Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2013/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2013/0069/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Н.Баттунсаг,

хохирогч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Х.А т холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201309000089 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Б овогт Х.А  /РД:.../ 19.. оны ... дугаар сарын ..-ний өдөр  Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг, . айл .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан санаа, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Х.А  нь 2013 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дархан сумын ...-р баг .. айлын ... тоотод найз А тай хамт архидан согтуурч байгаад үл ялих зүйлээс болж маргалдан баруун гуян тус газарт нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас 04 тоот яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлжээ.

                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүгдэгч Х.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “А  орж ирээд хамт архи уугаад, А  гэрт шүлсээ хаяад нулимхаар нь би болиоч гээд хөөгөөд улмаар муудалцаж маргалдаад гуянд нь, гаранд нь нэг нэг удаа исгэсэн байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөр байна. Хутгалъя гэж бодоогүй хутгалсан” гэв.

Хохирогч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ..”Гэрлүүгээ харьж яваад гэрэл нь асаалттай болохоор орсон. Надад хэдэн төгрөг байхаар нь А  гарч архи авсан. Миний биеийн байдал одоохондоо гайгүй байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй, А тай эвлэрсэн” гэв.

 

  • Шүүгдэгч Х.А  нь 2013 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих

                                                                                                                                                                                                                              D:\My Office flie\Шийтгэх тогтоол\ Х.А  99.1-58.doc

шөнө Дархан сумын ..-р баг .. айлын ... тоотод найз А тай хамт архидан согтуурч байгаад үл ялих зүйлээс болж маргалдан баруун гуян тус газарт нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.А гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …”2013 оны 01 сарын 30-31-нд шилжих шөнө А ын гэрт нь очиж хамт архи ууж хоносон ба архиндаа согтсоны дараа А  нь хутга гаргаж ирээд миний гарыг зүсэхээр нь согтчихсон байна гээд үүдэн дээр нь гутлаа өмсөөд зогсож байтал миний араас баруун гуя руу хутгаар хатгачихсан. Намайг яагаад хутгаар хатгах болсныг сайн мэдэхгүй байна. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаантай зүйл болоогүй. Бид 2 0,75 граммын хоёр архи хувааж уусан ба согтолт нилээн их байсан. А  бид 2 1998 оноос хойш найзалж байгаа, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Миний бие одоо зүгээр байгаа, баруун хөл бага зэрэг хазаганаад шөрмөс нь таталдаад байгаа, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-13 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 126 тоот актын

1.  Б.А гийн биед баруун гуяны дунд 1/3-ын ар хэсгийн болон зүүн сарвуун дэхь шархнууд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. гэсэн дүгнэлт /хэргийн 15 дахь тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 29 дэхь тал/,

Шүүгдэгч Х.А ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр байцаагдсан:.. “Манай гэрт нус цэрээ хаяад байсан, түүнийг нь боль гэж хэлэхэд намайг хэл үгээр доромжилсон. Тэгэхээр нь би уурласан уурандаа гал тогооны өрөө орж хутга аваад баруун гуянд нь хутгаар хатгачихсан байсан ба А  нь гутлаа өмсөөд гараад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дэхь тал/,

2013 оны 02 сарын 04-ний өдрийн 5 дугаар багийн Засаг даргын 375 тоот тодорхойлолт /хэргийн 30 дахь тал/,

Б.А гийн Өвчний түүх /хэргийн 34-41 дэхь тал/,

Шүүгдэгч Х.А ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан иштэй 1 ширхэг хутга зэргээр нотлогдож тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Х.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.А  нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, А тай эвлэрсэн” гэж шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохиролоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байгаа боловч мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар “согтуурсан үедээ” зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шатанд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсэн үедээ шүүхэд дуудахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшээгүй байна гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Х.А  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны доод түвшингөөс доогуур орлоготой, нэн ядуу болохыг тодорхойлсон 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт байх тул Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан торгох ялыг оногдуулах нь зохимжгүй гэж үзэж хуульд заасан баривчлах ялыг тодорхой хугацаагаар эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Х.А ыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар Х.А т 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Х.А  нь энэ хэрэгт 2013 оны 03 сарын 15-ны өдрөөс 2013 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Х.А  нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 19 см урттай, улаан өнгийн 10 см урт бариултай, урд иш төмөр нь 9 см урт арзгар иртэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.А т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,    Х.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН