| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/01589/И |
| Дугаар | 101/ШШ2020/02783 |
| Огноо | 2020-08-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2020/02783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух Г*******г овогтой О******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Ө*******ын М******* /РД:*******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, **** тоотод оршин суух, Б******* овогтой С******* /РД:ОА86092615/ нарт холбогдох,
4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч С, гэрч Д.Ө, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Онь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр машин зарна гэсэн зарын дагуу дугаар уруу залгаж Соната 7 маркийн УНЯ улсын дугаартай улаан хүрэн өнгийн машиныг үзэж Мгаас 4,200,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн автомашиныг авах үед М гэдэг хүний нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байсан ба М нь М Солонгос Улс руу явсан удахгүй ирэхээр нь автомашины нэрийг шилжүүлж өгнө гэсэн. Мд итгээд түүний ХААН банкны дугаартай дансанд 4,200,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлж өгсөн. Гэтэл 1 сарын дараа С******* гэх хүн уг машины бас нэг гэрчилгээ гаргаж ирээд энэ миний машин гээд хураагаад авсан. Би С*******тай ярилцаад дахин 4,200,000 төгрөг төлж Соната 7 маркийн УНЯ улсын дугаартай улаан хүрэн өнгийн машиныг нөхөр Д.Өгийн нэр дээр шилжүүлэн авсан. Мд залилуулсан гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгч шалгуулсан боловч гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Түүнээс хойш Мтай холбогдож ярилцахад өнөө маргаашгүй өгнө гэсээр мөнгийг өгөхгүй хохироож байна. Иймд Мгаас 4,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэргийг хэлэлцэх явцад М хариуцах ёстой гэж үзээд хариуцагч Сд хамааралгүй боллоо гэж бодож байна ...” гэв.
Хариуцагч М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... М миний бие УНЯ улсын дугаартай Соната 7 маркийн авто машиныг Нямгэрэл гэгч этгээдээс 6 сая төгрөгийн өрөнд 2018 онд авсан. Уг авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь М гэдэг хүний нэр дээр байдаг бөгөөд уг хүн нь БНСУ-д байсан. Мыг ирэхээр гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээр тохирсон байсан. М гэдэг хүнийг ирээгүй байхад надад мөнгөний хэрэг гараад машинаа зарах зар өгсөн. Зарын дагуу Ө гэдэг залуу хүрч ирээд худалдан авах хүсэлт гаргасан. Би машины учир байдлыг бүгдийг нь учирлаж тайлбарлаж тохиролцоод уг машиныг зарсан. Гэтэл удалгүй эхнэр нь утсаар ярьж машиныг чинь Хадгаламж зээлийн хоршооноос хураагаад авчихлаа. Мөнгөө буцаан авна гэж ярьсан. Би бол машиныг барьцаанд тавиагүй, надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байсныг Ө, О******* нарт өгсөн. Энэ асуудлаар Цагдаагийн хэлтэст шалгагдаад хэрэгсэхгүй болсон. Би Өд мөнгө өгнө гэж огт хэлээгүй. Нэгэнт би машинаа гэрчилгээтэй нь өгсөн учраас уг мөнгийг төлөхөөс татгалзаж байна...” гэжээ.
Хариуцагч Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.Сугар өөрийнхөө машиныг дүү Нямгэрэлийнхээ Мд өгөх өрөнд өгч болно гээд өгсөн. Автомашиныг 1 жил унаж хэрэглээд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр н.Өтай уулзаад хоорондоо тохиролцож худалдсан. 4,200,000 төгрөгийг М дансаар авсан нь үнэн. Зээлийн барьцаанд байгаа гэх мэдээлэл Мд байгаагүй. Өөртөө байсан гэрчилгээг нуулгүй үзүүлж, өөрийн өмчийн зүйлээ худалдсан тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хариуцагч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед н.М манайд барьцаалахад нь би авто тээврийн үндэсний төвөөс машины эзэмшигчийн тодруулахад н.Мын нэр дээр байсан учраас би машиныг авсан. Машин С.Сугарын хашаанд байгаа гээд тус хүний дугаарыг өгөөд БНСУ руу явсан. Гэвч тэр дугаар нь холбогдохгүй байсан. Гэтэл гадуур явж байгаад машинаа хараад зогсоогоод энэ бол миний машин, манай барьцаанд байгаа юм гэж хэлсэн. Гэхдээ би машиныг хурааж аваагүй, өгөөд явуулсан. Дараа нь н.Өтай ярилцаж, барьцааны хугацаа дууссан тул авъя гэхэд н.Ө би худалдаж авъя гэж хэлээд мөнгийг шилжүүлж харин би автомашиныг түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Би өөрийн нэр дээр байсан машиныг зарсан болохоос өөр хүний нэр дээр байсан зүйлийг зараагүй. М Солонгосоос ирсэн үедээ 4,200,000 төгрөгийн өрөндөө тооцож надад нэрийг шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Охариуцагч Мд холбогдуулан “4,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Сүхтулгыг хамтран хариуцагчаар татжээ.
Хариуцагч М “Нямгэрэлээс авах өрөндөө УНЯ авто машиныг авсан” гэх, хариуцагч С “М надаас авсан зээлийн өрөндөө тооцож надад авто машиныг шилжүүлэн өгсөн, би захиран зарцуулах эрхтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Охариуцагч М нар 2019 оны 3 дугаар сарын 17-ны шөнө Ц.Мын нэр дээр бүртгэлтэй УНЯ улсын дугаартай Соната 7 маркийн авто машиныг худалдах, худалдан авахаар тохиролцож, О4,200,000 төгрөгийг Мгийн Хаан банкны дугаартай данс уруу шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, Г.О*******ын тоот дансны хуулга, зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч М “уг авто машин Нямгэрэлийн садан Санжийн Сугарын нэр дээр байсныг Ц.М түр нэр дээрээ шилжүүлэн авсан байсан, Нямгэрэлээс авах өрөндөө УНЯ авто машиныг авсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, уг тайлбар нь хууль болон гэрээнд нийцэхгүй байна.
Нямгэрэл гэгч “өөрийн бусдад төлөх өр төлбөртөө УНЯ улсын дугаартай авто машиныг Мд шилжүүлэн өгөх эрхтэй” болох нь зохигчийн тайлбар, хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй.
“Цаст хан хөхий” ХХК болон Ц.М нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, Ц.М нь уг зээлийн төлбөртөө тооцож УНЯ улсын дугаартай авто машиныг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Сүхтулгын нэр дээр шилжүүлэн өгсөн” талаарх хариуцагч Б.Сүхтулгын тайлбар үндэслэлтэй, уг тайлбар нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул УНЯ улсын дугаартай авто машины өмчлөгчийг С байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
С УНЯ улсын дугаартай авто машиныг Ц.Маас зээлийн төлбөртөө тооцож шилжүүлэн авсны дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр УНЯ улсын дугаартай авто машиныг гэрч Д.Өд 4,200,000 төгрөгөөр худалдсан болох нь гэрч Д.Өнөрбаярсгалан, хариуцагч С нарын тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, хэргийн үйл баримт зэргээр тогтоогдож байна
М УНЯ улсын дугаартай авто машины өмчлөгч болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Г.О*******ад худалдах зорилгоор 4,2000,000 төгрөг авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл М, Онарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул М Г.О*******ааас авсан 4,200,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Мгаас 4,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О*******ад олгохоор шийдвэрлэв.
2017.03.17-ны өдөр Г.О*******аас Мд УНЯ улсын дугаартай авто машины үнэд шилжүүлсэн 4,200,000 төгрөгийг хариуцагч Сас гаргуулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Г.О*******ын цагдаагийн байгууллагад Мд холбогдуулан гаргасан гомдол нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүгч хэргийг дангаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мгаас 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О-дад олгож, хариуцагч Сд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мгаас 82,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ