Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02086

 

 

 

 

         

 

 

 

 

 2020            06            30                                                 102/ШШ2020/02086

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ӨВ аймаг У сум 0 дугаар баг О Ж 00 дугаар гудамж 000 тоотод оршин суух У овогт Б-гийн А /РД: АА000000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, 00/0 дугаар байрны 00 тоотод оршин суух, Г-Э-ийн Б /РД:АА00000000/-д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг, хохирол 3,300,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь Г.Б-д усан бууны тоног төхөөрөмж худалдан авахаар болж, усан бууны үнэ 10,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Худалдагч тал нь усан буугаа зарахаа больсон гээд өөрсдөө буцаагаад аваад явсан. Усан буу эвдэрсэн, задалсан буу байсан. Би өөрөө угсарч, гагнуурчин хөлсөлж босгож авсан байсан. Янзалж босгосны дараа Г.Б өөрөө ирээд хүний усан буу байсан юмаа, аваачиж өгөхгүй бол болохгүй байна гээд ачаад явсан. Мөнгөө өг гэхэд Г.Б нь удахгүй өгнөө гээд аваад явсан. Г.Б нь эвдэрсэн зүйлээ засуулж авчихаад нэг ч мөнгө өгөхгүй намайг хохироож байна. Худалдагч тал нь гэрээнээс татгалзсан учир худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгсөн 10,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн дээрх мөнгийг зээл авч гаргаж өгсөн учир алданги 2,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч Г.Б-ээс нийт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Усан бууг авахдаа насосыг буцаан авсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Г.Б би Б.А-д өөрийн усан буу дагалдах эд ангиуд болох өндөр даралтын усны насос******* кв******* зэргийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас хямдаар 2017 оны 04 дүгээр сарын 24-нд 25,000,000 төгрөгөөр 3 сарын хугацаанд худалдахаар тохиролцсон. Иймд цаашид худалдан авагч тал нь худалдагч талтай гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж би чамд бэлэн мөнгө өгсөн хэмээн гүжирдэж холбоо харилцаагаа таслахыг оролдож байсан нь иргэн Г.Б миний эд хөрөнгийг санаатайгаар үнэгүйдүүлж эдэлж хэрэглэж эвдлэн хохироож сэтгэл санаа болон эрэл хайгуулын үүднээс хандан нутгийн хүмүүсээс асууж хөрөнгө мөнгөний зарлага гарган байж Улаанбаатар хотоос 2018 оны 08 дугаар сарын 06-нд ************** улсын дугаартай машин хөлслөн Өвөрхангай аймгийн Уянга сумын хойд талд байрлах Өлтийн ам хэмээх газар хүртэл 3,000,000 төгрөгөөр хөлслөн авч ирүүлэх хугацаанд зөвхөн усан бууг өгсөн ба******* кв******* маркийн насосыг эвдсэн хэмээн өгч явуулаагүй болно. Иймээс иргэн Б.А-гаас усны насос болох******* кв******* маркийн өндөр даралтын насос үнэ 5,500,000 төгрөг, усан бууны тээвэрлэлтийн зардал 3,000,000 төгрөг усан буу буулгах кран зардал 300,000 төгрөг, усан буу ашигласан эвдрэл гэмтэл түрээс цаг үеийн алдагдлын зардлыг тооцолгүй нийт 8,800,000 төгрөгийг хариуцагч Б.А-гаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 10,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг, хохирол 3,300,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

               Б.А, Г.Б нар нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулан, уг гэрээгээр худалдагч тал болох Г.Б нь алт угаах төхөөрөмж буюу 60 скрубер болон дагалдах эд анги******* кв******* м3/цаг хүчин чадал бүхий даралтад усны насосыг шилжүүлэх, худалдан авагч тал болох Б.А нь тоног төхөөрөмжийг хүлээн авч, хариу төлбөрт нь 25,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээхээр амаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Худалдагч тал болох Г.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр алт угаах төхөөрөмж буюу скрубер болон дагалдах эд анги******* кв******* м3/цаг хүчин чадал бүхий даралтад усны насосыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн,

худалдан авагч тал болох Б.А нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг Хаан банк дахь 5019021548 тоот данснаас Г.Б-ийн*******98060063 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар, дансны хуулга /хэргийн 66-69 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Ийнхүү талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч Б.А үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байх ба хариуцагч Г.Б 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр алт угаах төхөөрөмжийг буцаан авсан болох нь зохигчийн тайлбар, гэрч Б.Б-гийн мэдүүлгээр тогтоогдож байна, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй, харин дагалдах эд анги болох даралтад усны насосыг буцаан өгсөн эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч Г.Б нь гэрээний дагуу шилжүүлсэн алт угаах төхөөрөмж буюу 60 скруберийг Б.А-гаас буцаан авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул талууд уг төхөөрөмжийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд авсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.

Харин хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А нь******* кв******* м3/цаг хүчин чадал бүхий даралтад усны насосыг хариуцагч Г.Б-д буцаан өгсөн болох нь баримтаар нотлогдохүй байх тул тэрээр шилжүүлэн авсан насосны үнийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Талууд дээрх дагалдах эд анги усны насосны үнийг тусгайлан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч талаас насосны үнэ 5,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр усны насосыг 2,700,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Иймд усны насосны үнийг 2,700,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч Г.А-гаас хариуцагч Г.Б-д шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 7,300,000 төгрөгийг хариуцагч Г.Б-ээс гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, усны насосны үнэ 5,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс 2,800,000 /5,500,000-2,700,000/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохиролд 3,300,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд, Б.А худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Г.Б тоног төхөөрөмжийг буцаан авахаар тээврийн зардалд 3,000,000 төгрөгийг зарцуулсан болох нь гэрч Б.Б-гийн мэдүүлэг, “Илтхэт” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 36 тал/, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, худалдан авагч Б.А гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцлахад хүрсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар худалдагч тал болох Г.Б учирсан хохирлоо шаардах эрхтэй, хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал хамаарахыг мөн зүйлийн 227.3-т заажээ.

Иймд тээврийн зардлыг хохиролд тооцож, нэхэмжлэгч Б.А-гаас 3,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Б-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хариуцагчаас тоног төхөөрөмжийг тээвэрлэхдээ кранаар буулгасан эсэх, улмаар 300,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.А-гаас краны зардал 300,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Алданги 2,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд, нэхэмжлэгч Б.А нь гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан гаргуулах шаардлага гаргаж, өөрөөр хэлбэл гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй, харин гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги тооцож 2,000,000 төгрөг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр, хариуцагч Г.Б-ээс 7,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 4,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.А-гаас хохирол 3,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Г.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 3,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн зардал хуваарилагдах бөгөөд нэхэмжлэлийн үнийг 100 хувиар тооцон, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд хувь тэнцүүлэх замаар шинжээчийн зардлын баримтаар тогтоогдсон 500,000 төгрөгийг талуудад хуваарилана.

 

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2020/05212 дугаартай захирамжаар хариуцагчийн хүсэлтээр Б.Батбүргэдийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гэрчээр Б.Батбүргэдийг асуулгах хүсэлтээсээ татгалзсан тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Б-ээс 7,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 4,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.А-гаас 3,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Г.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 3,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 131,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д, нэхэмжлэгч Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж хариуцагч Г.Б-д тус тус олгож, нэхэмжлэгч Г.А-гаас шинжээчийн зардалд 196,000 төгрөг, хариуцагч Г.Б-ээс шинжээчийн зардалд 304,000 төгрөгийг тус тус гаргуулж шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 119 дүгээр зүилиин 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шиидвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээриин төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүилиин 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг таилбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ