| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0062/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/55 |
| Огноо | 2013-03-19 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2013/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0062/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,
хохирогч Н.Б ,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт Б овогт ******* , Б овогт Б.А., Ц овогт Б. Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000055 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.А , Б.Х , ******* нар нь 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Буян захын хажууд байрлах таксины зогсоол дээр иргэн Н.Б ийг ялимгүй зүйлээр шалтаглан бүлэглэн зодож, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Øèéòãýõ òîãòîîë 2013\ Á.Àëòàíñî¸ìáî, Á.Õ¿÷èòáàò, Ý.Îþóí-Ýðäýíý íàð -181.2.1, 181.2.5-55.doc
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би найз нартайгаа ууж байгаад Буян захын зогсоол дээр ирэхэд А машиндаа дүүтэйгээ хамт байхаар нь машинд суугаад уулзаж байгаад хохирогч залуу зам гараад зогсоол дээр ирэхээр нь би машинаас буугаад толгой явах уу гэхэд согтуу байж яаж машин барьдаг юм гээд муудалцаад жалга руу зодолдсон. Араас А ирээд салгах гээд хохирогчийн нүүрлүү нь цохисон. Тэгээд Х ирсэн. Хохирогчийг газар унахаар нь дээр нь гараад өшиглөсөн. Хохирогч зам гараад зугтаахаар нь Х бид 2 араас нь хөөсөн.” гэв.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: ...“Би салгах гээд очиход намайг зодох гэж ирж байна гэж бодсон байх, хохирогч миний малгайнаас доошоо дарахаар нь би гараараа цохисон. Миний куртик урагдаад, утас унасан байсан. Утсаа хайж байхад Х ирсэн байсан, тэгээд О , Х 2 хохирогчийг хөөгөөд зам гарсан байсан.” гэв.
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: ...“Намайг ирэхэд хохирогч энэ хоёрыг дээрээс нь дарсан байхаар нь араас нь цохисон. А , О 2 босож ирээд хохирогчийг зодохоор нь би нийлж зодсон” гэв.
Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би шинэ Дархан орж найзтайгаа нэг пиво, нэг шил архи уусан. Ахдаа машинаа өгсөн байна. Буян зах дээр яваад очтол О машинаасаа гараад ирсэн. Толгой явна гээд хүрээд ирэхээр нь нүүрлүү нь дөхөөд харахад танихгүй байсан. Согтуу байж машин барьж чадах юм уу гээд муудалцаад, жалга руу яваад зодолдсон. Эхлээд О бид 2 зодолдсон. Дараа нь хэн нь мэдэгдэхгүй хүн ирээд нийлээд зодолдсон. Дараа нь байж байтал араас нэг нь ирээд цохисон. Нийлээд намайг зодсон. Би нэлээн зодуулаад зугтаасан чинь араас хөөсөн” гэв.
Шүүгдэгч Б.А , Б.Х , ******* нар нь 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Буян захын хажууд байрлах таксины зогсоол дээр иргэн Н.Б ийг ялимгүй зүйлээр шалтаглан бүлэглэн зодож, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Б мөрдөн байцаалтад өгсөн:…”2013 оны 01 дүгээр сарын 22-ны орой Буян захын таксины зогсоол дээрээс таксинд суух гэж байхад намайг О гэдэг залуу Толгойт явах уу гэж дуудахаар нь би явна гээд очтол согтуу байхаар нь чи архи уучихсан байна яаж машин барьж явах юм чамтай явахгүй гэтэл намайг чи замдаа цус гаргаж чадах уу гээд мөрөн дээр алгадаад машинд суулгахгүй дагуулаад жалга орчим очоод барьцалдаж аваад миний зүүн нүд орчим гараараа цохиод авсан. Би ч бас барилцаж аваад ноцолдсон. Тэгэхэд цаанаас Х гэх залуу ирээд намайг гараараа цохиод бариад авахаар нь би тэр хоёрыг доош нь дараад байж байхад ардаас А гэх залуу ирээд гараараа толгой руу цохиод унагаачихсан. Тэгээд тэр гурав намайг дээрээс цохиж өшиглөж зодсон. Би тэд нараас зугтаагаад төв зам гараад гүйтэл ардаас О , Х хоёр нь хөөгөөд би эргэж нэгийг нь цохиж унагаагаад зугтаачихсан. Зүүн нүд хөхөрч хавдсан, шалбарсан, толгой доргилттой, зүүн бөөр орчим эмзэглэлтэй, баруун хөлийн шагай өвдөж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,
гэрч Ц.Г мөрдөн байцаалтад өгсөн: ...”2013 оны 01 сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байхад зүс таних Б гэх залуу халамцуу толгойт явна гээд таксины зогсоол дээр ирсэн. О гэх хааяа зогсоол дээр согтуу ирээд байдаг залуу Б ийг Толгойт явах уу гээд дуудаад 36-41 ДАХ дугаартай Соната машин руу чиглэж явж байгаад машинд суухгүй жалга орчим очоод нэг мэдсэн тэр 2 хоорондоо зодолдож байсан. Хүчээ мөн нэг танихгүй залуугийн хамт очоод тэр 3 Б ийг газар унагаад гурвуулаа өшиглөөд зодож байхаар нь би салгах гээд очоод дийлээгүй, бөөнөөрөө газар унагаачихсан өшиглөөд гараараа цохиод байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэхь тал/,
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 17 дахь тал/,
Зарлагын баримт /хэргийн 58-59 дэхь тал/,
Шүүхийн шатанд хохирогчид хохирлын мөнгө өгсөн баримт,
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.А , Б.Х , ******* нар нь 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Буян захын хажууд байрлах таксины зогсоол дээр иргэн Н.Б ийг ялимгүй зүйлээр шалтаглан бүлэглэн зодож, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А , Б.Х , ******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 46, 48, 50 дахь тал/.
Шүүгдэгч Б.А , Б.Х , ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэдэнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт ******* , Б овогт Б.А , Цэцэн овогт Б. Х нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ******* д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял, Б.А д 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял, Б. Х ад 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******* , Б.А , Б.Х нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ******* д оногдуулсан 3 жил 6 сар хорих ял, Б. А д оногдуулсан 3 жил 1 сар хорих ял, Б.Х ад оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* , Б. А , Б.Х нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* , Б. А , Б.Х нарт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* , Б. А , Б.Х нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* , Б.А , Б.Х нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН