| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0073/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/65 |
| Огноо | 2013-04-01 |
| Зүйл хэсэг | 145.2., 152.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2013/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0073/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын хяналтын прокурор О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ж.Туяа,
иргэний нэхэмжлэгч С.Г , Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1, 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт А овогт Р.Ч ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000597 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн А овогт Р.Ч /РД:../, 19.. оны 0.. сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын . дугаар баг . тоотод оршин суудаг бүртгэлтэй, одоогоор Дархан сумын 6 дугаар баг . тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2005 оны 03 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Р.Ч нь 2011 оны 08 дугаар сараас 2012 оны 09 сар хүртэл Т.Л ийн малчнаар ажиллаж байх хугацаандаа 2012 оны 06-08 дугаар сарын хооронд 1 тооны адуу, 2 тооны үхэр, 15 тооны бог мал зэргийг завшиж 3.060.000 төгрөгний хохирол учруулсан, 2012 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Дархан Меат Фүүдс" ХХК-ийн түгжээтэй байсан хашааны хаалгыг нугасаар нь салган онгойлгож 6 тооны адуу хулгайлж 3.900.000 төгрөгний хохирол учруулсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2011 онд Л ийн малыг маллахаар 6 сарын сүүлээр авсан. Малыг харж байгаад үхэр 59, тугал 29 байгаа гэж хэлсэн. Яг тоолж өгөөгүй явсан. Үхэр 59, адуу 26, хонь байхгүй байсан, 10 сарын сүүлээр 10 ямаа,10 ишиг, 5 хонь, 5 хурга авчирсан. Хонь ямааг өвөлжингөө тэжээсэн. Амьтны хүүхэд хоосон байлгаад яахав гээд зун нь малнаас нь
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2013\ Р.Ч 145.2-65.doc
идсэн нь үнэн. 2 үхэр алга болчихоор нь хэлсэн. Хайгаад олоогүй. Ч ийн адууг аваад харж байсан. Буяндорж зарчихаач гээд байсан, болохгүй гээд байхад зарчихаач гээд гуйгаад байхаар нь зарсан. Сүүлд нь янз бүрийн юм болбол авна шүү гэж хэлсэн байсан. 2012 оны 12 сарын 14, 15-ны үед тууврын адуу ирсэн байна гэхээр нь явж байтал мах комбинатын хашаанд адуу дугарсан. Харсан чинь хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь цоож нь онгойхгүй болохоор нь нугас нь хөдөлж байхаар нь өргөхөд нугас нь сугараад гараад ирсэн. Тэгэхээр нь онгойлгож 6 адуу хөөж авч явсан” гэв.
Иргэний нэхэмжлэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Дархан Меат Фүүдс ХХК-нд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үед алдагдсан 6 тооны адуунд төлсөн 4.216.000 төгрөгөө нэхэмжилж байна. 1 тооны адууг буцааж авсан байгаа, түүнийг хасуулж тооцуулна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Т : ...”Уналага ачлаганд хэрэглэдэг байсан, адуугаа 700.000 төгрөгөөр үнэлж байгаа. Морины зөрүүнд өгсөн 80.000 төгрөгөө мөн нэхэмжилж байна. Гомдолтой байна, хохиролоо гаргуулж авмаар байна” гэв.
Шүүгдэгч Шүүгдэгч Р.Ч нь 2011 оны 08 дугаар сараас 2012 оны 09 сар хүртэл Т.Л ийн малчнаар ажиллаж байх хугацаандаа 2012 оны 06-08 дугаар сарын хооронд 1 тооны адуу, 2 тооны үхэр, 15 тооны бог мал зэргийг завшиж 3.060.000 төгрөгний хохирол учруулсан, 2012 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Дархан Меат Фүүдс" ХХК-ийн түгжээтэй байсан хашааны хаалгыг нугасаар нь салган онгойлгож 6 тооны адуу хулгайлж 3.900.000 төгрөгний хохирол учруулсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Э.Уламбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 10 сарын 13-ны өдөр манай мал бэлтгэгч тууварчдаас Хөвсгөл аймгаас тууж ирсэн 177 тооны адууг мал хүлээн авах байранд хүлээж авсан байсан. маргааш нь пүүлэгч Өлзиймандах пүүлж үзэхээсээ өмнө тоолж үзэхэд 6 тооны адуу дутсаныг мэдэж холбогдох хүмүүст мэдэгдсэн. Алдагдах үедээ адуунууд нь мал хүлээн авах байранд байсан бөгөөд энэ байрны хаалга нь цоожтой байсныг нугасаар салгаж авч адуу хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 68-69 дэхь тал/,
Хохирогч Х.Ц ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2012 оны 10 сарын 13-нд Хөвсгөл аймгаас 177 тооны адууг манай ажилтан Оюунаа тууж авчирч Дархан Меат Фүүдс ХХК-ний мал хүлээн авах цэгт хүлээлгэн өгсөн. ... маргааш өглөө нь буюу 2012 оны 10 сарын 14-ний 15 цагт Хөвсгөлөөс ирсэн адууг тоолж үзэхэд 171 тооны адуу болсон байсан. ... 2012 оны 10 сарын 15-ны үүрээр 05-06 цагийн хооронд тунель рүү гаднаас ордог хаалганы нугас дээшээ хөндийрсөн байсан гэж хэлсэн. Тэгэхээр алга болсон адууг байгууллагын адуу мал оруулдаг хаалганы нугасыг нь салгаж 6 тооны адууг хулгайлсан байна гэж бид таамаглаж байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 71-72 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Ч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би түүнээс алдсан адууныхаа үнийг нэхэмжилнэ. Би өөрийн алдсан адуугаа тууврын адуунаас 3 даага өгч байж 2 адуу шилж сольж авсан 2 адууны нэг нь юм. Би одоо морио зах зээлийн ханшаар 800.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хэргийн 82 дахь тал/,
Гэрч Р.Л ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 10 сарын дундуур би пойлонд ажиллаж байгаад оройхон ирэхэд Ч портер авчирчихсан 3 адуу ачиж байсан. ачаад явуулсных нь дараа юун адуу вэ гэхэд энэ хамаагүй ээ гээд олон юм хэлээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 83 дахь тал/,
Гэрч П.О гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”энэ үед би 2-3 хоноод Дархан яваад л гэртээ ирдэг байсан. энэ үед манайд Хонгорын 6 хүүхэд амралтаар ирдэг байсан ба уг хүүхдүүдийг байх үед хоол унд ч дийлдэхгүй байдаг байсан. Намайг Дархан яваад ирэхэд л хоол ундтай болчихсон бог мал гаргаад идчихсэн байдаг байсан. Ч оос хаанаас мал авч идсэн ба гэхээр хөгшин нь зохицуулж байгаа, зүгээрээ л гэдэг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 115 дахь тал/,
Гэрч Х.Г ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 11 сарын орчимд Р.Ч гэдэг хүнээс нийт 3 адууг 1.200.000 төгрөгөөр худалдаж аваад найз Батхүү, Дэмид нартай хамтран уг адуунуудыг нядлан зарсан” гэх мэдүүлэг /хэргийн 79 дэхь тал/,
Шүүгдэгч Р.Ч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2012 оны 12 сарын 14, 15-ны үед би гэрээсээ гараад Төмөрлөгийн тэнд тууврын адуу ирсэн байна гэхээр нь очиход адуу байхгүй байсан. Мах комбинатын хашаанд адуу дуугарахаар нь очиход гадна хаалга нь онгорхой, яваад ороход цаана нь адуу хашаатай, хаалга нь цагаан зүүдэг цоожтой байсан. Ойрхон хэн ч байгаагүй. Тэгэхээр нь цоож нь онгойхгүй болохоор нь нугас нь хөдөлж байхаар нь өргөхөд нугас нь сугараад гараад ирсэн. Тэгэхээр нь онгойлгож 6 адуу хөөж гаргаад буцааж хаагаад нөгөө 6 адууг хөөгөөд гэрийнхээ тийш очсон. 2 хоногийн дараа Г а гэж ченж рүү утасдаад тэр машинтайгаа ирээд 3 адууг нь зааж өгөөд, нэгийг нь 400.000 төгрөгөөр, нийт 1,2 сая төгрөгөөр зарсан. Үлдсэн 3 адуунаас нэг хар морийг Соёлсайхан гэж хүний хүүхдэд өмнө нь алдсан мориныхоо оронд өгөөд, үлдсэн 2 нь адуунаас алга болчихоод олдохгүй байсан. ...2011 онд Т.Л гэдэг хүн миний хэдэн малыг маллаад өгөөч гэхээр нь 73 тооны үхэр, 26 тооны адуу, 10 ишигтэй ямаа, 5 хургатай хонь зэргийг авч сарын 150.000 төгрөгний цалин аваад маллаж байсан. тэгээд тэр өвлөө хэдэн малаа тэжээж байгаад зусланд гараад хонь ямаагаа арын айл болох Цогзол гэдэг айлын хонинд нийлүүлсэн. Тэгээд 2013 оны 06-07 сарын хооронд морь уяж байх үедээ морины хүүхэд хооллох зорилгоор 4-5 хонь, 10 орчим ямаа зэргийг нядалж идсэн. Мөн зөв гуяндаа ма тамгатай хүрэн морийг Жижгээ гэж дууддаг Буянтогтох гэдэг залуу зарчихаач гээд байхаар нь 2012 оны 08 сарын орчим Тосгонд Буянтогтохын гэрт хөтөлж авч очоод хээр үрээгээр сольж зөрүү мөнгө болох хэдэн төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 125-126, 130-131 дэхь тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Дархан Меат Фүүдс ХХК-нд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үед алдагдсан 6 тооны адуунд төлсөн 4.216.000 төгрөгөө нэхэмжилж байна. 1 тооны адууг буцааж авсан байгаа, түүнийг хасуулж тооцуулна” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Т : ...”Уналага ачлаганд хэрэглэдэг байсан, адуугаа 700.000 төгрөгөөр үнэлж байгаа. Морины зөрүүнд өгсөн 80.000 төгрөгөө мөн нэхэмжилж байна. Гомдолтой байна, хохиролоо гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг,
2013 оны 02 сарын 05-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, фото зургууд /хэргийн 65-67 дахь тал/,
Мал баазын өдөр тутмын мэдээ /хэргийн 11 дэхь тал/,
Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 35, 101 дэхь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд 2005 оны 03 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байх хугацаа өнгөрсөн байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хэргийн 148 дахь тал/
Иймд А овогт Р.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын орон байранд нэвтрэн шунахайн сэдэлтээр шууд санаатай бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын малыг завшсан буюу үрэгдүүлсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.Ч оос хохирогч Т.Л ид 3.060.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Г од 4.216.000 төгрөг, Ц.Т д 780.000 төгрөг, С.Ч т 800.000 төгрөг тус тус гаргуулж олгуулахаар шийдвэрлэв. Иргэний нэхэмжлэгч С.Г /Старс секьюрити сервис ХХК/-ын авсан гэх 1 тооны адууг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед нөхөн тооцуулах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлж барагдуулаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд “... гомдолтой байна, хохиролоо барагдуулж авмаар байна” гэж мэдүүлсэн байх тул хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Р.Ч ийг орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн малыг завшсан буюу үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Р.Ч ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялд багтааж эд хөрөнгө хураахгүйгээр биечлэн эдлэх 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Р.Ч ид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН