Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2013/ШЦТ/77

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2013/0087/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөр А.Намсрай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт Т.О д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000068 дугаартай  хэргийг хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Т.О  /РД:Т**/, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн   хамт Улаанбаатар хот ** дүүрэг **дугаар хороо * ** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд 1998 оны 10 сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жил хорих ял, 1999 оны 12 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил хорих ял, 2009 оны 12 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн шүүхээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Т.О  нь 2013 оны 01 сарын 27-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах” дотор явж байсан иргэн Ч.Н чийн гар цүнхнээс бэлэн 700.000 төгрөг, 2 иргэний цахим үнэмлэх бүхий түрийвчийг хулгайлсан, 2013 оны 01 сарын 30-ны өдөр Дархан сумын 14 дүгээр баг Спортын ордон дотор зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн худалдааны үеэр иргэн Б.З гийн гар цүнхнээс бэлэн 300.000 төгрөг болон 1 ширхэг иргэний цахим үнэмлэх бүхий түрийвч, мөн өдөр “Дархан зах”-аар явж байсан иргэн П.Б ийн бэлэн 450.000 төгрөг болон бусад бичиг баримт, эд зүйл бүхий түрийвчийг хулгайлд Ч.Н чид нийт 806.000 төгрөг, Б.З д нийт 373.500 төгрөг, П.Б т нийт 562.000 төгрөгний хохирол тус тус  учруулсан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг давтан үйлдсэн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.      

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2013 оны 01 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд зах дээрээс 40 орчим насны эмэгтэйгийн

 

Shiitgeh togtool 2013/Т.О  145.2-77.doc

цүнхэнээс 700 орчим мянган төгрөг аваад Улаанбаатар яваад, 30-нд буцаж Дарханд ирээд үзэсгэлэн дээрээс 30 орчим насны эмэгтэйгээс 300 орчим мянган төгрөг авсан, дараа нь зах дээрээс нэг хүний цүнхнээс 400 орчим мянган төгрөг авсан.” гэв.

 

              Шүүгдэгч Т.О  нь 2013 оны 01 сарын 27-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах” дотор явж байсан иргэн Ч.Н чийн гар цүнхнээс бэлэн 700.000 төгрөг, 2 иргэний цахим үнэмлэх бүхий түрийвчийг хулгайлсан, 2013 оны 01 сарын 30-ны өдөр Дархан сумын 14 дүгээр баг Спортын ордон дотор зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн худалдааны үеэр иргэн Б.З гийн гар цүнхнээс бэлэн 300.000 төгрөг болон 1 ширхэг иргэний цахим үнэмлэх бүхий түрийвч, мөн өдөр “Дархан зах”-аар явж байсан иргэн П.Б ийн бэлэн 450.000 төгрөг болон бусад бичиг баримт, эд зүйл бүхий түрийвчийг хулгайлд Ч.Н чид нийт 806.000 төгрөг, Б.З д нийт 373.500 төгрөг, П.Б т нийт 562.000 төгрөгний хохирол тус тус  учруулсан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг давтан үйлдсэн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.З гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...”2013 оны 01 сарын 30-ны өдөр цагаан сарын юмаа цуглуулах гээд 11 цагийн үед Дархан Их дэлгүүрийн ойролцоо буугаад таксинд 500 төгрөг өгсөн юм. Спортын ордон руу очооп үүдэнд оймс зарж байхаар нь хэдэн оймс авчихаад түрийвчээ цүнхэндээ хийсэн. Тэгчихээд дахин оймс авахаар түрийвчээ гаргах гэтэл алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 47-48 дахь тал/,

Хохирогч П.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...” 2013 оны 01 сарын 30-ны өдөр Дархан зах дээр 13 цагийн орчим нөхөр Б той утсаар ярьж байгаад хүнсний заалнаас гарах гэтэл миний цүнх онгойсон байсан. дотор нь байсан ногоон өнгийн түрийвчтэй мөнгө бусад эд зүйл алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 49-50 дахь тал/,

Хохирогч Ч.Н чийн мөрдөн байцаалтад өгсөн: ...” 2013 оны 01 сарын 27-ны өдөр цагаан сарынхаа зүйлийг бэлдэх санаатай зах дээр явж байгаад цүнхнээсээ улаан түрийвчээ 800.000 төгрөг, 2 иргэний цахим үнэмлэх хулгайд алдсан” гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дэхь тал/,

Гэрч С.О мөрдөн байцаалтанд өгсөн: ...”тэр үзэсгэлэн худалдаа руу явж цагаан сарын зүйл цуглуулдаг юм уу гэж байсан. тэгээд ганцаараа яваад өгсөн. ... би түүнийг яг хэдэн төгрөгтэй явсныг мэдээгүй. Тэр З  эгч хоёр, гурван зуугаад мянган төгрөг байгаа, юмнууд үнэд орчихсон хаанаа ч хүрэхгүй байхдаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 62 дахь тал/,

Сэжигтэн Э.М  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 01 сарын 27-ны өдөр О  Дархан хамт яваад хүнд юм өгөөд ирье гэсэн. 13 цаг өнгөрч байхад биржийн хажууд очоод нэг эмэгтэйтэй уулзаад барьж явсан тортой зүйлээ өгсөн. О  зах оръё гээд би гар утас сонирхоод явж байхад О  алга болчихсон байсан. Тэгснээ удаагүй ирээд намайг явъя гээд авто вокзал дээр очоод таксинд суугаад Улаанбаатар руу явсан. Хотод очоод надад 50.000 төгрөг өгсөн. Дараа нь 2013 оны 01 сарын 30-нд дахин Дархан луу явчихаад ирье гэхээр нь Улаанбаатараас 09 цаг өнгөрч байхад таксинд суугаад Дарханд 11 цаг өнгөрөөж ирээд бид 2 Спортын ордон ороод намайг оймсны лангууны хажууд юм үзэж байсан чинь гараап явчихаар нь араас нь дагаад гараад таксинд суугаад бирж дээр ирсэн. Одноо нэг түмпэн, 2 төмс арилгагч аваад нэг нэгээр нь авъя гээд худалдаж авсан. Зах дотор явж байгаад Одноо намайг явъя гээд биржээс гарсан. Тэгснээ спротын ордон оръё хүүхэддээ тоглоом авъя гээд буцаж очсон. 2 ширхэг тоглоом авчихаад худалдааны төвын подвоьлд үсчин хийдэг дүү рүү нь очсон. дүү нь хүний үс засаж байсан болохоор нь хоол идчихээд гараад ирсэн чинь цагдаа нар таараад бид 2-ыг цагдаа дээр авчирсан” гэх мэдүүлэг /хэргийн 96 дахь тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 31-32 дахь тал/,

Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 66, 69-70 дахь тал/,

Шүүгдэгч Т.О гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Б  овогт Т.О  давтан шунахайн сэдэлтээр шууд санаатай бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 109 дэхь тал/-аар урьд 1998 оны 10 сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жил хорих ял, 1999 оны 12 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил хорих ял, 2009 оны 12 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн шүүхээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар ялгүй болсон байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.О  нь хулгайн гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт учирсан хохиролыг төлж барагдуулсан, хохирогч нараас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлэсэн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж амласан, бага насны хүүхэдтэй хүүхэдтэй, өрх толгойлж амьдралаа авч явдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн болон хэргийн байдлыг харгалзан хуульд заасан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Б  овогт Т.О г давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Т.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Оюунтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Т.О  нь энэ хэрэгт 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болгохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 2013 оны 03 сарын 09-ны өдрийн 245 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Т.О д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Т.О д хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн   Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Т.О д мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.О д авсан бусдын батлан даалтад өгөх, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.О д авсан бусдын батлан даалтад өгөх, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                ДАРГАЛАГЧ

                          ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН