Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2015/0239/Э
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллагдагчаар татах тогтоол їйлдэж ирїїлсэн 201509000571 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат,  *** ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй,  ам бүл 3,  өвөө, эм***н  хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд  ял шийтгэл үгүй гэх ***. Регистрийн дугаар \***\.

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол, 15 дугаар байрны гадна 2015 оны 08 дугаар сарын 07-ний орой 00 цагийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ***зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” ... 2015 оны 08 дугаар сарын 07-ний орой 22 цагийн үед Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15дугаар байрны гадна найз ***тэй уулзахаар тохиролцсон байсан. Тэгээд удалгүй манай найз *** ирээд бид хоёр нэг нэг ширхэг пиво машинд уугаад байж байтал ***, ***, үл таних нэг эмэгтэйн хамт уг байрны шатан дээр юм яриад зогсож байсан. Тэгээд би ***тэй яриад чи машин барьж яваа юм чинь манай үйлчилгээний зориулалтаар барьж байгаа газар орж пиво ууя гэж хэлтэл *** тэгье гэж хэлэхээр нь би ***ийг 3 ширхэг том 2,5 гр пивонд явуулсан. Тэгтэл *** нөгөө үл таних эмэгтэйтэй хамт зам руу яваад өгсөн. Тэгээд ***, ***, бид гурав пиво дөнгөж задлаад ууж байхад *** гаднаас ороод ирсэн. Тэгээд бид дөрөв пиво ууж байхад гаднаас *** орж ирээд бид тав ууж байхдаа ***ас би утсыг нь аваад өсгөгчинд залгаад хөгжим сонсоод сууж байхад пиво дуусах үед ***, *** хоёр хөзөр тоглоод хожигдсон хүн нь нэг шил архи авч өгөхөөр болоод тоглож дуусаад *** гаднаас нэг шил архи авчираад байж байтал ***гийн дарга нь залгаад *** дуудагдаад яваад өгсөн. Тэгээд ***, ***, *** нар нөгөө авчирсан архиа ууж байхад нь би гадаа ***тай тамхи татаад байж байтал *** утсаар ярьж байгаад яваад өгсөн. Тэгээд намайг гаднаас ороод ирэхэд архи дуусчихсан байсан. Тэгээд миний нойр хүрээд би буйдан дээр унтах гэж байхад *** явлаа гээд гарах гэж байхад нь ***дуудаж ширээн дээр байсан утсыг нь авч өгөхөд *** утсаа аваад өөрөө кармаандаа хийгээд гараад явсан. Тэр үед *** нэлээд согтуу болохоор нь ***ийг гэрт нь хүргэж өг гэж хэлсэн. Тэгээд ***, ***гарнаас бариад шатны уруу буулгатал *** би өөрөө явчихна гээд ганцаараа гараад явсан. Тэгээд намайг унтаж байтал гаднаас *** өөрөө орж ирээд надаас миний түрийвч хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй, чи түрийвч гаргаагүй шүү дээ гэж хэлтэл *** миний утас хаана байна гэхээр нь би чамд утсыг чинь өгсөн шүү дээ гэж хэлтэл та хоёр надаас утас шаацан юм байна, гаргаад өгчих гэхээр нь би уурлаад чиний нүдэнд хулгайч шиг харагдаж байна уу? чиний ширээн дээр утас байхгүй байгаа биздээ, би чамд өгсөн гэж хэлэхэд *** дахиад аргагүй шүү дээ, та хоёр шаацан юм чинь гэхээр нь эндээс зайл гэж хэлээд шатан дээр тамхи татаад зогсож байхад *** гараад ирсэн. Тэр үед *** утас хайгаад үлдэхэд нь би ***өд наад утас чинь байхгүй, би ***д өгөөд гаргасан гээд хэлсэн. Тэгээд би ***чи согтуу байна, одоо яваа гэж хэлэхэд утсаа авч явмаар байна гэхээр нь байхгүй утсыг надаас нэхэж яах юм бэ? гэсэн чинь *** чи хулгай хийдэг болчихсон юмуу? гэхээр нь дахиж битгий надтай дуугарч юм ярь, чи зүгээр зайлчих гэсэн чинь *** миний шанаа хавьд цохиод авахаар нь би ***хүзүүнээс татсан чинь газар унаад өгсөн. Тэр үед нь хоёр удаа гараараа толгой хавьд цохиж байхад *** ирээд салгатал *** босоод яваад өгсөн. ” гэх мэдүүлэг\ хэргийн 16 дугаар хуудас\,

Хохирогч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 07-ний орой 22 цагийн орчим Дархан сум, 8 дугаар баг, Микрийн 15 дугаар байрны гадна ***, *** нартай таарсан. Тэгээд ***ын найз нь ***ийг гурван ширхэг 2,5 гр пиво аваад ир гээд явуулсан. Тэгээд ***ын нэг давхарын үйлчилгээний зориулалттай байранд орж пиво ууж суухад *** чиний утсанд ямар дуу байгаа юм бэ? гээд компьютерт залгаж дуу тавьсан. Тэгээд байж байтал ***ын утсанд мессеж ирэхэд нэг эмэгтэй байнга мессеж бичээд байх юм, одоо хүрч ирнэ гэж байна гэтэл удалгүй эмэгтэй хүн ирэлгүй *** гэдэг залуу орж ирсэн. Тэгээд ***, ***, ***, үл таних залуу нар хөзөр тоглож байхад нь би хараад сууж байсан. Тэгтэл уух юм нь дуусаад ***, ***ын найзтай нэг шил архинд тоглоод ***ын найз нь хожигдоод  нэг шил архи авч өгөөд явсан. Тэгээд ***ын найзын авчирсан нэг шил архийг *** бид хоёр хувааж уусан. Тэгээд миний ухаан санаа балартаж кадр тасраад ухаангүй согтоод гэртээ ирсэн байсан. Тэгээд эд зүйлээ шалгаж үзэхэд утас байхгүй болохоор нь ***ыг дуу сонсож байсан гэж бодоод ***ынд очтол *** утас байхгүй гэж хэлсэн. Тэгээд яахаараа байдаггүй юм бэ? гэж хэлтэл надтай *** маргалдаад намайг зодсон. Тэгээд би цагдаа дээр ирж дуудлага өгсөн  ” гэх мэдүүлэг /хэргийн 6 дугаар хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2015 оны 08 дугаар сарын 07-ний өдөр *** ахтай хамт Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15 дугаар байранд тавилга угсраад байж байтал *** ах гэртээ харьж хоол ундны юм аваад ирье гээд явсан. Тэр үед манай найз надаас юм авах гээд ирэхэд нь гадаа гараад уулзаж байхад *** ахын найз *** гэдэг ах машинтайгаа гадаа байж байсан. Тэгээд байж байтал *** ах ирээд удаагүй байж байтал *** ах ирээд манай найз эмэгтэй яваад өгсөн. *** ах надад мөнгө өгөөд гурван пиво аваад ир гэхээр нь би дэлгүүр явж авчирсан. Тэгээд ***, ***, *** нарын хамт авчирсан пиво уугаад сууж байтал *** ахын найз *** гэх хүн гаднаас орж ирээд ***тэй хожигдсон нь нэг шил архи авахаар болж тоглоод *** ах хожигдоод архи авсан. Тэгээд тэр архиа тавуулаа уугаад *** ах түрүүлээд харина гээд гараад явсан. Удалгүй *** яваад *** мөн харина гээд явсан. Тэгээд *** ах бид хоёр унтах гэж байхад *** 30-40 минутын дараа орж ирээд түрийвч нэхэхэд *** ах юу яриад байгаа юм бэ? чи өөрөө үз гэж хэлтэл ***, *** ахыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд *** ах ***тай цуг гараад гадаа маргалдаад байхаар нь би араас нь гараад хартал *** *** ахыг түрүүлж нүүрэнд нь цохиод авсан. Тэгтэл *** ах зөрүүлээд ***мөрнөөс нь татаад газар унагах үед ***, *** ахын нэг хөлнөөс нь бариад тавихгүй зуураад байсан. Тэгтэл *** ах тавиач гээд нэг цохиж байгаа харагдаж байсан. Би тэгээд очиж салгаад *** ахыг авч орсон. Тэгтэл *** гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн  ” гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн “....***биед дух, дал, мөр, шуу, өвдгөнд зулгарсан гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх  2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 974 дугаартай дүгнэлт /хэргийн 10 дугаар хуудас/, Ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 22 дугаар хуудас\ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох  баримтууд болно. 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх  бичгийн нотлох баримтуудаас  үзэхэд  шүүгдэгч *** нь согтуусан үедээ 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  ***гэрт нь очиж  утас, түрийвчээ асуухад байхгүй гэж уурлан түүнтэй маргалдаж, улмаар ***мөрнөөс татаж газар  унаган зодож, түүний  бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  болох нь хохирогч ***“...*** чиний утсанд ямар дуу байгаа юм бэ? гээд компьютерт залгаж дуу тавьсан. ...***ын найз нь  нэг шил архи авч өгөөд явсан. Тэгээд ***ын найзын авчирсан нэг шил архийг *** бид хоёр хувааж уусан. ...утас байхгүй болохоор нь ***ыг дуу сонсож байсан гэж бодоод ***ынд очтол *** утас байхгүй гэж хэлсэн. Тэгээд яахаараа байдаггүй юм бэ? гэж хэлтэл надтай *** маргалдаад намайг зодсон ” гэх, гэрч ***ийн “...*** орж ирээд түрийвч нэхэхэд *** ах юу яриад байгаа юм бэ? чи өөрөө үз гэж хэлтэл ***, *** ахыг хэл амаар доромжлоод байсан. ...*** *** ахыг түрүүлж нүүрэнд нь цохиод авсан. *** ах зөрүүлээд ***мөрнөөс нь татаад газар унагах үед ***, *** ахын нэг хөлнөөс нь бариад тавихгүй зуураад байсан. Тэгтэл *** ах тавиач гээд нэг цохиж байгаа харагдаж байсан” гэх мэдүүлэгүүд болон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн “....***биед дух, дал, мөр, шуу, өвдгөнд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ”гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд нотлогдож байна.
Шүүгдэгч ***ыг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй хэдий ч шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч өөрийн хүсэл зоригийн дагуу шүүгдэгчтэй эвлэрч, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан,  шүүгдэгч *** нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн  байх тул хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *** урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь түүний ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 22 дугаар хуудас\-аар харагдаж байна. 

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
                                                                                                                                                                                                                                            
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон Тогтоох нь:

1. Хотон овогт Энхбаатарын ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ***т  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг үндэслэн ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар  шүүгдэгч *** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
    
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ШҮҮГЧ                  Т.ЭНХЖАРГАЛ