Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2013 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2013/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2013/0109/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Ж.Туяа,

хохирогч ******* ,

хохирогч ******* ын өмгөөлөгчөөр *******инбат  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт А  овогт Д.М , Д  овогт Д.Э , Ө овогт Б.М  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000158 дугаартай хэргийг 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн А  овогт Д.М  /РД:Т.../, 19.. оны .. сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “..” сургуулийн .а ангид сурдаг, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар  баг . тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 12 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
  2. Монгол Улсын иргэн Д  овогт Д.Э  /РД:ФА../, 19.. оны .. сарын ...-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ц.мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .  дугаар баг ... дугаар брак байранд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
  3. Монгол Улсын иргэн Ө овогт Б.М  /РД:Т.../, 19... оны .. сарын ..-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, . сургуулийн Оюутолгой 1 жилийн цахилгааны ангид сурдаг, ам бүл 4, аав, ээж, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар  баг ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Д.М  нь 2012 оны 10 сарын 09-ний өдөр давтан үйлдлээр Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин автовокзалын

 

Шийтгэх тогтоол\2013\Д.Э , Б.М , Д.М  нар 145.2.doc

орчим байрлах "Агуйт" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн бэлэн мөнгө, мобиком, юнителийн карт, тамхи, хүнсний бараа, Нокиа 2600 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж иргэн С.У ад 147.600 төгрөгний хохирол учруулсан,

2012 оны 09 сарын 29-ний шөнө шүүгдэгч Д.М , Д.Э  нар нь давтан бүлэглэн Дархан сумын .. дугаар багийн .. дугаар байранд байх "Жигүүр" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн бэлэн 1.250.000 төгрөг хулгайлан иргэн Ц.П д хохирол учруулсан,

2013 оны 03 сарын 05-ны шөнө шүүгдэгч Д.М , Д.Э , Б.М  нар нь давтан бүлэглэн Дархан сумын .. дугаар багийн .. дүгээр байранд байх "Анар" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн 1.200.000 төгрөг хулгайлж иргэн ******* т хохирол учруулсан,

2013 оны 03 сарын 11-ний шөнө шүүгдэгч Д.М , Д.Э , Б.М  нар нь давтан бүлэглэж Дархан сумын 13 дугаар багийн 30 дугаар байранд байрлах "Дэлгэрмөрөн" нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 2.154.000 төгрөгийг хулгайлж иргэн Б.Б д хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М  шүүхийн хэлэлцүүлэгт:...”Мэдүүлэг өгөхгүй” гэв.       

Шүүгдэгч Д.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” 09 сарын 29-ны шөнө Хуучин хорооллын 28-нд байрлах “Жигүүр” нэртэй хүнсний дэлгүүрээс М тай хамт 1.250.000 төгрөг авсан. 03 сарын 05-нд Хуучин хорооллын 19 дүгээр байрны “Анар” дэлгүүрээс, 3 сарын 11-нд “Дэлгэрмөрөн” нэртэй дэлгүүрээс 2.154.000 төгрөг М , М  нартай хамт авсан” гэв.

Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”03 сарын 05-нд бид 3 Анар дэлгүүрээс М  бид 2 решоткийг нь эвдээд Э  орсон. 3 сарын 11-нд “Дэлгэрмөрөн” дэлгүүрээс 2.154.000 төгрөг гурвуулаа авсан.” гэв.

Хохирогч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа, нэмж хасах зүйл байхгүй. Анар нэртэй дэлгүүрт 2.256.100 төгрөгний хохирол учирсан байгаа.” гэв.

 

Шүүгдэгч Д.М  нь 2012 оны 10 сарын 09-ний өдөр давтан үйлдлээр Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин автовокзалын орчим байрлах "Агуут" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн бэлэн мөнгө, мобиком, юнителийн карт, тамхи, хүнсний бараа, Нокиа 2600 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж иргэн С.У ад 147.600 төгрөгний хохирол учруулсан,

2012 оны 09 сарын 29-ний шөнө шүүгдэгч Д.М , Д.Э  нар нь давтан бүлэглэн Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байранд байх "Жигүүр" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн бэлэн 1.250.000 төгрөг хулгайлан иргэн Ц.П д хохирол учруулсан,

2013 оны 03 сарын 05-ны шөнө шүүгдэгч Д.М , Д.Э , Б.М  нар нь давтан бүлэглэн Дархан сумын 16 дугаар багийн 19 дүгээр байранд байх "Анар" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн 1.200.000 төгрөг хулгайлж иргэн ******* т хохирол учруулсан,

2013 оны 03 сарын 11-ний шөнө шүүгдэгч Д.М , Д.Э , Б.М  нар нь давтан бүлэглэж Дархан сумын 13 дугаар багийн 30 дугаар байранд байрлах "Дэлгэрмөрөн" нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 2.154.000 төгрөгийг хулгайлж иргэн Б.Б д хохирол учруулсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Дэлгэрмөрөн нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2013 оны 03 сарын 12-ны өглөө дэлгүүртээ иртэл цонхны дээд талын салхивч онгорхой байхаар нь эд зүйлээ бүртгэтэл хайрцагтай мөнгөнүүд хайрцагны хамт байхгүй байхаар нь гараад хартал шатны урд талын хогийн цэг дээр мөнгө хийдэг байсан шар өнгийн цаасан хайрцаг, улаан өнгийн жижиг цаасан хайрцаг,

нөхөр Ц  бид хоёрын түрийвч зэрэг байхаар нь үзтэл дотор нь байсан бүхэл мөнгөнүүд байхгүй болсон байсан. шар өнгийн цаасан хайрцаг дотор 10, 20, 50, 100-тын дэвсгэртүүд байсан. Бэлэн 2.154.000 төгрөг алдагдсан” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дэхь тал/,

Хохирогч С.У ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Агуйт нэртэй дэлгүүрт худалдагч хийдэг. 2012 оны 10 сарын 09-нд хаагаад маргааш нь өглөө 11 цагийн үед ирэхэд цонх хагарчихсан, хагархайг нь зөөгөөд хашаа налуулаад тавьсан байсан. Бэлнээр 63.000 төгрөг, 25.000 төгрөгний үнэтэй юнителийн нэгж, 25.000 төгрөгний мобикомын нэгжний карт, парламент тамхи 6 ширхэг, 1 ширхэг гар утас алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дэхь тал/,

Хохирогч Ц.П гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Жигүүр нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2012 оны 09 сарын 29-ний шөнө санаж байна, дэлгүүр дээрээ очтол дэлгүүрийн ар талын цонхны хаалт төмөрийг доороос нь дээш хөшиж татаад порчикоор дотогшоо ороод лангуун доор байсан өмнөх өдрийн орлого болон нэгжний мөнгөнүүд болох 1.250.000 төгрөг хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дэхь тал/,

Гэрч Г  мөрдөн байцаалтанд өгсөн: ...”Жигүүр нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2012 оны 09 сарын 30-ны өглөө дэлгүүртээ ирэхэд цонх онгорхой, өмнөх өдрийн орлогын мөнгө алга болсон байсан. Миний тооцоогоор 1 сая 200 гаран мянган төгрөг алга болсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 40 дэхь тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-11 дэхь тал/,

Эд зүйлд /тээврийн хэрэгсэлд/ үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12 дахь тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 13 дахь тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-18 дахь тал/,

2013 оны 03 сарын 15-ны өдрийн 33 тоот Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 46-57 дахь тал/,

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Д.М  нь "Агуут" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн бэлэн мөнгө, эд зүйл зэргийг хулгайлж иргэн С.У ад 147.600 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Д.М , Д.Э  нар нь давтан бүлэглэн "Жигүүр" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн бэлэн 1.250.000 төгрөг хулгайлан иргэн Ц.П д хохирол учруулсан, шүүгдэгч Д.М , Д.Э , Б.М  нар нь давтан бүлэглэн "Анар" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн 1.200.000 төгрөг хулгайлж иргэн ******* т хохирол учруулсан, шүүгдэгч Д.М , Д.Э , Б.М  нар нь давтан бүлэглэж "Дэлгэрмөрөн" нэртэй хүнсний дэлгүүрээс бэлэн 2.154.000 төгрөгийг хулгайлж иргэн Б.Б д хохирол учруулсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Э , Б.М  нар нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 95, 99 дэхь тал/-аар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Д.М ын урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзсан байна.

 

Шүүгдэгч Д.Э , Б.М  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохиролыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан, хохирогч нараас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Д.М  нь шүүхийн шатанд хохирогч нарт учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байх буюу тэнсэж, хянан харгалзсан хугацаанд давтан гэмт хэрэг үйлдсэн байх тул хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А  овогт Д.М , Д  овогт Д.Э , Ө овогт Б.М  нарыг давтан үйлдлээр бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Д.Э д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар хорих ял, Б.М т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял, Д.М д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т заасныг журамлан  Д.М д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял дээр урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 27-ны өдөр 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялын зарим  болох 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Д.М ын эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Э , Б.М , Д.М  нарын эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Д.Э , Б.М  нар нь энэ хэрэгт 5 /тав/ хоног, шүүгдэгч Д.М  34 /гучин дөрөв/ хоног цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.М ын цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Э , Б.М  нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 297 дугаар зүйлийн 297.4-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э , Б.М  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Э , Б.М  нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Э , Б.М  нарт мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Э , Б.М  нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, Д.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                          ДАРГАЛАГЧ

                                   ШҮҮГЧ                                                  Ё.РИНЗААН