| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0090/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/84 |
| Огноо | 2013-05-09 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2013/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0090/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч Я.Туул, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Д.Чулуунжав,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ж.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б овогт М.Н т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000189 дугаартай хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт М.Н , /РД:.../, 19.. оны .. дугаар сарын 1...-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг ... дүгээр .. айлын .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч М.Н нь 2013 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг . .. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн маргааны улмаас иргэн Г.Ш ыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан аймгийн прокурорын газраас 61 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2013 оны 03 сарын 22-ны өдөр Буян зах дээр хоолонд орчихоод багын найз С аатай тааралдаад манайд очоод нэг шил архи хувааж уусан. С аа муудаад унтаад өгсөн. Тэр хооронд би гарч Ш ыг дагуулж ирээд замдаа нэг шил архи авсан. Хоол хийж идэх гээд мах гаргаж тавьсан байсан. гэтэл Ш архи уугаад, царцуу бууз идээд дотор нь муухай болоод бөөлжсөн. Би намаржингаа ганцаараа засвар хийсэн болохоор хажууд нь түмпэн байхад очоод бөөлжчихгүй яасан юм гээд бухимдсанаас болж маргалдаад цээж рүү нь хутгалсан. Цагдаа дуудах гээд С ааг сэрээх хооронд Ш гараад явсан байсан. Цагдаа руу болон эмнэлэг рүү залгаж дуудлага өгчихөөд гар чийдэн бариад гарч хайгаад олдохгүй болохоор нь
Шийтгэх тогтоол\2013\М.Н 96.1-84.doc
буцаж ороод бөөлжисийг нь цэвэрлээд байж байтал Ш гаднаас цагдаа дагуулаад орж ирсэн, удалгүй араас нь түргэний машин ирсэн гэв.
Шүүгдэгч М.Н нь 2013 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн маргааны улмаас иргэн Г.Ш ыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Ш ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2013 оны 03 сарын 22-ны өдөр 17 цагийн орчим манай найз Н ирээд хоёулаа ойрд уулзаагүй юм чинь манайд очиж юм ярьж хоноё, чи өглөө явчих гэсэн. Би тэгье гээд хамт гэр лүү нь явсан. Бид 2 замдаа 0,75-тай Хараа архи нэг шил, 2 шил боргио аваад Н ын Ширээ нуруунд байдаг гэрт нь очиход сүүлд танилцсан С гэдэг залуу согтуу байж байсан. бид 2 ороод архиа задлахад С 50 грамм орчим уугаад унтчихсан. Тэгээд Н бид 2 архи, пивоо уусан... Архи ууж байх үед царцуу бууз идээд, дээрээс нь архи ууснаас болоод гэрт нь бөөлжсөн. Гэтэл Н уурлаад бид 2 хоорондоо маргасан. Яг юу гэж маргасан талаараа санахгүй байна. Уг нь бид 2 хоол хийж идэх гээд хөргөгчнөөс хөлдүү мах гаргасан байсан. Н мах хэрчих гээд зогсож байсан. Гэтэл нэг мэдсэн Н мах хэрчих гэж байсан хутгаар миний цээжрүү хатгах шиг болсон. Би цамцаа сөхөөд хартал цээжнээс цус гарч байсан гэх мэдүүлэг /хэргийн 18-21 дэхь тал/,
Гэрч Д.С сүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2013 оны 03 сарын 22-ны өдөр хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна, Н тай Ширээ нуруунд байдаг гэрлүү нь очсон. авч очсон архиа хувааж ууж дуусгачихаад Н хүнтэй уулзчихаад ирье гээд яваад, нилээн удаж байгаад Ш гэх танихгүй залуутай орж ирсэн. Ш тай танилцаж авчирсан архинаас нь ганц хоёр хундгыг уучихаад тасраад унтчихсан. Унтаж байтал Н намайг дуудаж сэрээгээд би хүн хутгалчихлаа гэсэн. Тэгээд Н цагдаа руу утасдаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Хоёулаа гарч Ш ыг хайя гэж хэлсэн... удалгүй цагдаагийн машинтай Ш хүрч ирээд... түргэний машин Ш ыг эмнэлэг рүү авч явсан ба бид хоёрыг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
Гэрч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн: ...би цагдаа Г д машинаа зогсоо гэж хэлээд бууж тэр залууд алив бос доо гэж хэлээд цээжин дэхь гарыг нь буулгахад цамц нь цус болоод нэвтэрчихсэн байсан. тэр залууг машиндаа суулгаад гэрийг нь заалгахад би найзындаа ирсэн, манай найз намайг хутгалчихлаа гэсэн. Тэр залуу өөрийнхөө байсан гэх айл буюу найзынхаа гэрийг зааж өгөөд очиход Ш ыг хутгалсан гэх залуу нь Н гэх хүн байсан ба ...наад бацаан чинь далчиганаад байхаар нь ах нь хутгалчихсан юм аа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хэргийн 24 дэхь тал/,
Гэрч Б мөрдөн байцаалтанд өгсөн: ...очих үед түргэний машин ирээд хутгалуулсан Ш гэх хүнийг тусламж үзүүлэхээр авч явж байсан. Хөдөлгөөнт эргүүлийн офицер дэслэгч Б.А, цагдаа В.Г нар хэргийн газрын хамгаалалтанд авсан байсан. хэргийн газрын үзлэгээр хар иштэй хутга, жижиг тонгорог, цустай ноосон цамц, өөр бас нэг цамц зэргийг эд мөрийн баримтаар хураан авч байсан. Хохирогч Ш нь Н намайг хутгалсан гэж байсан. гэрийн эзэн гэх Н нь бүр илүү согтолттой байсан гэх мэдүүлэг /хэргийн 25 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 03 сарын 27-ны өдрийн 270 тоот актын дүгнэлт
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2672 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 34 дэхь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1164 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 38-41 дэхь тал/,
Хохирогч Г.Ш ын өвчний түүх /хэргийн 45-54 дэхь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1163 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 94-96 дахь тал/,
Шүүгдэгч М.Н ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэрэгт хураагдан ирүүлсэн эд мөрийн баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд М.Н ыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-аар тогтоогдсон байна. /хэргийн 69 дэхь тал/.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн барагдуулсан, хохирогч Г.Ш нь хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхийн шатанд бичгээр өгсөн тул энэ тогтоолоор шүүгдэгч М.Н аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Н нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа эмнэлгийн тусламж дуудсан, мөн гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан зэрэг хувийн болон хэргийн бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт М.Н ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар М.Н т 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар М.Н т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн богино ханцуйтай подволк, цагаан өнгийн ноосон цамц, бор шаргал өнгийн урдуураа цахилгаантай хоёр талдаа халаас бүхий ханцуйтай канттай хуучин ноосон цамц, 29,5 см урттай 2 ширхэг хутга зэргийг устгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Н т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Н т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
З.ТУНГАЛАГМАА