| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
| Хэргийн индекс | 171/2015/0172/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0213 |
| Огноо | 2015-09-07 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0172/Э/
Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***ын ***д холбогдох *** дугаартай хэргийг 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** сумд төрсөн эрэгтэй, бүрэн дунд боловсролтой гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, аав ээж хоёр дүү нарын хамт *** аймгийн *** сумын *** *** дугаар хэсэг *-** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 20 дугаар шүүхийн *** оны *** дугаар сарын *** ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** овогт ***ын ***, /РД: ***/
Шүүгдэгч ***нь 2015 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хийдийн зүүн талд байрлах нийтийн байранд оршин сууж байсан иргэн ***ийн түрүүвчнээс 210.000 төгрөгтэй виза картыг хулгайлж дансанд нь байсан 210.000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 03 ны өдрийн 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** сургуулийн дотуур байрны *** тоотоос иргэн ***ын *** маркийн гар утас ***ийн биеийн тамирын хослол женсин өмд ***ийн Нокиа *** маркийн гар утас, ***ын “Жордон 9 пүүз плаш сорочкон цамц цүнк жлитек зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 680,000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Шийтгэх тогтоол/ 2015/Б.Болд-Эрдэнэ.doc
мэдүүлэгтээ: Би 2014 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн бөгөөд ***ийн Чулуун овооны орчим нийтийн байр түрээсэлсэн хэдэн хүүхдүүдтэй хамт байсан манай 10 жилийн нэг ангийн найз ***ийн найз *** заримдаа тэр байранд ирж хоноод явдаг байсан 2015 оны 1 дүгээр сарын 29 ны үүрээр 06 цагийн орчимд *** пийсии тоглож байгаад ирлээ гэж орж ирж унтаад *** өглөө хичээлдээ явсан би ***ийн гар утсыг авч яриад мессж бичээд байж байтал таны дансанд 200,000 төгрөг байна гэсэн мэдээлэл ирсэн тэгээд хэцэн дээр байсан өмдийг авахад түрийвч нь унаад ирсэн аваад үзэхэд мөнгө байхгүй виза карт болон бичиг баримт байсан тэгээд би виза картыг нь авч гараад мөнгөний машинд хийхэд код нэхээд байхаар нь эргэж орж төрсөн он сар өдрийг нь хараад хийтэл код нь түүнтэй таарч байсан тул 200.000 төгрөг авсан. *** ирээд ***тэй утсаар ярихад виза картаа алдсан цагдаа дээр шалгуулж байна гэхээр нь би цүнхээ аваад шууд Драган дээр ирж Дархан руу явж ирээд Дархан Өргөөнд суралцдаг Сэлэнгэд МСҮТ-д хамт суралцаж байсан ***той тааралдаад хамт Сэлэнгэ аймаг явсан *** надад ярихдаа манай сургууль элсэлтээр оюутан авч байгаа гэхээр нь орое гэж бодоод 1 дэх өдөр шөнийн суудлаар Дарханд ирсэн тэгээд Эрдэнэтээс суудлаар ирж байгаа ***ийн найзыг тосч аваад хамт сургуулийн дотуур байр орж жижүүрт нь хэлж гуйж байгаад 204 тоотод хамт орж хоносон. Өрөөнд 6 хүн хоносон 1 хүүхэд ирээгүй би тэр орон дээр нь унтсан өглөө нь сургалтын менижертэй уулзаж ***ийн ангид буюу сангийн ангид орох тухай ярихад 5 дахь өдөр эцэг эхтэйгээ хамт бичиг баримтаа бүрдүүлээд ир гэсэн би хоноод маргааш нь тэд нартай хамт гарсан тэд нар өглөөний цайндаа орно гээд явахад нь би үлдэж байгаад буцаж орж юм авмаар санагдаад буцаж орж ***ийн саарал биеийн тамирын хослол хөх жинсэн өмд, *** ын шаргал өнгийн жордон гэсэн пүүз үүргэвч ширээн дээр цэнэглэж байсан галакси S-2 маркийн гар утас *** ийн Нокиа маркийн гар утас өөр нэг ботинк авч срочокон цамцыг өмсөөд үүргэвчинд авсан зүйлсээ хийгээд авто вокзал орж Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд би Мөнх-Эрдэнэ гэдэг бандитай таараад Писий тоглоомын газар орж хоноод өглөө нь хамт явж байтал цүнхтэй хувцасыг аваад явчихсан юм. Би өөрийн хөнгөмсөгөөс болж ийм хулгайн хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Одоо дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна өөрийн буруугаа ойлгож байна хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 02 дугаар сарын 03 ны өглөө сэрээд утсаа цэнэглэх гэтэл утас цэнэггүй манай өрөөний залгуур ажиллахгүй болохоор нь *** тоотод ороод утсаа цэнэглээд орхисон тэгээд цайндаа ороод ирэхэд миний утас алга болсон байсан Тэгээд асуусан чинь өрөөний хүүхдүүдийн юм бас алга болсон байсан *** той хамт ирсэн ***гэх залуу авсан гэж сэжиглэж байна гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дугаар тал /,
Хохирогч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 2 дугаар сарын 01 ны орой 23 цагийн үед надтай цуг өрөөнд байдаг ***той хамт нэг залуу орж ирсэн нэрийг нь ***гэдэг гэсэн тэр залуу манай өрөөнд 2 хоносон сургуульд бүртгүүлээд орох гэж байгаа гэсэн тэгээд 2015 оны 02 сарын 03 ны өглөө 08 цагт босоод цайндаа орчихоод гараад ирэхэд миний өрөөнд байсан биеийн тамирын саарал хослол жинсэн өмд зэрэг эд зүйлс алга болсон байсан гэх мэдүүлэг /хэргийн 32-33/ тал
Хохирогч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 02 дугаар сарын 03 ны өглөө би тасагтаа буюу *** тоот өрөөндөө тасгийнхантайгаа байж байсан чинь Сэлэнгэд нэг сургуульд хамт байсан *** утсаа өгч байгаач дуу татаж авчихаад өгье гэж хэлээд миний утсыг авч гараад тэр чигтээ алга болсон гэх мэдүүлэг /хэргийн 34-35/ тал
Хохирогч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2015 оны 02 дугаар сарын 01 ны орой 23 цагийн үед надтай цуг өрөөнд байдаг ***той нэг залуу орж ирсэн нэрийг нь ***гэдэг гэсэн тэр залуу манай өрөөнд 2 хоносон сургуульд бүртгүүлээд орох юм гэсэн тэгээд 2015 оны 02 дугаар сарын 03 ны 8 цагт босоод бид цайндаа орчихоод гараад ирэхэд миний өрөөнд байсан Жордон-9 шар канттай хар пүүз цагаан үүргэвчтэй саарал цүнх цагаан срочикон цамц бор жлитик плаш зэрэг зүйлүүд алга болсон байсан гэх мэдүүлэг /хэргийн 36-37-р тал
Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 01 дүгээр сарын 28 ны шөнө 22 цагийн үед би 6 дугаар бичил хороололд байдаг “Лазер нэртэй интернет тоглоомын газарт хоёр найзтайгаа тоглож хоноод маргааш өглөө нь буюу 2015 оны 1 дүгээр сарын 29 ны өглөө 09 цаг болж байхад тоглоомын газраас гарч цуг явсан хоёр найзаасаа салж би ганцаараа Гандангийн зүүн хаалганы харалдаа нийтийн байранд байдаг найз Батхүүгийнд очтол өөрөө байхгүй найз ***нь ганцаараа унтаж байсан тэгээд түүнтэй мэнд мэдэлцээд хажуугаар нь ороод унтсан . Би унтаж байгаад сэрэхэд ***байхгүй ганцаараа байсан тэгээд хувцасаа өмсөөд гараад явтал урдаас *** ирж байсан ба сая надтай Б.***зөрж явсан гэж хэлсэн. Тэр үедээ картаа алдсаныг мэдээгүй болохоор *** тэй ойр зуурын юм ярьж байгаад цаашаа явж ***ийн хажуу талын мөнгөний машин дээр очоод мөнгөө авах гэтэл карт алга болсныг мэдсэн тэгээд би утасныхаа мобайль банкаар дансаа шалгаад үзэхэд 220,000 төгрөгөөс 16,000 төгрөг үлдсэн байсан би үүнээс 9500 төгрөгийг авсан одоо хохирлоо төлүүлж авмаар байна гэжээ. /хэргийн 51-52 дугаар тал/
Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хэргийн 12-15 дугаар/ тал
*** нь *** ийн виза картнаас мөнгө авч байх үеийн фото зураг /хэргийн 49-дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 72 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгч ***нь 2015 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хийдийн зүүн талд байрлах нийтийн байранд оршин сууж байсан иргэн *** ийн түрүүвчнээс 210.000 төгрөгтэй виза картыг хулгайлж дансанд нь байсан 210.000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 03 ны өдрийн 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** сургуулийн дотуур байрны *** тоотоос иргэн ***ын *** S 2 маркийн гар утас ***ийн биеийн тамирын хослол женсин өмд ***гийн Нокиа Х-2 маркийн гар утас, *** ын “Жордон 9 пүүз плаш сорочкон цамц цүнк жлитек зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 680,000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч ***хохирогч *** *** *** *** нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хэргийн 30-31, 32-33 34-35,36-37 талд авагдсанаар эд зүйлийн үнэлгээ /хэргийн 12-15 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***д холбогдох хэрэгт Дархан Уул аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд ***ээс 400.000 төгрөг бэлэн мөнгөөр ирүүлснээс хохирогч *** ийн хохиролд 210,000 төгрөгийг, *** *** нарт тус бүр 50,000 төгрөгийг, ***д 40,000 төгрөгийг олгож, *** ээс 20,000 төгрөгийг гаргуулж ***т 130,000 төгрөгийг гаргуулж *** 130,000 төгрөгийг гаргуулж *** нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчийн хөрөнгийн байдал, хувьд оногдох эд хөрөнгө зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч ***нь 110 хоног цагдан хоригдсон тул Эүүгийн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *** овогт ***ын *** ийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *** ийн эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил / хоёр жилийн/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *** д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1. 59.2-т зааснаар *** ийн цагдан хоригдсон 110 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, *** д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***ээс хохиролд тооцон ирүүлсэн 400,000 төгрөгөөс 210,000 төгрөгийг *** д, *** *** нарт тус бүр 50.000 төгрөгийг ***д 40,000 төгрөгийг олгож. *** ээс 20,000 төгрөгийг гаргуулж ***т *** нарт тус бүрт нь 130,000 төгрөгийг *** ээс гаргуулж олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА.