Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/02171

 

 

 

 

 

 

 

 

 

2020            07            22                                                 102/ШШ2020/02171 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: БЗД, 00 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, А овогтой, Б-ийн В /РД: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, Э х гудамж, өөрийн байранд байрлах,******* ТӨХК /РД: 0000000/-д холбогдох,

 

Тэтгэмж 98,557,692 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.В, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.В миний бие ******* онд Техникийн их сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгсөж ******* оны 6 дугаар сард Эрчим хүчний яамны томилолтоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцад дагалдан суралцагчаар ажпын гараагаа эхэлсэн билээ. Түүнээс хойш 25 жил тасралтгүй туслах ажилтнаас ахлах инженер хүртэл дэвшин ажилласан байдаг.

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХКомпаний захирлын “Бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай” № Б111 тушаалаар халагдаж ажилгүй болсон юм.

Миний зүгээс ажпаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч “Ажил олгогч нь Б.В-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчөөгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэээс дүгнэсэн.

Иймд Дулааны 4 дүгээр цахилгаан станц болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 10 дахь зүйл хэсэгт "Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилогоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд тус салбарт 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг сүүлийн 1 жилийн цалингийн дунджаар бодож олгоно” гэж заасны дагуу 2018 оны цалингийн дунджаар 98,557,692 төгрөгийг Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХКомпаниас албан ёсоор нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... “ДЦС-4” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот “Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоолыг үндэслэн "Гүйцэтгэх захирал Захирлын зөвлөлийн******* оны 01 дүгээр сарын 10-ны хуралд хэлэлцүүлэн ‘Үйл ажиллагааны бүтэц, орон тоо батлах тухай”******* тоот тушаалыг******* оны 01 дүгээр сарын 16-нд гаргасан.

Компанийн алба, хэлтэс, нэгжүүд дотроо ажилтнууддаа дээрх тушаалыг танилцуулсны дараа 45 ажилтны зарим ажлын байрны чиг үүргийг өөрчилж, зарим ажлын сайрны нэршлийг өөрчилж, зарим ажилтнуудыг өөр ажлын байранд шилжүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-ийг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, шинэ ажлын байранд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэж 2018 оны 01 дүгээр сарын 31-нд******* тоот тушаалыг мөн батлан гаргасан юм.

Захирлын зөвлөлийн 2018 оны 01 дүгээр 10-ны өдрийн хурлаар Хяналтын албаны зарим ажлын байрны ажил үүргийг зөв хуваарилах зорилгоор өөрөөр хэлбэл дулаан, цахилгааны хяналтын ерөнхий чиг үүргийг салгаж, нарийвчилан тодорхойлж улмаар тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцсан байцаагч инженерийн ажлын байрыг өөрчлөн цахилгааны тоноглолын хяналтын инженер 1, дулааны тоноглолын хяналтын инженер 2 байхаар, ажлын байрны нэршлийг оновчтой болгох тухай хэлэлцэж шийдвэрлэсэн.

Энэхүү өөрчлөгдсөн дулааны тоноглолын хяналтын инженерийн ажлын байранд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахаар дулааны инженер мэргэжилтэй Б.В-д санал тавихад татгалзсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5-д заасныг баримтлан мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд заасан хугацаа /2 сар гаруй/ өнгөрч Б.Вгийн өмнө ажиллаж байсан ажлын байр нь энэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас хасагдсан тул түүнийг******* оны 04 дүгээр сарын 18-нд ажлаас халсан.

Б.В нь ажилд эргүүлэн тогтоолгох тухай үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг******* оны 10 дугаар сарын 16-ньы өэдрийн шүүх хурлын******* дугаар шийдвэрийн 7 дугаар нүүрэнд “Хэдийгээр орон тоо байхгүй болж хасагдсан ч ажил олгогч******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн******* тоот Б.В-ийн Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх, ажил томилох, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох, нэмэгдэл хөлс олгохыг зогсоох тухай тушаал, түүний хавсралтад заасны дагуу Б.Втэй байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажилтны цалин хангамж, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулахгүйгээр шинээр бий болсон Хяналтын албаны дулааны тоноглолын хяналтын инженөрийн ажил албан тушаалд томилох тушаал гаргажээ...” гэж, 8 дугаар нүүрэнд “Түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх тайлбар нь гэрч Б Амартүвшин, Д.Өсөхбаяр нарын мэдүүлэг,*******.01.16-ны*******,*******.01.31-ний******* тоот тушаалууд, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, баримтуудаар үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 36 дугаар зүйлийн 36.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын байр, албан тушаалын орон тоо хасагдсан, ажилтанд энэ тухай нэг сарын өмнө мэдэгдсэн, ажил олгогчоос ажилтанд цалин хөлс, ажиллах хөдөлмөрийн нөхцөл зэргийг дордуулаагүй өөр ажил албан тушаал санал болгосон боловч тэрээр татгалзсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна ...” зэрэг дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хурлаар Б.Вгийн давах гомдлыг хэлэлцэн мөн хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна хэмээн хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дээрх үндэслэлүүдээс нэхэмжлэгч Б.В нь Хамтын гэрээний 12.10-д заасан нөхцөлд хамаарахгүй болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.В нь өөрөө ажиллахаас татгалзсан, нөгөөтэйгүүр Эрчим хүчний салбарын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлээгүй, орон тоог цомхотгоогүй, хувьчлаагүй тул түүнд тэтгэмж олгох хууль зүйн үндэслэл алга.

Ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэдэг нь Б.В хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнөө мэдсэн хугацаа нь*******.01.31-нд******* тоот тушаал гарч түүнийг дулааны тоноглолын хяналтын инженерийн ажлын байранд томилсон өдөр эсхүл хамгийн сүүлийн хугацаа болох*******.04.18-ны Б/111 тушаал гарч ажлаас халсан өдөр гэж үзвэл түүний гомдол гаргах хугацаа дууссан байна. Мөн энэ гомдлоо шүүхэд бус хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргахаар хуульчилсан байна.

Б.В-гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй гэдгийг 2 шатны шүүх буюу Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүх******* оны 10 дугаар 16-ны өдрийн 02746 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн******* оны 12 дугаар 18-ны өдрийн 2128 тоот магадлалаар тус тус дүгнэсэн болохыг анхаарна уу. Иймд эдгээр нөхцөл байдлыг хянан судалж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.В нь хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-нд холбогдуулан тэтгэмж 98,557,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тэтгэмж 85,090,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

            Нэхэмжлэлийн үндэслэлээ “бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоо цомхотгох тохиолдолд ажлаас халагдсан тул хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмж гаргуулахаар шаардсан” гэж тайлбарлаж байна.

 

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын******* оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/III дугаартай ажлаас халах, тэтгэмж олгох, ажил хүлээлцэх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 20.1.10-т заасныг тус тус баримтлан хяналтын албаны тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцсан байцаагч инженер Б-ийн В-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг******* оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсан байна. /хх 5/

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн******* оны 10 дугаар сарын 16-ны өдрийн******* дугаартай шийдвэрээр Б.В-гийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн******* оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2128 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын******* оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн******* дугаартай тушаалаар байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, орон тоо батлагдахад хяналтын албаны тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцсан байцаагч, инженерийн ажил албан тушаалын орон тоо хасагдаж, дулааны тоноглолын хяналтын инженер 2 орон тоотойгоор цахилгаан тоноглолын инженерийн ажил, албан тушаалын орон тоо шинээр бий болж, Б.В-г хяналтын албаны тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцсан байцаагч, инженерийн албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчөөгүй болохыг тогтоосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.  

           

            Дулааны 4 дүгээр цахилгаан станц болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.10-т "Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилогоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд тус салбарт 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг сүүлийн 1 жилийн цалингийн дунджаар бодож олгоно” гэж заасан байна.

 

            Б.В-гийн эрхэлж байсан хяналтын албаны тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцсан байцаагч, инженерийн ажил албан тушаал хасагдсан буюу үгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмж гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

            Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ “ажил олгогчоос ажилтанд цалин хөлс, ажиллах хөдөлмөрийн нөхцөл зэргийг дордуулаагүй өөр ажил албан тушаал санал болгосон боловч татгалзсан тул тэтгэмж олгох үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд талууд тохиролцоонд хүрээгүй явдал нь хамтын гэрээний заасан тэтгэмж олгохоос чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэхээр байна.

 

            Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан тул нэхэмжлэгч Б.В нь адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллахаас татгалзсан нь түүний үндсэн эрх бөгөөд түүний урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгож, тэрээр ажлаас халагдсан болох нь тогтоогдсон тул хамтын гэрээнд зааснаар тэтгэмж олгох үндэслэлд хамаарч байна.

           

Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.10-т тус тус зааснаар “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-аас тэтгэмж гаргуулж нэхэмжлэгч Б.В-д олгох үндэслэлтэй байна.

Тэтгэмжийн хэмжээний хувьд, нэхэмжлэгч Б.В нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-нд ******* оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс******* оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 25 жил тасралтгүй ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

            Б.В-гийн сүүлийн нэг жил /2018.03-2019.03/-ийн цалингийн дундажийн тооцоход 4,000,631 төгрөг /48,007,572:12/ байх ба 24 сарын цалинтай тэнцэх хэмжээ 96,015,144 төгрөг байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хэргийг шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр буюу 88,790,600 төгрөгөөс хариуцагч байгууллагаас олгосон 1 сарын тэтгэмж 3,699,800 төгрөгийг хасч, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-аас тэтгэмж 85,090,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.В-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болох нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүхээр гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжгүй болсон байна.

Харин шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан нь шүүх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр тэрээр тэтгэмж авах эрхээ зөрчигдсөн болохыг мэдэх ёстой гэж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байх тул хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан хариуцагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-аас тэтгэмж 85,090,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.В-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,466,892 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан хариуцагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-аас 583,404 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ