Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2013 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2013/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0098/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* т холбогдох 201309000244 дугаар эрүүгийн хэргийг 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 19.. оны .. дугаар сарын ..ы өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, Орхон, Дархан-Уул аймгийн чиглэлийн тендэрийн жолооч, ам бүл-5, эхнэр 2 хүүхэд, эхийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. дугаар байрны . тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, / .. регистрийн дугаартай, Т  овогт ******* .

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны 21 цаг 45 минутын орчимд Орхон аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлд ... ДАХ улсын дугаартай "Хьюндай Аванте xd" маркийн автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэх, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3-а-д заасан "...жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Дархан сумын 14 дүгээр багийн нутагт "Петровис" шатахуун түгээх станцын өмнөх зам дээр явган зорчигч Б.А ийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

М

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлэхдээ: “...2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим бүрэнхий болсон үе байсан. Би машинтайгаа Эрдэнэтээс гарч, Дарханд орж ирээд осол гаргасан. Үзэгдэх орчим хязгаарлагдсан байсан мөн хохирогч өөрөө согтуу байснаас осол болсон гэж үзэж байгаа. Хохирогч өөрөө зогсох эсхүл гүйгээд гарсан бол мөргөхгүй байх байсан болов уу. Миний хувьд хурд хэтрүүлж явсан нь буруу. Хохирогчид 1395.000 төгрөгийн хохирол төлсөн” гэв.                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Хохирогч Б.А ийн “Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу эгч дүү нарынхаа хамт 2013 оны 04 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн үед Дарханд орж ирээд ямар шатахуун түгээх станц байсныг мэдэхгүй байна. Миний сууж явсан машин бензин авахаар зогссон юм. Тэгэхээр нь би бие засах гээд Улаанбаатар, Сэлэнгэ чиглэлийн засмал замыг хөндлөн гараад зогсож, цаана бие засаад, эргээд зам гарах гэтэл нэг машин ирэхээр нь өнгөрөөчөөд, зам гарч байтал Улаанбаатар талаас Сэлэнгэ чиглэл рүү явах урсгалаар хол зайтай машин хурдтай ирж байхаар нь өнгөрөөх гээд засмал замын зурвас дээр зогсож байхад тэр машин холоос тормослох чимээ гарахаар нь би зогсчих болов уу гэж бодоод байран дээрээсээ хөдлөхгүй байтал намайг чиглээд хөндөлдөөд ирэхээр нь хойшоо хоёр ухарч алхтал баруун хөл рүү ирээд мөргөсөн. Тэгээд урд копут дээр нь би унаад эргээд газар унахдаа толгойгоо хамгаалж нуруугаараа газар унасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-28 дугаар тал/.

Гэрч О.Б  “2013 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 22 цагийн орчим Эрдэнэтээс Дархан руу таксинд суугаад ирж байх замд буюу Дарханд орж ирээд автовокзал орчим ...би гар утсаараа оролдоод доошоо хараад машинд явахад миний хажууд сууж явсан эгч хөөе гэж орилоод жолооч тормос гишгээд, тэгээд би өндийгөөд хартал нэг хүн машины шил мөргөөд   унасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр тал/,

Гэрч Б.Л  “...ШТС-аас бид нар жаахан холдоод байж байхад ах маань замын цаанаас гарч ирж байгаад Улаанбаатар хот талаас хурдтай ирж байсан машин ахыг мөргөөд ах газар шидэгдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дугаар тал/,

гэрч Б. байгаад Дарханд зогсоод бензин авч байхад Б.А  дотор муухай болоод байна, бие засаад ирье гээд яваад замын цаанаас буцаж ирж яваад цагаан өнгийн ... ДАХ улсын дугаартай машинд мөргүүлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 31 дүгээр тал/,

 

Шүүх эмнэлгийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 332 тоот үзлэг хийсэн дүгнэлтэд:  “...Б.А ийн биед баруун хөлийн шилбэний 2 ясны ил хугарал, хагалгааны дараах байдал, бүслэхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарлын гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.20-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно”  гэжээ /хэргийн 34 дүгээр тал/,

 

Шүүх химийн шинжилгээний 2013 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 99 дугаар дүгнэлт: “Цусанд 0,7 промиль этилийн спирт илэрсэн. Хөнгөн зэргийн согтолттой” гэсэн дүгнэлт /хэргийн 37 дугаар тал/,

 

Техникийн шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 011 дугаар дүгнэлтэнд: “Аванте xd” маркийн ... ДАХ улсын дугаартай автомашин нь “Тээврийн хэрэгслийн техник оношлогоо, хяналт зохицуулалтын албаны Дархан салбар”-т 2013 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн №  дугаарын техник хяналтын дүгнэлтийн хуудсаар тээврийн хэрэгсэл шалгахад техникийн стандартын нөхцөл шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.

 “Аванте xd” маркийн ... ДАХ дугаарын автомашины үндсэн болон туслах эд анги бүрэн, өөр төрлийн автомашины эд анги, агрегат сольж тавиагүй ба нэмэгдэл тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, хол ойрын гэрлийн тусгал /люкс/ баруун зүүн талдаа зөрүү ихтэй, тохиргоонууд алдагдсан, хойд талын дугуйны ялтас /наклад/ 0.1-0.05 мм элэгдсэн, урд хавчдаг тормосны ялтас /наклад/ стандартаар 11.0-0.01 мм байх шаардлагатай ба тухайн тээврийн хэрэгслийн ялтас /наклад/ 0.2-0.25 мм, 0.7-0.02 мм нимгэрсэн нь ажлын тормосын эд анги элэгдсэн автомашинаар зам, тээврийн хөдөлгөөнд оролцож байсан байна.

Ажлын тормос хүчлүүр, тэлэгч бүрэн ажиллагаатай ба тормосны ялтас /наклад/ элэгдсэн нь хөдөлгөөний удаашралтанд нөлөөлсөн байна” гэжээ / хэргийн 39-44 дүгээр тал/.

 

Шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  дүгнэлтэнд:

“Аванти XD маркийн .. ДАХ дугаартай автомашиныг жолооч Э овогтой М  нь жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдны энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.3/А-д жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ”,

Явган зорчигч 45 настай, иргэн Б.А  нь мөн дүрмийн 3 дугаар бүлэг 3.9.г-д “Явган зорчигч өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэрэгслээр явахыг хориглоно”, мөн бүлгийн 3.4-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хүндлэн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэжээ /хэргийн 70 дугаар хуудас/.

 

Зам тээврийн  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг үзүүлэлт /хэргийн 5-10 дугаар тал/,  Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 46-47 дугаар тал/,тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны эрхийн үнэмлэхний хуулбар /хэргийн 58-59 дүгээр тал/, Мөрдөн байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 449 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хэргийн 19 дүгээр тал/,Шүүгдэгчийг ял шийтгүүлж байгаагүй  тухай шалгах хуудас /хэргийн 57 дугаар тал/,

Шүүгдэгч ******* ын иргэний үнэмлэхний хуулбар, “Дархан сумын .. дугаар баг .. дүгээр хороолол .. тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон” багийн засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 22  цагийн үед Орхон аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлд ... ДАХ улсын дугаартай "Хьюндай Аванте xd" маркийн автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" заасан, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.а-д "...жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж, Дархан сумын 14 дүгээр багийн нутагт "Петровис" шатахуун түгээх станцын өмнөх зам дээр явган зорчигч Б.А ийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Б.А , гэрч Б.Д., Б.Л., О.Б. нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн 332 дугаар  дүгнэлт,  техникийн шинжээчийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 011 дугаар дүгнэлт, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Замын цагдаагийн тасгийн байцаагч, шинжээч цагдаагийн хошууч С.Хурцбилэгийн дүгнэлт, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.А  нь “Жолооч ******* аас нийт 1,395,000 төгрөгийг авсан....надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хор арилгасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч ******* ын гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн, анх удаа болгоомжгүй хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх үндэслэл болгон авч үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-279.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т  овогт ******* ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт *******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* т анхааруулж мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б.т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ******* ын эзэмшлийн ... ДАХ улсын дугаартай “Аванте” XD маркийн автомашиныг битүүмжилсэн 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан ирүүлсэн .. дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ******* т буцаан олгож, .. дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт хүргүүлэхийг нарийн бичгийн даргад даалгасугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* т авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА