Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0201

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                          Хэргийн индекс: 171/2015/0231/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж
Улсын яллагч Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн  хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000395 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 8 дугаар сарын  13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** 

Шүүгдэгч *** нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Ноёнхонгорын задгайд оршин суух иргэн ***ын гэрийн хаалгыг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлт бичигдсэнээр/,

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ***ад 2015 оны 3 дугаар сард 1 сарын хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй 3 100 000 төгрөг зээлдүүлсэн. *** нь 2015 оны 5 дугаар сарыг хүртэл зээлээ төлж барагдуулахгүй байсан. Тухайн үед манай гэр бүл байр түрээслэх шаардлага гарч гэр бүлд маргаан үүсч байсан тул би ***аас олон удаа мөнгөө нэхэж байсан. 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би ***ын гэрийн хаалга, дуранг эвдэх юм бол надтай уулзана гэж бодож буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би хаалгыг нь сольж өгсөн”  гэх мэдүүлэг 
 
         Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2015 оны 02 дугаар сард *** гэдэг хүнд 3 100 000 төгрөг зээлсэн юм. Ингээд зээлийн хугацаа дуусаад мөнгөө авъя гэсэн чинь 7 хоногийн дараа өгье, машинаа зараад өгье гээд худлаа хэлээд мөнгө өгөхгүй байсан. 2015 оны 05 дугаар сарын 06-ны өглөө манай эхнэр над руу уурлаад чи мөнгө хүнд залилуулчихсан байна, бие өвдөөд байна байрны урьдчилгаа өгч чадахгүй боллоо гээд уурлаад байхаар ньби шууд гэрээсээ гараад  Хөтөл хороололд очоод хаалга цонхыг нь тогшоод онгойлгохгүй болохоор нь цоожийг нь эвдээд гэрт нь ороод сууж байхад гэртээ ирэхгүй гээд яадын, хаалгыг нь эвдэх юм бол намайг цагдаад өгнө цагдаа дээр уулзаж байгаад мөнгөө авъя гэж бодоод машинаасаа дугуйн торцовны иш аваад хаалганых нь бариулны хүрээг хөшиж эвдээд цоожны нүхийг нь торцовны ишээр цохиж хонхойлгосон юм. Тэгээд дараа нь *** эгчийн нөхөр Энхбатын гар утас руу “та нар ирэхгүй бол би танай байшингийн эд зүйлийг эвдлээ гэж мессэж бичээд хариу ирэхгүй болохоор нь  явсан юм“ гэх мэдүүлэг /хэргийн 30-32 дугаар хуудас/
      
         Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ***аас мөнгө зээлээд хугацаанд нь өгч чадаагүй юм. Гэтэл *** 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр над руу мөнгө өгөхгүй бол хөтөл хороололд байдаг байшингийн чинь хаалгыг эвдлээ шүү гэж мессэж бичсэн байсан. Тэгэхээр нь би арай ч эвдээгүй биз гэж бодоод 17 цагийн очоод үзэхэд манай байшингийн хаалгыг эвдээд ухаад авсан байсан, мөн дуранг нь эвдээд цааш нь түлхээд унагаасан байсан. Тэгэхээр нь би *** руу залгаад яаж байгаа юм бэ гэсэн чинь яадаг юм, мөнгө өгөхгүй болохоор би уурандаа хаалгийг чинь эвдсэн юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг   / хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр над руу залгаад мөнгө авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгж байгаад боломжоороо өгье гэсэн чинь *** би танай гэрийн гадаа байна та миний мөнгийг өгөхгүй бол би хаалгыг чинь эвдэж ороод мөнгө болох юмыг чинь авлаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би  чи тэгж болохгүй шүү гэж хэлээд утсаа салгасан. Ингээд маргааш нь эхнэр ***ын хамт Хөтөл Хороололд байх байшин дээрээ ирэхэд манай байшингийн хаалга,  дуранг нь мөн эвдсэн байсан. Тэгэхээр нь *** руу залгаад яаж байгаа юм бэ гэж асуусан чинь би хаалгыг чинь эвдэлсэн юм та нар миний мөгийг өг гэж хэлэхээр нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 11-13 дугаар хуудас/

Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 10 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг болно. 
Шүүгдэгч *** нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Ноёнхонгорын задгайд оршин суух иргэн ***ын  гэрт очиж  зээлж авсан  мөнгөө   өгөхгүй  байна гэж  уурлан түүний  гэрийн хаалгыг санаатайгаар  гэмтээсэн  гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11-13 дугаар хуудас/, эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 10 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв. 
 ***д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалж шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

          Хохирогч *** нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй төлбөрөө бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй /хэргийн 54 дүгээр хуудас/ гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт  хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа  гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5,  55.1.9 дахь  хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 
                                                                                                                        
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286, 297, 298 дугаар   зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. ***ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч ***ыг 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж,  мөн хуулийн 134 дүгээр зүлийн 134.10-д заанаар  нокиа маркийн 63-00 маркийн гар утас битүүмжилсэн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1685 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар              ***д оноогдуулсан 1 жилийн  хорих ялыг  тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
    
            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан бусдын даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    
 
     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.МӨНХТУЯА