| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0060/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/57 |
| Огноо | 2013-03-20 |
| Зүйл хэсэг | 091.2.12, |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2013/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0060/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Я.Т , Ё.Ринзаан, нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Х.Гансүх,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Тэрбиш,
хохирогч А.О ,
гэрч Р.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 91 дїгээр зїйлийн 91.2.12-т заасан гэмт хэрэгт Б овогт Р .О д холбогдуулан яллах дїгнэлт їйлдэж ирїїлсэн эрїїгийн 201309000014 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 28-ны єдєр хїлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Р .О , /РД:Т..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Дархан Номин худалдааны төвийн 2 давхарт байрлах эгчийнхээ оёдлын цехэд ажиллаж байсан, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. байрны .. тоотод эгч Р.Т ындаа түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Р .О нь 2013 оны 01 сарын 05-ны єдрєєс 06-нд шилжих шєнє Дархан сумын .. дугаар баг .. байрны ... тоотод Р.А тай хамт архи уун согтуурсан їедээ хэрэлдэж маргалдан улмаар хүргэн ах Р.А гийн зїїн мєр, зїїн дал, баруун бугалга, аюулхайн мєгєєрс орчимд олон удаагийн їйлдлээр хутгалж онц харгис хэрцгий аргаар хїнийг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас 34 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Р.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“2012 оны 12 сарын 27-ны өдрөөс хойш талийгаачтай хамт архи уусан. Би хааяа дүүгийндээ очдог байсан. 1 сарын 5-ны орой талийгаач бид хоёр 4-5 шил архи уусан. Бид хоёр өмнө нь огт муудалцаж байгаагүй. Тэр үеэр шинэ жил таараад их олон хоног дарааллаж архи уусан. Тухайн өдөр хэдэн цагийг нь сайн санахгүй байна, талийгаачийн охин орж ирсэн. Тэр охин нь тэднийд хонох гэж байгаад болиод явсан, явахдаа гаднаас нь
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\2013\Р.О 91.2.12-25.doc
цоожилно гэхэд талийгаач түлхүүрээ өгөөгүй. Талийгаач тэр орой мөнгөтэй байсан. Талийгаач нэг шил архи аваад Мягмар гэж хүнтэй гурвуулаа цуг уусан. Архи дуусаад Мягмар явахад талийгаач дахин архинд гараад 300 граммын архи, 4 ширхэг тамхитай орж ирсэн. Бид 2 үүдний өрөөнд архиа уугаад найз нөхдийнхөө тухай хууч хөөрөөд байж байснаа дахиад 1 шил архинд цуг явсан. Дэлгүүр хаах гэж байсан. Тэр архийг уугаад хоёулаа тасраад, би хивсэн дээр хувцастайгаа доошоо хараад унтчихсан байсан. Талийгаач уухаараа унтдаггүй байсан. Заримдаа уйлаад, заримдаа уурлаад, инээгээд байдаг хүн байсан. Намайг унтаж байхад сэрээгээд архинд явъя гэсэн. Би одоо хаашаа явдаг юм гэж хэлж байснаа санаж байна. Яг юун дээрээс болж маргалдаж муудалцсанаа санахгүй байна. Өөрийн мэдэлгүй тийм хэрэг болсон байсан. Урьд өдөр нь мах чанаж, тэр хутгаар идэж байгаад тэндээ хутгаа хаячихсан байсан. Нойрноос дөнгөж сэрээд маргалдсан юм шиг байна лээ. Дээд айл сонссон байна лээ. Яаж муудалдцсанаа мэдэхгүй байна. Би цочмог ухаан орж мэдсэн. Харанхуйд ноцолдож байгаад гэнэт гэгээ цацраад ухаан ороод талийгаачийг хутгалснаа мэдсэн. Гараад утсаар ярих гээд аптекийн хаалга цохисон боловч хаалгаа онгойлгоогүй. Эгчийндээ очоод юу болсныг мэдэхгүй байна гээд ярьтал та л хутгалаа биз гэсэн. Тэгэхээр нь би сэргийлэх дууд гэсэн. Намайг хаашаа ч битгий хөдлөөрэй гэсэн. 10 минутын дараа цагдаа ирээд намайг барьж авсан. Цагуудыг нь мэдэхгүй байна. Цагдаагийн газар очоод анхныхаа мэдүүлгийг өгсөн. Надад талийгаачийг нас барсан гэж хэлээгүй, эмнэлэгт хүнд байгаа, гэхдээ ярих чадвартай байгаа гэж байцаагч хэлсэн. Мэдүүлэг үнэн зөв өгөх үндэс тэндээс гарсан. Талийгаач амьд байгаа юм чинь ухаан нь орж гарч байгаа юм чинь мэдүүлгээ үнэн зөвөөр өгөх байх гэж бодсон. 2 дахь мэдүүлгээ өгөхдөө талийгаачийг өнгөрсөн гэдгийг нь мэдсэн. Хэргээс гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтийг үзээд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн” гэв.
Хохирогч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Би талийгаачийн төрсөн дунд охин нь. Аав уухдаа хүнд гэмтэй уудаггүй, уухаараа жоохон үгэлдэг л байсан. Гомдолтой байна. О г гэж хүнээс ийм мэдүүлэг сонсоно гэж бодоогүй. Энэ хэрэг аавын гэрт нь болсон. 2013 оны 01 сарын 5-6-ны шилжих шөнө 11 цагт манай нөхөр лүү аав залгасан байсан. Бид 2 залгахад нь сонсоогүй, дараа нь харсан. Ямар нэгэн байдлаар өөрт нь хэцүү байсан болоод л залгасан байх, маш их гомдолтой байна, амийг амиар солино гэж бодож байгаа, гэхдээ энэ хүнээс юу ч авахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Гэрч Р.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... Талийгаач хэлэх юмаа хэнд ч хэлдэг, архинд жоохон дуртай байсан. Архи уухаараа сэтгэл санаа нь жоохон үймэрчихдэг байсан. Тэр өдөр нөхөртэйгээ утсаар яриад О той яръя гэхэд унтаж байна гэсэн. Талийгаач О 2 ууж идээд 20 жил цуг амьдарсан. Хоёулаа бие биенээ хүндэлдэг байсан” гэв.
Хохирогч А.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”миний талийгаач эцэг А Т гэх хүнтэй 1993 оны үед нэг гэр бүл болсон. Тухайн үед Т эгч Б., Д. гэх хоёр хүүтэйгээ байсан. Манай аавын талаас аавыгаа дагаж О., Ц. бид гурав хамт очсон. Ингээд үндсэндээ манай аав А хойд эх Т 2 хоёр талаасааа өөр өөрсдийн дагавар хүүхдүүдээ авчирч нэг гэр бүл болсон. Аав маань архи уудаг болохоос илүү дутуу зан байхгүй, доод тал нь 7 хоног тасралтгүй уудаг, харин уухаа болихоороо сар бүтэн жилээр ч уухгүй байж чаддаг байсан. Хүнд муу санадаггүй, цайлган зантай хүн байсан. О гэдэг хүнийг Т эгчийн дүү гэдэг утгаар л мэднэ. Өөр мэдэх юм алга, би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хэргийн 46 дэхь тал/,
Гэрч Д.И мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 01 сарын 05-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирээд Хээтэй хорооллын 1а-48 тоотод байдаг хүргэнийдээ ирсэн юм. Юм угааж байгаад 01 цаг дөхөж байхад унтахаар хэвтсэн. Гэтэл манай хүргэний доод давхарт байдаг айлд 2 эрэгтэй хүн хоорондоо хэрэлдээд байгаа бололтой чанга чанга яриад байсан. Тэр хоёр хүний нэг нь их чанга баргил хоолойтой, нөгөө нь намуухан дуутай хүн байсан. Чанга дуутай хүн нь чамайг яасан ч яадаг юм бэ гээд орилоод байсан. Харин намуухан дуутай хүн нь болиоч ээ би яасан юм бэ гээд байсан. Тэгснээ ямар нэгэн юм авч шидээд байгаа бололтой түс няс хийх чимээ гарч байсан” гэх мэдүүлэг /хэргийн 55 дахь тал/,
Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...”А ах, О ах нар 2012 оны 12 сарын 28-наас 29-ний үеэс өдөр болгон шахуу нийлж архи ууж байгаад 2013 оны 01 сарын 05-ний өдөр би бэр Б дагуулж А ахын гэрт очиход А ах, О ах, Мягмар гээд ахын хамтаар байсан бөгөөд архи уусан байдалтай, гэхдээ согтолт нь бага зэрэг байсан. Тэгэж орохдоо гурил авч өгсөн бөгөөд тэгэхэд А ах надаас шар тайлаад нэг пиво аваад өгөөч гэхээр нь шартаад үхэх гээд байгаа юм байлгүй гэж бодоод 200 граммын архи нэг шилийг авч өгчихөөд явсан. Тэгэхдээ тамхи аваарай гээд 500 төгрөг үлдээгээд явсан. 2013 оны 01 сарын 05-06-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед би гэртээ унтаж байхад гаднаас манай ээж Т ын төрсөн дүү болох О ах орж ирсэн. Тэгээд А ах өөрийгөө хутгалчихсан гэж хэлсэн. Би буруугүй шүү гээд байсан. ... тэгвэл хамт явъя гэхэд үгүй би тийшээгээ явахгүй, цагдаа нар надад итгэхгүй намайг бариад аваад явчихвал яах юм бэ гээд би А ахын төрсөн дүү болох Зоригоо ах руу утсаар ярьж ... Зоригоо ахыг гэрийнх нь гадаа буюу Шинэ хорооллын 4 дүгээр байранд очиж гэрт нь ороод Зоригоо ахыг эхнэр Тунгалагбуянт эгчийн хамтаар аваад тэгээд А ахын гэрт очсон. Таксин дотор явж байхдаа эмнэлэг цагдаа руу дуудлага өгсөн. Намайг очиход цагдаа ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 49 дэхь тал/,
Гэрч Ч.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...”тэр өдөр Батсайхан эгч бид 2 өдөр 12 цагийн орчим хадмын буюу хээтэй хорооллын 1а-45 тоотод очсон. Тэгээд очиход хадам аав А , О ах хоёр үүдний өрөөнд юм ярьж сууж байсан. тэр үед тэр хоёр архи дарс уугаагүй эрүүл байсан. ... би хадам аавыгаа гэрийнхээ түлхүүрийг өг гэхэд гаднаас чинь цоожилно гэж хэлэхэд түлхүүр байхгүй гээд өгөөгүй. Хадам аав тамхи аваад өг гэхэд Батсайхан эгч дэлгүүр лүү тамхинд явсан. Тэгээд байж байхад Батсайхан эгч тортой юм барьж орж ирсэнийг харахад хэрчсэн гурил, тамхи, 0,33 граммтай архи зэрэг зүйл авчирч өгсөн. Тэгээд бид 2 тэндээс гараад зах руу явсан” гэх мэдүүлэг /хэргийн 59 дэхь тал/,
Гэрч Г.С мөрдөн байцаалтанд өгсөн:...”2013 оны 01 сарын 05-ны өдөр зах дээр зогсож байхад талийгаач ганцаараа ирээд ах нь хүний машин мөргөчихлөө, ах нь шоронд орох гээд байна чи ахдаа 100.000 төгрөг зээлчих гэхээр нь би тухайн үед та шорондоо суучих маргааш би таныг авъя гэж хэлтэл чи ахыгаа харсаар байж шоронд суулгамаар байгаа юм уу гэхээр нь би зөвшөөрөөгүй. Талийгаач мөнгө авах гээд явахгүй хориод минут хиртэй зогсоод байхаар нь өрөвдөөд 100.000 төгрөг бэлэн өгсөн. Гэхдээ ахыг тухайн үед худлаа яриад байгааг мэдсэн. Талийгаач тухайн үед бага зэрэг архи үнэртүүлчихсэн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 202 дахь тал/,
Гэрч Я.Ц мөрдөн байцаалтад өгсөн:...”талийгаач манай дэлгүүрээс 72.000 төгрөгний хүнсний зүйл зээлж авсан байсан. үүнийгээ нас барсан гэх өдрийнхөө өмнөх өдөр нь яг хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, А орж ирээд эхнэр эмнэлгээс 2 хоногийн дараа гарч ирнэ өрөө төлөхгүй бол болохгүй гээд надад бэлэн 72.000 төгрөг өгсөн. Гэтэл орой нь эрэгтэй хүнтэй орж ирээд /18-19 цагийн орчим/ нөгөө хүндээ чи хараагаа ав, би боргиогоо авна гээд 0,33 хараа архи 1 шил боргио аваад гарсан. Тухайн үед нийт 6200 төгрөгний наймаа хийгээд гарч явсан” гэх мэдүүлэг /хэргийн 207 дахь тал/,
Гэрч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 01 сарын 05-ний өдөр гэртээ байж байтал 17 цагийн орчим талийгаач А утсаар яриад манай гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь би 10 дугаар багт байрлах 1а байрны 45 тоотод байдаг А гийн гэрт очиход А гэртээ байхгүй байсан. харин О ганцаараа Шалан дээр байсан хивсэн дээр хувцастайгаа хэвтэж байхаар нь би ороод А г асуухад байхгүй байна гэсэн. ... гадаа гараад харьдаг юм билүү гэж бодоод тамхи асаагаад байж байтал утас дугарахаар нь автал талийгаач байсан. тэгээд дэлгүүрт ороод ир гэхээр нь би А гийн байрны 1 давхарт байдаг Замбала билүү дэлгүүрт ороход талийгаач ганцаараа лангуун дээр зогсож байсан, талийгаач худалдагч хоёроос өөр хүн байгаагүй. Намайг ороход талийгаач хөгшин нь өрөө төлж сэтгал амарлаа гээд баярлачихсан зогсож байсан. ... тэндээс гарахаар болтол талийгаач 33 уух юм уу гэж асуусан, би тэгье л гэсэн. Тэгээд 33-тай хараа билүү 1 шилтэй архи, 1 шил боргио пиво авсан. Бид 2 гэрт орох үед О ганцаараа байж л байсан. бид ороод гадуур хувцасаа ч тайлалгүй архиа уусан, талийгаач ганцаараа пиво уусан. 18 цагийн орчим А гийн зээ охин орж ирээд гутлаа тайлсан. Гэтэл араас нь тэр охины ээж нь орж ирээд охиныгоо аваад гарах үед А охиндоо яадаг юм бэ наадах чинь байж л байг л дээ гэж хэлэхэд А гийн охин танай эхнэр чинь хөөгөөд байдаг шүү дээ гээд охиноо аваад гарсан. Тэр зээ охиныг авч гарсан охин нь Одноо гэдэг бөгөөд А гийн төрсөн хүүхэд байгаа юм. Архи дууссан, тэгээд би гэртээ харьлаа гэж хэлээд гарах гэтэл А сууж л байлдаа гээд байсан, тэгэхээр нь ажилтай гээд шууд гарч явсан” гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дахь тал/,
Гэрч А.О мөрдөн байцаалтанд өгсөн: ...”намайг аавынд ороход манай аавын найз Мягмар, эхнэрийнх нь дүү О ах нарын хамт сууж байсан. тухайн үед аав тэр хоёрынхоо голд сууж байсан бөгөөд архи уучихсан халамцуу байсан. Мягмар ах, О ах 2 бас архи уусан бололтой байж байсан бөгөөд аавыг бодоход гайгүй байсан. ... гэтэл аав надад охиноо үлдээгээд явчихаач гээд байсан, би үгүй ээ гээд охиноо аваад явсан. Гэтэл шөнө аавыг нас барсан талаар манай дүү О надад хэлсэн. О ахын хувьд хүн харахад ширүүн дориун зан байхгүй юм шиг харагдаж байсан. Т эгч л дүүдээ янз бүрийн юм ярьдаг байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хэргийн 204 дэхь тал/,
Гэрч А.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: ...”манай аав жоохон ааш муутай хүнтэй тэр болгон юм ярихгүй л зантай хүн байсан. архи дарс уусан үедээ үглээ зантай. Байнга үглэдэг. ...О ахын хувьд намуухан дуутай. Айхтар чанга яриад байдаггүй юм оёод л сууж байдаг хүн байсан. харин талийгаач аав А жирийн л дуу хоолойтой байсан. архи уусан үедээ новш, новш хүн шиг бай гэдэг үгийг чангаар хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 60 дахь тал/,
Шүүгдэгч Р.О гийн сэжигтнээр байцаагдсан: ...”би эгчийгээ л өмөөрсөн, А ах намайг чаддаг юм бол шаачих гээд байсан. тэгэхдээ хутгалсан нь миний буруу байгаа юм. Олон жилийн өмнө хүүхэд байхдаа нэг хутга шөвөгний асуудалд орооцолдож байсан бөгөөд А ах тэрийг яриад шар малтаад байсан юм. ... А ах бид 2 нийлээд 2012 оын 12 сарын 27-ны өдрөөс хойш өдөр бүр л архи ууж байгаа юм. Өдөртөө 4-5 шил архи ууж байсан. асуудал болох үед бид 2 нилээн согтуу байсан. ... Намайг харин оролдоод байхаар нь гэнэт уур хүрээд л тэгээд барьж байсан хутгыг нь шүүрч аваад тэгээд хутгалчихсан” гэх мэдүүлэг /хэргийн 135-136/
Шүүх эмнэлгийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 тоот магадлан шинжилгээний дүгнэлт, тэмдэглэл, магадлан шинжилгээний явцад бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 286/87 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 283/4 тоот шинжээчийн дүгнэлт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 589 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 123 дахь тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 149 дэхь тал/,
Эмчлүүлэгчийн өвчний түүх /хэргийн 155-173 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэрэгт хураагдан ирүүлсэн эд мөрийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд Р .О хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар хүнийг шууд санаатайгаар алсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 149 дэхь тал/.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Р.О гоос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байгаа нь ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг нокио гар утас, А гэсэн иргэний үнэмлэх 1 ширхэг, тамхины үнсний сав 1 ширхэг, саарал өнгийн банны алчуур 1 ширхэг, саарал өнгийн малгай 1 ширхэг, хос хар өнгийн гутал 1 ширхэг, алчуур 1 ширхэг, өмд 1 ширхэг, дотуур өмд 1 ширхэг, подволк 1 ширхэг, цамц 1 ширхэг, хар өнгийн өвлийн куртик 1 ширхэг, цагаан өнгийн дотоож 1 ширхэг зэргийг хохирогч А.О т буцааж олгох, 1 ширхэг нокио гар утас, цамц, хар өнгийн цамц зэргийг шүүгдэгч Р.О д буцааж олгох, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар архины шил 1 ширхэг, тамхи 1 хайрцаг, шилэн аяга 2 ширхэг, тамхины асаагуур 1 ширхэг, шалны хулдаасанд наалдсан цус 1 ширхэг, шар иштэй 2 ширхэг хутга зэргийг устгахаар тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Р .О г онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар Р .О д 18 /арван найм/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Р.О д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Р.О нь энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Р.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Я.Т
Ё.РИНЗААН