Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0224/Э/

 Дархан Уул аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй, 
Иргэдийн төлөөлөгч Ж.Галхүү,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ө.Өлзиймаа,  
Хохирогч  ***
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***т холбогдох 201509000336 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 07 сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн  *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, *** настай, ам бүл ***, дүү нарын хамт Дархан Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, ***ын ***-*** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд: 
*** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн Дархан Уул аймгийн Сум дундын*** дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт  зааснаар 03 сарын баривчлах ялаар шийтгүүлж *** оны *** дугаар сарын *** ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан 
***  оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт  зааснаар  1 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдэлж байгаад *** оны *** дугаар  сарын *** ний өдөр *** аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 62 тоот захирамжаар 06 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 
2009 оны 09 дүгээр сарын 09 ны өдрийн *** аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж хорих ялыг жирийн дэглэмд биечлэн эдэлж байгаад *** оны *** дугаар сарын *** ны өдөр суллагдсан, 
2*** оны *** дугаар сарын *** ны өдөр *** аймгийн Сум дундын шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдэлж байгаад *** оны *** дугаар сарын *** ны өдөр *** аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн *** дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 07 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан *** овгийн ***ийн *** РД: ***

         Холбогдсон хэргийн талаар:  
Шүүгдэгч *** нь ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр Ширээ нурууны *** дүгээр гудамж *** а тоотод  гэрт ***г хутгалсны улмаас зүрхний баруун ховдол элэг өрц нэвтэрсэн шарх нойр булчирхайн язарсан шархны улмаас хурц цус алдалт амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барж хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ / Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд: 

 Шүүгдэгч  ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би  2015 оны 05 дугаар сарын 06 ны өдөр 12 цагийн орчим танил хүүхэн болох ***тэй Тосгоны *** буудал дээр уулзаад зогсож байхад *** миний утас руу над руу залгана уу гэсэн хүсэлт илгээсэн юм. Тэгээд би ***ийн утас руу залгаж ярихад намайг хаана байгаа юм. *** ах нь шартаж үхэх гээд хэвтэж байна чи ганц шил архи аваад ирээч гэсэн юм. 
Тэгээд би ***ээр нэг шил архи авхуулаад хамтдаа Ширээ нуруу руу ***ийн байгаа айлд ирэхэд ***, ***, ***нар хамт байсан тэгээд бид нар нэг шил архиа хувааж уугаад дуусахад *** *** т хандаж чи надад 20,000 төгрөг зээлээд өгчих миний цалин маргааш ***с ирнэ би чамд 25,000 төгрөг болгоод өгнө гэж хэлсэн Тэгээд *** ***ээс 20,000 төгрөг аваад Ширээ нурууны дэлгүүрээс 1 шил 0,75 граммын Вива нэртэй архи авчирч хувааж уугаад ***дахин ***ээс 30,000 төгрөг зээлж аваад дахиад дэлгүүр рүү явж 2 шил 0,75 граммын архи авчирч эхний архийг авчирч ууж байгаад дууны хундага явуулж намайг нэг дуу дуулчих гээд хундага өгөхөөр нь би тэр хундагыг аваад ***д дуулчих гээд өгсөн тэр үед ***хажуу талд сууж байгаад дуу аялаад орилсон тэгэхэд нь *** ***д хандаж та байж байгаач ***дуулах гэж байна гэж байна хэлэхэд ***, ***, ***нарт хандаж та нар намайг хүндлэхгүй энэ залууг хүндлээд байгаа юм уу гэхэд нь би ***д хандаж та согтоод байгаа юм уу яагаад уурлаад байгаа юм гэхэд тэр газар сууж байгаад босоод орон дээр суусан 
Тэгээд ***дуу дуулаад сууж байсан ба би эргээд ***руу харахад тэр тэр гал тогооны хэрэглэл хийдэг шүүгээнээс хутга аваад *** бид нарын сууж байсан газар руу ойртон ирж ***гийн мөрөн дээгүүр хутга барьсан гараа сунгаж над руу ойртуулаад та нар хүн хутгалж чадах уу гэж асуухад нь би газраас өндийж босч хутгатай гараас нь бариад хажуу тал руу мушгиж гарнаас нь хутгыг салгаж авах гэж булаацалдах үед ***хойшоо орлуу суусан Тэгээд би хутгыг нь аваад ширээний хажууд барьчихсан зогсож байхад *** гэрийн хаалга онгойлгож харчихаад буцаад хаалга хаачихаад явсан. 
Тэр үед ***өөрийн хэвлийн хэсгийг гараараа дарж бөхийж сууж байгаад өвдөглөж гараа гаргахад гар нь цус болчихсон байсан тэр үед *** надад хандаж чи хүн хутгалчихсан биш үү гэхэд ***наад хутгаа өг гээд миний гараас хутгыг булааж авсан Тэгээд би хэсэг хугацаанд харж зогсож байгаад гадаа гарахад ***машинаа унаад явж байсан. Тэгээд би хашааны үзүүр рүү гарч өөрийнхөө утсаар найз бүсгүй болох *** утсаар ярьж би айлд архи ууж байгаад хүн хутгалчих шиг боллоо хоёулаа уулзая гэж хэлээд Хараагийн гүүрний хажуу талд уулзаад хамтдаа ***ны ***-гийн буудлын хажуу талд машинаас буугаад гэрлүү алхаж явж байтал хойноос цагдаа ирээд баривчлагдан Цагдаагийн газарт хүргэгдэн ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 169-170-р тал 

Хохирогч ***ны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би хэрэг учрал болох үед байгаагүй болохоор болсон асуудлын талаар тодорхой мэдэхгүй байна. Ийм хэрэг гарсан талаар дуулаад иртэл Цагдаагийн хамгаалалт хийсэн намайг оруулаагүй дүү ***бусдын гарт амь насаа алдсан гэдгийг сайн ойлгож мэдэж байна. Тиймээс ч уг хэрэгт гэр бүл ах дүүсээ төлөөлж хохирогчоор оролцож байна. Талийгаач дүү *** маань *** оны *** дугаар сарын *** ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн эхээс төрсөн зургаан хүүхдийн *** дахь нь юм. *** сумын *** дүгээр цэцэрлэгт багаасаа өсөж хүмүүжсэн тус сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн *** суманд эцэг эхийн хамт мал маллаж байгаад *** онд *** аймагт шилжин ирсэн юм. Гэр бүл үр хүүхэд байхгүй уян зөөлөн сэтгэлтэй 2006 оноос хойш архи уудаг болсон. 
***тэй хэзээ яаж танилцсаныг мэдэхгүй энэ хүнийг би ч танихгүй энэ хүний гарт дүүгийнхээ амь насыг хохироолгосондоо гомдолтой байна . Хуулийн дагуу ял шийтгэл хүлээлгэх саналтай байна. Оршуулгын зардалд 1,920,000 төгрөг гарсан ял аваад явах гэж байгаа хүнээс юуг нь ч авах билээ гэх мэдүүлэг. 
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:           .    2015 оны 05 дугаар  сарын 06 -ны өдөр 12 цагийн үед байх гаднаас *** ***бас нэг жирэмсэн эмэгтэй өөрийгөө *** гэх эмэгтэй нар манай гэрт орж ирсэн Тэр 3 ирэхдээ 0,75 граммын шилтэй Хараа архитай ирэхэд нь би тэр архинаас уугаагүй. ***, ***, ***нар хувааж ууцгаасан Архи дууссаны дараа ***нөгөө жирэмсэн эмэгтэйгээс мөнгө зээлээд архинд *** ******бид 4 хамт явцгааж 0,75 шилтэй Viva нэртэй архийг гэртээ авчирч бид хэд хувааж ууцгаасан юм. Тэгээд авсан архи дуусаад ***нөгөө ***гэдэг эмэгтэйгээс мөнгө зээлж аваад ахиад ***, ***, ***нар архинд явж *** бид хоёр гэртээ хоол хийх гээд үлдсэн удалгүй тэд нар 1 шил Хараа архи авчирч бид нар хувааж ууцгаасан. *** ахын дүү нар гээд сургамжлах шинжтэй үг хэллэг хэлээд байсан. /ажил төрлийг сайн хийх хэрэгтэй гэх мэтчилэн/ ***зүүн талын орон дээр суучихсан урд талд нь ***сандал тавиад суучихсан юм яриад байсан яг юу ярьж байгааг нь тухайн үед анхаараагүй гэтэл тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Гэтэл миний утас дуугарч би ярихаар гарахдаа та нар нэг нутгийн хүмүүс байж хэрэлдэж маргалдахаа боль гэж хэлээд гэрээсээ гарч утсаар яриагүй байхад гэрт хүн орилсон эргээд ороход гэрийн үүдний хэсэгт ***, ***тэй тэврэлдээд гарыг нь гэрийн унь руу шахчихсан байсан. ***, ***гийн ар нурууны ард гартаа хутга барьчихсан байхаар нь би хутгыг булааж авахдаа баруун гарын долоовор хуруугаа зүсчихсэн юм. Гэтэл  *** гараад явсан би араас нь хөөх гээд гарахад *** араас дуудаж би эргээд гэрт ороход талийгаач гэрийн зүүн орны урд талд уначихсан дрож нил цус болчихсон байсан. Би хажуу айл руу орж түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн тэгээд буцаж ороод ахыг гэрээс гаргах гээд цээжнээс нь бариад хөл хэсгийг унжуулж хашааны хаалгын тэнд ахыг тэвэрч суухдаа ахыгаа амьсгаагүй болчихсон байхыг мэдээд ***г айлгахгүйн тулд ахын дүү ус олоод ир гэж хэлээд ус авчруулаад уусан.” гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дахь тал/, 
    Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 05 дугаар  сарын 06-ны өдөр 11-12 цагийн үед ***өөрийнхөө *** дугаартай утсаар миний утас руу залгаж гараад ирээч гэсэн тэгээд би *** ДАХ дугаартай *** маркийн цагаан өнгийн машиныг жолоодоод ***тэй ***-гийн буудлын уулзварын тэнд уулзсан юм. Гэтэл ***надад хандаж ах найз хоёр дээрээ очмоор байна бид нар өчигдөр архи уусан юм тэр хоёр маань шартаад болохгүй байна 1 шил аваад өгчих гэхээр нь ***-гийн буудлын тэнд байдаг *** дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архийг аваад ***т өгч түүний заасан айл руу Ширээ нуруунд айлд очсон биднийг очиход цэнхэр болон ногоон подволктай 2 ах байсан нэрийг нь мэдэхгүй ороод удалгүй миний авч өгсөн архийг хувааж ууцгаасан Тэгээд хоорондоо ярилцаад дахин нэг шил архи авч уухаар дэлгүүр орж мөн 0,75 литрийн архи авч гарч ирсэн буцаж гэртээ очоод надаас бусад нь тэр архийг хувааж уусан Түүний дараа бас дахин архи авч уух юм яриад *** болон цэнхэр цамцтай ах хамт явж “*** дэлгүүрээс 2 шил 0,5  литрийн хараа архийг авч ирээд хоол идэнгээ ууцгаасан юм. Гэтэл ногоон подволктой ах найзынхаа найз хүүхнийг хөгжөөнөө уйдаад байх шиг байна гээд жижиг ундааны хуванцар бариад дуулахаар боссон Гэтэл *** тэгж болохгүй эрүүл хүнтэй согтуу дуулна гэж юу байсан юм гээд ногоон цамцтай ах руу уурласан . Тэгээд ногоон цамцтай ахтай *** маргалдаад дундуур нь цэнхэр цамцтай ах орж ирээд ***гээ чиний буруу шүү дээ гэтэл *** цэнхэр цамцтай ахтай маргалдаад эхэлсэн ба цэнхэр цамцтай ах руу ***сэрээ шидчихнэ шүү гээд байсан. Би гадагшаа гараад буцаж орж иртэл ***чи чаддаг юм бол хутга аваад өгчих гэж хэлэхэд цэнхэр цамцтай ах чи чадах юм уу гээд гал тогооны шкафнаас хар иштэй нилээд том хутга аваад ***ийн тийш эргэхэд би айгаад гарч машиндаа суусан. Намайг машиндаа суугаад удаагүй 20-30 минутын дараа ***гэрээс нилээд сандарсан бололтой хашааны гадаа гарч ирэхээр нь би нэг л муу юм болж дээ гэж бодож айгаад машинаа асаагаад ***ийг суулгалгүй яваад өгсөн. ***миний утас  руу залгахаар нь утсаа авахгүй явсаар шинэ *** гэртээ ирсэн юм .Түүний дараа ***над руу утсаар залгаж Хараагийн гүүрний тэнд явж байна ирээд авчих гэхээр нь юу болсон бэ гэхэд жоохон юм болсон чамд хамаагүй гээд утсаа салгасан юм. Түүнээс хойш 20 минутын дараа над руу өөрийнхөө утсаар залгаж  би аваад ярьтал та нар шиг пизда нар цагаа тулахаар ингэдэг л байхгүй юу гэж зандрангуй яриад утсаа салгасан түүнээс хойш надтай дахин утсаар яриагүй, уулзаагүй гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55-дугаар тал/ 
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад  өгсөн: 2015 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 08-09 цагийн хооронд би өөрийнхөө *** дугаарын утаснаас ***ийн *** дугаартай утас руу залгаж хаана байгаа талаар асуухад *** гэртээ гэр бүлийнхэнтэйгээ байна гэж хэлсэн. Тэгээд өдөр би ажил руугаа яваад өдөр 13 цагийн үед хаана байгаа талаар асуухад машинтай гадуур найз нартайгаа явж байгаа гэж хэлсэн би тэр үед архи уугаад яваад байгаа юм биш биз дээ гэхэд архи уугаагүй гэж хэлсэн . Би утсаа залгаж байгаад орой 17 цагийн үед дахин *** рүү залгаж хаана байгаа талаар асуухад Ширээ нуруунд ***ийн гэрт байна гээд архи уусан бололтой хэрүүл өдсөн маягтай ярьж байсан. Би орой 18 цагийн үед ажил тараад *** –ийн буудал дээр байрлах Болор нэртэй үсчин орж үсээ угаалгаад буцаж вокзал орж найз ***тай уулзаж ***, *** хоёртой утсаар ярьж Ширээ нуруунд хаана байгаа хаягаа хэлчих гэхэд хаягаа хэлж өгөөгүй. Тэгээд *** бид хоёр *** бааранд ороод нэг нэг пиво захиалаад сууж байтал ***над руу өөрийнхөө утсаар залгаж би хүн хутгалчихлаа тосгонд ***-гийн буудал дээр хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд би ***д *** хүнтэй зодолдсон гэнэ гэж хэлээд ***г бааранд үлдээгээд гараад явсан юм. Тэгээд машинд суугаад ***-гийн буудлын тэнд ирэхэд тэнд байдаг дугуй засварын хажууд *** зогсож байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад бидний хажуугаар эмнэлгийн машин өнгөрч явахад энэ миний хутгалсан хүн рүү явж байх шиг байна чи энд байгаад хэрэггүй яв гэхэд нь би явалгүй хамт гэр рүү нь явдаг гудамжаар алхаж байтал Цагдаагийн машин ирж *** бид хоёрыг аваад явсан юм гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дүгээр тал/ 
Гэрч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2015 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр 12 цагийн орчимд *** компани орж анкет бөглөхөөр гэрээсээ гараад алхаад явсан юм. Намайг гүүрний орчим явж байхад *** над руу утсаар залгаж / хамт явж байгаа ***ийн утсаар залгасан юм байналаа/ Ингээд намайг хаана явж байгаа юм гэж асуухаар нь Ширээ нуруунд гэж хэлсэн тэгээд гүүрний орчим *** *** хүүнийхээ хамт цагаан машинтай ирсэн юм. Ингээд би машинд нь суугаад ***-гийн буудлын дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи авсан юм. Мөн 1 лааз улаан касс пиво авхуулсан юм. *** нэртэй эмэгтэй авч өгөөд байсан юм. Ингээд Ширээ нуруунд эмээгийн гэрт очсон бөгөөд манай гэрт талийгаач ах ***, ***нар зурагт үзээд сууж байсан юм. Тэгээд бид нар авчирсан архиа адилхан хувааж уусан юм. Тэгээд авчирсан архи дуусаад *** ***, ***бид нар архинд явж Ширээ нурууны цаана байдаг дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Вива нэртэй архи авсан юм. Тэр архийг аваад буцаж эмээгийн гэрт очиж  адилхан хувааж уусан *** тэр архинаас огт уугаагүй юм. Нэг ухаан ороход ***, ***ах хоёр маргаж байсан бөгөөд ***ах гал тогооны шүүгээнээс хутга гаргаж ирсэн юм. Гэтэл тэр хутгыг ****** ахаас булааж аваад буцаагаад өөрийн нь цээж рүү нэг удаа хатгасан юм. Энэ үед *** ах хүн хутгалчихлаа гэж бархирсан юм. Тэгэхээр нь би *** ах дээр очиж үзэхэд цамцны цаанаас цус нэвтэрсэн байсан. Би ***г хажуугийн айлд хэлж түргэн дуудуул гэж хэлсэн юм. Ингээд ***ахыг ***гийн хамт мөрлөөд гаргасан юм. Удалгүй Түргэний машин цагдаагийнхан ирсэн юм гэсэн мэдүүлэг /хэргийн 66-р тал / 
“2015 оны  05 дугаар сарын 06 ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн 
хаалгыг ертөнцийн зүгээр зүүн талын хатавчийг Б-2 үсгээр тэмдэглэн үл хөдлөх цэгээр авав. Б-2 цэгээс ертөнцийн зүгээс хойт зүгт 1,71 см зайд төмөр зуух байв. Уг зуухны урд талд ажлын хэсэг улаан өнгийн цус мэт зүйлээр нэлэнхүйдээ бохирлогдсон . хар өнгийн линтээр ороосон иштэй нийт урт нь 32 см –ийн урттай ажлын хэсгийн урт 30 см-ийн хэмжээтэй хутга байсныг 89 тэмдэгтээр тэмдэглэн хураан авав. 
Б-2 цэгээс хойд зүгт худаасан шалан дээр 8*20 см хэмжээтэй улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг 5 дугаараар тэмдэглэн бэхжүүлэв. 
Б-2 цэгээс урд зүгт 3*52 см-ийн зайд 1*50см хэмжээтэй улаан өнгийн хивсэн дээр дуссан зүйл байсныг 1 дугаараар тэмдэглэн бэхжүүлэв. 
Б-2 цэгээс урд зүгт 85 см , үүнээс 2*81 см-ийн зайд саарал өнгийн дрож дээр 30*30 см ийн талбайд улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг 4 дугаараар тэмдэглэн бэхжүүлж дрожны хэсгийг тайрч авав гэх тэмдэглэл үзлэгийн явцад бэхжүүлсэн фото гэрэл зургийн үзүүлэлтүүд  40 ширхэг /хэргийн 6-20 дугаар тал/ 
2015 оны 05 дугаар сарын 07 ны өдөр цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл фото зураг 4 ширхэг /хэргийн 74-81 дүгээр тал/
2015 оны 05 дугаар сарын 07 ны өдрийн ***ийн өмсөж байсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зураг 6 ширхэг /хэргийн 21-24-р тал/ 
2015 оны 05 дугаар сарын 07 ны өдөр Г.Дүүрэнбилэгийн бие хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 7 ширхэг /хэргийн 33-35-р тал/ 
***ийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хэргийн 41-р тал/ 
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 53 тоот актын дүгнэлтэд: 
Талийгаачийн биед зовхи эрүүнд зулгаралт чихний дэлбэнд зүсэгдсэн шархтай зүрхний баруун ховдол элэг өрц нэвтэрч нойр булчирхайд язарсан шархтай гэмтэл тогтоогдлоо 
Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ГЗТЖ-ын 31,11 болон 3,1,12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно 
Талийгаач хурц цус алдалтын амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ 
Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй 
Талийгаачийн цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ. 
Талийгаачийн цус нь 0/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /хэргийн 73 дугаар тал/ 
Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн магадлагаа ¹ 53/15, /хэргийн 72, 151 дэх тал/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 109 дэх тал/,зэргийг шинжлэн судлав. 
 Шүүгдэгч ***нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн орчим ***  аймгийн *** сумын Номгон ***  дугаар багийн нутаг дэвсгэрт Ширээ нурууны *** дүгээр гудамж ***-гийн *** тоотод гэрт иргэн ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний цээжин тус газар нь хутгалсны улмаас ***нь зүрх нойр булчирхайн язарсан шархны улмаас цус алдаж амьсгал зүрхний дутагдлаар нас барж хүнийг санаатайгаар алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***хохирогч *** гэрч ***, *** нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 169-170,52-53,54-55,58-59, 66 дугаар талд авагдсанаар/ хэргийн газарт болон цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, /хэргийн 6-20,74-81-р тал талийгаач ***болон ***ийн өмсөж байсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 21-24, 33-35 дугаар тал/ Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 53 тоот актын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Дархан Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан  хуулийн  зүйлчлэл тохирч  байна.

Иймд шүүгдэгч ***ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хорих ял оногдуулах үндэстэй байх ба шүүгдэгч ***т 2013 оны 07 дугаар сарын 02 ны өдөр Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдэлж байгаад *** оны *** дугаар сарын *** ны өдөр *** аймгийн *** *** дугаар шүүхийн *** дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 07 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
    Хохирогч *** нь оршуулгын зардалд 2,190,000 төгрөг нэхэмжилсэн нь зайлшгүй гарсан зардал байх тул шүүгдэгч ***ээс гаргуулж ***д олгох нь зүйтэй байна.  
           Ялыг хүндрүүлэх нөхцөл нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар  *** согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болно. 
 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутга цэнхэр өнгийн путболка дрожны тасархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 297, 298 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
                                         
                                                    ТОГТООХ нь: 

 1.Шүүгдэгч *** овгийн ***ийн ***ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч *** овгийн ***ийг  12 жил / арван хоёр/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар ***т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 07 сар 05 хоногийн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жил / арван гурван/ жилээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 13 жилийн  хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 130 /нэг зуун гучин/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
 
  6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан цэнхэр өнгийн футболка 1 ширхэг,  хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, дрожны тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
 
  7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 
    
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул. Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

  9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.БАТТУЛГА    

                      ШҮҮГЧИД                              Г.ГЭРЭЛТ-ОД

                                                                                 Я.ТУУЛ