Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 308

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би К банк ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох үндсэн зээл 1,393,329.82 төгрөг, зээлийн хүү 2,423,920.05  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,583  төгрөг,нийт 4,145,832.87 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг нийт 4,148,832.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 09 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б нь К банктай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ514 дугаартай “Лизингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 2,169,000.00  төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй, лизингийн Зээл зориулалтаар 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар зээлж авсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 3.15 дахь хэсэгт заасны дагуу Д.Батбаатарын Капитал банкин дахь 2006013349 тоот харилцах /депозит/ дансанд 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2,169,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 775,670.18 төгрөг, зээлийн хүүд 613,588.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 135,541.35 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,393,329.82  төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 2,423,920.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 328,583  төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 4,145,832.87 төгрөг байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 3,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч Д.Б-с зээлийн гэрээний үүрэгт нийт 4,145,832.87 төгрөг, нотариатчийн зардлын 3,000  төгрөгийн хамт гаргуулж, “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух Д овогт Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие К банктай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ514 дугаартай “Лизингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 2,169,000.00  төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй, лизингийн Зээл зориулалтаар 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар зээлж авсан нь үнэн. Одоо К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,393,329.82 төгрөг, зээлийн хүү 2,423,920.05  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,583  төгрөг,нийт 4,145,832.87 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг нийт 4,148,832.87 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.Б-т холбогдуулан үндсэн зээл 1,393,329.82 төгрөг, зээлийн хүү 2,423,920.05  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,583  төгрөг,нийт 4,145,832.87 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг нийт 4,148,832.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Б нь  нэхэмжлэгч К банк ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ514 дугаартай “Лизингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 2,169,000.00  төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй, лизингийн Зээл зориулалтаар 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар зээлж авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 1,393,329.82 төгрөг, зээлийн хүү 2,423,920.05  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,583  төгрөг,нийт 4,145,832.87 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг нийт 4,148,832.87 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-т холбогдох үндсэн зээл 1,393,329.82 төгрөг, зээлийн хүү 2,423,920.05  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,583  төгрөг,нийт 4,145,832.87 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг нийт 4,148,832.87  гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 81,330 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 болох 40,665 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    А.Ц