| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0063/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/53 |
| Огноо | 2013-03-18 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2013/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0063/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Ж.П д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000109 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ж.П /РД:.../, 19.. оны .. дугаар сарын .-ны өдөр Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дархан Төмөртэйн уурхайд жолооч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг, ... оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Ж.П нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчим Дархан сумын 13 дугаар багийн нутагт байрлах Анагаах Ухааны коллежийн дотуур байрны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... “2013 оны 02 сарын 06-ны өдөр их согтуу байсан учраас хийсэн үйлдлээ сайн санахгүй байна. Үйлчилгээн дээр нэг кафед орж 4 пиво, 200 грамм архи найз А тэй уугаад дараа нь найз А гээ машинд суулгаж өгөөд явж байгаад Н тэй тааралдаад зодоон болоод толгой руу нь гараараа цохисон. Манай эхнэр ирж салгасан” гэв.
Шүүгдэгч Шүүгдэгч Ж.П нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчим Дархан сумын 13 дугаар багийн нутагт байрлах Анагаах Ухааны коллежийн дотуур байрны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг болох нь:
хохирогч Ш.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн:…”2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн үед харих гээд Анагаахын байрны урдуур явж байгаад тэр хавиас
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2013\Ж.П -181.2.1-53.doc
нэг согтуу согтуу залуу гач ирээд надаас тамхи нэхээд би байхгүй гэхэд ганц тамхи өгөөч гэхээр нь тамхи татдаггүй гэж хэлэхэд яасан харамч хулгайч вэ гээд тогорч унагаагаад дээр гараад цохиж эхэлсэн би нүүрээ хамгаалаад гараараа нүүр хэсгээ хаасан байсан учир юугаар цохиод байгааг мэдээгүй, хатуу зүйлээр толгойруу цохиж байсан. Сүүлд харахад их хатуу гартай залуу байна лээ” гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/,
гэрч О.А мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оын 02 сарын 06-ны 22 цагийн үед эмнэлгээс машинаа бариад Анагаах чиглэлд иртэл ах маань хүнд зодуулчихлаа гээд нэг охинтой байж байсан тэгээд би эргүүлийн цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэхь тал/,
гэрч Ц.Д мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оын 02 сарын 06-ны орой ... найз А тэйгээ согтуу ирээд найз А гээ суулгаж өгөх гээд хамт гарсан юм. Тэгээд орж ирэхгүй болохоор нь би ардаас нь гарахад Анагаахын сургуулийн хажууд өөдөөс нь нэг ах явж байсан чинь очоод юм ярьж зогсож байгаад барьцалдаад авсан, тэгээд дээр доороо ороод байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан, нэг мэдсэн манай нөхөр гүйгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
гэрч Б.А гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...”би П г хэр согтуу байсныг мэдэхгүй байна. Надтай уул нь зүгээр л юм яриад явж байсан. Над дээр ирэхдээ бол архи уучихсан ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 141 тоот актын
1. “Ш.Н гийн тархи доргилт, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал, нүүрний зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 16 дахь тал/,
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хэргийн 17 дахь тал/,
Шүүгдэгч Ж.П гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн:... “2013 оны 02 сарын 06-ны өдөр их согтуу байсан учраас хийсэн үйлдлээ сайн санахгүй байна. Үйлчилгээн дээр нэг кафед орж 4 пиво, 200 грамм архи найз А тэй уугаад дараа нь найз А гээ машинд суулгаж өгөөд явж байгаад Н тэй тааралдаад зодоон болоод толгой руу нь гараараа цохисон. Манай эхнэр ирж салгасан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ж.П нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчим Дархан сумын 13 дугаар багийн нутагт байрлах Анагаах Ухааны коллежийн дотуур байрны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Н “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн /хэргийн 10 дахь тал/ тул энэ тогтоолоор шүүгдэгч Ж.П гээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.П нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 25 дахь тал/.
Шүүгдэгч Ж.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ж.П г бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Ж.П д 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.П д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ж.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ж.П д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.П д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ж.П д мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.П д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.П д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН