дуудсан тэгэхээр нь гараад очсон чинь 4 залуутай муудалцаад байж байсан, яагаад байгаа юм бэ гэсэн чинь *** ах *** ахыг дуудаад гарч ирсэн чинь *** ахыг өмдний тэлээгээр цохихоор нь барьж аваад ***ыг дараад авсан. Тэгэхэд хашаан дотроос *** ах гараад ирэхэд тэд нар зугтаасан. Тэгэхээр нь би зугтаасан 2 залуугийн араас хөөгөөд гүйцээгүй орхисон. Тэгээд эргээд ирэхэд ***ыг бариад авсан байсан. Тэгээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***нийн “... Хүргэн ахындаа сууж байсан чинь *** гараад ир гээд дуудсан юм. Тэгээд хашаагаар түрүүлээд *** ах гарсан, тэгсэн чинь *** нь тэлээгээр Ганбаа ахыг цохисон, тэгэхээр нь би нарийн гудамжаар уруудаад эгчийндээ орчихоод гараад ирсэн чинь *** ахыг араас нь нэг залуу нь бариад авсан байсан, би тэр хүнийг 2-3 удаа өшиглөсөн чинь тэр хүн зугтчихсан. Тэгээд *** ах өөрийнхөө урд байсан өндөр хөх куртиктэй залууг унагаахаар нь би тэр хүнийг нь хоёр удаа нуруу руу нь өшиглөсөн. Тэгээд цагдаа бид нарыг аваад явсан ...” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би сайн санахгүй байна ямарч байсан бид 4 нарийн гудамжаар 2, 2-оороо гарч ирж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь баахан хүмүүс нүдээд байсан. Бид нар согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ***, ***, *** нартай нь уулзаад тэгээд уулзалдсан гээд пиво ууцгаасан юм. Тэгээд толгойтод худган дээр зогсч байгаад 3 том савтай пиво ууж дуусгасан. Ингээд ***ын гэрт очихоор болоод ахин 3 сав пиво авсан юм. Ингээд худгийн хажуугийн нарийн гудмаар ороод явсан ба ингэж явахдаа би хамгийн түрүүнд яваад яг миний ард *** явсан юм. Бид 2 нарийн гудамжаас гараад ирэхэд гудамжны үзүүрт 3-н банди 1 охин зогсч байсан. Тэгээд бид 2 хажуугаар нь гараад явах гэсэн чинь тэр банди нарын дунд зэргийн нуруутай нэг банди нь надаас тамхи байна уу? гэж асуухаар нь би тэр банди нарт “би та нарын тамхийг бэлдээгүй” гэж хэлсэн. Тэгэхэд тэр банди шууд хэрүүл маргаан өдөөд эхлэхээр нь би тэр бандитай маргаж эхэлсэн. Тэгтэл тэр банди шууд миний цээж рүү гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд тэр бандийн толгой хавьруу цохисон. Тэгтэл тэр банди шууд зугтаагаад шууд хажуу талын хашаа руу гүйгээд орчихсон. Тэгсэн чинь зөрөөд баахан банди нар болон мод барьсан намхан нуруутай ах гарч ирсэн. Тэгэхээр нь би өвөртөө хийсэн байсан 3-н пивоо жоохон цаана аваачиж тавьсан ба буцаад ирэхэд тэр намхан нуруутай ах ***г модоор цохиж байсан. Тэгэхээр нь би тэр ахын модыг булааж аваад буцаагаад цохих гэж байтал миний хөлнөөс нэг хүн хамж аваад буцаагаад цохих гэж байтал миний хөлнөөс нэг хүн хамж аваад намайг газар унагасан. Тэгээд намайг 2 банди нь татаад чангаагаад чирээд байсан. Тэгээд намайг харахад надтай хамт явсан 3 маань алга болчихсон байсан бөгөөд нөгөө ах болон банди нар намайг тойроод зогсчихсон. Тэгснээ тэр банди нар “чи ямар овоо цохидог юм бэ?” гээд намайг цохиж аваад байсан. Би тэр олон хүнд цохиулаад чимээгүй суусан. Тэгэж байхдаа би “май тамхиа авбал ав” гэж хэлээд өврөөсөө тамхи гаргаж ирээд тэд нарт өгсөн. Тэгэхэд нь нэг тамхи авчихсан юм. Тэгээд байж байхад хүмүүс ирсэн юм ..., нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 10 дугаар сарын 19-ний орой ***, ***, *** нарын хамтаар Толгойтод худган дээр сууж байгаад том савтай 4-н сав пиво хувааж ууцгаасан юм. Тэгээд бид нар бүгдээрээ Гонгоржавын гэрт очихоор болсон юм. Тэгээд худгийн хажууд нарийн гудамж байдаг бөгөөд тэр гудамжаар ***, ***, *** 3 гараад явсан юм. Би болохоор утсаар яриад үлдчихсэн юм. Тэгэхэд би өөрийнхөө *** дугаараас залгасан юм. Яг одоо хэнтэй ярьсанаа сайн санахгүй байна. Утсаар ярьж дуусаад нарийн гудмаар явсан юм. Тэгээд нарийн гудмаар гараад ирэхэд ***, *** 2 гудамжны үзүүр дээр зогсч байсан бөгөөд ***ыг тэр хүүхдүүд голдоо хийчихсэн зогсч байсан. Тэр 3 зодуулсан байдалтай байж байхаар нь би банз хугалж авах гээд гүйхэд надруу гэрэл тусгаад тэгээд хашааны банзаар баруун шанаа орчим газарлуу цохиод авсан юм. Тэгэхээр би ***, *** нарлуу гүйж очсон. Тэгэхэд *** гар утасаа гаргаж ирж цагдаа түргэн дуудсан. Тэгээд бид 3 гудамжны үзүүр дээр зогсч байтал түргэний машин ирсэн юм. Тэгээд ***, *** бид 3 суугаад нөгөө хүүхдүүд рүү очиж ***ыг авсан юм. Тэгсэн чинь цагдаа ч ирсэн тэгээд бид нар эмнэлэг рүү явсан юм. Би яг маргаан юунаас болсныг нь мэдэхгүй байна. Яагаад гэхээр би өөрөө яг маргаан, зодоон болоход байгаагүй. Тэр хүүхдүүд болохоор тамхи ***ыг нэхсэн гээд *** болохоор тэд нар тамхи нэхсэн гээд байгаа юм. Уул нь бол надад тамхи байсан шүү дээ, ... тэр хүмүүс дундуур нүүрлүү гэрэл тусаж, нүүрлүү хэн цохисоныг нь хараагүй, харанхуй байсан болохоор тэр хүнийг мөн ямар нэг зүйлээр цохисон байх гэж бодоод банзаар цохьчихсон гээд урд нь мэдүүлчихсэн юм ... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 126 хуудас/
Хохирогч ***гийн “... 2014 оны 11 дүгээр сарын 19-ний орой ***, ***, *** бид 4 нийлээд Толгойтын худаг дээр 2 литрийн савалгаатай 3-н баавгай нэртэй 3-н пиво ууж дуусгаад ахин ***ын гэр лүү очихоор болоод ахин 3-н баавгай нэртэй пивоноосоо 3-н савыг аваад худгийн хажуугийн нарийн гудамжаар орж явсан. Урд талд ***, *** 2 түрүүлж яваад араас нь би яваад бүүр ард *** утсаар яриад үлдсэн байсан. Ингээд би нарийн гудамжаар гараад ирэхэд ***, *** 2-г хэдэн залуучууд тойроод зогсчихсон, тамхи байна уу гээд асуугаад зогсч байсан. Тэгснээ гэнэт нэг залуу нь ***ыг цохиод авсан. Яг хаашаа нь цохисныг мэдэхгүй байна. Тэгэхээр нь би гүйгээд очсон бөгөөд *** тэр бандийг буцаагаад нэг цохиж авсан юм. Тэгтэл тэр залуу нэг хашаа руу гүйгээд орчихсон бөгөөд удалгүй нэг намхан нуруутай ах гарч ирэхдээ гартаа мод бариад гараад ирсэн. Тэгээд тэр модоороо миний зүүн шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгээд ахиад цохиход нь би зүүн гараараа хаасан чинь зүүн гарыг оносон. Тэр нь хадаастай хашааны банз шиг мод байсан. Тэгээд би шууд зугтаасан бөгөөд гудамж тойроод байж байхад араас *** гүйгээд ирсэн. Тэгэхдээ мөн толгой нь хагарчихсан ирсэн. Мөн араас нь удаагүй *** гүйгээд ирсэн бөгөөд ***ийн баруун хацар урагдсан байдалтай байсан. Тэгээд *** яасан бэ гэхэд ***, *** нар үлдчихсэн нөгөө хүмүүс чинь тойроод зогсчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бид нар эмнэлэг, цагдаа дуудсан юм. Тэгээд эмнэлгийн машин түрүүлээд ирэхэд нь ***ыг очиж авсан юм гэх мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд дахин байцаалтанд өгсөн: ... тухайн үед харанхуй байсан мөн бага зэрэг пиво уучихсан байсан болохоор намайг цохисон ахыг гартаа барьсан байсан банзаар цохисон гэж урд мэдүүлсэн гэтэл энэ талаар эргээд бодоход банзаараа цохих гээд далайхад нь *** булаагаад авчихсан юм байна лээ ..., гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 127-р хуудас/
Хохирогч ***ын “... Тэгээд гудамжаар гараад ирэхэд хэдэн залуучууд зогсч байсан бөгөөд бид нар хажуугаар гарч явтал тэр хүүхдүүд арааас нэг тамхи өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тамхи байхгүй, дуусчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд тэнд нэг охин байсан бөгөөд ***ыг нэг сонин хэлчих шиг болсон. Би яг юу хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгэхэд *** барьж явсан савтай пивоо тавиад тэр хүүхдүүд дээр яваад очсон. Тэгэхээр нь би ***ын араас дагаад хамт очсон. Тэгээд яасан гэнээ ахын дүү нар гэж хэлсэн. Тэгэхэд тэнд байсан нэг банди хашааруугаа гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би ***ыг явъя гэж хэлээд хамтдаа явах гэж байтал хашаан дотроос банз барьсан хүмүүс гарч ирээд шууд цохиод зодоод унасан. Тэр үед миний толгойн орой дээр нэг удаа, баруун гарлуугаа нэг удаа банзаар цохиулаад шууд зугтаасан ба *** нүд гээд орлихоор нь шууд татаж чирээд гүйсэн. Тэнд *** зодуулаад үлдсэн. ***ыг авах гэхээр өөдөөс банз мод барьсан хүмүүс байгаад байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан юм. *** зодоон болох үед харагдахгүй байсан бөгөөд сүүлд хацар луугаа цохиулчихсан явсан. ... тамхи тэд нар нэхэхээр нь байхгүй гэж хэлснээс болсон ... гэх мэдүүлэг мөн мөрдөн байцаалтын шатанд ахин байцаагдахдаа өгсөн: ... тэндээс шууд зугтсан, намайг цохиж зодсон залуучууд модоор /банзаар / цохиж зодоогүй гар, хөлөөрөө цохисон, би тэдэнд цохиулснаас болж толгой язарсан гэмтэл учирсан ..., гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р 125-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Н.Золжаргалын “... 2014 оны 10 дугаар сарын 19-ний орой ***гийн хамтаар ***ийн ахынх нь хашааны гадаа очсон юм. Тэнд очиход ***, тэгээд Сувдаа гэж дуудаг Сувд-Эрдэнэ тэгээд ахиад нэг охины хамтаар байсан. Бид нар анх 5-уулаа зогсч байсан юм. Тэгтэл нарийн гудамжаас 3 танихгүй ах нар гарч ирсэн юм. Тэгээд бид нараас тэр 3-н ахын хамгийн өндөр нуруутай нь “та нарт тамхи байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь бид нар “тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр тамхи асуусан ах “би мэдэж байна, сая та нар гал асаасан” гэж хэлсэн. Тэгэхэд Сувд-Эрдэнэ нь “би сая асаагуур гал асаасан юм” гэж хэлсэн. Тэгэхэд тэр ах “за за” гэж хэлээд эргээд яваад өгсөн юм. Тэр үед *** хашааруугаа орчихсон байсан. Тэгтэл хашаан дотроос нэг хүн хөөе та нарын хэн чинь тамхи асуугаад байгаа юм бэ? Тамхи авах юмуу? Хүрээд ир” гэж орилсон. Тэгсэн чинь нөгөө ах буцаад хүрээд ирэнгүүтээ манай ах *** рүү “чи юу гээд орилоод байгаа юм бэ” гэж хэлээд дайрсан. Тэгээд мөргөөд авах шиг болсон бөгөөд манай ах хойшоогоо болоод хашааны хаалга руу явсан. Тэгэхэд хашаан дотроос ***, ***, *** ах нар гарч ирж байсан юм. Тэгээд эргэж харахад миний хажууд 4-5 орчим насны жоохон охин гараад ирчихсэн зогсож байсан юм. Тэгэхээр нь би тэр охиныг тэврээд хашаа руу оруулах үед өндөр нуруутай ах нь *** ахыг өшиглөж харагдсан. Тэгээд би хашаа руу хүүхдийг авч ороод монгол гэртэй айлд оруулсан. Тэр айлд нэг эгч тэгээд Болороо гээд нэг охин байсан юм. Тэгээд тэр танихгүй эгч цаана чинь юу болоод байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би гадаа бөөн л юм болоод байна гэж хэлсэн. Тэгээд гадаа гарахад хашааны гадаа хүмүүс орилолдоод, зодолдоод эхэлсэн байсан. Би хашаанаас гаралгүй хашаан дотор байсан цагаан өнгийн портер машины хажууд зогссон. Удалгүй хүмүүс орилолдохоо больсон. Тэгээд би хашаанаас гарсан чинь гудманд нэг ах газар хэвтчихсэн, тэр ахыг тойроод ***, *** тэгээд нэг өндөр нуруутай ах нар тойроод зогсчихсон, *** ах газарлуу гар чийдэн тусгаад юм хайж байсан. Би *** ах дээр очоод юу хайгаад байгаа юм бэ гэж асуухад шүдээ хайж байна гэж хэлсэн. Би шүдийг нь хайлцсан боловч олоогүй. Тэгээд харахад нөгөө газар хэвтэж байсан ах босоод суусан байсан бөгөөд манай ах *** тэнд ирсэн байсан. Доороос ах, эгч 2 ирж явснаа газар сууж байсан ахыг “хэн манай ахыг зодчихсон юм бэ” гэж хэлсэн. Тэгээд манай ах руу “чи юу, гээд дайраад барьж явсан модоороо цохиод авсан, тэгэхэд манай ах зугтсан бөгөөд би тэр модтой ахыг болиоч” гэж хэлж барьж авсан. Тэгээд тэр болихгүй гартаа барьсан модоороо цохих гээд байхаар нь би тэр ахыг тавиад зугтсан. Манай ах *** ч гэсэн нөгөө тийшээгээ зугтаачихсан юм. Тэгээд би холоос харж байхад *** нөгөө ах чинь хөөгөөд байгаа бололтой харагдаад тэнд байсан хүмүүс болиулж байх шиг байсан. Тэгж байхад доороос түргэний машин ирж байсан, тэгэхэд нөгөө талаас нь цагдаагийн машин ирсэн. Тэгээд бид нарыг цагдаа дээр авч ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Гэрч ***гийн “... ингээд Золжаргал бид 5 нийлээд юм яриад зогсч байтал хажуу талын нарийн гудамжнаас 3-н согтуу ах гарч ирсэн юм. Тэгээд тэр 3-н ахын хамгийн өндөр нуруутай ах нь бид нар дээр ирээд тамхи байна уу гэж асуусан тэгэхэд нь би тамхи татдаггүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр өндөр ах та нар тамхи татдаг юм биш үү? Яагаад худлаа яриад байгаа юм бэ, гал асаагаад байсан биздээ гэж байсан. Тэгэхэд нэг охин би ингээд дуу гаргасан юм гэлүү, асаасан юм гэж хэлээд асаагуур гал харуулсан. Тэгэхэд тэр ах өөр юм ярилгүй буцаад эргээд явсан юм. Тэгэхэд нь би хойшоо болоход *** хашаанаас түрүүлж гарч ирсэн. Тэгээд араас нь *** ах гарч ирээд намайг мөргөсөн залуутай зууралдаж аваад ноцолдож эхэлсэн ..., Тэр үед хашаан дотроос ***, *** нар гарч ирэхдээ мод бариад гарч ирээд тэгээд намайг мөргөсөн залуутай хамт явсан залуучуудыг цохиж зодсон. Тэр үед тэр 3-н залуутай хамт явсан бололтой нэг залуу нарийн гудамнаас нэмэгдэж гарч ирж 4-үүлээ болсон юм. Тэгээд би айгаад хашаа руу гүйгээд орчихсон. Тэгээд хашаан дотор байж байгаад хүмүүс зодолдохоо болихоор нь хашаанаас гарсан. Гарахад тэд намайг мөргөсөн өндөр залууг газар ганцааранг нь суулгачихсан байсан ба бусад залуучууд нь байхгүй байсан. Тэгээд тэр залууг тойроод тэд нар зогссон байсан ба *** нь тэр ахыг “чиний үе өнгөрсөн шүү” гэж хэлж байсан. Тэгж байхад хажуу талын айлаас хэл муутай нэг ах гарч ирээд газар сууж байсан ахыг гэрлүүгээ авч орох гээд байсан. Тэгэхэд тэд нар өгч явуулахгүй, одоо цагдаа ирнэ гэж хэлж байсан. Тэгэхэд доороос нэг эгч, нэг банди дагуулсан ирсэн. Тэр эмэгтэй нь гартаа нэг богино мод барьсан байсан бөгөөд хамт явсан банди нь намайг бариад авахаар нь тэр бандийг нь би газар унагаасан чинь тэр банди босч ирээд ахиад барьж авсан тэд нар намайг тэр газар сууж байсан ахыг зодсон гэж ойлгоод над руу дайраад байсан юм. Тэгэхэд манай дүү намайг салгасан тэгэхэд тэр банди цаашаа эргээд эгчийн барьж явсан модыг аваад намайг цохиод би зугтаасан. Тэгээд хол очоод харахад тэр банди *** хөөгөөд байсан. Тэгж байтал түргэний машин ирээд араас нь цагдаа нар ирсэн ...” гэх мэдүүлэг /хх- ийн 33-34-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Хоснямын “... Бид нар нарийн гудамжны яг үзүүр дээр зогсож байсан юм. Тэгэхэд нарийн гудамжнаас 3-н залуу гарч ирсэн. Тэр үед Золжаргал асаагуур галыг дарж асаагаад зогсч байсан юм. Тэгэхэд тэр 3 залуугийн нэг залуу нь ирээд “агаан дүү тамхи байна уу?” гээд Золжаргалаас асуусан. Золжаргал би тамхи татдаггүй гэж хэлэхэд тэр ах тамхи татдаггүй юм бол яагаад асаагуур барьчихсан зогсч байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд тэр 3 ах өөр юм ярилгүй цаашаагаа яваад өгсөн. Тэгэхэд *** тэд нарыг эргээд явахад нь гэрлүүгээ гүйгээд ороод буцаад гараад ирсэн. Тэгэхдээ гартаа тамхи аваад гарч ирсэн. Тэгээд цаашаа явж байсан 3-н ахын араас хөөе хэн тамхи нэхээд байлаа гэж орилсон. Тэгтэл цаашаа явж байсан 3-н ахын тамхи нэхээд байсан ах нь буцаж эргээд бид нар дээр ирсэн. Тэгээд тэр ах *** ямар овоо пацаан вэ? гэж хэлээд гараараа Мөнх-Эрдэний толгой руу цохисон юм. Тэгэхэд ***, *** ахыг дуудаад ирье гэж хэлээд хашаа руугаа гүйж орсон. Тэгэхэд хашаанаас *** ах гүйгээд гараад ирсэн бөгөөд тэгэхдээ гартаа хашааны банз барьчихсан байсан. Тэгээд тэнд байсан *** цохисон ахаас өөр ахын толгой хавь руу нь цохисон. Тэгэхэд тэр хүн нь газар уначихсан. Тэгээд би ямар ч байсан ***ийг аваад нарийн гудмаар гараад гэртээ орчихсон юм. ... түүнийг банзаараа цохьчихсон гэж бодоод урьд өгсөн мэдүүлэгтээ банзаар цохисон гэж мэдүүлсэн тухайн үед 22 цагаас 23 цагийн хооронд үйл явдал болсон болохоор гадаа харанхуй байсан би зодоон эхлэх үед айгаад дүү ***ийг дагуулаад тэндээс явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р 128-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт №1246 “... ***ын биед хамрын нуруу, эрүү, хүзүүнд зулгаралт зүүн ташаанд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо ... гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,
Шинжээчийн №1237 дүгнэлт “...Н.***гийн биед зүүн хацарт зулгаралт, зүүн хөмсөгний доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,
Шинжээчийн №1245 дүгнэлт “... ***гийн биед зүүн хацарт зулгаралт, зүүн хөмсөгний доор шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/,
Шүүгдэгч *** нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 87-198 тал/ зэрэг болно. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 122-123-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл *** нь 2014 оны 10 дугаар сарын 19-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 4-р гудамжинд ***ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдсон бөгөөд *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаартай Прокурорын тогтоолоор сэжигтэн Н.***ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Б.*** сэжигтнээр байцаасан тэмдэглэлд “...Тэр үед би нимгэн хувцастай байсан болохоор даараад буцаад *** ахын гэр лүү орсон юм. Ороод байж байтал гаднаас *** ах үүдээр шагайгаад гараад ир гээд намайг дуудсан юм. Тэгээд гарсан чинь *** эд нар тамхи асуугаад карма нэгжээд байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн бэ? гэж асуухад *** ах тэд нар гэж доошоо уруудаад явж байсан 4 хүнийг хэлсэн. Тэгэхээр нь би хая, орхи гэж хэлсэн. Тэгээд байж байхад тэр доошоо уруудаад явж байсан залуучууд өөрсдөө буцаад бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд миний хажуу талд зогсож байсан Цоомоог харчихаад муухай царайтай юм бэ гэж хэлээд мөргөсөн. Зодоон болоход хажууд яаж салгах вэ? гээд зогсож байсан, зодоонд оролцоогүй гэх мэдүүлэг, /хх-ийн 77-78/ /хх-ийн 36-37/ насанд хүрээгүй гэрч Н.Золжаргалын “... тэр ах болихгүй гартаа барьсан модоороо цохих гээд байхаар нь зугтсан. Манай ах *** ч гэсэн нөгөө тийшээгээ зугтаачихсан юм. Тэгээд би холоос харж байхад *** нөгөө ах чинь хөөгөөд байгаа бололтой харагдаад тэнд байсан хүмүүс болиулж байх шиг байсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/ болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар *** нь бусдын бие махбодид гэмтэл учруулсан, тухайн хэрэгт оролцсон байдал тогтоогдохгүй байна.
Иймд Б.***д холбогдох үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн байдал тогтоогдохгүй байх ба дээрхи хэрэг хохирогч нарын зүй бус харьцааны улмаас гарсан тодорхой сэдэлттэй болох нь насанд хүрээгүй гэрч ***н “... тэр 3-н залуугийн нэг залуу нь ирээд агаагийн дүү тамхи байна уу гэж ***аас асуусан Золжаргал тамхи татдаггүй гэж хэлэхэд яагаад асаагуур барьчихсан зогсож байгаа юм бэ гэж хэлсэн. *** тэд нарыг эргээд явахад нь гэрлүүгээ гүйгээд ороод буцаад гараад ирсэн тэгэхдээ гартаа тамхи аваад гарч ирсэн. Тэгээд цаашаа явж байсан 3 ахаас хэн тамхи нэхээд байлаа гэж орилсон, ... анхны тамхи нэхээд байсан ах нь буцаж эргээд бид нар дээр ирсэн. Тэгээд тэр ах *** ямар овоо бацаан бэ гэж хэлээд гараараа *** толгойруу цохисон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37/ гэрч Н.***гийн “... нарийн гудамжнаас 3-н согтуу ах гарч ирсэн юм. Тэгээд тэр 3-н ахын хамгийн өндөр нуруутай ах нь бид нар дээр ирээд тамхи байна уу гэж асуусан. Тэгэхэд нь би тамхи татдаггүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр өндөр ах та нар тамхи татдаг юм бишүү? яагаад худлаа яриад байгаа юм бэ, гал асаагаад байсан биздээ гэж байсан. Тэгэхэд нэг охин би ингээд дуу гаргасан юм гэлүү асаасан юм гэж хэлээд асаагуурын гал харуулсан, ... нөгөө 3-н залуугийн араас нь хөөе тамхиа ав, тамхийг чинь өгъе гэж орилсон. Тэгэхэд нөгөө ах нар буцаад ирсэн бөгөөд өндөр ах нь яасан юу гэнээ гэж хэлээд намайг мөргөж авсан ...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.2 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн иргэн *** ***, ***, *** нарыг зодож ***гийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***, ***, *** нарт шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56-р зүйлийн 56.1.2-т зааснаар гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг хүндрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***, Н.***, ***, Б.*** нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298–р зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 208.2-д зааснаар ***д холбогдох үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч *** нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 280 цаг, ***, *** нарыг тус тус 252 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ***, ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын ажлын 8 цагийг 1 хоног баривчлах ялаар тооцож солих болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан ***, ***, *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ ОД