Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2013/ШЦТ/54

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2013/0068/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201309000107 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 11-ний єдєр хїлээн авч, шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *** /РД:***/, *** оны 01 сарын 10-ны өдөр төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** нарын хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар  баг *** тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч *** нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний єдєр 12 цагийн орчим шунахайн сэдэлтээр Дархан сумын *** дугаар баг *** тоотод оршин суух иргэн *** байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын мєнгєн аяга 3 ширхэг, бага гарын мєнгєн 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг нийт 5 ширхэг аягыг хулгайлан авч нийт 525.000 тєгрєгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг давтан їйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2013 оны 02 дугаар сарын 19-ний єдєр гэртээ ганцаараа байсан. Хажуу айлд хүн байхгүй байхаар цонхных нь портчикийг түлхтэл  онгойчихоор нь ороод түмбүүшигнийх нь доор байсан аягануудыг авч гараад лобарданд тавих гэж явж байгаад *** гэдэг эрүүгийн цагдаагийн газрын байцаагчид баригдсан” гэв.     

 

            Шүүгдэгч **** нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний єдєр 12 цагийн орчим шунахайн сэдэлтээр Дархан сумын *** дугаар баг *** тоотод оршин суух иргэн *** байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын мєнгєн аяга 3 ширхэг, бага гарын мєнгєн 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг нийт 5 ширхэг аягыг хулгайлан авч нийт 525.000 тєгрєгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...гэртээ 14 цаг өнгөрч байхад ирээд гэрээ онгойлгож байгаад гал зуухны өрөөний вакум цонхны портчик онгорхой байхаар нь цонхоо онгорхой орхиод явсан юм байлгүй гээд тоогоогүй. Гэрийн юмсаа бүртгээд үзтэл том өрөөний хананы стенкны доод жижиг шүүгээнд давхарлан хураалттай байсан 3 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын 1 мөнгөн аяга, 1 зэс аяга зэрэг зүйлс алдагдсан байсан. Гэрийнхээ бусад зүйлсийг шалгатал бүрэн байсан.“ гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дэхь тал/,

2013 оны 02 сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд

Тэмдэглэлд: ...”гал зуухны өрөөнд 1 ширхэг вакум цонх байх ба уг цонх нь 2 талдаа портчиктой, цонхны ертөнцийн зүгээр баруун талын портчик хагас онгорхой байдалтай байх ба үзлэгийн явцад шинжээч ул мөр илоүүлэх зорилгоор хөөн нунтгаар цонхны бариул, шил, рамны гадна дотно талд түрхэж үзэхэд уг портчикны гадна рамны доод хэсгээс хэнийх нь үл мэдэгдэх 2 ширхэг гарын мөр илэрснийг №1, №2 гэж дугаарлан бэхжүүлж авав.” /хэргийн 10-13 дахь тал/,

2013 оны 02 сарын 19-ний өдрийн эд зүйлд үзлэг нэгжлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, фото зураг /хэргийн 14-15 дахь тал/,

2013 оны 02 сарын 26-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, фото зургууд /хэргийн 19-25 дахь тал/,

2013 оны 02 сарын 28-ны өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 29 дэхь тал/,

Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 32 дахь тал/,

2013 оны 02 сарын 26-ны өдрийн 20 тоот кримналистикийн шинжилгээний дүгнэлт /хэргийн 35-43 дахь тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64 дэхь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Иймд **** орон байранд нэвтрэн шунахайн сэдэлтээр шууд санаатай бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч *** нь хулгайн гэмт хэрэг үйлдэж авсан зүйлсээ хохирогч **** биет байдлаар буцаан өгсөн, хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** орон байранд нэвтрэн бусдын  эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *** эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жил хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар **** оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газраас бэхжүүлж авсан 2 ширхэг ууттай гарын мөрийг хэрэгт хавсаргаж үлдээхийг тус тус дурьдсугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар **** оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан*** хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг **** мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 

                          ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН