Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2013/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0089/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Чинбат,

шүүгдэгч Х.Д , С.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Д  овогт Х.Д , Г  овогт С. Н  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000138 дугаартай хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Д  овогт Х.Д  /РД:**/, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын .. дүгээр баг . дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

2. Монгол Улсын иргэн, Г  овогт С. Н  /РД:..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын .. дүгээр баг .. дугаар гудамжны .. тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 7 хоног баривчлах ялаар шийтгэгдэж,  Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор  эдлээгүй үлдсэн 01 сар 19 хоног баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Х.Д , С.Н  нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн Хонгор сумын 01 дүгээр багийн нутагт ..задгайд оршин суух иргэн Ч.Г ийн малын хашаа өвөлжөөнөөс тээврийн хэрэгсэл ашиглан хязаалан насны эр хонь 1 ширхэг, 11 шуудай төмс зэргийг хулгайлж 8 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

\\Z_TUNGALAGMAA\share doc\2013\shitgeh togtool\Н , Д  нар 145.2 ШТ-82.docx

Шүүгдэгч Х.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Би 2012 оны 9 дүгээр сарын 20ы орчим намар малын өвөлжөөнд хураасан байсан 11 шуудай төмс, нэг халзан хонь зэргийг С.Н тай цуг хулгайлан авсан. Хонио худгийн хүн, Ш.С т 50.000 төгрөгөөр зараад архи авч уусан. Төмсийг нь гэртээ буулгасан. Хонийг нь С.Н  авъя гэсэн. Буруу  зүйл хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

Шүүгдэгч С.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Би Х.Д той хамт айлын өвөлжөөнөөс нь 11 шуудай төмс, хонийг хулгайлан авсан. Х.Д  надад Ч.Г ийн хашаанд төмс хураалгаатай байна гэдгийг хэлээд би хамт явж авсан. Хонийг нь би авъя гэж хэлсэн нь үнэн. Хийсэн зүйлдээ гэмшиж байгаа, хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.

Эд хөрөнгийн үнэлгээ /хэргийн 3 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд /хэргийн 4, 10 дугаар тал/,

Х.Д  нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 41 дүгээр тал/,

С.Н  нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 44 дүгээр тал/,

шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 42, 45 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40, 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч Х.Д , С.Н  нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн Хонгор сум 01 дүгээр багийн нутагт Цайдмын задгайд оршин суух иргэн Ч.Г ийн малын хашаа өвөлжөөнөөс тээврийн хэрэгсэл ашиглан хязаалан насны эр хонь 1 ширхэг, 11 шуудай төмс зэргийг хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

            хохирогч Ч.Г ийн “...би 2012 оны 09 дүгээр сарын сүүлчээр төмсөө хураагаад малын өвөлжөөн дотор хураасан байж байх үед 11 шуудай төмс, хар халзан хязаалан насны эр хонь алга болсон юм. Тэгээд байж байтал Хонгор суманд Сурка гэж дууддаг хүүхэд  ногоон С.Н , Х.Д  ах нар Цайдамаас айлын хонь, төмс хулгайлсан гэж хүнд яриад явж байна гэж сонсоод байж байтал С.Н  өөрийн портер машинтай Х.Д ийн хамт 11 шуудай төмс, цагаан зүсмийн хар халзан хонийг авчирч өгөөд уучлалт гуйгаад байсан. 11 шуудай төмс нь хайрагдаад зарим нь хөлдсөн төмс байсан. Энэ өвөл малд өгөөд дуусгасан юм” гэсэн мэдүүлэг эргийн 17 дугаар тал/,

гэрч Ш.С ийн ”…би ганцхан хонь Х.Д , С.Н  гэж 2 хүнээс худалдаж авсан. 2012 оны намар ногоо хураалтын үеэр 9 дүгээр сарын орчим байх би махгүй болчихоод Х.Д т хонь захьсан юм. Гэтэл Х.Д  би хониноосоо нэг хонь аваад ирье гээд та мөнгө өгчихгүй юу гэхээр нь би түүнд урьдчилгаа гэж 50,000 төгрөг өгсөн юм. Тэгээд Х.Д  4-5 хоногийн дараа манай гэрт Ногоон С.Н тай хамт портертой том эр хонь авчирсан. Би тэгээд түүнд нэмж 50,000 төгрөг өгөөд авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Иймд Д  овогт Х.Д , Г  овогт С. Н  нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Д  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч С.Н  нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 40-49 дэх тал/.

Хохирогч Ч.Г  нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаах ажиллагааны явцад мэдэгдсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Х.Д , С.Н  нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.

Ийнхүү шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгч Х.Д  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /хэргийн 40 дүгээр тал/, шүүгдэгч С.Н  нь  ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ял оногдуулав.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** ДАР улсын дугаартай  портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн С.Н ын эзэмшлийнх байх тул /хэргийн 20 дугаар тал/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан заалтыг хэрэглэх боломжгүй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Х.Д ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргээс энэ удаа оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д  овогт Х.Д , Г  овогт С. Н  нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Хоролчимбэгийн Д т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял,         С. Н т эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Д т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч Х.Д , С.Н  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Х.Д ийн эзэмшлийн Нокио-Ж20 гар утсыг битүүмжилсэн 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг, шүүгдэгч С.Н ын эзэмшлийн Нокиа-1110 маркийн гар утсыг битүүмжилсэн 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Х.Д т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Х.Д т анхааруулж мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр, шүүгдэгч С.Н т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ёстой ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Н т авсан цагдан хорих, Х.Д т урьд авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА