| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 110/2026/0030/З |
| Дугаар | 221/МА2026/0399 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0399
"Ш"ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар
Нэхэмжлэгч: "Ш"ХХК
Хариуцагч: Б аймгийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С-д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 110/2026/0030/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.5, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 32 дугаар зүйлийн 32.2, 50 дугаар зүйлийн 50.2.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг тус тус баримтлан "Ш"ХХК-ийн шүүхэд гаргасан “Б аймгийн Засаг даргын захиалагчийн хувьд 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” БӨАХААГ/20260102153 дугаартай ажлын тендер шалгаруулалтыг нийтэд дахин зарласан шийдвэрийг, Б аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаартай захирамжаар байгуулагдсан “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх" БӨАХААГ/20260102153 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” ажлын өвс худалдан авах 5,6 7,8 дугаар багцын гэрээг “Т” ХХК, ”Ц” ХХК, “Ө Уаз” ХХК-тай байгуулах эрх олгож шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгох, Б аймгийн Засаг даргын "Ш"ХХК-ийн баталгаажуулж ирүүлсэн “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” БӨАХААГ/20250101160 дугаартай ажлын өвс худалдан авах 5, 6 дугаар багцын гэрээг баталгаажуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг гэрээг баталгаажуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. “ "Ш"ХХК нь Бн аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарласан орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх” БӨАХААГ/20250101160 дугаартай нээлттэй тендер сонгон шалгаруулалтын “Өвсний нөөц бүрдүүлэх 05, 06 багцад” шалгарч, Үнэлгээний хорооноос 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1-01/1716 дугаар албан бичгээр захиалагч аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, улмаар 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үнэлгээний хороо захиалагч аймгийн Засаг дарга Е.З “Гэрээ байгуулах эрх олгох” зөвлөмжийг хүргүүлсэн болно. Гэтэл захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан “Ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, эсвэл захиалагчийн тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, гэрээ байгуулах үүргээ зөрчсөн” тул Сангийн яамнаас шүүхээр шийдвэрлүүлэх санал хүргүүлж, урьдчилан шийдвэрлэсэн учир харьяаллын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
2.2. "Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх” БӨАХААГ/20250101160 дугаартай нээлттэй тендер сонгон шалгаруулалтын 329 700 000 төгрөгийн өртөг бүхий 2 багц /05,06/-ын худалдан авах ажиллагаанд “Т” ХХК, мөн “Шыбаркараган" ХХК нь гэх хоёр аж ахуйн нэгж оролцож, Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дах хэсэгт заасан: “Үнэлгээний хороо захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлнэ”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан “Хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэх хуулийн хүрээнд "Ш"ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож, зөвлөмжийг хугацаанд нь хүргүүлсэн үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байна.
2.3. Захиалагч тал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр “Шалгарсан оролцогчид гэрээ байгуулахгүй байхыг хуулиар хориглосон” бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.6-д “Захиалагч худалдан авах гэрээ байгуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл захиалагч Засаг дарга Е.Зангар нь хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, хувийн ашиг сонирхол, намын үзэл бодлоор "Ш"ХХК-тай гэрээ байгуулахаас үндэслэлгүй татгалзаж байна Тухайлбал, Захиалагч тал гэрээ байгуулахаас татгалзах хууль зүйн үндэслэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар “Гэрээ байгуулах эрх авсан, шалгарсан оролцогч гэрээ байгуулах, гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, эсвэл шүүх болон эрх бүхий байгууллагын тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүчингүй болсон, тендер шалгаруулалт хүчингүй болсон” зэргээс бусдаар захиалагч гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй билээ. Нэхэмжлэгч "Ш"ХХК-ийн хувьд дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дах хэсэгт заасан “Захиалагч гэрээ байгуулахаас татгалзах” хууль зүйн үндэслэл байхгүй болно.
2.4. “Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх” БӨАХААГ/20250101160 дугаартай “Өвс худалдан авах 05,06 дугаар багцад” шалгараагүй оролцогч “Т” ХХК нь Сангийн яаманд гаргасан боловч, түүний гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасан: “Гомдол үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр мөн хуулийн 59.5 дах хэсэгт зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж, буцаасан үйл баримт тогтоогдсон байна.
2.5. Б аймаг дахь Захиргааны хэргийг анхан шатны шүүхийн 2026.04.24-ний өдрийн 110/ШШ2026/0044 дугаартай “Шийдвэр”-ийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсгийн 8 дахь заалтад: Хариуцагчаас “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.2-т зааснаар уг төсөл, арга хэмжээний санхүүжилт нь тасвийн хэмнэлтэд тооцогдоно” гэж тайлбарлах боловч Захиалагч Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2021-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 56 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/666 дугаартай "Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах" эахирамжаар батлагдсан төлөвлөгөө, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025.09.11-ний өдрийн 58 дугаар тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн салбарын онцлог нөхцөлд уялдуулж "Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх" тендер шалгаруулалтыг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Нийтэд зарласан” нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дах зохицуулалтад хамааралгүй гзх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байна гэж зөв дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон атал, мөн "Шийдвэр"-ийн 9 дэх заалтад “Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолын дагуу захиалагч тал өвс тэжээлийн нөөц бүрдүулвх ажлыг шуурхай зохион байгуулаагүй, төлөвлөсөн хугацаанд төсөл арга хэмжээг хэрэгжүүлээгүй байгааг захиалагчийн буруутай үйлдэл гэж дүгнэсэн мөртлөө шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 10-д “Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгов” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг үнэлж дүгнэх, захиргааны актын хууль зүйн үндэслэлд буруу дүгнэлт хийсэн үйлдэл бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалтад нийцээгүй байна. /Шийдвэрийн 13 дахь хуудас/.
2.6. Анхан шатны шүүхийн “Шийдвэр”-ийн “ҮНДЭСЛЭХ” нь хэсгийн 7 дахь заалтад: 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/11173 дугаар албан бичгийн агуулгаар Тендерийн санхүүжилтийн эх үүсвэргүй болсон гэж үзэж, "Ш"ХХК-ийн ирүүлсэн гэрээг баталгаажуулахаас татгалзах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт нийцэж байна гэж нотлох баримтыг болон маргааны бодит нөхцөл байдлыг шүүх буруу дүгнэсэн байна.Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт: “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар худалдан авах ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэргүй болсон” тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэгт заасан “Гэрээ байгуулсанд тооцох” гэх заалт хамаарахгүй гэж заасан юм.
2.7. Хариуцагч аймгийн Засаг даргын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасан “Бараа, ажил үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон” гэх тайлбар, шүүхийн “Санхүүгийн эх үүсвэргүй болсон” гэх дүгнэлт нь дараах нотлох баримтаар няцаагдаж байна.Үүнд: А). Б аймгийн ИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Аймгийн төсөвт тодотгол хийх тухай” 58 дугаар “Тогтоол”- ын 5 дугаар хавсралтаар баталсан “Б аймгийн 2025 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-ын 35-рт “Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх” төсөл арга хэмжээнд 2025-2026 онд 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөг хувиарлагдсан, мөн 2025 онд 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг тус тус хувиарлагдан, санхүүгийн эх үүсвэр бэлэн байсан болох нь нотлогдсон ба захиран зарцуулаагүй, Төрийн хэмнэлтийн тухай хуулиар Улсын төсөвт татан авчдөвлөрүүлсэн нотлох баримт байхгүй учир “Санхүүгийн эх үүсвэргүй” гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Санхүүгийн эх үүсвэр байсан” болохыг өөрөө нотолсон ба “Шүүхийн шийдвэр”-ийн “Удирдах нь” хэсгийн 4.1-д гаргасан тайлбарт тусгалаа олсон байна.
2.8. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар" хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад уг хуулийн 13.1.1, 13.1.2 дахь заалтууд хамрахаар заасан юм.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д: Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 5 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгах” гэж заасан боловч, Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа манай орны хувьд зөвхөн намрын улиралд буюу жил бүрийн 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл зохион байгуулагдах онцлогтой юм. Учир нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.1-д заасны жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс өмнө хугацаанд өвс ногоо ургахгүй, хадлан бэлтгэх боломжгүй Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын хавсарга, зудын эрсдэл бүхий улирал учир “Өвсний нөөцийг 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрдүүлэх” гэх асуудал амьдралд хэрэгжих боломжгүй болно.
2.9. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д: “Төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-нээс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж заасан. Мөн Төсвийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлд “Төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв захиран зарцуулах эрх дуусгавар болох ба зарцуулаагүй үлдэгдэл санхүүжилт тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ” гэж заасан байдаг. Иймд төсвийн жил дууссан тул “Санхүүгийн эх үүсвэргүй болсон" гэх үндэслэл нь үндэсгүй болно” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч "Ш"ХХК-аас Б аймгийн Засаг даргад холбогдуулан “... Б аймгийн Засаг даргын захиалагчийн хувьд 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” БӨАХААГ/20260102153 дугаартай ажлын тендер шалгаруулалтыг нийтэд дахин зарласан шийдвэрийг, Б аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаартай захирамжаар байгуулагдсан “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх" БӨАХААГ/20260102153 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” ажлын өвс худалдан авах 5,6 7,8 дугаар багцын гэрээг “Т” ХХК, ”Ц” ХХК, “Ө Уаз” ХХК-тай байгуулах эрх олгож шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгох, Б аймгийн Засаг даргын "Ш"ХХК-ийн баталгаажуулж ирүүлсэн “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” БӨАХААГ/20250101160 дугаартай ажлын өвс худалдан авах 5, 6 дугаар багцын гэрээг баталгаажуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг гэрээг баталгаажуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж "Ш"ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
4.1. Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоолоор уг ажлын хүрээнд аймаг нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталж, тогтоолын 2 дахь заалтаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлэх, нэгдсэн дүнг 2025 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт, 2.10-т энэ тогтоолын хавсралтад заасан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, … арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, 3 дахь хэсгээр хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, хүндрэл багатай даван туулахад шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.
4.2. Дээрх тогтоолыг үндэслэн Б аймгийн Засаг даргаас 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А/666 дугаартай “Хөдөө аж ахуйн салбарын 20252026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээг хангуулах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар Ажлын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд тус төлөвлөгөөний 10-т “2025 оны 8, 9 дүгээр саруудад аймаг болон сум бүр Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолд заасан хэмжээний өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх” гэж тусгасан байна.
4.3. Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийж, “Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх” төсөл арга хэмжээний төсөвт 1.000.000.000 төгрөг, тухайн онд санхүүжих хэмжээг 100.000.000 төгрөг байхаар шийдвэрлэжээ.
4.4. Улмаар Б аймгийн Засаг дарга 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр техникийн тодорхойлолтыг баталж, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/741 дүгээр захирамжаар Үнэлгээний хороог байгуулсан байна.
4.5. Тус Үнэлгээний хороо нь БӨАХААГ/20250101160 дугаартай “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, тендерийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нийтэд зарлаж, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, тэжээл худалдан авах ажлын 1, 2, 3, 4 дүгээр багцад “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэн, тендерээс татгалзаж, дахин 1, 2, 3, 4 дүгээр багцад тендерийг дахин зарлахаар шийдвэрлэж, зөвлөмжийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлжээ.
4.6. Харин Үнэлгээний хороо нь 5, 6 дугаар багцад "Ш"ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж үнэлж, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.
4.7. Улмаар Б аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1-01/1716 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч "Ш"ХХК хүргүүлсний дагуу гэрээг баталгаажуулж захиалагч Б аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх боловч гэрээ батлаагүй байна.
4.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасан.
4.9. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тендерт шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлэхээр заасан.
4.10. Харин хариуцагчаас гэрээ батлахаас татгалзсан үндэслэлээ “... гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсний дараа 5, 6 дугаар багцад холбогдуулан “Т” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан, … Сангийн яамнаас гомдлыг буцааж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу холбогдох заалтын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох” талаар мэдэгдсэн тул захиалагчийн зүгээс хуулийн дээрх заалтыг баримтлан “Эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалт” гэж үзэж, гэрээ байгуулахаас татгалзсан ба жилийн эцсээр санхүүжилт нь татагдсан” гэж тайлбарлан маргасныг хууль бус үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.
4.11. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус тендерийн 5, 6 дугаар багцад холбогдуулан “Т” ХХК-аас 239/25 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/11173 дугаар албан бичгээр “... Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасан тул танай гомдлыг хүлээн авах боломжгүй байна, ... Захиалагч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална”, 13.1.1-д “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах”, 13.1.2-т “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох” гэж тус тус заасныг анхаарна уу” гэсэн хариуг “Т” ХХК болон Б аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.
4.12. Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно”, 7.7-д “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална”, 13.1.1-д “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах”, 13.1.2-т “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох” гэж тус тус заасан.
4.13. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төсвийн жил нь тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор заасан байх бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцохоор заасан байна.
4.14. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно”, 30.5-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан.
4.15. Энэ тохиолдолд хариуцагч Б аймгийн Засаг даргаас “Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх” БӨАХААГ/20250101160 дугаартай ажлын өвс худалдан авах 5, 6 дугаар багцын гэрээг баталгаажуулахаас татгалзсан нь дээрх хуулийн 30.5-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасантай нийцсэн байх тул уг татгалзлыг шүүх хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
4.16. Анхан шатны шүүхийн “... Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/11173 дугаартай уг албан бичгийн агуулгаар захиалагчаас тухайн тендерийг санхүүжилтийн эх үүсвэргүй болсон гэж үзэж, "Ш"ХХК-ийн ирүүлсэн гэрээг баталгаажуулахаас татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгтэй нийцсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.17. Нэгэнт дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн татгалзсан үйлдэл нь хуульд нийцсэн тул “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” БӨАХААГ/20260102153 дугаартай тендер шалгаруулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийтэд дахин зарлан, тендер шалгаруулалтыг зохион байгуулж, Үнэлгээний хорооны 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн “Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх” ажлын өвс худалдан авах 5, 6, 7, 8 дугаар багцын гэрээг “Т” ХХК, ”Ц” ХХК, “Ө Уаз” ХХК-тай байгуулах эрх олгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ