| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0088/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/81 |
| Огноо | 2013-05-07 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2013/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0088/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Идэр,
хохирогч Л.О ,
шүүгдэгч У.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт У овогт У.Т ад холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201309000195 дугаартай хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У овогт У.Т /РД:Т../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. баг .. замын .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч У.Т нь 2013 оны 3 дугаар сарын 22-ны орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутагт байрлах "Уулзах уу" кафены гадаа иргэн Л.О ыг цохиж эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би Шарын голд 2013 оны 3 дугаар сарын 22-нд өөрийн найз болох Б.Т , Ч.О, Г нартай Уулзах уу гэдэг кафенд сууж 750 граммтай нэг шил архи, нэг нэг шар айраг уусан юм. Уучихаад гэр рүүгээ харих гээд гарсан. Гараад 2 залуутай таараад мөргөлдөөд маргасан. Тэгээд нэг нь намайг цохиод авахаар би зугтаагаад найз нар дээрээ буцаж очсон. Тэгээд намайг хүн цохьчихлоо гэж хэлээд байж байхад замын урд нэг залуу явж харагдсан. Намайг цохисон хүн байна гэж андуураад Л.О ыг гараараа нэг удаа цохисон. Дараа нь намайг цагдаа дуудаад өгсөн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Хохирогч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2013 оны 3 дугаар сарын 22-ны орой гэр рүүгээ явж байхад У.Т хүрч ирээд шууд толгой руу цохисон. Дахиад цохих гэхээр нь би барьж аваад цагдаад өгсөн. Буцаад цохиулсан газраа малгайгаа авах гээд очиход тэнд тоосго чулуу байсан. Ямар ч чимээ аниргүй ирээд
У.Т 99.1 шийтгэх тогтоол №81
цохьсонд гомдолтой байна. У.Т аас болж өчнөөн ажлаа алдсан. Улаанбаатар хотод очиж толгойн дижитал зураг авахуулсан. Зураг авахуулахад 30.000 төгрөг төлсөн. Шарын гол сумаас Дархан хүртэл микрээр 2 удаа ирж очсон. Нэг талдаа 4000 төгрөг байдаг. Нийт 16000 төгрөгийн зардал гарсан. Толгойгоо бариулахад 50,000 төгрөг болсон. Нийт 120.000 төгрөг нэхэмжилж байна“ гэв.
Шүүгдэгч У.Т нь 2013 оны 3 дугаар сарын 22-ны орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутагт байрлах "Уулзах уу" кафены гадаа иргэн Л.О ыг цохиж эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Т хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Л.О ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
гэрч Ч.О мөрдөн байцаалтад ”...У.Т замын урд явж байсан. Нэг эрэгтэйг хараад тэр явж байна гээд шууд гүйгээд яваад өгсөн. Бид хоёр У.Т ын араас хөөе гэж орилоод үлдсэн. У.Т тэр эрэгтэй хүний араас цохиод авсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 8 дугаар тал/,
гэрч Б.Т мөрдөн байцаалтад ”...У.Т замын урд явж байгаад нэг ахыг зааж, тэр байна гээд гүйгээд явсан. Зам гараад тэр ахыг шууд цохиод авсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 9 дүгээр тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 275 тоот актын “Л.О ын биед тархи доргилт, хуйхны цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 13 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.
Иймд У овогт У.Т ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Л.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэх хохиролд 120,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 46,000 төгрөгийн хохирлын баримт авагдсан байх тул дээрх хохирлын 46,000 төгрөгийг шүүгдэгч У.Т аас гаргуулж, хохирогч Л.О т олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч Л.О нь хохиролтой холбоотой баримтаа хуульд заасан аргаар бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Т нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт У.Т ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч У.Т ад 1 /нэг/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч У.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Т аас 46,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** баг тосгоны *** тоотод оршин суух Лувсанцэрэнгийн О /РД:**/-т олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Л.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч У.Т ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь энэ өдрөөс тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Т ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА