Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2013/ШЦТ/87

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2013/0097/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт О  овогт Д.М , Монгол овогт У.С  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000209 дугаартай хэргийг 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн О  овогт Д.М  /РД:.../, 19.. оны .. сарын .. 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар  баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
  2. Монгол Улсын иргэн Монгол овогт У.С  /РД:.../, 19.. оны . сарын ..-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөтлөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын . баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Д.М , У.С  нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2013 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Наран" зочид буудлын өрөөнд хамт байсан Б.Ц ийг унтаж байхад нь түрийвчнээс нь 180.000 төгрөгийг шунахайн сэдэлтээр хулгайлсан гэх Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” 2013 оны 03 сарын 26-нд С  Эрдэнэтээс ирээд бид 2 Күээн нэртэй бааранд орсон. Манай найз охин Ц ийн дугаарыг өгсөн. Ярьж үзэхэд уулзъя гэсэн. Уулзаад Наран буудал руу ороод гарахдаа түрийвчнээс нь  180.000 төгрөг аваад, 20.000 төгрөгөөр нь бид 2 буудалд орж хоносон, 60.000 төгрөгийг С д өгсөн” гэв.          

 

Шүүгдэгч У.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2013 оны 3 сарын

 

Шийтгэх тогтоол\2013\У.С , Д.М  нар 145.2.doc

26-нд би Эрдэнэтээс ирсэн. Орой нь З  бид 2 Күээн нэртэй бааранд ороод Ээгий гээд найз охиноо дуудахад ирээгүй.  Манай найз охиноос чатаар танилцъя гэсэн байна гээд Ц ийн дугаарыг нь өгсөн. Күээнд байхад З  бид 2 залгаж үзэхэд уулзъя гээд байсан, тухайн үедээ уулзахгүй гэж хэлсэн. Баар хаахад гараад уулзахаар болоод бид хоёрыг хуучин хорооллын 20 дугаар байрны тэндээс Ц , Д  2 машинтайгаа ирж аваад Наран буудалд орсон. Архи, пиво, ундаа авч уусан. 12 цаг өнгөрч байхад Д  гэж залуутай вокзал руу явж пиво авч ирсэн. Д  өрөөнөөс орж гараад яваад байсан. 5 цагийн үед З  бид 2 буудлаас гарсан. Буудлаас гараад З  надад 60.000 төгрөг өгсөн” гэв.

 

Шүүгдэгч Д.М , У.С  нар нь бүлэглэн 2013 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Наран" зочид буудлын өрөөнд хамт байсан Б.Ц ийг унтаж байхад нь түрийвчнээс нь 180.000 төгрөгийг шунахайн сэдэлтээр хулгайлсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Ц ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би унтахдаа түрийвчээ пальтоныхоо зүүн талын энгэрийн халаасанд хийж эвхэж сандал дээр тавиад пальтон дээрээ орны бүтээлэг тавьсан байсан. Өглөө 07 цагийн орчим сэрэхэд буудлын өрөөнд Д  бид 2 хоёулхнаа өрөөнд байсан, М , С  2 явсан байсан. Сандал дээр байсан миний пальтог хаалганы хажуугийн өлгүүрт өлгөчихсөн байсан болохоор нь би очоод түрийвчээ хартал түрийвчин дотор байсан 280.000 төгрөг байхгүй болсон байсан. Д ыг сэрээгээд мөнгө алга болчихсон байна, нөгөө 2 эмэгтэй хаачсан юм бэ гэхэд Д  би мэдэхгүй, тэр 2 шөнө явсан шүү дээ гэсэн. Би М ын дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Би түүнрүү залгаж та 2 миний мөнгийг аваад явчихсан байна гэхэд эхлээд аваагүй гэж байсан. Тэгэхээр нь би өргөдөл бичээд цагдаад өглөө шүү гэхэд согтуудаа аваад гарчихсан байна лээ, би мөнгийг чинь ганцаараа аваачиж өгөхөөс айгаад байна, С тай цуг мөнгийг чинь аваад очъё гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд очиж байна гэж худлаа хэлээд алга болчихсон” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дахь тал/,

Гэрч Н.Б  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Тэгээд цуг хоносон 2 эмэгтэйг миний миний мөнгийг авсан гээд Ц  нөгөө 2 эмэгтэйгийн нэг рүү нь залгахад эхлээд мөнгийг чинь аваагүй гэж байснаа цагдаад өгнө шүү гэхэд согтуудаа аваад явчихсан байна лээ, найзтайгаа уулзчихаад мөнгийг чинь аваад очъё чи ганцаараа ирээд уулзчихаарай гээд байсан. Тэгснээ тэр 2 эмэгтэй энд тэнд байна гээд худлаа яриад утсаа салгаад алга болчихсон” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,

Гэрч Н.Д ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Маргааш өглөө нь буюу 2013 оны 03 сарын 27-ны 07 цагийн орчим Ц  намайг сэрээгээд миний хэтэвчинд байсан мөнгө алга болсон байна, нөгөө 2 эмэгтэй аваад явсан юм шиг байна гэсэн. Ц  М тай удаа дараа залгаж байгаад ярихад би согтуудаа аваад явчихсан байна, 12 цагийн орчим хоёулхнаа уулзаж байгаад өгье гэж хэлээд утсаа салгаад энд тэнд байна гэж худлаа ярьж байгаад алга болчихсон” гэх мэдүүлэг /хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч Х.Ц  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2 давхарт өрөө авсан 2 залуу, 2 хүүхний нэг залуу, нэг хүүхэн нь бид 2 гарчихаад удалгүй ороод ирье гээд гарч явчихаад орж ирсэн. Тэгэхэд үүрээр өндөр нуруутай залуу надаас 101 тоот өрөөний түлхүүрийг авч байсан. Удалгүй сүүлд орж ирсэн 2 хүүхэн гараад явж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,

“Энэрэлт Наран” ЗБН өрхийн эмнэлгийн тодорхойлолт, М ын Тэмүүжингийн 2013 оны 04 сарын 19-нд төрсөн гэсэн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 66 дахь тал/,

2013 оны 05 сарын 04-ний өдөр хохирогч Б.Ц ийн “... хохирол болох 180.000 төгрөгийг иргэн Д.М , У.С  нар нь барагдуулсан тул гомдолгүй” гэсэн баримт /хэргийн 64 дэхь тал/,

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Иймд О  овогт Д.М , Монгол овогт У.С  нарыг бүлэглэн, шунахайн сэдэлтээр шууд санаатай бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.М , У.С  нар нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53-54 дэхь тал/-аар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 Мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал, шүүгдэгч Д.М  нь 27 хоногтой нэг хүүхэдтэй, шүүгдэгч У.С  нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, нэн ядуу гэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Засаг дарыг тодорхойлолт, шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан хуульд зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, шүүгдэгч Д.М д оногдуулсан ялыг тодорхой хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч У.С д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О  овогт Д.М , Монгол овогт У.С  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Д.М , У.С  нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус тус  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.М , У.С  нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.М , У.С  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 379 дугаартай Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар У.С д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Д.М д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан У.С д хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг У.С д мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.3-т зааснаар ялтан Д.М д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл  шүүх мөн хуулийн 58 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулахыг Д.М д мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.М , У.С  нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                ДАРГАЛАГЧ

                          ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН