Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2013/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0054/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогч Б.О  түүний өмгөөлөгч Н.Баттунсаг,

шүүгдэгч Г.Д  түүний өмгөөлөгч Ж.Туяа,

шүүгдэгч ******* , Э.Б , Р.О  тэдгээрийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,

гэрч О.Б , Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт Б  овогт ******* , Б  овогт Г.Д , Б  овогт Э.Б , С  овогт Р.О  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000032 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б  овогт *******  /РД:.../, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БНХАУ-ын Өвөр Монголын багшийн Их сургуульд хятад хэлний бэлтгэлд суралцаж байсан, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дүгээр хороолол . дүгээр байрны . тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2012 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ял шийтгэн, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 9 сар 8 хоногийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай.

2. Монгол Улсын иргэн, Б  овогт Г.Д  /РД:.../, 19.. оны ..  дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, дулааны машинист мэргэжилтэй гэх, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум . дугаар баг .. дугаар гудамжны .. тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2010 оны 4 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэн, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай.

3. Монгол Улсын иргэн, Б  овогт Э.Б  /РД:Т..../, 19... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа зах дээр лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .дугаар баг .. дүгээр байрны .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

 

 

******* , Г.Д , Э.Б , Р.О  нар 181.2.1, 181.2.5 ШТ-52

4. Монгол Улсын иргэн, С  овогт Р.О  /РД:Т../, 19... оны ... дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа жимс зардаг гэх, ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум . дугаар баг . дүгээр байрны .. тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум . дугаар баг . дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2001 оны 4 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч ******* , Г.Д , Э.Б , Р.О  нар нь бүлэглэн согтуугаар 2013 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 23 цаг 50 минутын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, иргэн Б.О т хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “2013 оны 01 дүгээр сарын 11-ний орой намайг манай ах Б  Куен бааранд хүрээд ир гээд дуудсан. Би Д тэй цуг пиво уучихсан байсан. Тэгээд ахыгаа авахаар очих үед 23 цаг өнгөрчихсөн хамгаалагч нь баар руу оруулахгүй байсан. Тэгээд хамгаалагчтай нь маргалдаад байж байхад О ын хоёр найз баарнаас бууж  ирсэн. Б ах намайг юу байна Анушаа гээд хочоор минь дуудахаар нь би хэзээ чиний дүү байсан юм гээд түүнтэй хэрэлдэхэд хамгаалагч нар гарцгаа гэсэн. Тэгээд Б этэй цуг баарнаас маргаад байж байхад О  цаанаас нь ирээд боль боль гэсэн. Тэгэхээр нь би О ыг заамдаад нүүр рүү цохьсон. Д  О ын араас нь татсан. Би О ыг хавсраад бид нар цугтаа газар унасан. Тэгээд манай ах Б  ирээд намайг татаж авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архинаас болж ийм хэрэг хийлээ“ гэв.

Шүүгдэгч Г.Д  хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Г тай уулзаад цугтаа пиво уусан. Тэгээд байж байхад Б  ах Г  руу утсаар яриад Куен баарнаас ирээд авчих гэж ярьсан. Г  бид хоёр бааранд очиход хамгаалагч нар нь оруулахгүй болохоор маргасан. Тэгээд зогсож байхад Б Г ыг юу байна ахын дүү гээд хочоор дуудсан. Тэгсэн Г  Б этэй маргах үед хамгаалагч нар гар гэхэд бид нар цугтаа гарцгаасан. Баарны шатнаас буугаад байж байхад цаанаас О  ирээд зүгээр байцгаа найзыгаа аваад явлаа гэсэн. Тэгэхэд Г  О ын нүүр рүү 2-3 удаа цохьсон. О  арагшаа ухраад байхаар нь араас нь татаад унагасан. О ыг газар унагаасны дараа Б  ах, О  нар ирсэн. Дараа нь О ын эхнэр нь ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

Шүүгдэгч Э.Б  хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Би дүү Г ыг утсаар дуудаад ахыгаа ирээд авчих гэсэн. Би нилээн согтсон байсан. Намайг хувцсаа өлгүүрээс авч байхад Г  баарны хамгаалагчтай маргалдаад байхаар би дүүгээ гадаа байж бай гээд баарнаас хөөгөөд гаргасан. Тэгээд баарнаас гарахад Г  О ын дээр гарчихсан, тэр залуугийн хажууд Д   цуг унаж байсан. Г ыг заамдалцаад байж байхад нь би дүүгээ дээрээс нь татаж босгоод явуулсан. Би хохирогчид гар хүрээгүй. Хохирогчийн эхнэр нь харж байсан. Надаас болж ийм хэрэг болсон хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

Шүүгдэгч Р.О  хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Найз Б тай Куен бааранд сууж байгаад гарах гээд өлгүүр дээр очиход гаднаас Г  орох гээд хамгаалагч нартай маргаж байсан. Тэгээд байж байтал Б баарны дотор талд Г тай тааралдаад маргасан. Би Баттулгын куртикийг бариад зогсож байсан. Хамгаалагч нар нь гар гээд хөөхөд Г  Б этэй цуг гарсан. Араас нь Б  бид 2 гарахад машины зогсоол дээр Г  Б этэй маргаад зогсож байхад бид нар очсон. Тэгэхэд О  машинаасаа гарч ирээд Б эг салгах үед Г  О тай маргасан. Тэгээд гэнэт дээр доороо ороод явчихсан. Б  бид хоёр Г ыг салгаад явуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

Хохирогч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2013 оны 01 дүгээр сарын 11-ний орой Куен бааранд найз нартайгаа суусан. Би машин барьж явсан болохоор согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Баарны өлгүүрээс хувцсаа аваад гарахад дөрвөн залуу баарны хамгаалагчтай хэрүүл маргаан үүсгэж байсан. Тэгсэн манай найз Б ийг баарнаас гаргаад баарны гаднах шатаар чирж байсан. Би найзаа аваад явъя гээд Б ийг авах гэтэл Г  гэдэг нь чи одоо хүн салгадаг хэн юм бэ? гээд нүүр, цээж рүү цохьсон. Тэгээд би Б ийг аваад машиндаа суулгаад өөрөө машиндаа суух гэтэл Г  над руу чи хэн бэ? гээд үгийн зөрүүгүй цээж рүү цохихоор нь би найзыгаа аваад явчихъя гэж хэлэхэд араас Д  гэдэг нь куртикнээс татаад нуруу руу цохьсон. Тэр үед Г  нь намайг хавсарч унагасан. Миний дээрээс Г  унаад Д  хажуунаас өшиглөөд эхэлсэн. Тэгээд миний дүүг яагаад байгаа юм бэ? гээд Б  гээд ах нь гараараа цохиод өшиглөсөн. Би тухайн үед толгойндоо цохиулахгүйн тулд гараараа толгой хаагаад хамгаалсан. Нэг харахад эрээн малгайтай нь буюу О  гэдэг нь намайг өшиглөж байсан. Энэ үед манай эхнэр болон найзуудын дуу гараад боль гэж байсан. Тэгээд Б  дүүгээ татаж босгоод аваад явсан. Нийт 2.061.000 төгрөг авсан. Одоо үлдэх мөнгөө нэхэмжилж байна. Манай байгууллагаас оны эцэст үр дүнгийн шагнал буюу 13 дах сарын цалин гэж өгдөг. Хэрэв 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар ажиллаагүй үед өвчтэй байсан ч гэлээ энэ мөнгө цалинг олгодоггүй юм. Тийм болохоор эдгээр залуучуудын буруугаас болж миний биед гэмтэл учирч, эмчилгээ хийлгээд өвчтэй байсан туд энэ мөнгийг авах боломжгүй болж байгаа юм. Буруутай хүмүүсээс 13 дах цалин буюу үр дүнгийн шагнал цалингаа нэхэмжилж байна“ гэв.

 

Гэрч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Г ыг зүс мэддэг юм. Баар дотор юутай байна дүү гээд мэндлэхэд Г  чи бид 2 хэзээ ах дүү байсан бэ гэсэн. Би Г ыг доромжилсон зүйл байгаагүй...Намайг машин дотор сууж байхад О ын толгой дээр 2 хүн, хөл хавцаа нь 2 нь байсан. О  ирж салгаагүй бол намайг зодох байсан болов уу гэж бодож байна“ гэв.

Гэрч О.Б  шүүхийн хэлэлцүүлэгт “...намайг машиныхаа урьд нь сууж байхад манай нөхрийг 2 хоёр залуу нь заамдаад цохиж унагасан. Газар унасаны дараа дөрвүүлээ болсон. О ыг зодож цохиод байхаар би нэгнийх нь малгайг нь авсан. Тэр нь О  нь юм билээ“ гэв.

 

Хохирогч Б.О ын мэдүүлэг /хэргийн 20-24 дүгээр тал/,

Гэрч Э.Б, Б.Б, О.Б  нарын мэдүүлгүүд /хэргийн 25-26, 27, 28 дугаар талууд/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 90 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.О ын биед баруун хөлийн шилбэний хавчаар ясны битүү хугарал, шагайн үе болон тавхайн үений мултрал, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 34 дүгээр тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай /хэргийн 18-20 дугаар тал/,

Хохирол нэхэмжилсэн баримт /хэргийн 88-100, 114 дүгээр тал/,

Хохирол төлсөн баримт /хэргийн 101 дүгээр тал/,

 

Э.Б  нь Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 72 дугаар тал/,

Р.О  нь Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 73 дугаар тал/,

*******  нь Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 74 дүгээр тал/,

Г.Д  нь Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 75 дугаар тал/,

 

шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 65,  67, 69, 71 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64, 66, 68, 70 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • Шүүгдэгч ******* , Г.Д , Э.Б , Р.О  нар нь бүлэглэн

согтуугаар 2013 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 23 цаг 50 минутын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, иргэн Б.О т хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг,

хохирогч Б.О ын “...найз Б ийг салгаж аваад машиндаа суулгаж өөрөө машинд суух гэтэл над руу Г  чи хэн бэ? гээд үгийн зөрүүгүй нүүр, цээж рүү цохьсон. Би найзыгаа аваад явчихъя та нар ингээд явчих гэж тэр 4 залууд хэлтэл араас Д  куртикнээс зулгаагаад нуруу руу цохиод татсан. Тэгэхэд Г  намайг хавсарч унагаад миний дээр нүүр рүү цохьсон. Савхин малгайтай өндөрдүү ах нь гэх залуу чи миний дүүг яагаад байгаа юм бэ гээд араас дал хэсэг рүү гараараа цохиод өшиглөсөн. Нүүрээ дараа тал талаас өшиглөж байхад нь халт харахад эрээн малгайтай хамт явсан залуу нь өшиглөж байсан. Миний эхнэр болон найзуудын дуу гараад болиоч гээд орилсон“ гэсэн мэдүүлэг/хэргийн 20-24 дүгээр тал/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 90 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.О ын биед баруун хөлийн шилбэний хавчаар ясны битүү хугарал, шагайн үе болон тавхайн үений мултрал, хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэжээ. /хэргийн 34 дүгээр тал/,

 

гэрч Э.Б ийн “...машины урд О ыг Г  чи хэн бэ? гээд заамдаад Д  араас нь татаж байсан. О  газар унахад дээр нь Г  суучихсан цохиж байсан. Хажуунаас нь Д , Б , Баттулгын найз нь бололтой хамт явж байсан залуу бүгд овоорчихсон өшиглөж байсан“ гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Б “...О  Б ийг машиндаа авч ирээд суулгатал О ыг машины урд Г  Д  нар хэрүүл өдөөд Г  нь О ыг заамдаад нүүрний хэсэг рүү нь цохиж харагдсан. Тэгээд дахин харахад О  газар уначихсан толгой нь машин руу харсан дээр нь Г , толгой хэсэгт нь савхин малгайтай Г ын ах нь гэх залуу мөн эрээн малгайтай залуу, Д  нар байж байсан. Б  бид 2 машинаас буугаад би Г ыг дээрээс нь татахад босохгүй байсан. Эрээн малгайтай залууг нь Б  татаж байсан“ гэсэн мэдүүлэг

гэрч  О.Б ийн “...Г  нь чи юу юм бэ? хүний дундуур ордог гээд О ыг заамдаж аваад нүүр цээж рүү нь цохих үед араас нь Д  ирээд татаад унагаасан. Намайг машинаас буухад 4 хүн байсан, Г , Д , Г ын ах гэх савхин малгайтай урт куртиктэй урт түрийтэй гуталтай, алаг эрээн малгайтай залуу бас байсан“ гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* , Г.Д , Э.Б , Р.О  нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан иргэн Б.О ын биед хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* , Г.Д , Э.Б  нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /хэргийн 101 дүгээр тал/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэж амлаж байгаа байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохооc гадна согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 

Шүүгдэгч ******* , Г.Д , Р.О  нар нь урьд ял шийтгэгдэж байсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул тэдгээрийг ялгүйд тооцох хуулийн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ******* , Г.Д , Э.Б  нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохиролоо хавтаст хэргийн хэмжээнд нөхөн төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* , Г.Д , Э.Б  нарт оногдуулсан хорих ялыг энэ удаа биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Р.О  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлөөгүй, прокурор, шүүхийн шатанд удаа дараа согтуу ирж улмаар захиргааны арга хэмжээ авагдаж /хэргийн 144 дүгээр тал/ байсан нь  үйлдсэн хэрэгтээ гэмшиж ойлгоогүй, өөртөө дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан заалтыг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй гэж үзэв.

  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт ******* , Б  овогт Г.Д ,  Б  овогт Э.Б , С  овогт Р.О  нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч ******* т 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял, шүүгдэгч Г.Д т 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял, шүүгдэгч Э.Б д 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял, шүүгдэгч Р.О т 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* , Г.Д , Э.Б , Р.О  нарын эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч ******* , Г.Д , Э.Б , Р.О  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* , Г.Д , Э.Б  нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-д зааснаар хохирогч Б.О  нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст нэхэмжлэлээ иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Р.О т урьд авсан бусдын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

           

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ******* т оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

шүүгдэгч Г.Д т оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

шүүгдэгч Э.Б д оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоног хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ******* , Г.Д , Э.Б  нарт анхааруулсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, ******* , Г.Д , Э.Б  нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.МАНЛАЙБААТАР