Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2013/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2013/0076/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

шүүгдэгч Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б  овогт Д.А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000125 дугаартай хэргийг 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Б  овогт Д.А  /РД:.../ 19. оны ..дугаар сарын ..-ний өдөр  Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Төв аймгийн Сэргэлэн суманд байх Мон-Уран алтны уурхайл хамгаалагч,  ам бүл 3, эх, эмээ нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байсан, ухаан санаа, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Д.А  нь ялтай байх хугацаандаа 2013 оны 02 дугаар сарын 20-ний шөнө Дархан сумын 5 дугаар багт байрлах "Идэр" бааранд хувийн маргааны улмаас иргэн Г.А гийн нүүрэн тус газар цохиж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                              

                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүгдэгч Д.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2013 оны 02 сарын 20-ны өдөр Идэр бааранд Э  гэх найзтайгаа сууж байхад А  2 найзтайгаа сууж байсан. Тамхи асуухад байхгүй гэсэн. Баарны эзэнд 1000 төгрөг өгөөд караокед нь дуулж байхад Хуягаа нь зурагтны урд зогсоод байхаар нь хөөгөөд гаргасан. Баарны эзэн гадаа гарж учраа ол гэхэд А  нь учиргүй дайраад зуураад дундуур орж ирээд  салахгүй байхаар нь нүүр лүү цохиод зугтаасан” гэв.

 

Шүүгдэгч Д.А  нь ялтай байх хугацаандаа 2013 оны 02 дугаар сарын 20-ний шөнө Дархан сумын 5 дугаар багт байрлах "Идэр" бааранд хувийн маргааны улмаас иргэн Г.А гийн нүүрэн тус газар цохиж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Д.А  99.1-68.doc

Хохирогч Г.А гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”…2013 оны 02 сарын 20-ны орой 22 цагийн орчим найз Хуягаа, Л  нарын хамт бааранд ... авсан архиа ууж дуусгачихаад баарнаас 23 цагийн орчим гарах гээд хувцасаа өмссөн чинь Хуягаа баарнаас түрүүлээд харьлаа гээд гарсан. Удалгүй Хуягаа ... энэ залуу намайг цохичихлоо гээд өмнө нь манай ширээн дээр ирээд байсан залууг заагаад хэлэхээр нь тэр залуу руу хандан чи зүгээр байсан хүнийг яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь ... гараараа миний нүүр лүү цохичихсон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-5 дахь тал/,

гэрч С.Л ын мөрдөн байцаалтанд өгсөн: ”…2013 оны 02 сарын 20-ны орой ... бид 3 авсан архиа дуусаад явахаар болоод Хуягаа гэртээ харьлаа гээд түрүүлээд баарнаас гарахаар нь А  бид 2 хувцасаа өмсөө араас нь гарах гээд байж байсан чинь Хуягаа цохиулчихлаа гээд ороод ирсэн. Араас нь нөгөө залуу ороод ирэхээр нь чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь яадаг юм гээд  миний өөдөөс хэрэлдэж байснаа нэг харахад А гийн нүүр лүү нэлээн хүчтэй цохьчихсон, ... цагдаа дуудаарай гэж орилсон чинь гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дахь тал/,

гэрч М.М гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Миний бие Дархан сумын 5 дугаар багт байрлах “Идэр” нэртэй кафе-г ажиллуулдаг. Тэр өдөр А  гэх залуу ганцаараа пиво авч уугаад сууж байхад араас нь 2 эгч, 1 залуу орж ирээд хажуу талын ширээн дээр нь архи авч суусан. ... эрэгтэй нь зурагтны хажууд зогссон чинь А  чи урдаас зайлаач гээд түлхээд гаргасан. Цуг явж байсан 2 эмэгтэй нь нэг нь босч ирээд чи манай найзыг цохиж түлхэж гаргадаг хэн бэ гээд нүүр лүү нь гараараа цохисон чинь А  зөрүүлээд цохьсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 9 дэхь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 185 тоот

  1.  “...Г.А гийн биед нүүрний зөөлөн эдийн цус хуралт, уруулын салстын язралтын гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 13 дахь тал/,

Шүүгдэгч Д.А ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн баривчлах ял,

2005 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаанд тэнсэж, хянан харгалзсан, Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял, Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял, Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн 2011 оны 07  дугаар сарын 09-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь тогтоогдоо /хэргийн 26 дахь тал/.

 

Шүүгдэгч Д.А  нь хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан боловч ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх тул хуульд заасан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б  овогт Д.А ыг ялтай байх хугацаандаа бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар Д.А т 1 /нэг/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.А  нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.А ын энэ хэрэгт 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 04 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 7 /долоо/ хоногийг мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.А т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,    Д.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сэргээж хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                      Ё.РИНЗААН