| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0230/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0200 |
| Огноо | 2015-08-24 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0230/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоолоор ирүүлсэн эрүүгийн 201509000462 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1 5-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” хүнсний дэлгүүрт дагалдан худалдагч ажилтай, ам бүл 2, охины хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, *** тоотод оршин суух, ухаан санаа эрүүл, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ,
Шүүгдэгч *** нь “***” ХХК-ы Буурал нарийн боовны цехэд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа байгууллагын мөнгөнөөс 5 337 520 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “***” нарийн боовны цехэд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд орж борлуулагчаар 4 сар ажиллаж байгаад 2015 оны 02 дугаар сарын тайланг гаргаж өгөхөд 4.858.033 төгрөгийн зөрүүтэй гарсан байсан. Хоол унд, ойр зуурын хэрэгцээнд хувьдаа ашиглах нь ашигласан, гэхдээ хүмүүст их хэмжээгээр мөнгө зээлүүлээгүй. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний тооцоогоор 2 сая гаруй төгрөг хувьдаа ашигласан байсан. Гадуур дэлгүүрүүдэд зээл өгсөн барааныхаа мөнгийг тооцолгүй орхиж, мартсан зүйл бас байгаа. Тэр үед манай ээж өвчтэй байсан болохоор мөнгө хэрэгтэй байсан. Манай ар гэрийнхэн хохирогчтой уулзаж 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Хохирогч тооцоо дууссан, одоо гомдол саналгүй гэсэн” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: ”...2014 оны 12 дугаар сарын 30-ны тооцоогоор надаас 3 сая гаруй төгрөг дутсан. Тэгээд 2015 оны 01 болон 02 дугаар сард манай манай ээжийн бие муу байж байгаад цагаан сарын дараахан өөд болсон юм. Түүний дараа тулгалт хийхэд 4 858 030 төгрөг дутаж гарсан. ...цагаан сарын үеэр л би ажлаасаа гарсан. Тэрнээс хойш манай ахтай яриад 60 хувийг нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны дотор өгөхөөр болоод үлдсэнийг намайг цехдээ ажиллуулаад авахаар тохирсон. Би 20-иод хоног ажилласан ба 126 000 төгрөг бодогдсон байсан нэг өглөө Оюунчимэг эгч орж ирээд за за чи ажиллаад ч цалин авахгүй юм байна чамайг ажиллуулахаа болилоо гэсэн. Тэгээд тэдний ажлаас дахиад гарсан. Тэгээд 2015.06.02-ноос дагалдан худалдагчаар ороод ажиллаж байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх *** эгч бид 2 хамтдаа байж байгаад тулахад 4 858 030 төгрөгийн дутагдал надад гарсан юм. Түүнээс хойш би 10 гаруй хоног ажиллаад 126 280 төгрөгийн цалин надад бодогдсон. Дээрх мөнгөнөөс энийг хасаад үлдсэнийг өгөхөөр хүлээн зөвшөөрч байсан юм. Тэгсэн дээрхи дүгнэлтээр 5 337 520 төгрөг гэж гарсан байна. Магадгүй яагаад илүү гарсан гэдгийг би бодохдоо Бугантад байрлах Бидний дэлгүүрээс 167 000 төгрөг авах байсанаас 40 000 төгрөгийг аваад үлдсэнийг жолооч болон нөгөө борлуулагчийн хамт явж байхдаа авах гээд чадаагүй байсан. Тэр мөнгө нэмэгдсэн гэж бодож байна.” гэх мэдүүлэг / хэргийн 5 дугаар хуудас/,
Хохирогч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Манай байгууллага өдөр бүр падаанаа авч, түгээлтээ тулдаг байсан ба анх ***ийг ажилд орох үед нь энэ тухай тайлбарлаж хэлсэн. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооллого хийхэд маш олон дэлгүүрээс авлагатай буюу баримтаар тулахад 3 898 020 төгрөгний зээл гадуур тараасан мэт харагдуулсан тайлан гаргаж өгсөн байсан. ” гэх мэдүүлэг / хэргийн 18 дугаар хуудас/,
Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Миний ажигласнаар данс тооцоондоо нягт нямбай юм шиг харагддаг байсан. Мөн тухайн үед ээжийх нь бие муу байсан надтай хааяа ярихдаа эгч тариаг нь 60 000 төгрөгөөр авч өгсөн өнөөдөр тариаг нь хийнэ гэх мэт зүйл яридаг байсан. Тэрнээс мөнгө хэрэгтэй байна гэж мөнгө үрээд байгаа мэт зүйл огт ажиглагдаагүй. ... өглөө *** бид 2 бараагаа хүлээж аваад өдөр түгээлт хийж орой нь үлдсэн бараагаа тоолоод машинаа түгжээд мөн машиныхаа амбаарыг түгжээд нэг түлхүүрийг нь би аваад нөгөө түлхүүрийг нь *** аваад явдаг байсан. ... амбаарын түлхүүр зөвхөн бид 2-т байдаг учир бараанаас дутах хэн нэгэн авах боломж байхгүй. ...Би уулзах үедээ яагаад ийм их дутагпадл гарсан юм бэ. Чи хүнд мөнгө зээлсэн юм уу гэхэд үгүй гэсэн...” гэх мэдүүлэг / хэргийн 19 дүгээр хуудас/,
Санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн 15/04 тоот дүгнэлт: “..шалгалтаар нийт 5 337 520 төгрөгийн хохирол учруулсан байна. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 5 337 520 төгрөгийн өртэй байгаа нь санхүүгийн баримтанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдлоо. Шинжилгээ хийх явцад шинээр зөрчил төлбөр илрээгүй болно” гэх дүгнэлт /хэргийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгч ***ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь “***” ХХК-ы Буурал нарийн боовны цехэд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа байгууллагын мөнгөнөөс 5 337 520 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн 15/04 тоот дүгнэлт /хэргийн 23-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон боловч энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул түүнд ял оногдуулах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан болно. Гэтэл шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул ***д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасан үндэслэлээр мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгүүлж байгаагүй /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хэргийн 35 дугаар хуудас/ тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн улмаас *** нь урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуудсан нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн бичгийн баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ийг бусдын эд хөрөнгийг санаатай завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА
***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг байгууллагын мөнгөнөөс 5 337 520 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь урьд ял шийтгүүлж байгаагүй /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хэргийн 35 дугаар хуудас/ тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь шүүгдэгч ***тэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөр бүрэн хүлээж авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн талаар хүсэлт саналаа шүүхэд бичгээр ирүүлсэн болно.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***д холбогдох 201509000462 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА