| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
| Хэргийн индекс | 171/2015/0221/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0220 |
| Огноо | 2015-09-16 |
| Зүйл хэсэг | 145.2., 261.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0221/Э/
Дархан-Уул аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогч ***, ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** овогт ***ийн ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** овогт ***ийн *** /РД: *** /, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** аймаг *** сум ***-р баг *** *-*** тоотод оршин суух хаягтай *** аймагт оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй гэх.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь *** оны *** дугаар сарын ***-нээс *** оны *** дугаар сарын ***-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын ***-р баг, ***- дугаар байрны *** дүгээр орцны *** тоотод түрээсээр түр оршин суух иргэн ***, ***нарын гэрээс эрэгтэй, эмэгтэй хүний хавар намрын болон өвлийн гуталнууд , пүүз, эрэгтэй хүний богино куртик, нокиа 2600 маркийн гар утас зэргийг хулгайлж 361.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн.
Мөн *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ *** оны *** дугаар сарын ***-ны өдрөөс хойш мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би 2015 оны 2 дугаар сарын 1-ноос 2015 оны 2 дугаар сарын 2-нд шилжих шөнө гадуур явж таньдаг хүнээс хэд гурван төгрөг гуйж аваад архи уугаад хэтрүүлсэн байсан байхаа захын доод талын
**-* байрны нэг орцонд орж унтах гээд ороход таван давхарт нэг айлын хаалга онгорхой байсан.Би ороод хайрцагтай гутал байхаар нь аваад мөн хар өнгийн куртик нэг гэр утас зэргийг
аваад гарсан тэр айлын бүх улсууд унтаж байсан. Намайг гэрт нь ороод эд зүйл авахад хэн ч сэрээгүй болохоор би гараад явсан. Би авсан эд зүйлээ явуулын болон танихгүй хүмүүст хямдхан зараад архи дарс идэж уух зүйл аваад дуусгасан нь үнэн. Мөрдөн байцаалтын шатнаас зугтаж оргон зайлсан гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй тухайн үед мөрдөн байцаагчдаа хэлээд миний нойр булчирхай өвдөөд байсан учир эгчийнх рүүгээ мод тарих гэж ***руу явсан байсан юм. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна одоо дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хэргийн 54-55 дах тал/
-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Би 2015 оны 2 дугаар сарын 1-ний орой 19 цаг өнгөрч байсан байхаа, лангуугаа хаагаад найз *** болон хамт ажилладаг эгч *** нарын хамт миний төрсөн өдрийг тэмдэглэх гээд *** сумын ***-р багт байрлах *** баар цэнгээний газар орж 0.5 литрийн 2 шил сархад нэртэй архи авч хувааж уугаад нэлээн орой болсон байсан.. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болохоор би сууж байсан ширээн дээрээ унтаад өгсөн байсан. Гэтэл миний нөхөр ***ыг надтай хамт ажилладаг эгч *** миний гар утсаар залгаад түүнийг хүрээд ир бид гурав *** бааранд сууж байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа миний нөхөр *** хүрч ирээд намайг аваад явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор яаж харьсанаа санахгүй байна. Өглөө миний охин сэрээд хичээлдээ явах гээд босож байсан. Нөхөр босоод тамхи татах гээд тамхиа хайгаад байхгүй болохоор нь надаас *** чи миний тамхийг хаашаа хийсэн юм бэ гэж асуухад би тамхи чинь цонхны тавцан дээр байгаа биздээ гэж хэлсэн. Нөхөр цонхны тавцан дээр тамхиа үзээд байхгүй байна бас миний өмсөж явсан куртик хаашаа алга болсон юм бэ гэж асуухаар нь би жижиг өрөөнөөс босоод том өрөөнд охины орны хөл хэсэгт байсан цаасан хайрцагт байсан гуталнуудыг харахад байхгүй болохоор нь нөхөр ***аас чи гадаа болкон дээр гаргасан юм уу гэж асуухад үгүй яалаа гэж гаргах юм бэ гэж хэлсэн. Би тэгээд гэрт хулгай орсон байна гэж бодоод би хажуу өрөөний хүмүүсийг дуудаж сэрээгээд манайд хулгай орсон байна танайх зүгээрүү юмаа бүртгээд үзээрэй гэж хэлсэн ба хулгай орсон талаар цагдаагийн байгууллагат мэдэгдсэн би зах дээр гутал зардаг юм тэгээд Эрээний ханшаар бодож төлбөрөө гаргуулахаар үнийн тухай саналаа цагдаагийн байгууллагат өгсөн юм. Ер нь манай хаалга онгорхой байх үндэслэлгүй өөрөө автоматаар хаагдаад цоожлогддог.” гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр тал /
-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн: “ Манайх 2015 оны 2 дугаар сарын 1 нд өдөр *** эгчийн байгаа байранд нүүж орсон өрөө нь хаалгагүй болохоор бүтээлэг хийгээд орой унтсан тухайн үед бие өвдөөд унтаж чадаагүй боловч хүн орж ирэхийг бас мэдээгүй маргааш өглөө нь *** эгч хулгай орж танайхаас алга болсон юм байна уу гэхээр нь бүртгээд үзсэн чинь миний үүдэнд өлгөсөн байсан шуба, хүүхдийн куртик, нөхрийн гар утас, хөргөгчинд байсан мах гэх мэт зүйл байхгүй байсан маргааш цагдаа дуудад мэдүүлэг аваад өнгөрсөн.” гэх мэдүүлэг. /хэргийн 36-р тал/
-Насанд хүрээгүй гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ээж аавын өрөөнөөс гараад том өрөөнд орж унтахаар өрөө рүүгээ ороод орон дээрээ очиход ээж миний орны хөлд байсан хайрцагтай гуталнууд дээр хэвтэж байсанаа гутлаа тайлаад өрөө рүүгээ унтахаар орсон. Би унтах гээд хэвтэж байхад гадаа үүдний хаалга дуугараад нэг хүн орж ирээд хажуу өрөө рүү орсон тэгээд би унтаад өгсөн. би өглөө сэрээд хичээлдээ явах гээд байж байтал аав надаас тамхи асуусан би мэдэхгүй гэж хэлээд хичээл рүүгээ явах гээд гутлаа хайхад байхгүй байсан. Ээж босч ирээд хайрцагтай гутал алга болсон байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р тал /
-Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 47 –р тал/,
-мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /хэргийн 89 дэх тал/,
-Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх прокурорын тогтоол /хэргийн 90 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ***нь 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2015 оны 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын ***-р баг, *** дугаар байрны *-** тоотод түрээсээр оршин суух иргэн ***, ***нарын гэрээс эрэгтэй, эмэгтэй хүний хавар намрын болон өвлийн гутлууд, пүүз, эрэгтэй хүний богино куртик, нокиа 2600 маркийн гар утас зэргийг хулгайлж 361.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр
гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***хохирогч ******нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 38-р тал/ хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ / хэргийн 47-р тал/ мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн тухай тогтоол /хэргийн 89-р тал/ эрэн сурвалжлах ажиллагаа гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол, мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээж хугацаа тоолох тухай тогтоол /хэргийн 12-р тал/ сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тухай тогтоол /хэргийн 13-р талд авагдсан зэргээр нотлогдож байх тул Дархан Уул аймгийн Прокурорын газраас газраас түүний үйлдэлд бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирч байна.
Иймд шүүгдэгч ***ыг 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2015 оны 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө иргэн ***, ***нарын гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, мөн хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалт прокурорын хяналтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***нь өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***нь энэ хэрэгтээ 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч ***т 333,000 төгрөгийг ***д 28,000 төгрөгийг тус тус ***аас гаргуулж олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч *** овгийн ***ийн ***ыг бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалт, прокурорын хяналтаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** овгийн ***ийн ***ын эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялд багтааж ***ын биечлэн эдлэх ялыг 2 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ***т оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 333,000 төгрөгийг хохирогч ***т, 28,000 төгрөгийг хохирогч ***д тус тус гаргуулж олгосугай,
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА