Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/01482

 

 

 

 

 

 

 

 

   2020        06         02                                            181/ШШ2020/01482 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

СҮХбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүҮХийн шүҮХ хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүҮХийн шүҮХ хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: б.э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: үб ххк-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ШүҮХ хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүҮХ хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.эшүҮХэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүҮХ хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.энь Үб-д 2018 оноос ажиллаж эхлэсэн ба 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс Хөлсөөр ажиллах гэрээний дагуу тусгай акивын хэлтсийн хуульч, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээний дагуу туршилтын 3 сарын хугацаагаар Хуулийн хэлтсийн хуульчаар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс компаний удирдлагын зүгээс шахаж шаардсаны дагуу нэг жилийн хугацаатай Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж Тусгай активын  хэлтэст 2019 оны 09 дүгээр сарын 24-ний едөр хүртэл хуульчаар ажилласан. Миний бие Үб-д ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль ҮХ банкны Хөдөлмерийн дотоод журам, Үб-тайбайгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл ҮХ банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр 24-ний өдрийн М-19/30 Дугаар албан мэдэгдлийн дагуу “ХөАГ-14/18 дугаар Хөлсөөр ажиллах гэрээнд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн 6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.10, 6.1.11 дүгээр заалтуудад заасан үүргээ биелүүлж ажиллаагүй 09 дүгээр сарын 25-ны өдрөөр цуцалж байна ’’ гэсэн хууль бус үндэслэлээр гэрээг дуусгавар болгож, ажлыг маань хүлээж авсан. Миний бие тус банкны Тусгай активын хэлтэст сарын 1 400 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бегеөд миний ажиллаж байсан ажлын байр нь түр зуурын бус Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын шинжтэй ажлын байр байсан. Тухайлбал, Хөлсөөр ажиллах гэрээний 3.1, 3,2-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн ажил үүргийн хүрээнд ажлын 5 өдөр, амралтын  2 өдрийн давтамжтайгаар ажиллаж байсан төдийгүй гэрээний 5.1, 5.3 дахь заалтуудад зааснаар ажил олгогчийн  удирдлага дор баталсан норм, сүлжээгээр буюу сард 2 удаа шинжтэйгээр цалин хөлс, урамшуулал авч ажиллаж байсан. Мөн энэхүү ажлын байрны тодорхойлолтод  заасан ажил үүрэг нь нэг удаагийн шинжтэй ажил үүрэг биш байнгын тогтмол, давтагдах шинжийг агуулсан банкны үндсэн үйл ажиллагаатай холбоотой ажил үүргүүд байгаа нь уг ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр болохыг харуулж байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээнд ажил үүрэг, амралт, цалин хөлстэй холбоотой харилцааг тусгаж зохицуулсан байгаа нь талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийн талаар харилцан  тохиролцсон болохыг давхар нотолж байна. Ажил олгогчтой байгуулсан ХөАГ-14/18 Дугаар Хөлсөөр ажиллах гэрээний хувьд нэршлийн хувьд Хөлсөөр ажиллах гэрээ гэж нэрлэсэн боловч доторх агуулга, гүйцэтгэж буй ажил үүргийн шинж чанараас азч үзвэл Хөдөлмөрийн гэрээний үндсэн шинжийг агуулж байна. Харин ҮХ банкны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосон заалтыг зөрчиж Хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байна. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн гэрээнээс үүсэх харилцаа байгаа тул ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах үүрэгтэй байтал хуулийн тус заалтыг мөн зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Үб-тайбайгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлгүй шалтгаанаар гэрээг цуцалсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа тохиолдолд уг нөхцөл нь тогтоогдсон байх ёстой, гэтэл үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа үндэслэл нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байхад гэрээг цуцалсан ажил олгогч болох ҮХ банкны гүйцэтгэх захирал Б.Т-ын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн М-19/30 дугаар албан мэдэгдлийг хууль бус гэж үзэж байна. 

Иймд намайг ҮХ банкны Тусгай активын хэлтсийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ҮХ банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүҮХ хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бҮХэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.энь Хөдөлмөрийн гэрээ байгуулж, манай банкны Хууль, эрх зүйн хэлтэст хуульчаар туршилтын хугацаанд ажиллаж байгаад өөрийн санаачлагаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Ингээд Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж Зээлийн хяналтын хэлтэс болон тусгай активын хэлтэст ажилласан. Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнд гарын үсгээ зурсан. Хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зөрчсөн учраас хөлсөөр ажиллах гэрээг цуцалж дуусгавар болгосон байгаа. Гэтэл нэхэмжлэгч Б.энь банкны зүгээс дарамт, шахалт үзүүлж, хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан мэтээр худал ярьж байна. үнэхээр дарамж шахалтын улмаас гэрээ байгуулсан юм бол үүнийгээ нотлох ёстой байх. Нэхэмжлэгч маань манай банкны Хууль, эрх зүйн хэлтэст хуульчаар ажиллаж байсны хувьд банкны бүтэц, зохион байгуулалтын талаар мэдэж байсан. Ингээд өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулж, бҮХэл бүтэн 10 сар ажиллачихаад хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосны дараа Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан гэж маргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Үнэхээр байнгын ажлын байр байсан юм бол яагаад Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах үед Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж маргаагүй юм бэ? Ингэж маргах эрх нь байсан боловч маргаагүй, Одоо маргаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Б.энь Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаад, урамшууллыг нь аваад явж байсан мөртлөө одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолт байх ёстой. Хөлсөөр ажиллах гэрээг харахад зөвхөн хөлсөөр ажиллуулагч, ажилтан гэж байгаа. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг гэдэг дээр ямар ч тодорхойлолт байхгүй. Үндсэн чиг үүрэг чанаргүй актив барагдуулах байсан. Чанаргүй актив барагдуулсан үед урамшуулал олгож байсан. Хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон хөлсийг Б.эавч байсан. Б. той 2018 онд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажлыг хэрхэн, яаж гүйцэтгэж байгааг манай зүгээс хянах боломжгүй байсан учраас гэрээнд нэмэлт нөхцөл оруулж, ажлын үр дүнг сар бүр тайлан хэлбэрээр авахаар тусгаж өгсөн. Нэхэмжлэгч Б.энь тайлангаа гаргаж өгөхгүй байсан учраас манай зүгээс хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон байгаа. Иймээс Б.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ШүҮХ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.энь хариуцагч “ҮХ банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

ШүҮХ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Б.энь байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, байнгын ажлын байрны ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх үндэслэлээр Тусгай актив хэлтсийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

ҮХ ХХК-ийн захирлын 2018 оны 11 сарын 02-ны өдрийн Б/344 дугаар “Б.Э ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Б.Э ыг Хууль, эрх зүйн хэлтсийн хуульчийн ажлаасаа чөлөөлсөн талаар зохигч маргаагүй. /хх-17х/

 

Б.энь Үб-тай2018.11.02-ны өдөр “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, Хөлсөөр ажиллагч нь Банкнаас олнгосон эрсэлд орж болзошгүй, хэвийн ангилалд байгаа болон ангилагдсан зээл, зээлийн хүү, бусдаас авах авлагыг төлүүлэх, Хөлсөөр ажиллуулагч нь харилцан тохиролцсон хөлсийг төлөх буюу сард 1 400 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх-37-40х/

ҮХ банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.10.10-ны өдрийн ТУЗ-18/14 дүгээр тогтоолоор Тус банкны 2018 оны Бизнес төлөвлөгөөнд тодотгол оруулж баталсантай холбогдуулан банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан байх бөгөөд уг тогтоолыг үндэслэн ҮХ банкны гүйцэтгэх захирлын 2018.10.15-ны өдрийн Б/303 дугаар тушаалаар банкны бүтэц, зохион байгуулалтын хүрээнд газар, хэлтэс, алба, нэгжийн орон тоог хавсралт №1ээр баталж, батлагдсан орон тоонд хавсарлт №2-д дурдсан ажилтнуудыг 2018.10.15-ны өдрөөс томилон ажиллуулжээ. /хх-102-108х/

Уг тушаалын хавсралт №1, 2-д зааснаар “Хууль, эрх зүйн хэлтэс”-ийн “Хуульч”-ийн үндсэн 2 орон тооны 1-д Б.этуршилтын ажилтнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Мөн уг тушаалын хавсралт №1, 2-д зааснаар “Зээлийн хяналт, үнэлгээний газар”-ын “Газрын захирал – үндсэн 1”, “Зээлийн хяналтын хэлтэс”-ийн “Хэлтсийн захирал – үндсэн 1”, “Зээлийн хяналтын ажилтан – гэрээт 3” байхаар орон тоог баталж, Газрын захиралаар А.У г “Хэлтсийн захиралаар Ч.Б г томилж, Зээлийн хяналтын ажилтан 2-ийг шинээр ажилд авахаар тогтоосон байна.

ҮХ банкны гүйцэтгэх захирлын 2018.11.06-ны өдрийн А/96 дугаар тушаалаар тус банкны “Зээлийн хяналт хариуцсан нэгжийн үйл ажиллагааны түр журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 1.3-д “Зээлийн хяналт хариуцсан нэгж нь бүтцийн хувьд Зээлийн хяналт, үнэлгээний газрын захирлын шууд удирдлагад харъяалагдан нэгжийн захирал, нэгжийн ажилтан болон гэрээт ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана” гэж заажээ. /хх-109-115х/

 

Эдгээрээс үзэхэд ҮХ банк нь Б.Э той 2018.11.02-ны өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулсан нь дээрхи ҮХ банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаал, “Зээлийн хяналт хариуцсан нэгжийн үйл ажиллагааны түр журам”-д нийцсэн байна.

Мөн “Зээлийн хяналтын ажилтан – гэрээт 3” байх орон тоонд Б.Э оос гадна 2018.11.07-ны өдөр Э.Б , 2018.11.12-ны өдөр Э.А  нартай “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллуулсан болох нь тогтоогдож байна. /хх-196-201х/

 

ҮХ банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.02.15-ны өдрийн ТУЗ-19/02 дугаар тогтоолоор Тус банкны 2019 оны бүтэц, зохион байгуулалтыг хавсралтаар баталж, уг тогтоолыг үндэслэн ҮХ банкны гүйцэтгэх захирлын 2019.02.18-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар банкны бүтэц, зохион байгуулалтын хүрээнд газар, хэлтэс, алба, нэгжийн орон тоог хавсралт №1, батлагдсан орон тоонд хавсарлт №2-д дурдагдсан ажилтнуудыг 2019.02.18-ны өдрөөс томилон ажиллуулжээ. /хх-181-184х/

Уг тушаалын хавсралт №1-д зааснаар “Тусгай активын хэлтэс”-т “Гэрээт ажилтан - 6” байхаар тогтоожээ. Үүний дагуу 2018.11.06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Зээлийн хяналтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Г.Б  нь хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож, 2019.03.19-ний өдрөөс “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-гээр ажилласан болох нь тогтоогдож байна. /хх-185-195х/

Мөн ҮХ банкны гүйцэтгэх захирлын 2019.02.28-ны өдрийн А/28 дугаар тушаалаар тус банкны “Тусгай активтай холбоотой үйл ажиллагааны журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 1.3.3-д ““Гэрээт ажилтан” гэж “Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр Зээлийн ерөнхий хорооны шийдвэрээр шилжүүлсэн чанаргүй зээлийг төлүүлэх чиг үүрэг бҮХий Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад харъяалагдах ТАХ-ын ажилтаныг” гэж тодорхойлжээ. /хх-116-122х/

 

ҮХ банк нь “Зээлийн хяналтын хэлтэс”-ийн зээлийн хяналтын ажилтны ажлын байрыг болон Тусгай активын хэлтсийн ажилтны ажлын байрыг гэрээгээр ажиллуулах ажлын байр байхаар тодорхойлсон байх тул нэхэмжлэгч Б.Э ын ажиллаж байсан зээлийн хяналтын ажилтны болон тусгай активын хэлтсийн ажилтны ажлын байрыг “байнгын ажлын байр” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, ҮХ банк нь 2018, 2019 оны Бизнес төлөвлөгөөгөө үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг баталж, банкны гүйцэтгэх захирлын тушаалаар банкны бүтэц, зохион байгуулалтын хүрээнд газар, хэлтэс, алба, нэгжийн орон тоог батлан, зээлийн хяналтын ажилтан болон Тусгай активын хэлтсийн ажилтанг гэрээгээр ажиллуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч Б.энь ҮХ банкны “Хууль, эрх зүйн хэлтэс”-т хуульчаар ажиллаж байгаад өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр Хөдөлмөрийг гэрээгээ дуусгавар болгож, 2018.11.02-ны өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулсан тул “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний дагуу ажиллаж байгаагаа мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Э ын байнгын ажлын байранд Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлээр гаргасан Тусгай активын хэлтсийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн бҮХэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч ҮХ банк нь нэхэмжлэгч Б.Э той 2018.11.02-ны өдөр байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г Б.Э ыг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалжээ. /хх-35-40х/

 

Нэхэмжлэгч Б.энь гэрээг цуцалснаас үүссэн үр дагаварыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хариуцагчид “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г цуцлах эрх үүссэн, эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүҮХэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118  дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Э ын ҮХ  ХХК-д  холбогдуулан  гаргасан тус банкны Тусгай активын хэлтсийн ажилтаны ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бҮХэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүҮХэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.энь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүҮХэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүҮХэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүҮХэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүҮХэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүҮХ хуралдааны оролцогч талууд шүҮХэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүҮХ хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ОЮУНТУЯА