Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2013/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0059/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Н.Б  түүний өмгөөлөгч Н.Баттунсаг,

шүүгдэгч Д.Б  түүний өмгөөлөгч И.Атарбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Д  овогт Н.Б , М  овогт Д.Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000672 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д  овогт Н.Б  /РД:..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сум . баг .. тоот хаягтай, .. дүгээр баг ... тоотод оршин суудаг, урьд 6 удаагийн ял шийтгэгдсэн:

1. Ховд аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээр 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, давж заалдах шатны шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 21 тоот магадлалаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлогдсон,

2. Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр 2005 оны 01 дүгээр сарын 01-нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгэгдсэн,

3. Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял шийтгэгдсэн,

4. Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснар 2 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 01 сар 17 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх Комиссын 1066 дугаартай тогтоолоор өршөөн хэлтрүүлсэн,

5. Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэн 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдөр суллагдсан,

6. Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр 2009 оны 10 дугаар сарын 13-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгэгдэж, 2012 оны 4 дүгээр сарын 20-нд суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Н.Б , Д.Б  нар 145.2

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М  овогт Д.Б  /РД:.../, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3,  эх дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ... дугаар баг .. тоотод оршин суудаг, Говь-Алтай аймгийн Алтай сум .. дүгээр баг, .., мянганы гудамж .. тоотод оршин суух хаягтай,

урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхээр 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгэгдэж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 09 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

-Шүүгдэгч Н.Б  нь 2012 оны 11 дүгээр сарын 28ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Үйлдвэрийн районы 7-32 тоот иргэн Ч.Аюургянын гэрт хууль бусаар нэвтрэн орж хонины гулууз мах 1 ширхэг, адууны гуя 2 ширхэг, адууны ястай мах 30 кг-ийг хулгайлж нийт 589.800 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч Д.Б тай бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 7 дугаар хэсгийн 4-40 тоот иргэн Д.Ц гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 1040 юань болон бусад эд зүйлийг хулгайлан авч нийт 534.188 төгрөгийн хохирол тус тус учруулсан

 

-Шүүгдэгч Д.Б  нь Н.Б тай бүлэглэн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг . дугаар хэсгийн .. тоот иргэн Д.Ц гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 1040 юань болон бусад эд зүйлийг хулгайлан авч нийт 534.188 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б  хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “...2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагаас 15 цагийн орчим Дарханд ирж зах дээр буусан. Бууж яваад урьд Ховд аймгийн хорих ангид цуг ял эдэлж байсан Б тай тааралдсан. Тухайн үед би биедээ 80000 төгрөгтэй явж байсан тэгээд Б  бид 2 захаас холгүй байдаг кафед орж нэг нэг пиво уугаад тэндээс гарч Б ын өвөөгийнд нь хоносон. Нөгөөдөр нь буюу 2012 оны 11-р сарын 28-ны өдөр буудлаас 09 цагаас 10 цагийн орчим гарч хойд зүг рүү явж дов дээр байх хэсэг гэр хорооллын айлуудын худагны хажууд байдаг блокон хашаатай айл руу орсон. Хашаан дотор байх байшингийн үүдний өрөөний вакум цонхны салхивчийг түлхэн орж адууны мөчгүй 2 гуя, нэг хонины гулууз мах байсныг орсон цонхныхоо салхивчаар гаргаж тавьж үлдээгээд зам руу гарч такси бариад таксины жолоочид гэрээсээ мах аваадахъя гэж худлаа хэлээд хулгайлсан махаа очиж авч захын араар орж тэнд зогсож байсан нэг эмэгтэйд бүгдийг нь 240.000 төгрөгөөр зарчихсан жолоочид 5000 төгрөг өгсөн. ...маргааш нь буюу 2012 оны 11-р сарын 29-ний өдөр өглөө нь цуг хоносон хүүхнээ явуулж Б  бид 2 Б ын өвөөгийнд очоод тэндээсээ удалгүй гарсан. Би Б ыг хоёулаа манай найзынд очоод ирье гээд дагуулж гараад бид 2 таксидаж Шинэ Дархан орж Шинэ Дарханы цаана байдаг гэр хорооллын зүгт алхаж яваад Б ыг хар зам дээр зогсоож найзындаа орчихоод гараад ирье гэж хэлээд өөрөө гудамж руу орж нэлээн явж байгаад нэг хашаа руу орсон, хашаан дотор байшин, монгол гэр 2 байсан, байшин дотор нь хүн амьдардаггүй янзтай харагдаж байсан харин монгол гэрийн хаалганы түгжээг эвдэлж орж авдар доторх эд зүйлийг нь үзэхэд авчихаар зүйл байхгүй байсан харин цүнхтэй хуучин хувцаснууд болон хөргөгчин дотроос 3-4 кг мах байсныг торонд хийж аваад гараад явсан. Цүнхтэй хувцсыг аваад дараагийн гудамжинд нь санагдаж байна өөр нэг айлын хашаа руу орохоор болж хашааны гадна цүнхтэй хувцсаа үлдээгээд хашаан дотор байх байшингийн арын цонхыг хагалж ороод том өрөөний шүүгээн дотор байсан жижиг хар өнгийн цүнх /цүнхэн дотор 1000 гаран юань, гадаад паспорт 2 ширхэг/ гоёлын ээмэг, зүүлт, бугуйвч зэргийг авч хөргөгчийг нь онгойлгож хөргөгчин дотроос 2-3 кг мах, цэнхэр өнгийн цаасан хайрцагтай тал тортыг авч гарсан. Өмнөх айлаас хулгайлсан эд зүйлээ аваад Б тай гудамжны үзүүрт очиж уулзаад Б д би найзындаа орчихоод ирлээ надад хувцас хунар, мах шөл өгч байна гэж хэлээд Б д хулгайлсан махыг өгөөд цүнхтэй хувцаснуудыг  гудамжинд тараагаад хаячихсан. Бид 2 явж байгаад микронд суусан микронд мөнгө өгөх гэхэд мөнгө байхгүй байсан. Микрийн мөнгө авдаг хүнд юань өгчихөж болох уу гэхэд микро дотор явж байсан нэг эмэгтэй юанийг чинь би худалдаж авъя гээд 1040 юанийг 208 төгрөгөөр зараад Бирж дээр ирээд нэг хүнд тортой махаа 10000 төгрөгөөр зараад Б  бид 2 ордог кафе руугаа ороод архи, пиво уусан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

Шүүгдэгч Д.Б  хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “...2012 оны 11-р сарын 26-ны өдөр 14 цагийн орчим би Буян захын машины зогсоол дээр Ховд аймагт хамт ял эдэлж байсан Б тай тааралдсан. Тэгээд би Б аас юу хийж яваа юм бэ гэж асуухад энд хүнтэй уулзах гэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд Б  бид 2 Титаник бааранд орж 6 шил боргио пиво уусан тооцоог нь Б  хийсэн. Тэгээд Б  бид 2 19 цагийн орчим гараад Б  Дарханд хүн танихгүй гэхээр нь би . ...-д байдаг өвөөгийндөө дагуулж очоод унтсан юм. Тэгээд маргааш нь буюу 2012 оны 11-р сарын 27-ны өдөр Б  12 цагийн орчим хүнтэй уулзана гээд гараал явсан би гэртээ үлдсэн юм. Тэгээд Б  тэр өдрөө ирээгүй маргааш нь 10 цагийн орчим манайд ирээд Б  эргэн дурсахуйгийн хажуугийн буудалд хоносон гэж байсан. Тэгээд 12 цагийн орчим Б  би хүнтэй уулзана хүнээс мөнгө авна гээд гараад явсан тэгээд тэр өдрөө ирээгүй юм. Тэгээд 2012 оны 11-р сарын 29-ний өдөр 09 цагийн орчим манай гэрийн ойролцоо уулзаад зах дээгүүр бид 2 явж байгаад Б  хоёулаа Шинэ Дархан явж хүнтэй уулзъя гээд явсан. Тэгээд бид 2 Үйлчилгээний төв дээр буугаад Мангирт руу алхаж яваад нэг айлын гадаа ирээд Б  би энэ айл руу орж хүнтэй уулзчихаад гараад ирье гээд айл руу орсон. Би тэр айлыг очих юм бол олно. Тэгээд Б  тэр айл руу ороод гарч ирсэн. Тэгээд бид цаашаа явж байгаад бас нэг айлын гадаа ирсэн чинь Б  хоёулаа энэ айл руу цуг оръё гэсэн. Тэгээд бид 2 хашааных нь ногоон өнгийн хаалгыг нь онгойлгоод орсон. Тэгээд Б  хашаанд байсан байшингийн цонхоор ороод хаалгыг нь дотроос нь онгойлгосон юм. Тэгээд би орсон чинь Б  хөргөгчинд нь байгаа махыг нь ав гэсэн. Тэгээд би махаа аваад гарсан Б  цаад өрөөнөөс ороод хар жижиг цүнхтэй гарч ирсэн. Тэгээд бид 2 зах дээр ирээд махаа зах дээр явж байсан эмгэнд 15000 төгрөгөөр зараад хар цүнхэнд нь 1000 юань байсан, тэрийг нь зарах гэж явж байгаад Шинэ Дарханаас Хуучин Дархан явж байхдаа микрон дотор байсан нэг эгчид үнэ тохироод зарсан юм. Хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-11 дүгээр тал/,

Н.Б аас хураан авах тогтоолоор хураан авсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14 дүгээр тал/,

Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 15, 19 дүгээр тал/,

Монгол банкны тодорхойлолт /хэргийн 22 дугаар тал/,

Хохирогч Д.Ц , Ч.А нарын мэдүүлгүүд /хэргийн 46-47, 53 дугаар тал/,

               Гэрч Р.Д, Г.Т нарын мэдүүлгүүд /хэргийн 59, 61 дүгээр тал/,

Д.Б , Н.Б  нарыг сэжигтнээр байцаагдсан тэмдэглэл /хэргийн 92, 94-95 дугаар тал/,

Д.Б  нь Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 105 дугаар тал/,

шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 100, 102 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 101, 103 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

  • - Шүүгдэгч Н.Б  нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн

Дархан сумын .. дугаар баг Үйлдвэрийн районы .. тоот иргэн Ч.А гэрт хууль бусаар нэвтрэн орж хонины гулууз мах 1 ширхэг, адууны гуя 2 ширхэг, адууны ястай мах 30 кг-ийг хулгайлж нийт 589.800 төгрөгийн хохирол учруулсан,

2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч Д.Б тай бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... дугаар хэсгийн ... тоот иргэн Д.Ц гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 1040 юань болон бусад эд зүйлийг хулгайлан авч нийт 534.188 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

- Шүүгдэгч Д.Б  нь Н.Б тай бүлэглэн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг . дугаар хэсгийн ... иргэн Д.Ц гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 1040 юань болон бусад эд зүйлийг хулгайлан авч нийт 534.188 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Н.Б аас хураан авах тогтоолоор хураан авсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд,

хохирогч Д.Ц гийн “...2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би “Шинэ Орчин” төвийн Бээжин барааныхаа лангуун дээр байж байгаад орой 19 цаг 20 минутын орчим гэртээ харихад манай дүүгийн хүүхэд болох Түмэннаст гэртээ ганцаараа байсан. Тэгээд би яагаад галаа түлээгүй юм бэ гэж хэлтэл манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд харахад манай жижиг өрөөний арын жижиг цонхыг хагалаад хулгай орсон байсан. Ингээд эд зүйлээ бүртгээд үзэхэд бурхны тавиур доор байсан миний паск байхгүй болсон байсан. Тэр дотор болохоор 1040 юань, тэгээд Д.Ц , Э.А гэсэн 2 ширхэг гадаад паспорт, хүү Э.Б цэргийн батлах зэрэг байсан. Зурагтны тавиур доор байрлах шургуулга дотор байсан 1 ширхэг ягаан шигтгээ бүхий монетан ээмэг, мөнгөн гинж, хөргөгчин дотор байсан задлаад тавьсан байсан торт, хоолны мах /үхрийн цул 2 кг орчим/ зэрэг алга болсон байсан. Миний мөнгөн гинжний кулон нь манай гэрийн гарах хаалганы хажууд унасан байсан. Мөн дээрээс нь Эвон-ы гоёлын 3-н хослол бас алга болсон байсан” гэсэн мэдүүлэг,

хохирогч Ч.А “...манай гэр Дархан сумын ... дугаар баг, .. тоотод байдаг юм. Гэхдээ энэ өвөл энэ хаяган дээрээ оршин суугаагүй Хээтэй хороололд амьдарч байгаа. Би Толгойтод байдаг байшиндаа өвлийн идшээ аваад хадгалчихсан байсан юм. 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би мах авах гээд байшиндаа очтол байшингийн гал тогооны өрөөнд байсан хонины гулууз мах, адууны 2 ширхэг гуя, адууны хааг эвдээд гялгар уутанд хийчихсэн байсан юм тэдгээр мах алга болсон байсан. Хулгайч манай байшинд нэвтрэхдээ гал тогооны өрөө буюу үүдний өрөөний вакум цонхны салхивчаар орсон байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Р.Д “...тэр залуу том овор хэмжээ ихтэй эд зүйл авч яваагүй байсан. Харин куртикэн дотроо хар өнгийн үүрдэг жижиг цүнх мөрлөөд үүрчихсэн байсан тэр цүнхнээсээ надад 10000 төгрөг гарган өгч тооцоогоо хийсэн” гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Т “...би өдрийг нь сайн санахгүй байна 11 дүгээр сарын сүүлээр цагдаад баригдахаасаа 3-4 хоногийн өмнө 18 цагийн орчим Б  нэг залууг дагуулж гэрт орж ирсэн. Тэр залууг надад хэлэхдээ энэ манай нутгийн залуу байгаа юм, миний найз байгаа юм гэж хэлсэн. Тэр залуу нь нэг уут боов, нэг шил архи надад өгсөн. Би тэр хоёртой авчирсан архийг нь хувааж уусан. Маргааш өглөө нь Б тай цуг ирсэн залуу манай гэрээс үдээс өмнө гарч явсан цагийг нь тодорхой санахгүй байна. Тэр өдрөө тэр залуу эргэж ирээгүй. Маргааш нь 17 цагийн орчим тэр залуу манайд ирээд Б ыг дагуулаад найзындаа оччихоод ирье гэж надаас асуусан би зөвшөөрсөн. Тэгээд тэр 2 гарч яваад тэр өдөртөө хоёулаа ирээгүй. Харин маргааш нь цагийг нь санахгүй байна тэр 2 хоёулаа ирчихээд буцаад гараад явсан. Тэр өдрийн орой нь Б  ганцаараа 21 цагийн орчим гэрт нэлээн согтуу ирсэн. Харин маргааш нь Б  өглөө гарч явсан орой нь цагдаад баригдсан байсан” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Б , Д.Б  нар нь бүлэглэж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хариуцлагыг хүлээх болно.

 

Шүүгдэгч Н.Б  нь урьд 5 удаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байснаас 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр 3 жил 2 сар хорих ял шийтгэгдэж, 2012 оны 4 дүгээр сарын 20-нд суллагдаж байсан боловч ялтай байх хугацаандаа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 

Шүүгдэгч Д.Б  нь урьд буюу Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхээр 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгэгдэж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, үлдсэн 6 сар 09 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж байжээ. Шүүгдэгч нь 2006 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд ийнхүү хамрагдаж байсан тул 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар дахина хамрагдаж ялгүй болох хугацааг хэрэгсэхгүй болгох боломжгүй тул ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхийн зэргэцээгээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /хэргийн 16 дугаар тал/ байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулна.

 

Шүүгдэгч нарын ар гэр, хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх хохирогч Ч.Аюургянад учруулсан 589.800 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Б аас гаргуулж хохирогчид олгохоор шийвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д  овогт Н.Б , М  овогт Д.Б  нарыг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Б д эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял, шүүгдэгч Д.Б д эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ сар 15 /арван тав/ хоног баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Б ы эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Н.Б ы 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг, шүүгдэгч Д.Б ын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 11-ныг хүртэл цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Д.Б д урьд авсан бусдын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч Д.Б аас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Б аас 589.800 /таван зуун наян есөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Үйлдвэрийн 7-32 тоотод оршин суух Чинбатын Аюургянад олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б , Д.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.МАНЛАЙБААТАР