Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0222

 

                         


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                         Хэргийн индекс: 171/2015/0214/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Шүрэнчимэг
Иргэдийн төлөөлөгч ***
Улсын яллагчаар  Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ж.Туяа
Хохирогч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй  хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт *** ийн ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***  дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 7 дугаар сарын    23-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  оны ***  дугаар сарын *** -ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ***  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***  аав ээж хүүхдийн хамт ***  аймгийн ***  сумын, ***  дугаар баг Мангирт ***  дүгээр хэсэг ***  тоотод  оршин суух Дархан дулааны цахилгаан станцад ***  ажилтай  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  ***  овогт *** ийн *** /РД *** /
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч ***  нь 2015 оны 04 дүгээр сарын 29 нөөс 30 нд шилжих шөнө  Дархан сумын ***  дугаар баг, Түлээтийн *-** тоотод иргэн ***тай маргалдан улмаар харилцан зодолдож ***ын бие махбодид   хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/,

                                            ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Би 2015 оны 4 дүгээр сарын 29 ны орой ***ыг орос яваад ирлээ гэрт хүрээд ир гэхээр нь явж очсон юм. Өдөр нь 16 цагийн үед утсаар холбогдож ярихад Монгол улсын хилээр орох гэж байна гэж ярьсан юм. Ингээд тэднийд очих гэж яваад *** тэй тааралдаж ***ын гэр рүү явсан юм. 
Тэднийд очиход ***түүний эхнэр ***  ***  ***  нар байсан бөгөөд намайг оронгуут ***  харилаа гээд гараад явсан Тэгэхэд тэд нар нэг шил архи задлаад ууж байсан бөгөөд архи талдаа орсон байсан. Тэр архийг хувааж ууж дууссаны дараа ***эхнэрээсээ дахин нэг шил архи авч тэр архийг нь бид нар хувааж уусан .Тэгээд дахин архи ууна гэж эхнэрээсээ 10,000 төгрөг нэхэж аваад ***  бид хоёрт дэлгүүр яваад ир гэж хэлэхээр нь цаг орой болж дэлгүүр хаасан гэж хэлээд бид нар архинд яваагүй юм. 
Тухайн үед ***ор руугаа гараад хэвтсэн байсан бөгөөд ***  хүүхдээ тэвэрч байгаад унтахаар нь нөхөр ***ын хажуугаар хэвтүүлсний дараа тэр хүүхдийн хөлнөөс татаж сэрээгээд уйлуулсан ***  яагаад байгаа юм гэхэд нь уурлаж тэр эхнэрээ өшиглөж байсан тэр үед нь болил доо гээд уйлах гээд сонин царайлаад босоод ирсэн. Тэгэхэд нь ***бид хоёр ***руу хандаж миний найз болио гэр орондоо найз нөхдөө авчирчихаад гэж хэлэхэд та нарт ямар хамаа байсан юм та нар манай гэрээс зайлцгаа гэж хөөсөн тэгэхээр нь би ***  ярьж байгаад явъя гээд явах гэтэл эхнэр *** нь та нар  битгий яваачээ та нарыг явчих юм бол намайг зодно та нар хөзөр тоглож хоноод өглөө явахгүй юу гэж гуйсан тэгээд ***хүүхдээ унтуулах гээд ор руу нь очтол гичий минь чи наад хэдтэйгээ зайл гээд хөл рүү нь өшиглөөд авсан. Тэгэхээр нь би босч очоод болиочээ хүн хэлээд байхад гэж хэлэхэд чамд хамаагүй гэж хэлээд ***намайг цохиод авсан тэгэхээр нь би зөрүүлж барьж аваад хоорондоо ноцолдож эхэлсэн тэгж байгаад би газар цохиулж унасан тэгж байгаад босоод ирэхэд галын хажуу талын хайрцагт ганжин мод байхаар нь түүнийг авч ***ын зүүн шанаа руу нэг удаа цохиод авсан. Тэгэхэд ***намайг барьж аваад гэрээс гаргасан гарч байхад миний хөлд олон залгуур нь тээглээд гэрэл нь тасарсан юм. Тэгээд бидний араас эхнэр нь хүүхдээ тэврээд гараад ирсэн.
***мөн миний араас гарч ирээд дайраад байхаар би дарж хэвтүүлсэн бөгөөд миний үгэнд орооч яагаад байгаа юм гэхэд *** чимээгүй болсон эхнэр нь гэр рүүгээ хүүхдээ аваад орсон ***бид хоёр ***ыг гайгүй болох байх гэж бодоод босготол эхнэрийнхээ араас орох гэхэд нь *** бид хоёр араас нь очиж барьж авсан 
Тэгэхэд *** хүүхдээ даавуунд боогоод гараад ирсэн тэгээд бид нар ***ыг үлдээгээд явсан юм. Эргээд харахад *** гэрэл нь ассан гэртээ орсон  бололтой байсан.
 Ингээд ***ыг *** ахынх нь гэрт оруулж үлдээгээд *** *** бид 3 хамтдаа *** ийн гэрт очиж хоносон тэр үед шөнийн 03 цаг 10 минут болж байсан.Тэгээд удалгүй ***өөрийнхөө эгч *** болон хүргэн ах нарыгаа дагуулж *** ийн гэрт ирсэн бөгөөд *** г нэг цохиж аваад намайг өшиглөж зодсон тэр үед эхнэрийг нь *** ахындаа хонож байгаа талаар хэлэхэд ***намайг зодохоо болиод гэрээс гараад явсан . 
Тэр үед би эгч *** т нь дүү чинь агсам тавиад болохгүй байсан талаар хэлэхэд Цагдаад мэдэгдсэн тэнд учраа олоорой гэж хэлсэн гэв.  
           Хохирогч ***мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 4 дүгээр сарын 29 ны орой Орос улс руу яваад орой 23 цагийн үед ирсэн юм. Тэгж ирэхдээ найз *** *** нарын хамтаар гэрт орсон. Тэгээд найз *** нэг хүүхний хамтаар ирсэн Тэр биднийг Орос яваад ирж байгааг мэдэж байсан учраас утсаар ярьж байгаад ирсэн юм. 
       Ингээд бид нар манай гэрт миний Оросоос авчирсан 1 шил архийг хуваагаад уусан. Тэгээд дахин нэг дарс задалж уусан ба тэгээд юу болсныг мэдэхгүй согтсон байсан. Нэг сэрэхэд маш их даарчихсан гэрийнхээ гадаа турсиктэй унтаж байсан. Тэгээд босоод гэрт ороход гэрт эхнэр хүүхэд байхгүй хүн байхгүй байсан болохоор би утсаар эгчийгээ дуудсан юм. Би гэрээс гарч явж байгаад ах эгчтэйгээ  *** дүгээр сургуулийн тэнд таарсан юм. Тэгээд тэд нартай хамт ***ийн гэрт яваад очиход тэнд *** *** нөгөө хүүхэн нь байсан. Манай эхнэр хүүхэд байхгүй байсан. 
      Тэгээд тэд нар надад хандаж чи өчигдөр эхнэр хүүхдээ зодож цохиод байхаар чинь би чамайг зодсон гэж *** надад хэлсэн тэгэхээр нь би ***д чи өчигдөр намайг хэтэрхий зодсон байна лаа гэж хэлээд ***ыг нэг удаа цохиж авсан. 
      Тэгээд тэндээс гараад  *** ахынд ирэхэд манай эхнэр хүүхэд хоёр унтаж байсан бөгөөд тэнд байсан хүмүүс гарч харь чи эхнэр хүүхдээ зодсон юм биш үү гэхээр нь гарч явж гэртээ хариад хэвтсэн боловч ер зүгээр болохгүй миний толгой өвдөж эргээд гэр эргээд байгаа юм шиг болоод байсан сүүлдээ ухаан алдаж унаад хоол, цай ч идэж ууж чадахгүй болж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж хагалгаа хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд *** 800,000 төгрөг өгснийг эмчилгээндээ зарцуулаад дуусгасан дараа нь 3,000,000 төгрөг авсан одоо ***аас нэхэмжлэх зүйлгүй гам барьж эмчилгээ хийлгэвэл миний биеийг зүгээр болно гэсэн юм. *** бид хоёр багын найзууд учраас гомдолтой гэх зүйлгүй ял авхуулаад явуулмааргүй байна гэв. 

Гэрч  ***ийн  мөрдөн байцаалтад  өгсөн: “...2015.оны 4 дүгээр сарын 29 ны орой 22-23 цагийн орчим би  ***ын гэр рүү очсон юм. Тэдний гэрт байсан  ***  ***  *** нар маргааш өглөө ажилтай гээд яваад өгсөн юм. 
        Би тэдний гэрт ***ыг ирнэ гэсэн болохоор хүлээгээд үлдсэн бөгөөд удалгүй тэр  ирэхдээ танил гээд  *** гэдэг эмэгтэйг дагуулж орж ирсэн тэднийг орж ирэхэд үлдсэн байсан тал шил архиа хувааж уугаад ***эхнэртээ авсан байсан юм гээд 1 шил дарс гаргаж ирэхээр нь түүнийг бид нар  хувааж уугаад ***дахин архи авч ууя гэхээр нь дэлгүүр хаасан гээд гарч яваагүй 
    Тэгээд ***орон дээрээ хэвтсэн байсан бөгөөд эхнэр нь хүүхдээ өмнүүр нь унтуулахад чимхээд уйлуулсан тэгээд эхнэр нь хүүхдээ аваад хажууд нь суухад цохиж авсан тэгэхээр нь *** бид хоёр ***т хандаж битгий ингэж байгаач гэж хэлж гуйсан гэтэл тэр бид хоёрын хэлсэн үгийг ердөө тоохгүй та нарт хамаагүй манайхаас зайл барь гээд хөөсөн юм. Тэгэхээр нь бид нар явах гэтэл ***ын эхнэр та нар битгий яваа ч хэрэв явах юм бол та нарыг гарсан хойно намайг зодно хоноод яваач гээд байсан.
 Бид нар хөзөр тоглоод сууж байхад ***зүгээр байхгүй олон юм яриад байсан *** босоод явах шиг болсон ***т цохиулаад газар унасан Тэгээд би тэр хоёрыг салгах гээд очиход *** босч ирээд ***ыг цохиод авсан би тухайн үед яг юугаар цохисныг хараагүй тэгээд сүүлд нь Цагдаа нар ирсэн хойно *** ***ыг модоор цохисон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хэргийн 11-12-р тал,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн : Тэр үед  *** нөхөр  ***т хандаж нялх хүүхдээ арай ч дээ ингэж болохгүй гэж хэлтэл ***орноосоо үсэрч босч ирээд над руу дайрсан тэгэхэд нь би зайгаа бариад цаашаа явсан юм.       Гэтэл *** ***д хандаж чамд хамаагүй гичий минь янхнуудаа аваад зайлаач гэх мэтийн үг хэлж байсан. 
Тэгэхэд *** чи ямар овоо үгтэй юм бэ гэж хэлээд тэр хоёр маргаж байгаад *** ***ы нүүр рүү гараараа цохиод авсан  *** чи эхнэр хүүхдээ ингэж дээрэлхэж байхдаа яадаг юм гэж хэлэхэд *** чи миний эхнэр хүүхдийг мэддэг юм уу гэж хэлээд зайл гэж хөөсөн гэтэл *** зуухны хажууд түлээний хайрцаг дотор байсан гурлын хуучин ганжинг аваад ***ын толгой руу 2 удаа цохиод авсан гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15-р тал/
Шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 07 ны өдрийн 604  дугаартай” дүгнэлтэд ***ын биед хүзүү дал мөр бүсэлхий , гуя шилбэнд зулгаралт зөөлөн эдийн гэмтэл , толгойд суурь яс дагз ясны цууралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой . ГЗТЖ-ын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарана. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэнд эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хэргийн 27-р тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хэргийн 68-р тал ял шийтгэгдсэн талаар бүртгэгдээгүй байна гэсэн зэрэг нь болно. 
Шүүгдэгч ***  нь согтуугаар  2015 оны 04 дүгээр сарын 29 нөөс 4 дүгээр сарын 30 нд шилжих шөнө  *** аймгийн  *** сумын  *** дугаар баг  Түлээтийн *-** тоотод гэрт иргэн ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож ***ын толгойн тус газар гурил илддэг ганжин модоор цохиж түүний бие мах бодид хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** хохирогч ***нарын өгсөн мэдүүлэг. мөрдөн байцаалтад гэрч  ***ийн өгсөн мэдүүлэг /хэргийн 11-12-р тал, гэрч ***ын мэдүүлэг /хэргийн 14-15-р тал/ Шүүх эмнэлгийн 604, 748 тоот актын дүгнэлт /хэргийн 29, 33-34-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
     Дархан Уул аймгийн Прокурорын газраас  ***д  холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.  
          Хохирогч ***нь  эмчилгээний зардал гэм хорын хохиролд 3,800.000 төгрөгийг шүүгдэгч ***аас хүлээн авч цаашид гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж эмчилгээний зардал хохирол төлбөрийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дахь  хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 
            Шүүгдэгч  ***д  хорих  ял  оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд төлөх төлбөргүй, хувийн байдал, хэрэг үйлдэлд хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн   96.1 дэх хэсэгт  заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн эдлэх ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.  

            *** нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гурил элддэг ганжин модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. 
   
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286, 297, 298 дугаар   зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. *** овогт  ***ийн ***ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  
2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  зааснаар шүүгдэгч  *** овогт  ***н ***ыг  3 жил 4 сар 10 хоног /гурван жил дөрвөн сар арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т  заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***д оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гурилын ганжин модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
 
7.. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх  ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БАТТУЛГА
                                 
                                 ШҮҮГЧИД                          Г.ГЭРЭЛТ-ОД
                                                                            
                      Я.ТУУЛ