| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0057/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/71 |
| Огноо | 2013-04-09 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2013/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0057/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ч.Эрдэнэгэрэл,
хохирогч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Б.Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000039 дугаартай хэргийг 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт Б.Б /РД:..., 19.. оны . сарын ..-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 08 сарын 01-ний өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Б.Б нь 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг Буян захын урд байрлах иргэн Ж.А гийн түлхүүр олшруулдаг байранд хууль бусаар нэвтэрч 41 төрлийн хөөрөг, мөнгөн гинж, бөгж зэргийг хулгайлж 556.700 төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би хотод ажиллаж байгаад чөлөө аваад вагоноор Дарханд ирсэн. Шөнийн 2 цагт вагоноос буугаад гэрлүүгээ харих замдаа түлхүүр олшруулах газрын цонхыг хагалаад төмрөөр хөшөөд орсон. Ороод лангуун дээр байсан хөөрөг, мөнгөн эдлэлүүдийг уутанд хийгээд аваад гарсан. Авч гараад орцонд хоносон. Маргааш нь хот руу яваад авсан юмнуудаа Хархорин зах дээр аваачаад зараад, орой нь буцаад Дарханд ирсэн. Найз Булганд 20.000 төгрөгөөр нэг хөөрөг зарсан. Мөнгийг нь авагүй. Нэг гинжийг нь найздаа зарсан” гэв.
Хохирогч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2013 оны 01 сарын 03-ны өглөө ажил дээр чинь хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Цонхийг хөшөөд, мөнгөн
Shiitgeh togtool 2013/Б.Б 145.2-71.doc
эдлэл, бээлий, хөөрөг байсан алга болсон байсан. Үнэлгээг нь тооцож үзээд хохиролын хэмжээг гаргасан. 2 гинж, 1 хөөргийг биет байдлаар буцааж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролын мөнгө авсан, гомдолгүй” гэв.
Шүүгдэгч Б.Б нь 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг Буян захын урд байрлах иргэн Ж.А гийн түлхүүр олшруулдаг байранд хууль бусаар нэвтэрч 41 төрлийн хөөрөг, мөнгөн гинж, бөгж зэргийг хулгайлж 556.700 төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.А гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...”ажил дээрээ очиход манай түцний цонх хагараад хаалт төмөр нь салсан байдалтай байсан. түц рүүгээ ороход манай түцний шил цонх нь хагарсан байдалтай лангуун дээр өрсөн байсан эд зүйлүүд алга болсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
Гэрч З.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 01 сарын 13-ны өдөр 16 цагийн орчим ... Б тэй тааралдсан. Б мөнгөн гинж байна авах уу гэсэн, тэгэхээр нь хэдээр зарах юм бэ гэсэн чинь 30.000 гэхээр нь надад 20.000 төгрөг л байна гэхэд за за 20.000 төгрөгөөр ав гээд би Б өөс 20.000 төгрөгөөр бүдүүн мөнгөн гинж авсан. Тэгсэн манай найз охин нарийн гинж зүгээр өгсөн. Б Улаанбаатар явлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 01 сарын 04-ний өдөр толгойтод Б тэй уулзах гээд очиход аавдаа өгнө гээд цагаан хөөрөг үзүүлсэн. Надад зарчих гэхэд хэдээр авах юм гэсэн. Би 20.000 төгрөгөөр зарчих гэхэд за за ав ав гэсэн. Би хөөргийг нь М тай гадуур өмсөх польтойгоор солиод авсан” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэхь тал/,
Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 5-6 дахь тал/,
Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-14 дэхь тал/,
2013 оны 04 сарын 04-ний өдрийн Хохиролын мөнгө 200.000 төгрөг хүлээн авсан тухай баримт,
Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.
Иймд Б овогт Б.Б ийг орон байранд нэвтрэн шунахайн сэдэлтээр шууд санаатай бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дахь тал/-аар ял эдэлж байгаагүй гэх боловч шүүхийн шатанд урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 08 сарын 01-ний өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 09 сарын 08-ны өдрийн 646 тоот магадлалаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болох хугацаа өнгөрсөн байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэж хохирогч Ж.А д учирсан хохиролыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэсэн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.Б ийг орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Б т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Б т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Б.Б т оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Б т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.Б т мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН