Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0202

 


                                          

                                              
                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                       Хэргийн индекс: 171/2015/0228/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201509000545 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, хөдөлмөрийн чавдар алдалт 65%-тай, ам бүл 4, эх, дүү, эхнэрийн хамт, Дархан-Уул аймаг, *** тоотод оршин суух, ухаан санаа эрүүл хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 
-1990 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн  тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж 1991 оны 07 дугаар сарын 11-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ***, 

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 8 дугаар байрны урд талын гражны хажуу талд 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн иргэн Тогтох овогтой ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хайрхан багийн 8 дугаар байранд байх өөрийн гэртээ Алтанбуудай нэртэй архинаас 250 грамм орчимыг уугаад гарч явтал хамт ажиллаж тоглож өссөн багын найз ***тэй тааралдсан юм. Бид 2 юм ярьж байгаад намайг заамдаж байсан тэгээд 4 дүгээр байрны урд талын граш орчим барьцалдаж авсан миний аман дотор хуруу нь орж ирээд хазсан юм шиг байгаа юм. Тэгээд бид хоёр салцгаасан. Тэгсэн *** цагдаад хэллээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / хэргийн 26 дугаар хуудас/,

Хохирогч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт вагоноор Шарын гол суманд Уурхайн 50 жилийн ойг тохиолдуулан ирсэн юм. Би өмнө нь уурхайд ажилладаг байсан юм. Тэгээд Дархан-Уул аймгаас ирэхдээ би өөрөө 2 шил архитай явж байсан тэгээд өмнө нь таньж мэддэг хүмүүстэй тааралдаж нөгөө 2 шил архиа хувааж уусан юм. Тэгээд би өдөр 12 цагийн орчимд өмнө нь хамт ажилладаг найз ***той тааралдаж удаан уулзаагүй гээд юм ярьж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна нэг мэдсэн миний зүүн гарын чигчий хурууг хазсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг / хэргийн 06 дугаар хуудас/,

Гэрч Тунгалагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “.....” гэх мэдүүлэг / хэргийн  14 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 925 тоот дүгнэлт: “...***гийн биед чигчий хурууны үеэр тасарсан гэмтэл тогтоогдлоо. Доорхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 17 дугаар хуудас/ 

Шүүгдэгч ***ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан  хуудас /хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг болно. 
  
            Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 8 дугаар байрны гражны хажууд 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэн              ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний  зүүн гарын чигчий хурууг хазаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгч,  хохирогч  нарын өгсөн мэдүүлэг, гэрч ***гын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэгийн 925 тоот дүгнэлт /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

             Шүүгдэгч *** нь урьд 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 16 дугаар тогтоолоор эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар /одоо даган мөрдөж байгаа 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т/  ял шийтгүүлж /хэргийн 38 дугаар хуудас/ байсан 1991 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хугацаа дуусч суллагдсан бөгөөд тухайн хэрэг үйлдсэнэс хойш 24 жил өнгөрсөн тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.4-д зааснаар ялтай байх хугацаа дууссан тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт  хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
 
             Хохирогч *** нь шүүгдэгч ***той сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн талаар хүсэлт саналаа шүүхэд бичгээр ирүүлсэн болно.  
             Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон  ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дугаар зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.МӨНХТУЯА