Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 47

 

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                             

ТОГТООХ НЬ:

 

1.  Өлзийт овогт Чилхаажавын Санжаа, Шар өлзийт овогт Чилхаажавын Түвшинтөр нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд,

Тугчин овогт Лувсангомбын Баянмөнхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар  Ч.Санжааг 4 жил хорих,  Ч.Түвшинтөрийг 4 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Баянмөнхөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Л.Баянмөнхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Санжаа, Ч.Түвшинтөр нарт оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

           

            5. Шүүгдэгч Ч.Түвшинтөр, Ч.Санжаа нар нь хохирогч Л.Баянмөнхөд 500.000 төгрөг төлсөн ба шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ч.Санжаа, Ч.Түвшинтөр нарт тус бүр оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.  

 

           7. Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Санжаад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа, шүүгдэгч Ч.Түвшинтөр, Л.Баянмөнх нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР