Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

2017         02           24                                     59

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,

            шинжээч эмч Б.Ундармаа,

            хохирогч Э.Одонтуяа, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг /үнэмлэхийн дугаар 0276/

            шүүгдэгч Н.Оргил, түүний өмгөөлөгч Ж.Болорцэцэг /үнэмлэхийн дугаар 0027/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эг овогт Нэргүйн Оргилд холбогдох 201626031044 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэт хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, “Саруул” хүнсний зах дээр лангуу ажиллуулдаг, ам бүл 1, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 54.3 байрны 05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Эг овогт Нэргүйн Оргил /РД:ЧЛ82041411/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 Шүүгдэгч Н.Оргил нь давтан үйлдлээр буюу 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 54.3 байрны 5 тоотод эхнэр Э.Одонтуяаг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч, шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө наадам болох гэж байсан. Гэртээ хувцсаа солихоор очтол гэрийн хаалганы дотор талаас түлхүүр нь зоолттой. Хаалга гадна талаас онгойхгүй болохоор нь хаалгаа тогштол эхнэр хаалгаа онгойлгоод “яах гэж ирж байгаа юм, буцаад яв, зайл” гээд маргаан үүссэн. Би “маргааш баяр болох гэж байна хувцсаа солиод усанд орчихоод явна, чамайг  зовоохгүй” гэж хэлсэн. Миний толгой руу гараараа цохиод үсдээд авахаар би гарыг нь барьж зодохыг нь зогсоосон. Хувцсаа тайлаагүй байсан болохоор эргээд шууд гараад явсан. Тэр орой би эргэж гэртээ ороогүй.

2016.07.25-ны оройны үйл явдлыг тухайд: Би контакт линзний ус авах зорилготой гэртээ очиход хаалганы дотор талаас мөн түлхүүр зоолттой байсан. Хаалгаа зөөлөн тогшсон боловч хаалгаа тайлаагүй. Орцноос гараад цонхоо харахад охины өрөөний гэрэл унтарсан байсан ба кордерын өрөөний гэрэл асаалттай байсан. Тэгэхээр нь би эхнэрээ унтаагүй байна гэж бодоод гар утас руу нь залгаад “контакт линзний усаа аваад гаръя” гэхэд гэрт оруулахгүй гээд утсаа салгасан. Тэгэхээр нь буцаж ороод хаалгаа зөөлөн тогшиход эхнэр хаалгаа онгойлгоод “чи одоо яв” гэсэн. Би “контак линзний усаа аваад гарлаа” гээд ариун цэврийн өрөө рүү ороход араас толгой руу гараараа цохиод маргалдахад охин сэрээд уйлаад босоод ирэхээр нь би охиноо тэвэрсэн. Манай эхнэр үснээс зулгаагаад толгой руу маш олон удаа 2 гараараа цохиод, нүүр маажсан. Би охиноо тэвэрсэн байсан болохоор хариу үйлдэл үзүүлээгүй. Намайг охиноо тэврээд зогсож байхад Одонтуяа “хүүхэд аваад ир” гэж хэлээд надаас хүүхэд аваад гарсан. Тэр шөнөдөө буцаж ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

 

 Хохирогч Э.Одонтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н.Оргил 2016 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө, 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө хүүхдийн нүдэн дээр намайг толгой руу цохисон. Би Оргилыг хүүхдийн баяраар хүүхдээ баярлуулсангүй гэж нэг удаа алгадаж байсан. Тэрнээс биш би хүний толгойд гар хүрч болохгүй гэдгийг багаасаа мэднэ. Нэг удаа 6 дугаар сард Оргил орж ирээд цонхоо онгорхой орхисон байсан. Манай цонх 2 настай хүүхэд хүрэхээр доор байрладаг. Нэг харахад охин цаашаа толгойгоо унжуулсан байсан. Би хүүхдийнхээ 2 хөлнөөс барьж авсан. Энэ анхны биш 2 дахь тохиолдол байсан. Энэ үед би Оргил руу “чи хаагуур явж байгаа юм бэ, цонх онгорхой хүүхэд унах гэж байна” гэж мессэж бичиж байсан. Тэгэхэд над руу эргэж яриагүй. 2016 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнийн 01 цагийн үед гаднаас орж ирсэн. “Миний байрыг хэзээ суллаж өгөх гэж байна” гэж хэлсэн. Хүүхэд унтаж байхад шөнө орж ирээд хүүхэд сэрээдэг байсан. Бид хоёрыг түрээсийн байр олтол Оргил аав, ээжийндээ байхаар зөвшилцсөн байсан. Тэр шөнө маргалдсаны дараа “чи намайг ижил хүйстэн гээд яах гээд байгаа юм бэ” гээд толгой руу цохиод 2 гарыг маань мушгисан. Баруун гарын эрхий хурууг хугалах гээд дараад байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд “Оргилыг гаднаас нь харахад архи уугаагүй байна, авч явах юм уу” гэхээр нь би “айгаад байна. Нялх хүүхэдтэй байна. Намайг алахыг ч үгүйсгэхгүй” гэж гуйж байгаад өгч явуусан. Гэтэл Цагдаагийн газраас над руу яриад “энэ хүн эрүүл учраас байлгаад байж болохгүй байна. Явууллаа шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гэр рүү нь битгий явуулаарай. Энэ шөнөдөө аав, ээжийнд нь хонуулаарай” гэж хэлсэн. Тэр шөнө миний нүүр рүү мангасдаж байгаа мэт цохиход хүзүү эвгүй дуугарсан. Өглөө босох гэтэл хүзүү эвгүй болоод хүүхдээ тэвэрч чадахгүй байсан тул эмийн сангаас хүзүүний бэхэлгээ авч зүүгээд эмнэлэгт үзүүлсэн. Манай коридорт бичгийн ширээний өнцөг дээр хутга байсан. Оргил түүнийг аваад “чи ер нь яах гээд байгаа юм бэ явбал яв” гэж над руу хутга авч дайрсан. Цагдаа ирэхэд хутгыг нь үзүүлэх гэтэл хутга нь байхгүй болсон байсан. Оргил аваад нуусан байсан байх. 2016 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 01 цаг өнгөрөөгөөд ирээд хаалга нүдээд байхаар нь оруулахгүй гэж бодтол хүчтэй нүдээд байхаар нь охин маань цочоод сэрсэн. Би тэр үеэс эхлээд бичлэг хийгээд хаалгаа нээсэн. Тэгээд Оргил орж ирээд бид хоёр маргалдаад барьцалдаж авсан. Оргил “хурдан явбал яв. Би гэр орондоо баймаар байна” гэж шаардсан. Миний шанаа руу 2-3 удаа цохисон. Гарыг маань барьж мушгаад эдгэрч байсан эрхий хурууг маань тултал нь мушгисан. Би хэд хоног хөдөлгөж чадаагүй. Тэр үед би охиноо тэвэрч гэрээсээ гараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаагаас “танай түр хамгаалах байр хаана байдаг вэ” гэж асуусан. Надаас аль дүүргийн түр хамгаалах байр болохыг асуугаад нэг утасны дугаар өгсөн. Ямар дугаар өгснийг нь би одоо санахгүй байна. Би өгсөн дугаар руу нь залгахад надад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Сэргээн засах эмнэлгийн зүгт байрладаг гэж хаягаа өгсөн. Тэр шөнө охиныхоо хамт түр хамгаалах байранд очиж хоносон. Эмнэлэгт үзүүлсэн төлбөрийг Оргилоос нэхэмжилнэ гэв.

Шинжээч эмч Б.Ундармаа шүүхийн хэлэлцүүлэгт “... зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүний биеийн аль хэсэгт учирснаас хамаарч илрэх шинж тэмдэг нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал: нүүрны хэсэгт учирсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хавдаж, хөхрөлт үүсдэг. Харин хүзүү хэсэг нь булчинлаг тул хавдах, хөхрөлт үүсэхгүй байж болно гэв.

 

Мөн хавтаст хэргээс

Хохирогч Э.Одонтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн үед Н.Оргил гэрт орж ирэхээр нь ямар учиртай юм бэ, дандаа шөнө орж ирээд байх юм гэж хэлсэн. Н.Оргил гэрт орж ирээд чанга чанга хаалга саваад унтаж байгаа хүүхэдтэй юм ярьж байгаад сэрээчихдэг байсан. Тэгээд бид хоёр маргалдаад маргаан ширүүсээд хоорондоо барьцалдаж аваад Н.Оргил миний зүүн баруун шанаа руу гараараа цохиход нь “чи яасан их эмэгтэй хүнд бяраа гаргадаг юм бэ” гээд миний гар руу нь цохисон. Н.Оргил эргүүлээд нүүр рүү гараараа мангасдаж байгаа юм шиг ханатай хавсарч цохиход хүзүү таг гээд дуугарсан. Н.Оргил над руу “хар бариултай хутга далайлгаад шүдээ зуучихаад алах гээд дайраад байхаар нь “ал” гээд гарнаас нь бариад авсан чинь Н.Оргил шалан дээр хутгаа хаясан. Н.Оргил миний 2 гарнаас бариад өөрийн нүүрийг минь өөрөө нь цохиулаад байсан. Тэр даруйд нь цагдаа дуудсан чинь хутга алга болчихсон. Маргааш нь цагдаад хандаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Н.Оргил 01 цагийн үед архи үнэртүүлээд орж ирэхээр нь “оройтлоо, хүүхэд сэрээлээ” гээд маргалдсан. Урьд өдөр нь Н.Оргилын хүнсний дэлгүүр дээр очоод охиндоо юм авах гээд 300.000 төгрөг гарын үсэг зураад авсан. Гэтэл Н.Оргил 300.000 төгрөгөө надаас авах гээд булаацалдахаар нь “энэ мөнгийг өгөхгүй” гэсэн чинь гараа атгаж байгаад толгой руу цохисон. Энэ үед би охиноо тэврээд зогсож байсан бөгөөд Н.Оргил намайг цохихдоо охиныхоо шанааг давхар хавсраад санамсаргүй цохисон. Охины дэргэд зөрүүлээд нүүр, хацар, шанаа руу цохисон. Тэгэхээр нь би охиноо аваад гэрээсээ гарч түр хамгаалах байранд очоод маргааш нь цагдаад хандсан. 2016 оны 07 сарын 9-10-нд шилжих шөнө унтах гэсэн чинь хүзүү эвгүй болоод хөдөлгөж болохгүй байсан. Маргааш хүзүүндээ бэхэлгээ хийлгэсэн. Би хүзүүндээ гэмтэл аваад имрайн зураг авахуулсан. Үнэ нь 450.000 төгрөг /баримттай/, компьютер томографи зураг авахуулсан үнэ нь 120.000 төгрөг /баримттай/ нийт 570.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-22, 96-р хуудас/,

Гэрч М.Цэрэндулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...мөн өдрийг нь сайн санахгүй байна. Манай охин хүзүүндээ хүзүүний хамгаалалт зүүчихсэн яваад байсан. Тухайн үед “яачихсан юм бэ” гэхэд “Н.Оргил харанхуй шөнө ирж зодсон” гэсэн. Миний охины бие хөхөрсөн л явдаг болсон. Н.Оргилоос айгаад гэрээсээ гараад шөнө түр хамгаалах байранд очиж байсан удаа байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Д.Баярмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Хүүхдийг нь харах хугацаанд Н.Оргил ах, Э.Одонтуяа эгч хоёр маргалддаг байсан ба 06 сарын сүүлээр тэр хоёр маргалдаад Н.Оргил ах Одонтуяа эгч рүү гар дайлахаар нь би болиулсан чинь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Оргил ах хамгийн сүүлд “Одонтуяа эгчийн амьдарч байгаа гэрийг зааж өг” гэхэд нь би “Үүлэнг харах л үүрэгтэй, түүнээс биш та хоёрын дундуур орох шаардлага байхгүй” гэдгийг хэлсэн. Оргил ах “Одонтуяа хаана амьдарч байгаа вэ, хэлэхгүй бол би өөрөө олчихоод чамайг зааж өгсөн гэж хэлнэ” гээд сүрдүүлэх утгатай юм ярьсан. Н.Оргил ах надад түргэн зантай огцом ууртай юм шиг санагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Б.Аззаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Одонтуяа Оргилтой муудалцаад хана толгойгоор савах үед хүзүү эвгүй дуугараад эвгүй болчихлоо гэж хэлээд хүзүүндээ бор шаргал өнгийн хүзүүний /зөөлөн/ хамгаалалт зүүчихсэн байхаар нь гайхаад “Оргил тийм зантай хүн байсан юм уу” гэж хэлэхэд найз нь тэр болгон гэр бүлийн асуудлаа ярьдаггүй байсан болохоос биш Оргил их огцом ууртай миний гарыг барьж байгаад гараар минь нүүр рүү ээлжилж цохиулаад ташааны яс руу цохьсон гэж байсан. Тэр үед Одонтуяагийн хоёр гарын бугуйн хэсэг нь хөхрөөд улайчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 170-р хуудас/,

Гэрч Э.Өлзийнаран мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын сүүлээр Одонтуяа над руу залгаад “Оргил шөнө орж ирээд охин бид хоёрыг айлгаад байхаар нь хүүхдээ аваад түр хамгаалах байранд хоносон гэхээр нь “Лагер дээр хүрээд ир” гэж хэлээд манайд хэд хоносон. Манайд ирэхэд нь охин Үүлэнгийн хацар дээр нь хөхрөөд арилж байгаа бололтой бүдэг хөхрөлт байхаар нь Оргил намайг цохих гэж байгаад охиноо цохьчихсон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 172-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 10456 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Одонтуяагийн биед зовхи, тохой, шуу, сарвуу, гуя, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 9757 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Одонтуяагийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой байна. /хх-ийн 34-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 284 дугаартай дүгнэлтэнд:

1. Урьд гарсан Шүүх эмнэлгийн 2016.07.10-ны өдрийн 9757 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Тухайн үед Э.Одонтуяагийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 231-р хуудас/,

 

Шүүгдэгч Н.Оргилын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хамгаалах байранд үйлчлүүлэгч хүлээн авах бүртгэлийн маягт /хх-ийн 70-71-р хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 110-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Н.Оргил нь давтан үйлдлээр буюу 2016 оны 07 дугаар сарын 10-ны шөнө, 2016 оны 07 дугаар сарын 25-ны шөнө тус тус Хан-Уул дүүргийн 15 дугаар хороон 54.3 байрны 5 тоотод хохирогч Э.Одонтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Э.Одонтуяагийн “...2016 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн үед Н.Оргилыг ирэхээр нь” ямар учиртай дандаа шөнө орж ирээд байдаг юм” гэсэн. Н.Оргил гэрт орж ирээд чанга чанга хаалга саваад унтаж байгаа хүүхэдтэй юм ярьж сэрээчихдэг байсан. Тэгээд бид хоёр маргалдаад маргаан ширүүсээд хоорондоо барьцалдаж аваад Н.Оргил миний зүүн баруун шанаа руу гараараа цохиход нь “чи яасан их эмэгтэй хүнд бяраа гаргадаг юм бэ” гэхэд миний гар руу нь цохисон. Н.Оргил эргүүлээд нүүр рүү гараараа мангасдаж байгаа юм шиг ханатай хавсарч цохиход хүзүү “таг” гээд дуугарсан. Н.Оргил над руу “хар бариултай хутга далайлгаад шүдээ зуучихаад алах гээд дайраад байхаар нь “албал ал” гээд гарнаас нь бариад авсан чинь Н.Оргил шалан дээр хутгаа хаясан. Н.Оргил миний 2 гарнаас бариад миний нүүрийг өөр өөр нь цохиулаад байсан. Тэр даруйд нь цагдаа дуудсан чинь хутга алга болчихсон. Миний хүзүү эвгүй болоод хөдөлгөж болохгүй байсан. Маргааш нь эмийн сангаас хүзүүндээ бэхэлгээ авч зүүгээд Гэмтлийн эмнэлэг болон Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би хүзүүндээ гэмтэл аваад имрайн зураг авахуулсан.

2016 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Н.Оргил 01 цагийн үед архи үнэртүүлээд орж ирэхээр нь “оройтлоо, хүүхэд сэрээлээ” гээд маргалдсан. Урьд өдөр нь Н.Оргилын хүнсний дэлгүүр дээр очоод охиндоо юм авах гээд 300.000 төгрөг гарын үсэг зураад авсан. Гэтэл Н.Оргил 300.000 төгрөгөө надаас авах гээд булаацалдахаар нь “энэ мөнгийг өгөхгүй” гэсэн чинь гараа атгаж байгаад толгой руу цохисон. Энэ үед би охиноо тэврээд зогсож байсан бөгөөд Н.Оргил намайг цохихдоо охиныхоо шанааг давхар хавсраад санамсаргүй цохисон. Охины дэргэд зөрүүлээд нүүр, хацар, шанаа руу цохисон. Тэгэхээр нь би охиноо аваад гэрээсээ гарч түр хамгаалах байранд очоод маргааш нь цагдаад хандсан” гэх мэдүүлэг,

Гэрч М.Цэрэндулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...өдрийг нь сайн санахгүй байна. Манай охин хүзүүндээ хүзүүний хамгаалалт зүүчихсэн яваад байсан. Тухайн үед “яачихсан юм бэ” гэхэд “Н.Оргил харанхуй шөнө ирж зодсон” гэсэн. Миний охины бие хөхөрсөн л явдаг болсон. Н.Оргилоос айгаад гэрээсээ гараад шөнө түр хамгаалах байранд очиж байсан удаа байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

            Гэрч Д.Баярмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Хүүхдийг нь харах хугацаанд Н.Оргил ах, Э.Одонтуяа эгч хоёр маргалддаг байсан ба 06 сарын сүүлээр тэр хоёр маргалдаад Н.Оргил ах Одонтуяа эгч рүү гар дайлахаар нь би болиулсан чинь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Оргил ах хамгийн сүүлд “Одонтуяа эгчийн амьдарч байгаа гэрийг зааж өг” гэхэд нь би “Үүлэнг харах л үүрэгтэй, түүнээс биш та хоёрын дундуур орох шаардлага байхгүй” гэдгийг хэлсэн. Оргил ах “Одонтуяа хаана амьдарч байгаа вэ, хэлэхгүй бол би өөрөө олчихоод чамайг зааж өгсөн гэж хэлнэ” гээд сүрдүүлэх утгатай юм ярьсан. Н.Оргил ах надад түргэн зантай огцом ууртай юм шиг санагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

             Гэрч Б.Аззаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Одонтуяа Оргилтой муудалцаад хана толгойгоор савах үед хүзүү эвгүй дуугараад эвгүй болчихлоо гэж хэлээд хүзүүндээ бор шаргал өнгийн хүзүүний /зөөлөн/ хамгаалалт зүүчихсэн байхаар нь гайхаад “Оргил тийм зантай хүн байсан юм уу” гэж хэлэхэд найз нь тэр болгон гэр бүлийн асуудлаа ярьдаггүй байсан болохоос биш Оргил их огцом ууртай миний гарыг барьж байгаад гараар минь нүүр рүү ээлжилж цохиулаад ташааны яс руу цохьсон гэж байсан. Тэр үед Одонтуяагийн хоёр гарын бугуйн хэсэг нь хөхрөөд улайчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 170-р хуудас/,

Гэрч Э.Өлзийнаран мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Одонтуяа над руу залгаад “Оргил шөнө орж ирээд охин бид хоёрыг айлгаад байхаар нь хүүхдээ аваад түр хамгаалах байранд хоносон гэхээр нь “Лагер дээр хүрээд ир” гэж хэлээд манайд хэд хоносон. Манайд ирэхэд нь охин Үүлэнгийн хацар дээр нь хөхрөөд арилж байгаа бололтой бүдэг хөхрөлт байхаар нь “Оргил намайг цохих гэж байгаад охиноо цохьчихсон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 172-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 9757 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Одонтуяагийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой байна. /хх-ийн 34-р хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 284 дугаартай дүгнэлтэнд:

1. Урьд гарсан Шүүх эмнэлгийн 2016.07.10-ны өдрийн 9757 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Тухайн үед Э.Одонтуяагийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 231-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 10456 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Одонтуяагийн биед зовхи, тохой, шуу, сарвуу, гуя, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30-р хуудас/,

 

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хамгаалах байранд үйлчлүүлэгч хүлээн авах бүртгэлийн маягт /хх-ийн 70-71-р хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 110-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Оргил “...би Э.Одонтуяаг зодоогүй, ямар байдлаар гэмтснийг мэдэхгүй” гэж,

түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “... Э.Одонтуяа нь Н.Оргил руу дайрахад түүний гарын шуу хэсгээс барьсны улмаас хөхөрсөн байхыг үгүйсгэхгүй.

Шинжээчийн 9757 дугаартай дүгнэлтэнд: Э.Одонтуяагийн хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон гэх боловч Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу гэмтлийн хэлбэр, хэмжээ, байрлал, онцлог зэргийг бичээгүй. Дахин шинжилгээ хийсэн шинжээчийн 284 дугаартай дүгнэлтээр эргэлзээ арилаагүй. Иймд Н.Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй гэсэн онолын тайлбар гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 9757 дугаартай дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: Хүзүүнд бэхэлгээ хийгдсэн. Баруун бугалганы гадна дунд 2.5х2.0 см, зүүн шууны гадна хэсэгт 2.5х2.0 см, баруун шууны гадна доод хэсэгт 2.5х2.0 см, 3.5х2.0 см, баруун сарвууны ар хэсэгт 2.5х2.0 см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай. Дүгнэлт: Э.Одонтуяагийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 284 дугаартай дүгнэлтэнд: 1. Урьд гарсан Шүүх эмнэлгийн 2016.07.10-ны өдрийн 9757 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайн үед Э.Одонтуяагийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 230-231-р хуудас/,

 

Шинжээч эмч Б.Ундармаа шүүхийн хэлэлцүүлэгт “... зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүний биеийн аль хэсэгт учирснаас хамаарч илрэх шинж тэмдэг нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал: нүүрны хэсэгт учирсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хавдаж, хөхрөлт үүсдэг. Харин хүзүү хэсэг нь булчинлаг тул хавдах, хөхрөлт үүсэхгүй байж болно” гэх мэдүүлэг,

 

Э.Одонтуяа нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлсэн баримт  /хх-ийн 110-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 10456 дугаартай дүгнэлтэнд: Хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний зовхины гадна ирмэгт 1х0х8 см хэмжээтэй улаан ягаан өнгийн цус хуралттай, зүүн хацар овойж хавдсан, баруун тохойн дээр 2.5х2 см, хэмжээтэй хөхөлбөр цус хуралттай, баруун шууны дотор гадаргууд 1.8х1.2 см, хөхөлбөр цус хуралттай, баруун гарын чигчий хурууны үенд 3х1.8 см хөхөлбөр цус хуралт, зөөлөн эдийн няцралттай, зүүн гарын бугуйны дотор гадаргууд 1.2х1 см хөхөлбөр цус хуралт, зүүн гуяны урд гадаргууд 2х0.2 см, 0.8х0.1 см, 1.3х0.8 см хөхөлбөр цус хуралттай, баруун өвдөгт 2.8х2.5 см, зүүн шилбэний урд гдаргууд 3.5х1.5 см хөхөлбөр цус хуралттай, овойж хавдсан зөөлөн эдийн няцралтай. Дүгнэлт: Э.Одонтуяагийн биед зовхи, тохой, шуу, сарвуу, гуя, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт  /хх-ийн 30-р хуудас/

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны Эрүүл мэндийн хуудсанд: түр хамгаалах байранд ирэх үеийн биеийн байдал, эрүүл мэнд, ил харагдах шарх тэмдэглэх хэсэгт: Э.Одонтуяагийн зүүн шанаа бага зэрэг улайж хавдсан, баруун гарын чигчий хуруу тулж хавдсан, хүзүү хөндүүртэй нойронд муу гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 79-р хуудас/ зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэхэд:

         Хохирогч Э.Одонтуяагийн мэдүүлэг нь хэрэг авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал: 2016 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө, 2016 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө тус тус шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан үүсэж Цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан мөн 2016 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байранд очих үед  Эрүүл мэндийн хуудасанд Э.Одонтуяагийн биед учирсан шарх, гэмтлийг тэмдэглэсэн байдал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч Э.Одонтуяагийн биед махбодид учирсан зөөлөн эдийн няцрал, цус хуралтууд бүхий гэмтлүүдийг хохирогч өөртөө учруулсан, эсхүл өөр байдлаар авсан гэх нөхцөл байдал цаг хугацааны хувьд ч үгүйсгэгдэж байх тул  шүүгдэгч Н.Оргилын гэм буруугүй гэх үндэслэл няцаагдаж байна.

 

          Иймд шүүгдэгч Н.Оргилыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Н.Оргил нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

           Хохирогч Э.Одонтуяа нь хүзүүндээ гэмтэл авсаны улмаас эмнэлэгт үзүүлж, компьютер томографи, MRI шинжилгээ хийлгэсэн, нүдний шил хагарсан, хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс төлсөн зэрэгт нийт 1.243.571 төгрөг нэхэмжилж /хх-ийн 235-238-р хуудас/ баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Оргилоос 1.243.571 төгрөг гаргуулж, хохирогч Э.Одонтуяад олгохоор шийдвэрлэв.

      

          Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Оргил нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                    

                                                      ТОГТООХ НЬ:

 

1.  Эг овогт Нэргүйн Оргилыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Н.Оргилыг 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд эдлээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч Н.Оргилд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Оргил нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Оргилоос 1.243.571 төгрөг гаргуулж, хохирогч Э.Одонтуяад олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Оргилд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР