Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0199

 

     


                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0192/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг
 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа  Д.Пүрэвдорж, Ц.Отгонсүх
            Шүүгдэгч ***, ***, ***, *** тэдний хууль ёсны төлөөлөгч ***, ***, ***, ***,  *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******, ***, *** нарт  холбогдох Шүүхийн захиргааны ажилчид  *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

 Монгол Улсын иргэн  *** оны *** дугаар  сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй ,   ам бүл ***, аав ээж *** дүүгийн  хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг ***-н айлын *** тоотод оршин суух, одоо *** сургуулийн *** дугаар ангид суралцдаг  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх ***  овгийн ын ***/ РД: *** /

           Монгол Улсын иргэн  ны өдөр Говь-алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн *** настай эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй ам *** ээжийн хамт Дархан сумын *** дугаар баг ***-гийн *-*** тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн *** дугаар ангид суралцдаг өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх *** овгийн ***ийн ***/ РД: ***/ 
   
          Монгол Улсын иргэн *** оны *** дугаар сарын *** ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн *** настай эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй ам бүл *** аав ээж дүүгийн хамт Дархан сумын *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй ШУТИС-ийн лицей *** дугаар ангид суралцдаг өмнө ял шийтгүүлж байгаагүй бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх ***  овгийн *** ийн***  РД: ***/ 

         Монгол Улсын иргэн *** оны ***  дугаар сарын *** ны өдөр Дархан Уул аймагт төрсөн *** настай эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй ам бүл *** аав ээж *** дүүгийн хамт Дархан сумын *** дүгээр баг *** дугаар байрны *** тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй өмнө ял шийтгүүлж байгаагүй одоо *** цогцолбор сургуулийн *** дугаар ангид суралцдаг бие эрүүл ухаан мэдрэл бүрэн гэх *** овгийн ***ийн *** /РД: ***/ 

            Үйлдсэн хэргийн талаар: 
Шүүгдэгч ************ нар нь 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр  багийн нутаг дэвсгэрт байрлах “***” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэлж нэвтрэн орж бэлэн 286,000 төгрөг 258650 төгрөгийн хүнсний бараа нийт 544650 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд 

-Шүүгдэгч ***мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Би ****** нартай нөхөрлөөд удаагүй байгаа бид нар *** дэлгүүрт орж үйлчлүүдэг байсан юм.  2015 оны 4 дүгээр сарын 09 ны өдөр “*** дэлгүүр рүү ороод ундаа авч байхдаа би энэ дэлгүүрт орой хүн байдаг юм бол уу гэтэл надтай хамт явсан хэсэг хүүхдүүд хүн байдаггүй камерч гэсэн ажилладаг юм байхгүй гэсэн. Тэгэхээр нь би  ***, *** нарт 2015 оны 6 дугаар сарын 10 ны орой энэ “*** дэлгүүрт шөнийн цагаар хүн байдаггүй хаалга нь онгорхой байдаг юм шиг байна гэтэл тэр хоёр тийм юм шиг байна гэхээр нь орой орж үзэх үү гэхэд тэр хоёр тэгье гэсэн.
 Тэгээд тэр өдөр би ***той хамт 380 айлын урд байрлах барилгын материал зардаг дэлгүүр орж төмрийн хөрөө авсан гэтэл ***яах гэж байгаа юм гэхээр нь зүгээр хэрэг болоод гэж хэлсэн. Тэр шөнийн 02 цагийн үед Нэгдсэн эмнэлгийн урд талд *** тэй би уулзаад ***гийн гэр рүү явсан. *** Үйлчилгээний төвийн урд гарч ирээд бид нар Хээтэй хороололын “ *** дэлгүүр дээр очтол эгц урд байрлах цэцэрлэгт хүмүүс архи ууж байхаар нь бид 3 тэр цэцэрлэгт орж хүлээсэн 03 цагийн үед тэр хүмүүс явахаар нь бид гурав *** дэлгүүр дээр очиж хаалгыг нь онгойлгох гэж оролдоход онгойхгүй болохоор нь төмрийг нь хөрөөдөж байтал ***хүрээд ирсэн тэгээд наадах чинь бүтэхгүй хария гээд байхаар нь би битгий онгироод бай үүнийг чинь бараг сар төлөвлөж байхад гэхэд худлаа битгий яриад бай явая гэхээр нь зүгээр чи хүн хараад зогсож бай гээд үүдний хаалганы төмрийг хөрөөдөөд болохгүй болохоор нь явна гээд цонхны урдуур алхаж байтал жижиг цонх нь онгорхой байсан түлхсэн онгорхой байсан тэгээд тэр цонхоор нь орж одоо яах юм гэхэд *** архи идэх юм аваарай гэтэл дараа нь *** мөнгө байвал аваарай гэж хэлсэн ба би мөнгөний саван дотор байсан мөнгийг авсан яг хэдэн төгрөг байсныг тоолоогүй авсан зүйлсээ цонхоор дамжуулж өгөөд араас нь гарсан . 
Бид нар гараад ***  дугаар сургуулийн хашаан дотор ороод авсан зүйлсээ яах вэ гэж ярилцаад эхний ээлжинд ямарч байсан нууя гэж тохироод *** дугаар сургуулийн гражний ард аваачиж нуусан. Маргааш өглөө нь 9 цагийн үед *** дугаар сургуулийн гражний ар талд байж байтал хэн хэлснийг мэдэхгүй нөгөө танилцсан охидуудийнд очие гэсэн тэгээд бид нар зөвшөөрөөд ***-*** дугаар байрны *** тоотод *** гэдэг охинийд орсон Тэгээд тэнд юм яриад сууж байтал *** би явлаа гээд гараад явсан. Бид нар ***ынд унтаж байгаад *** цагийн үед гарсан, Тэгээд тэр орой нь би ***ынд ирж хоносон . Тэгээд өглөө ***, *** бид 3 уулаа *** дугаар сургуулийн гражний тэнд очсон чинь *** байж байгаарай гээд юм нуусан газар очиж удалгүй ирснээ та хоёр юм үлдээсэн аваарай найз нь хот явах болчихлоо багын найз хотод ирсэн гэнэ гээд явсан . Бид хоёр үлдээсэн юмыг нь очиж цүнхэнд хийж аваад паркийн тэнд явж байгаад цагдаад баридсан гэжээ. Хэргийн 56-57-р тал. 

 Шүүгдэгч *** мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 6 дугаар сарын 10 ны орой 22 цагийн үед байх ***бид хоёр Нэгдсэн эмнэлэг эмнэлэг орж ****** хоёртой уулзсан тэгээд бид нар “Хээтэй хороололын *** дүгээр цэцэрлэг рүү явсан Тэгээд тэнд очоод байж байтал *** миний цүнх үүрээд явж байсан ба цүнхнээс төмрийн хөрөө гаргаж ирээд өнөөдөр “*** дэлгүүрийг ухнаа гэж байсан тухайн үед би тоглож байна гэж бодож байсан бөгөөд наад асуудал чинь худлаа юм биш үү гэтэл ***би үүнийг нилээн дээрээс төлөвлөсөн юм та нар чадахгүй бол би ганцаараа хийчих юм чинь гэсэн. 
Тэгэхээр нь ***, ***хоёр наадах чинь угаасаа худлаа явж унтая гэсэн Бид цэцэрлэгийн хашаанд байж байтал 01 цаг өнгөрсөн гэтэл *** төмрийн хөрөө гээд төмрийн хөрөө авч дэлгүүр рүү явсан удалгүй төмрийн хөрөөгөөр юм хөрөөдөж байгаа дуулдсан тэгээд намайг хүрээд ир гэж дуудсан очтол хүн харж байгаарай гээд би хүн харж зогсож байгаад ***, *** хоёрыг дуудаад ***ийг аваад явъя гэж хэлсэн тэгээд бид нар дэлгүүр тойроод явж байтал дэлгүүрийн баруун талын жижиг цонхийг түлхтэл онгорхой байсан хамгаалалт төмрийг ***таттал төмрийн дээр байсан боолт унасан Энхтөр намайг орчих гэхээр нь би ийм юманд орооцолдмооргүй гэхэд тэгвэл хүн харж байгаарай гээд ***орох гээд намайг татаад өг гэсэн тэгээд очоод татаад өгтөл ***цонхоор дотогш орсон тэгтэл удалгүй цонх тогшоод ***ийг энэ архинуудыг ав гээд миний цүнхэнд хийж *** дугаар сургууль руу явсан тэнд очоод авсан юмнуудаа яах талаар ярилцаж байгаад *** дугаар сургуулийн гражны ар талд аваачиж нууя гээд тэнд аваачиж нуусан юм гэжээ. /Хэргийн 64 дүгээр/тал 

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 6 дугаар сарын 09 ны орой 20 цагийн үед ***дүүгээ эмнэлэгт харж байна гэхээр нь уулзах гэж очоод уулзаад байж байтал ******нарыг ирж байгаа гэсэн удалгүй тэд нар эмнэлгийн гадаа ирлээ гэсэн мэссиж ирүүлсэн гараад уулзтал ***юутай ч Хээтэй хороолол орно гэсэн Тэгээд бид нар *-*-р байрны тэнд очиж ***найз охинтойгоо уулзана гээд орсон . Тэгээд гараад ирэхээр нь одоо яах гэж байна ер нь юу хийх гээд яваад байна гэхэд ***дэлгүүрийн хаалга онгорхой өнөөдөр тэр дэлгүүр рүү орно гэхээр нь битухайн үед тоглож байна гэж бодсон тэгээд бид нар *** дүгээр цэцэрлэг рүү явж хашаанд нь хэвтэж байгаад даарч ядаж орц руу ороя гэсэн тэгээд орцонд орж сууж байгаад хальт унтсан байсан сэрээд цаг хартал 03 цаг өнгөрч байсан бид нар босч орцноосоо гараад явж байхад ***хүн явж байна уу хараарай гээд *** дүгээр цэцэрлэг рүү явсан тэнд очоод за хамт дэлгүүр рүү явах уу гэхэд нь би дэмий юм дэмий биз дээ гэсэн ***бас дэмий дээ гэсэн тэгээд *** , *** ий хамт явсан тэгээд цаг хиртэй болсны дараа энэ хоёр чадахгүй юм чинь аваад явая гэж бодоод дөхтөл *** өмнөөс ирэхээр нь юу болж байна гэтэл мэдэхгүй ***хөрөөдөөд л байна гэсэн .Тэгээд ***  бид хоёрыг иртэл***цонхных нь төмөр хамгаалалтаас зүүгдсэн байсан. Тэгээд удалгүй цонхоор ***орж наана нь ***цүнхээ тосоод гаргасан юмыг нь цүнхлээд байсан . Тэгээд нэг их удалгүй ***гарч ирээд бид нар *** дугаар сургуулийн ард очоод авсан зүйлээ яах талаар ярилцаад *** дугаар сургуулийн гражны ард нуухаар очиж тэнд нуусан . Тэгээд *-* дугаар байранд байх Азаагийн гэрт очсон гэжээ. Хэргийн 67-р тал 

         Шүүгдэгч *** мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт миний дүү ***  хэвтэж эмчлүүлж байсан тэр өдрийн буюу 2015 оны 6 дугаар сарын 09 ны шөнө 22 цаг өнгөрч байхад би дүүгийнхээ тариа хийлгэчихээд байж байтал эмнэлгийн гадаа ***, *** нар гадаа ирсэн байна гээд очтол “Хээтэй хороолол орно гэсэн тэгээд бид нар хамт яваад Үйлчилгээний төвийн урдаас *** г аваад Хээтэй хороолол явсан *-* дүгээр байрны урд *** гэдэг манай найзтай тааралдсан тэгээд бид нар цааш яваад *** дүгээр цэцэрлэгийн шатаар өгсөж байтал ***цүнхнээсээ төмрийн хөрөө гаргаж ирсэн тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэхэд дэлгүүр ухна гэсэн тухайн үед тоглоом хийж байна гэж бодож байсан. Бид нар *** дүгээр цэцэрлэгийн хашаанд сууж байтал *** ** цагийн үед ирсэн .Тэгээд бид нар тэнд 02 цаг хүртэл сууж зарим нь унтсан байсан . Гэтэл ***бид нарыг сэрээгээд за болчихлоо явая гэсэн тэгээд ***, *** хоёр “ *** дэлгүүрийн зүг явсан тэнд очоод тэр хоёр юм хөрөөдөөд байх шиг байсан харин ***бид хоёр цэцэрлэгийн хашаан дотроос харж байсан тэгтэл тэр хоёр дэлгүүрийн урд хойгуур явж байснаа цонхны төмөр хаалтыг нааш цааш татаад байсан тэгж байснаа бид хоёрыг дуудсан очтол энийг барьж бай би ороодхое гэсэн тэгээд *** тэр цонхоор орсон тухайн үед би гадаа хүн харж байсан юм. Удалгүй *** цонх тогшиж эхлээд архи дараа нь идэх юм авсан.
***ийг гарч ирэхэд бид нар хулгайлсан юмаа аваад гүйж *** дугаар сургуулийн хашаанд орсон ярьж байгаад хулгайлсан юмсаа *** дугаар сургуулийн гражны ард аваачиж нуусан .*** мөнгө авсан гээд 210,000 төгрөгийг бид нар хувааж авсан би 52000 төгрөг авсан 2015 оны 6 дугаар сарын 12 ны өглөө намайг эмнэлэг дээр байж байхад ээж *** ирсэн тэр үед би архи уусан байсан /тухайн хулгайн архинаас/ Ээж чи яаж байна гэхэд зүгээр гэж хэлээд 00 орно гэж хэлээд зугатаасан. Би аавдаа хулгай хийсэн талаарх бүх үнэнээ хэлж аав намайг цагдаа дээр авчирч өгсөн гэжээ. Хэргийн 60-р тал 

              Хохирогч *** мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дархан сумын ***  дүгээр багт байрлах “*** дэлгүүрийг 2014 оны 9 дүгээр сард худалдаж аваад одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Би 2015 оны 6 дугаар сарын 15 ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд байж байхад манай худалдагч *** над руу утсаар ярьж дэлгүүрт хулгай орсон байна гэсэн тэгээд 16 ны өглөө Дархан руу гараад ирсэн . Эд бараагаа шалгаж үзэхэд хүнсний бараа бэлэн мөнгө алдагдсан байсан гэжээ Хэргийн 29-р тал 
    Гэрч *** мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 6 дугаар сарын 11 ний өглөө Дархан сумын *** дүгээр багт байрлах “*** дэлгүүр дээр ирж дэлгүүрээ онгойлгоод ороход агуулахын өрөө онгорхой байсан тэгээд би тухайн үедээ тоогоогүй лангууныхаа араар тойроод хартал гоо сайхны лангуу хөдөлсөн байсан тэгээд лангуун дээрээс гоо сайхны бараа хэд хэд унасан байсан тэгээд би гайхаж харж байгаад мөнгөний саваа үзтэл орлогын мөнгө байхгүй байсан тэгээд би цагдаа дуудсан гэжээ. Хэргийн 32-р тал 

  Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 6 дугаар сарын 10 ны үүрээр 05 цагийн үед манай түрээсэлж байгаа гэр болох Дархан сумын *** дүгээр баг *-*-р байрны *** тоотод унтаж байхад ***,***, *** нар орж ирсэн орж ирэхдээ Синкерс болон чихэр жимс авч орж ирсэн .Тэгээд мнайд байж байгаад 08 цагийн үед байх манайхаас гараад явсан . Харин *** унтаад үлдсэн гэжээ. Хэргийн 35-р тал. 

Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 6 дугаар сарын 11 ний өдөр байрны эзэн мөнгөө гээд байхаар нь бид нар ***өөс 50,000 төгрөгийн авлагатай байсан болохоор мөнгөө асуутал ***өдөр нь хүрч ирээд 150,000 төгрөг ***д өгсөн тухайн мөнгийг би хаанаас олсныг мэдээгүй гэжээ.Хэргийн 35-р тал.
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 2.5 дахь тал/,
-шинжээчийн дүгнэлт /хэргийн 8 дахь тал/,
-Цагдаагийн ажилтнуудын илтгэх хуудас /хэргийн 11-15 дахь тал/,
-зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 
 
Шүүгдэгч ****, ****, **** нар нь 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр  багийн нутаг дэвсгэрт байрлах “***” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг эвдэлж нэвтрэн орж бэлэн 286,000 төгрөг 258650 төгрөгийн хүнсний бараа нийт 544650 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн хэргийг бүлэглэн үйлдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг.хохирогч *** гэрч *** хэргийн 32-р тал насанд хүрээгүй гэрч ***, *** нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг хэргийн 35-36-р талд авагдсанааар  нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас хэргийн үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***,****, ***** нарыг  орон байранд  нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

    Шүүгдэгч нар нь өмнө шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 48 дахь тал/ байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ****, *****, *** нарт оногдуулсан ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 55.1.2 55.1.7 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ****,*****, *** нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 295, 296, 297,298, 299, дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                  ТОГТООХ НЬ: 

    1. ***,******, *** нарыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч
    . ****, ****, ****нарын эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жилийн  /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  ***,****, *****нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

             4..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар  зүйлийн 62.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ******, ******нарт 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.  

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар  ****** ****** нарын засрал хүмүүжилд дөхөм үзүүлж тэднийг хараа хяналтдаа байлгах үүргийг тэдний хууль ёсны төлөөлөгч ******, ***,  *** нарт хариуцуулсугай.
          
             6..Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
 
    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  ***,***,***, ***нарыг бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                П.БАТТУЛГА.