Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2013/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0041/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Т  овогт ******* д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000636 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т  овогт *******  /РД:.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн гэх, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сум . дугаар баг . дүгээр хэсэг .. дугаар гудамжны .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 11-р сарын 01-ний өдөр Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Хьюндэй Верна маркийн Т  УНО дугаарын автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөнөөс явган зорчигч А.Э г мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт 2012 оны 11 сарын 01-ний өглөө 7 цагийн үед Мангиртын чиглэлд явж байгаад нүхэн гүүрний буудлаас нэг том хүн, гурван хүүхэд суулгаад явж байтал хажуу талаас хүүхэд гүйж гарч ирсэн. Би сандраад машинаа зүүн гар тал руу дараад зогсоох арга хэмжээ авсан боловч шүргэсэн. Тэгээд яаралтай эмнэлэг авч явж үзүүлээд, дараа нь өөрөө 102 луу утсаар ослын талаар мэдэгдсэн гэв

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-6 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 8 дугаар тал/,

Зам тээврийн осол, хэрэг дээр тогтоосон акт /хэргийн 8 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 9-10 дугаар тал/,

Хохирогч А.Э гийн мэдүүлэг /хэргийн 13 дугаар тал/,

Техникийн шинжээчийн №15 тоот дүгнэлт /хэргийн 19 дүгээр тал/,

Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хэргийн 20 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №937 тоот дүгнэлт /хэргийн 25 дугаар тал/,

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 26 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 30-32 дугаар тал/,

Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 69 дүгээр тал/,

 

*******  нь Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 99 дүгээр тал/,

шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 51 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч *******  нь 2012 оны 11-р сарын 01-ний өдөр Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Хьюндэй Верна маркийн Т  УНО дугаарын автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөнөөс явган зорчигч А.Э г мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Дархан сумын 15 дугаар баг, 9 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх асфальтан зам дээр Т  УНО улсын дугаартай Аксент маркийн автомашинаар бага насны хүүхэд шүргэсэн гэх Мангирт 5-5 гудамжны харалдаа зам дээр үзлэг хийхэд замын урд хэсэгт шороон дээр уг автомашин гарсан мөр байлаа. Уг автомашины салхины шил урдуураа хагарсан байлаа. Үл хөдлөх цэгийг замын хажуугийн тахир зам гэсэн тэмдгээр авч В гэж тэмдэглэв. Хүүхэд анх шүргүүлсэн А цэгээс В цэг хүртэл 6.10х2.10, А цэгээс тухайн автомашин зогссон гэх мөр хүртэл 22.80м байлаа. Анх мөргүүлсэн А цэгийг жолооч ******* гээр заалгуулсан болно гэжээ.

Хохирогч А.Э гийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би хичээлдээ явах гээд 07 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад гудамжиндаа явж байхад араас нэг шуудай үүрсэн муухай хувцастай эрэгтэй хүн дагаад байхаар нь би айгаад гүйж яваад машин зам руу шууд гүйж гарсан. Тухайн үед машин ирж таараад дайруулсан. Тэгээд би юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь машин дотор явж байсан жолооч ах намайг эмнэлэгт хүргэж ирсэн гэсэн мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэрэг дээр тогтоосон акт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ...уг Т  УНО автомашины жолоочийн эсрэг талын толь хугарсан байдалтай унжсан, уг машины салхины шил буюу урд шил нь баруун дээд хэсэгтээ цуурсан байдалтай байлаа гэжээ.

Техникийн 15 тоот шинжээчийн Аксент маркийн Т  УНО дугаартай автомашины жолооч *******  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр заалт Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн. Т  УНО улсын дугаартай Верна Аксент маркийн машины осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт,

Шүүх эмнэлгийн 937 тоот шинжээчийн А.Э гийн биед гавал тархины

битүү гэмтэл, баруун талын зулай чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дунд зэргийн няцрал, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно гэсэн дүгнэлт,

Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн ...Жолооч Ганбаатар овогтой А  нь Т  УНО улсын дугаартай Аксент маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөн нь хэргийн материалаас тогтоогдож байна. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн байцаагч дэслэгч Ө 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

  • Иймд шүүгдэгч ******* г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* д гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /хэргийн 75 дугаар тал/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохын зэрэгцээ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т  овогт ******* г Тээврийн хэрэглийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ сар 5 /тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ******* д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт ирүүлсэн №:::: дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын Цагдаагийн Газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг нь баривчлах ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР