Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/02782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** давхарт байрлах “М*******” СӨХ /ГД 284/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... тоотод оршин суух Э /РД:........./-т холбогдох,

984,698 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х*******, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М*******” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М******* СӨХ “М*******” хотхоны 320 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалт, нийтийн эзэмшлийн цахилгааны төлбөр, цахилгаан шатны засвар үйлчилгээг 2018 оны 02 сараас өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр хийж ирсэн. Энэ хугацаанд “М*******” СӨХ нь өөрийн үйлчилгээг тасалдуулж оршин суугчдыг хүндрүүлж, чирэгдүүлсэн удаа үгүйг оршин суугчид мэднэ. Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, М******* ***** тоотын өмчлөгч, эзэмшигч, Болд овогтой Э  нь 2018 оны 5 дугаар сараас хойш 2020 оны 3 дугаар сарыг дуусталх 23 сарын төлбөрөө төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байгаа тул ******* тоотын Эээс 2018 оны 05 сараас 2020 оны 03 сарыг дуустал хугацааны төлбөр болох 984,698 төгрөгийг гаргуулж өгнө үү. СӨХ-ны төлбөрт сар бүр 42,812.98 төгрөг төлөх үүрэгтэй. СӨХ-ны зүгээс төлөхийг удаа дараа хэлсэн боловч камер суулгаагүйгээс эд зүйлээ алдсан гэсэн аман тайлбар хэлж, мөнгөө төлөхгүй байгаа  ...” гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М*******” СӨХ хариуцагч Эт холбогдуулан “984,698 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “320/2 дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгч, эзэмшигч, оршин суугч, хариуцагч Эээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2015 оны 5 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарыг дуусталх 23 сарын төлбөрт сар бүр 42,812.98 төгрөгөөр тооцож, нийт 984,698 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Эт шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 320/1, 320/2 дугаар байрны оршин суугчид 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “М*******” СӨХ байгуулж, Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ. /хх-5/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х******* “М*******” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар, “М*******” СӨХ-ны гэрчилгээний ар талд бүртгэсэн Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн бүртгэл зэргээр тогтоогдож байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Баянзүрх дүүрэг, ****** тоот орон сууцны эзэмшигч, өмчлөгч Э” гэх үндэслэлтэй хариуцагч Э маргаагүй байх тул ******* тоот орон сууцны өмчлөгчийг Э гэж үзэх үндэслэлтэй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3-д “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ, ашиглалт хамгаалалтай холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147-р зүйл болон энэ хуулийн 16-р зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

“М*******” СӨХ-ны харьяалан үйл ажиллагаа явуулдаг 320/1, 320/2 дугаар байрны оршин суугчид дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг тогтоосон байх ба ******* тоот орон сууцны өмчлөгч сар бүр 42,812.98 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 18-01 дугаартай “оршин суугчдын бүх нийтийн хурлын тогтоол”, “М*******” СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна.

Дээрх хуулийн заалтад зааснаар хариуцагч Э нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, М******* 320/2 дугаар байрны ******* тоот орон сууцны 2018 оны 5 сараас 2020 оны 03 сарыг дуустал үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, М*******” СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хариуцагч Эээс Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, М******* 320/2 дугаар байрны ******* тоот орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой 2015 оны 5 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарыг дуусталх 23 сарын зардалд сар бүр 42,812.98 төгрөгөөр тооцож, нийт 984,698 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М*******” СӨХ-нд олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Э 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 10 цагт товлосон шүүх хуралдааны товыг биечлэн мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эээс 984,698 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М*******” СӨХ-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд урьдчилан төлсөн 28,183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эээс 28,183 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М*******” СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ