Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2013/ШЦТ/73

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2013/0085/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт Б.Ч т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000101 дугаартай хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б  овогт Б.Ч  /РД:****/, 19** оны 04 сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, өвөөгийн хамт Орхон аймгийн ***  сумын ** дүгээр баг ** тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн  2007 оны 04 сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, 2012 оны 01 сарын 16-ны өдөр мөн шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж, 2012 оны 05 сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Б.Ч  нь ялтай байх хугацаандаа давтан шунахайн сэдэлтээр 2013 оны 02 сарын 01-ний өдөр 19:00 цагийн орчим Дархан сумын ** дугаар баг ** айлын ** тоотод оршин суух Л.Ж ы гэрээс сүү зарах нэрийдлээр орж Сони маркийн хар өнгийн гэрэл зургийн аппаратыг хулгайлан 300.000 төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.      

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Ч  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Айлуудад сүү зараад явж байсан. Нэг айлын хаалга тогшиход эмээ гарч ирсэн. Сүү захисан айл мөн үү гэхэд хүүхдээсээ асууя гээд утсаар ярьсан. Би үүдэнд нь зогсож байсан. Та хэдэн литр сүү авчихаач гээд 2 литр сүү өгсөн. Сүүний савныхаа тагийг аваад үүдний гутлын тавиур дээр тавихдаа зургийн аппарат байхыг харсан. Сүүгээ өгчихөөд гарахдаа аппаратыг аваад гарсан.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ч  нь ялтай байх хугацаандаа давтан шунахайн сэдэлтээр 2013 оны 02 сарын 01-ний өдөр 19:00 цагийн орчим Дархан сумын 5 дугаар баг 2-60 айлын 42

 

Shiitgeh togtool 2013/Б.Ч  145.2-73.doc

тоотод оршин суух Л.Ж ы гэрээс сүү зарах нэрийдлээр орж Сони маркийн хар өнгийн гэрэл зургийн аппаратыг хулгайлан 300.000 төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Л.Ж ы мөрдөн байцаалтад өгсөн: ...”2013 оны 02 сарын 01-ний өдөр 20 цагийн орчим гэрт ирэхэд хадам ээж Б  байсан ба надад хэлэхдээ өнөөдөр 19 цагийн үед нэг хүүхэд сүү авах уу гэж орж ирсэн. Авахгүй гэхэд та энийг авчих, би таньд зүгээр өгье, саваа аваад ир гэхээр нь гал тогоо руу орж явахад уг залуу үүдэнд байсан толины тавцан дээрээс нэг зүйл авчих шиг болсон ба саваа аваачиж өгөхөд хөлдөөсөн сүү өгөхөөр нь аваад уг хүүхдийг гарсны дараа толины урд талыг үзэж шалгахад гэрэл зургийн аппаратны гэрийг нь орхиод аппаратыг нь аваад гарсныг надад хэлсэн. Би цагдаад мэдэгдсэн. Тухайн үед манай гэрт 85 настай хадам эх байсан, өөр хүн байгаагүй. Уг аппарат нь хар өнгийн корпустай, сони маркын 14,1 мега пексал нягтаршилтай, нүүрэн дээрээ кубер шот гэсэн бичигтэй, 2 жилийн өмнө манай дүү гадаадаас 1000 доллароор өгч явуулсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/,

Гэрч Н.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 02 сарын 01-ний өдөр бараан хувцастай залуу орж ирээд сүү авах уу гэхэд нь авахгүй гэхэд танай хүүхдүүд сүү өгчих гээд байсан юм сар шинэ болж байна, саваа аваад ир гээд байхаар нь сав авч өгсөн ба бага зэрэг сүү хийж өгөөд гарсан. Гарсан хойно нь зургийн аппарат алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэхь тал/,

Гэрч Э.Ц  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 02 сарын 01-ний өдөр 19 цагийн орчим найз Ч тэй уулзахад сони маркын хар өнгийн гадаргуутай, дижитал зургийн аппарат барьж явсан ба түүнээс асуухад зарж байсан сүүгээр сольсон юм, чи гар утсаараа солих уу гэхэд би зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

Шүүгдэгч Б.Ч ийн сэжигтэнээр байцаагдсан: ...”2013 оны 02 сарын 01-ний өдөр Хуучин Дарханд байх нэг орон сууцны 2 давхарын хаалгыг тогшиход нэг настай эмээ хаалга тайлсан, сүү захисан хүн мөн үү гэхэд би хүүхдүүдээсээ асууя гээд утсаар ярьж дуусчихаад биш гэж хэлсэн. Би гарах гэхэд үүдэнд байх ширээн дээр зургийн аппарат байхаар нь аваад гарчихсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,

Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9 дэхь тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-11 дэхь тал/,

Шүүгдэгч Б.Ч ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар  Орхон аймгийн Сум дундын шүүхийн  2007 оны 04 сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, 2012 оны 01 сарын 16-ны өдөр мөн шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж, 2012 оны 05 сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь тогтоогджээ.   

 

Иймд Б  овогт Б.Ч ийг ялтай байх хугацаандаа давтан шунахайн сэдэлтээр шууд санаатай бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч Б.Ч  нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 01 сарын 16-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэгдэж, 2012 оны 05 сарын 03-ны өдөр ялаа эдэлж дуусаад суллагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу ялтай байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул давтан үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Ж  нь “...хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ч  нь өндөр настай өвөө, ээжийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон торгох ял хэрэглэхгүй байх нь зүйтэй байна. Урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт баривчлах ял шийтгүүлсэн бөгөөд энэ удаа хулгайн гэмт хэргийг ялтай байх хугацаандаа давтан үйлдсэн байх тул өмнөх үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, засарч хүмүүжээгүй байна гэж үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Б.Ч ийг ялтай байх хугацаандаа давтан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Ч т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Ч т  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг журамлан энэ хэрэгт цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ч т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ч т авсан цагдан хорих   таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН