Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2013/ШЦТ/64

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2013/0071/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

шүүгдэгч А.А гийн өмгөөлөгчөөр Ц.Гэнэндулам,

шүүгдэгч Х.О ийн өмгөөлөгчөөр П.Батжаргал,

хохирогч Ч.М  өмгөөлөгчөөр И.Атарбямба,

хохирогч Д.Ж гийн өмгөөлөгчөөр Д.Пүрэвдорж

хохирогч Л.А , Ч.М , Д.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1, 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт Х  овогт А.А , мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт А  овогт Х.О  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000054 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, Х  овогт А.А  /РД:.../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг .... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
  2. Монгол Улсын иргэн, А  овогт Х.О  /РД:Т.../, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Завхан аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 7, нөхөр, 2 хүүхэд, бэр, ач, нөхрийн дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг .. дугаар байрны ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2006 оын 05 сарын 12-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

           

Шүүгдэгч А.А , Х.О  нар нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан сумын ..-р баг ... тоотод оршин суух ээж Ч.М  авдар дотроос ү-...., ү-.... дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг, 2012 оны 06 сарын 15-ны өдөр иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр зэрэг бичиг баримтыг хулгайлсан, шүүгдэгч Х.О тэй бүлэглэн 2012 оны 08 сарын 23-ны өдөр “Кредит Монгол” ББСБ-аас хуурамч бичиг баримт бүрдүүлэн 5.000.000 төгрөг, 2012

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2013\А.Амагаланзаяа нар.doc

 

оны 06 сарын 19-ний өдөр иргэн Д.Ж гээс 2.000.000 төгрөг, 2012 оны 09 сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...” 2012 оны 06 сарын 20-нд Ж  гэж хувиараа мөнгө зээлдэг хүн дээр очиж мөнгө зээлсэн. Байрны ордер нэр дээр байгаа хүн байх ёстой гэж хэлэхээр нь О  манай ээжтэй төстэй юм байна гээд зээл аваад өгөөч гэж гуйгаад Ж  гуай дээр дагуулж очиж зээл авахуулаад, хариуд нь 100.000 төгрөг өсгөн. 2012 оны  08 сарын 20-нд Кредит Монголоос 5 сая төгрөг авсан. 2012 оны 09 сарын 23–нд Ж гэс дахин 2 сая төгрөг зээлж авсан. Хүүгээ сар сард нь өгч байсан” гэв.

Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2012 оны 6 сард сонгуульд явж байхад А  надтай уулзмаар байна гэсэн. Ухуулгын байранд хүүхдээ тэврээд байн байн ирээд зээл аваад өгөөч гээд ятгаад байсан. Ээждээ хэлсэн юм уу гэхэд хэлсэн гээд утсаар яриулсан. Болж байгаа юм уу гэхэд зүгээр зүгээр гээд намайг энэ ажиллагаандаа татаж оруулсан. Мөнгөө төлж байгаа юу гэхэд төлж байгаа гэсэн. А  утасдаад дахиад мөнгө хэрэг болоод гээд дахин надтай ярьсан. Ээж чинь яасан юм бэ гэхэд хөдөө явсан гэж хэлсэн. Кредит Монгол дээр очоод зураг нэхэхэд надад сонин санагдсан, би зураа өгсөн. Надад 100.000 төгрөг өгсөн, Кредит Монгол дээр 100.000 төгрөг. Би өөрөө 100-г зээлсэн. Сүүлд 100-г өгсөн. миний авсан мөнгө нийт 400.000 төгрөг болсон байгаа. Би шүүхийн шатанд авсан 400.000 төгрөгөө өгсөн байгаа.” гэв.

Хохирогч Д.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”Норжмаа гэж хүүхнийг дагуулаад над дээр ирсэн, баримтыг үзээдэхье гэхэд М  гэсэн хүний  баримт байхааар нь өөрийг нь дагуулж ир гэхэд О ийг дагуулаад ирсэн. Лавлагааг гаргаад ир гэхэд гаргаад ирхээр нь 4 хувийн хүүтэй 2 сая төгрөг зээлсэн. Дахин мөнгө зээлээч гэхээр нь тус болчихъё гэж бодоод өгсөн. 3 дахиа 3 сая төгрөг зээлээч гэсэн. Надад баахан шалтаг хэлсэн. Дахиад өгчье гэж бодоод нотариат дээр очтол наад хүн чинь биш байнаа гэхээр нь мэдсэн. Гэрт нь очиход гэртээ засвар хийсэн сайхан гэртэй байсан. Дараа нь итгээд, хүн хүрээд ирдэг юм даа гэж бодсон. Гэтэл нэг өдөр М  гуай орж ирээд манай хүүхэд 4 сая төгрөг зээлсэн байна. Би мэдсэнгүй. Хугацааг нь уртхан тавиад өгөөч ээ гэхдээ алданги тооцохгүй гэхэд нь би 06 сарын 01 хүртэл сунгаж өгөхөд надад баталгаа гаргаж өгсөн. Яриан дундаа Кредит Монгол ББСБ-аас бас мөнгө зээлсэн. 2 байртай юм байна гэдгийг нь мэдсэн. Нэгийг нь зарчихаач гэхэд үнэтэй зарна гээд бодож байж больё гэсэн. Яагаад тэтгэврийн дэвтэрээ авахгүй байсан юм бэ гэхэд авч байсан гэсэн. М  гуай 3 хүүхэд нь над дээр байдаг миний асрамжинд байдаг гэсэн. Нэг өдөр мессэж бичээд би ах нь байна. 50 хувийг нь надаас ав, үлдэгдэл 50 хувийг нь үл хөдлөх болон гэрчилсэн нотариатаараа гаргуулж ав гэсэн. Манай хүүхэд тэр мессежийг устгачихсан байна лээ. Ээж, ах нартайгаа нийлж хамтран зальдсан гэж бодож байна. М  гуайг хохирогчийн дүрд орлон тоглогч гэж бодож байна. Тэр байраа үнэтэй зарнаа гэж хэлж байсан. М  гэж хүнийг толгойлогч гэж үзэж байна. Мөнгөө авахаас нааш ордерийг өгөхгүй. Мөнгөө хүүтэй нь авна. Үнэхээр гомдолтой байна. Толгойлогч охин 2-оос мөнгөө авна. Одоогоор 4.600.000 төгрөг нэхэмжилж байна. Алданги тооцохгүйгээр” гэв.

Хохирогч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”3.500.000 төгрөгний засвар хийнэ, 1.500.000 төгрөгөөр багаж авна гээд ээж М  нь ирээд цуг зээл авсан. Зээлийн барьцаанд 13 дугаар байрны 44 тоот 2 өрөө байрыг тавьсан байгаа. Бүгдийг нь зурагжуулж авсан байгаа. Хийж байгаа ажлыг нь очиж үзээд хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл олгосон. Графикийн дагуу зээлээ төлөөгүй, хоног хугацаа алдаж байсан. 450.000-аар нэг удаа төлсөн. 12 сарын 2-нд гэрт нь 24 дүгээр байранд очиход Багануурт явж байна гэсэн. Над руу М  гэж хүн залгаад зээлээ төлнөө гэж хэлэхээр нь санаа амарсан. 31-нд ирээд дахиад гэр лүү нь очиход түрээсэлчихсэн байсан. 1 сарын 2-ны өдөр манай эдийн засагч М х зээлээ төлсөнгүй гээд яриад байж байтал М  гэж хүн өөрөө хүрээд ирсэн. Манай охин надад захиа бичиж үлдээгээд явсан байна, танайхаас  зээл авсан байна гэсэн. Зээлийн материалаа үзэхэд өөр хүнийх байсан. Манай эдийн засагчид хавагнасан өвдөөд ийм болсон гэж хэлсэн байсан. М  гуай тухайн үед уйлж байсан. Танайх засвар хийсэн байна лээ ш дээ гэхэд тийм тийм гэсэн. Баримт бүрдүүлээд ирж байхад тэтгэврйин дэвтэр нь байхгүй байна гэхэд А а шууд дэвтрийг нь авчирч өгсөн, бичиг баримтууд нь бэлэн бэлэн олдоод байсан. О ийн байгаа газрыг нь тодруулж байгаад уулзсан. Энд ярьж байсан зүйлээ ярьсан. Манайх бас бичлэг хийсэн байгаа. Энэ тухай цагдаад мэдэгдээд А г олж ирсэн.” гэв.

Хохирогч Ч.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...” Би 2013 оны 01 сарын 01-ний өдөр А гийн том хүүхэд Оюуны-Ирээдүйд сурдаг, манайд байдаг, би тосож авдаг байсан. ирэхгүй байхаар нь гэрт нь очтол энэ айлыг хөлсөлсөн 30-нд орсон гээд танихгүй хүмүүс байсан. Мухарт байдаг өрөөнд нь орж асуусан. Би энэ байрны эзэн гээд уулзсан. Хэзээ нүүсэн гэхэд 31-нд гэсэн. 2 цагийн үед Билгүүнийг надад авч ирж өгсөн. Ээж аав 2 өрөнд орсон гэсэн. Ээж намайг 1 сарын 2-нд хэлээрэй гээд нэг захиа үлдээсэн гэсэн. Тэтгэврийн дэвтэр цуг байсан. Дөрвөлжин цаасан дээр бичсэн захиа байсан. Охин нь гэмшиж байна. Өрөнд орсон. Заавал төлнөө, нөхөр барилгын ажил хийхээр болоод, би тогоочийг нь хийхээр боллоо гэсэн байсан. тэгээд Кредит Монгол дээр очиж уулзсан. Материалыг нь үзтэл гэрийн утсан дээр баахан гар утасны дугаар бичсэн байсан. 8 сарын 23, 24-нд найзындаа Ширээ нуруунд айлд очсон, тэр хооронд миний бичиг баримтыг авсан байх. Цаасан дотор хийгээд байрныхаа гэрчилгээг хийсэн байсан, үзтэл байхгүй байсан. Шинэ ягаан өмчлөх эрхийн гэрчилгээг солиулахдаа ганцаараа өөрийнхөө нэр дээр болгосон. А  эхээсээ 4, Амарбаярт хэлтэл өрийнхөө хүрээний таньдаг хуульч нартай уулзъя гэсэн. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн учраас зээлийн гэрээ хүчингүй гэсэн. Кредит Монголоос дуудахаар нь очтол О  гуай ирсэн байсан. А гийнд очиход гэртээ засвар хийсэн байсан. хаанаас мөнгөтэй болсон юм бэ гэхэд Х  ажил хийсэн гэж хэлж байсан. Багаж авсан гэсэн нэг хайрцагтай юм байсан. байрныхаа гэрчилгээг гаргуулж авах нэхэмжлэлтэй байна.” гэв.

 

Шүүгдэгч А.А , Х.О  нар нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан сумын ...-р баг ... тоотод оршин суух ээж Ч.М  авдар дотроос ү-...., ү-.... дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг, 2012 оны 06 сарын 15-ны өдөр иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр зэрэг бичиг баримтыг хулгайлсан, шүүгдэгч Х.О тэй бүлэглэн 2012 оны 08 сарын 23-ны өдөр “Кредит Монгол” ББСБ-аас хуурамч бичиг баримт бүрдүүлэн 5.000.000 төгрөг, 2012 оны 06 сарын 19-ний өдөр иргэн Д.Ж гээс 2.000.000 төгрөг, 2012 оны 09 сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 27-28 дахь тал/,

гэрч Я.З  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 29 дэхь тал/,

гэрч Ц.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,

гэрч Ж.Х  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 31 дэхь тал/,

гэрч И.Э  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/,

гэрч Б.А  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 33-34 дэхь тал/,

шүүгдэгч А.А гийн гар бичмэл /хэргийн 69 дэхь тал/,

2012 оны 09 сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ /хэргийн 80 дахь тал/,

2012 оын 09 сарын 17-ны өдрийн Барьцааны гэрээ /хэргийн 81 дэхь тал/,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 82, 141-142 дахь тал/,

Кредит Монгол ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хэргийн 83-108 дахь тал/,

Зээлийн гэрээний хуулбар /хэргийн 109-140 дэхь тал/,

шүүгдэгч А.А гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг,

шүүгдэгч Х.О ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч А.А , Х.О  нар нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан сумын 12-р баг ....тоотод оршин суух ээж Ч.М  авдар дотроос ү-...., ү-.... дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг, 2012 оны 06 сарын 15-ны өдөр иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр зэрэг бичиг баримтыг хулгайлсан, шүүгдэгч Х.О тэй бүлэглэн 2012 оны 08 сарын 23-ны өдөр “Кредит Монгол” ББСБ-аас хуурамч бичиг баримт бүрдүүлэн 5.000.000 төгрөг, 2012 оны 06 сарын 19-ний өдөр иргэн Д.Ж гээс 2.000.000 төгрөг, 2012 оны 09 сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар, шүүгдэгч Х.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч А.А  нь 3 хүртэлх насны хүүхэдтэй /хэргийн 70-71 дэхь тал/, урьд ял шийтгэлгүй /хэргийн 64 дэхь тал/ болох учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг журамлан үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.О  нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64 дэхь тал/ урьд 2006 оын 05 сарын 12-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хийсэн хэрэгээ гэмшиж байна гэж үзэж үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Х  овогт А.А г бусдын эд хөрөнгийг давтан,  бүлэглэж залилан мэхлэж авсан, мөн бичиг баримт хулгайлсан, А  овогт Х.О ийг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж  залилан мэхлэж авсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч А.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгний эд хөрөнгийг хурааж 4 /дөрөв/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч А.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 720.000 төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 200.000 төгрөгний эд хөрөнгийг хурааж 4 жил хорих ялд багтаан нийт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгний эд хөрөнгийг хурааж 4 /дөрөв/ жил хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.А , Х.О  нар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2, иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.А  нь энэ хэрэгт 3 /гурав/ хоног цагдан хоригдсон, Кредит Монгол Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилж буй 5.950.000 төгрөгнөөс 1.438.230 төгрөг төлөгдсөн байх тул 4.511.770 төгрөгийг гаргуулж Кредит Монгол Банк бус санхүүгийн байгууллагын Дархан-Уул аймаг дахь салбарт төлүүлөх, хохирогч Д.Ж гийн нэхэмжилж буй 4.880.000 төгрөгнөөс 662.800 төгрөг төлөгдсөн байх тул 4.217.200 төгрөгийг Д.Ж д гаргуулж олгох, шүүгдэгч Х.О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Д.Ж гээс Ү-.... дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, Кредит Монгол ББСБ-аас Ү-....дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулж хохирогч Ч  овогтой М т олгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дүгээр зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Х.О т Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан А.А , Х.О  нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг А.А , Х.О  нарт мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан А.А , Х.О  нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.А , Х.О  нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            ДАРГАЛАГЧ

                     ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН