| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2013/0103/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/100 |
| Огноо | 2013-06-11 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2013/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0103/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,
хохирогч М.Э ,
иргэний нэхэмжлэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт А овогт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000253 дугаартай хэргийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А овогт ******* /РД:Т.../, 19. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын . дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр архи уун согтуурсан үедээ ....ДАР улсын дугаартай T.Ipsum маркийн машиныг жолоодож яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших "Буян" захын орчимын авто зам дээр иргэн М.Э ын жолоодож явсан .... ДАР улсын дугаартай Аванте-КСД маркын машиныг араас нь мөргөж зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхин зугтааж, цааш явж Баяндавааны орчимын авто зам дээр иргэн Ч.М гийн жолоодож явсан .... ДАХ улсын дугаартай Портер маркийн машиныг мөргөж жолоодож явсан машинаасаа буун осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”2013 оны 04 сарын 24-ны өдөр С той 2 цагт уулзаад 6 цагийн үед Толгойтод хүний машин янзалж байгаад тэндээ гурвуулаа нэг шил архи ууцгаасан. Ууж дуусаад Шинэ Дархан руу хүнээс мөнгө авах гэж яваад осол гаргасан. .... ДАР дугаартай машиныг Буян захын урд, .... ДАХ дугаартай машиныг Сэлэнгэ явах замд мөргөчихөөд зугтааж яваад эхнэртэйгээ уулзаад айлд очиж толгойгоо янзлуулаад, маргааш өглөө нь цагдаа дээр очсон.” гэв.
Шийтгэх тогтоол 2013\******* 216.2-100.doc
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...” 2013 оны 04 сарын 02-ны орой 21 цагийн үед биржийн тэнд миний унаж явсан машины араас нэг машин мөргөөд зугтсан. Сэлэнгийн зам гардагийн тэнд нөгөө машин дахин портер маркын машин мөргөсөн байсан. Замын цагдаа намайг эргээд машин дээрэ очоод байж бай гэсэн. Автын байцаагч нь ирээд миний машиныг журмын хашаанд хийсэн. Маргааш өглөө нь цагдаа дээр очиход А ыг энэ хүн чиний машиныг мөргөөд зугтаасан хүн гэж надад танилцуулсан. Үнэлгээний газар 2.110.000 төгрөгний үнэлгээ тогтоож өгсөн. Энэ мөнгө бол зөвхөн сэлбэг авах, машин засах мөнгө л байна. Хэрэг болсоноос хойш 20-оод хоногийн дараа хохиролын мөнгийг өгсөн. Энэ мөнгө бол яг тулсан мөнгө байна, урсгал зардал их байна, та нар өөрсдөө засаад өг гэж А т хэлсэн. Би Дархан дотор хүн тээвэрлэж явдаг. Урсгал зардал болон ажилгүй байсан хугацааны олох байсан орлого, нааш цааш явахад өчнөөн зардал гарсан, мөн сэвтэй машин бол зарахад зах зээлийн ханшнаас багаар зарагдна. Энэ бүхнийг тооцоолоод хэрвээ тохирохгүй бол өмгөөлөгч аваад явна гэдгээ хэлсэн байгаа. Одоо 900.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...”Шинэ Дарханаас буцаж явж байгаад таксинд суусан. Жолоочтойгоо 3 залуу, 1 охин байсан. Буян захын ойролцоо явж байтал жолоочийн хажууд явж байсан залуу архи гаргаж иртэл жолооч Буян захын гадаа жижиг тэрэг мөргөчихөөд зогсолгүй цааш давхисан. Тэгээд би бууя гэж зөндөө орилсон. Цаашаа давхиад портер машин мөргөсөн. Машин замаас хазайгаад хажуу тийшээ гарсан байхад нь би хаалгыг нь онгойлгоод өөрөө гарсан. Духандаа 12, урууландаа 5 оёдол тавиулсан. Хохиролд 382.000 төгрөг авсан байгаа. Одоо би духан дээрх сорвио арилгуулахад гарах зардлаа нэхэмжилж байна. Дор хаяж 6 сарын дараа сорви арилгах эмчилгээ хийж болно гэсэн. 5-8 удаа хийнэ гэсэн. Нэг удаагийнх нь 130.000 төгрөг гэсэн” гэв.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр архи уун согтуурсан үедээ ....ДАР улсын дугаартай T.Ipsum маркийн машиныг жолоодож яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших "Буян" захын орчимын авто зам дээр иргэн М.Э ын жолоодож явсан .... ДАР улсын дугаартай Аванте-КСД маркын машиныг араас нь мөргөж зам тээврийн осол гаргаад осол гарсан газрыг санаатай орхин зугтааж, цааш явж Баяндавааны орчимын авто зам дээр иргэн Ч.М гийн жолоодож явсан .... ДАХ улсын дугаартай Портер маркийн машиныг мөргөж жолоодож явсан машинаасаа буун осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч М.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 04 сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн .... ДАР улсын дугаартай Аванте-КСД маркийн машинтай эхнэр Мартын хамт Шинэ Дарханаас Хуучин Дархан чиглэлд “Буян” захын орчим авто зам дээр явж байтал хойноос машин хүчтэй мөргөсөн. Би машинаас буугаад хартал ....ДАР дугаартай Т.Эпсум маркийн машин Сэлэнгийн чиглэл рүү ертөнцийн зүгээр хойд зүгт зугтчихсан. Миний машины арын багаж чихэгдэж орсон, арын гупер хагарсан, арын хоёр гэрэл хагарсан, кузов араасаа чихэгдэж орсон эвдрэл учирсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37 дахь тал/,
Хохирогч Ч.М гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 04 сарын 24-ний өдөр 21 цагийн орчим би өөрийн эзэмшлийн .... ДАХ улсын дугаартай Киа Портер маркийн машинтай эхнэр Мөнгөнцэцэг, дүү Дашдорж нарын хамт Цагаан нуураас Дарханд орж ирээд Баяндавааны орчим автозам дээр явж байтал урдаас машины гэрэл зам голлоод ороод ирсэн. Би баруун тийш зам шахсан, тэгтэл миний машины зүүн хойд талын тэнхлэг рүү мөргөөд замын ертөнцийн зүгээр зүүн тал руу гарчихсан. Би машинаас буугаад мөргөсөн машин руу яваад очтол машины урд талын 2 хаалга онгойж, 2 эрэгтэй гарч ирж бирж зүгт зугтаж гүйсэн. Машины хойноос эрэгтэй эмэгтэй 2 хүн бууж ирсэн. Би цагдаагийн байгууллага, эмнэлэгт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 33 дахь тал/,
Гэрч С.М мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 04 сарын 24-ний өдөр нөхөр Э ын хамт “Буян” захын орчим нөхөр нэгдүгээр эгнээгээр машинаа бага хурдтайгаар жолоодоод явж байтал араас машин мөргөчихөөд машины зүүн талаар Сэлэнгэ чиглэлийн зам руу зугтаачихсан. Манай машиныг мөргөсөн машин ....ДАР улсын дугаартай, цагаан өнгийн гэр бүлийн жееп байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/,
Гэрч С.Г мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 04 сарын 24-ний өдөр ... С надад 0,5 литрийн савалгаатай архи гаргаж ирээд урд талын хайрцганд аяга байгаа гэж хэлсэн. Би урд хайрцагнаас аяга аваад архийг задалж аягалаад С од өгсөн, тэгэхэд л машин юм мөргөөд зогссон. С машин мөргөчихлөө гэсэн. Тэгэхэд машиныг жолоодож явсан залуу мөргөсөн машины хажуугаар гарч Сэлэнгэ чиглэлд явж байгаад өөдөөс ирж явсан Портер машиныг машиныхаа зүүн гар талаар буюу миний сууж явсан талаар мөргөсөн. Нэг мэдэхэд машин зогсчихсон байсан. машин жолоодож явсан залуугийн толгойноос цус гарч байсан. Тэр машинаас гараад гүйсэн, би араас нь дагаж гүйгээд гүйцэж очоод толгойноос чинь цус гоожоод байна гэхэд би зүгээрээ би мэдэж байна, чи яв гэж хэлсэн. Би шууд вокзал ороод Салхит руу явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 40 дэхь тал/,
Гэрч Ө.С ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...”санаж байгаа зүйл гэвэл А жолоо барьж яваад бирж орчим цагаан өнгийн машины араас мөргөснийг санаж байна. А машин мөргөчихөөд шууд цаашаа явсан. Энэ үед миний хажууд эмэгтэй сууж явсан, мөн урд найз Ганзориг сууж байсан. ... Цааш явж байгаад Портер маркийн машины зүүн талаас мөргөөд замын хажуу руу орсны дараа бүрэн ухаан орсон. Миний хажууд сууж байсан эмэгтэй машинаас бууж байсан. би машинаас буугаад мөргүүлсэн Портер маркийн машин руу хартал тэндээс нэг хүн наашаа гүйж ирж байсан. Би машины урд талын хаалгыг онгойлгоод хартал Ганзориг, А 2 хоёулаа байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 48 дахь тал/,
Гэрч П.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 04 сарын 24-ний өдөр ... удалгүй машин цааш “Буян” зах орчмоор явж байгаад нэг машиныг хойноос мөргөчихсөн. Тэгэхэд машин жолооч машинаа зүүн гар тийш дараад цааш маш хурдтай давхисан. Энэ үед миний хамраас цус гарсан. Би жолоочийг удаа дараа хэлэхэд тоохгүй яваад байсан. цааш Сэлэнгэ рүү явдаг замаар явж байгаад өөдөөс ирж явсан Портер машиныг мөргөчихсөн. Тэр машины хаашаа нь мөргөсөн талаар би сайн мэдэхгүй байна. Намайг машинаас буухад миний сууж явсан машин замын хажуу руу гарсан байсан. Намайг машинаас буухад жолооч машинаас бууж байгаа харагдсан. ... Тэр жолооч залуу би машин мөргөчихлөө гэж хэлээд чигээрээ давхисан.” гэх мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/,
Гэрч Х.М мөрдөн байцаалтанд өгсөн: ...”2013 оны 04 сарын 24-ний өдөр 21 цагийн орчим ... бид нар Баяндавааны орчим аспаалтан замаар явж байтал өөдөөс ирж явсан машин гэрэл мурилзаад зам голлоод байсан. согтуу жолооч байна гээд манай нөхөр машинаа баруун тийш дарсан. Тэгэхэд тэр машин манай нөхрийн машины зүүн тал руу орчихсон. Манай нөхөр машинаас эхэлж буусан. Дараа нь Дашдорж буусан. Би нилээн байж байгаад буухад нэг охины нүүр нь цус болчихсон зам дээр гараад ирчихсэн байсан. Тэр эмэгтэй цагдаа дуудаад өг гээд байсан. Тэр эмэгтэйтэй цуг нэг залуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 45 дахь тал/,
Гэрч Ч.Д мөрдөн байцаалтанд өгсөн: ...”М ах согтуу жолооч байх шиг байна гээд замын баруун тийшээ машинаа шахсан. Тэгэхэд тэр машин миний сууж явсан машины зүүн талын ард хэсэг рүү мөргөсөн. Эхлээд М ах машинаас буугаад иртэл тэр машин замын зүүн тал руу гарчихсан машиных нь урд талын шил хагарчихсан байсан. Машины арын хаалгаар нэг эмэгтэй бууж ирсэн. Тэр эмэгтэйгийн нүүр нь цус болчихсон байсан, мөн арын хаалганаас нэг эрэгтэй бууж ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 46 дахь тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-9 дэхь тал/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 10, 14 дэхь тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 12-13, 16-17 дахь тал/,
Хохирогч М.Э , Ч.М , Б.П , П.Б нарт Хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл / хэргийн 27-29 дэхь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 375 тоот дүгнэлт
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 379 тоот дүгнэлт
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 380 тоот дүгнэлт
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 384 тоот дүгнэлт
Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч ******* нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр архи уун согтуурсан үедээ ....ДАР улсын дугаартай T.Ipsum маркийн машиныг жолоодож яваад зам тээврийн осол гарган, осол гаргасан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч М.Э , иргэний нэхэмжлэгч П.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний журмаар жич нэхэмжлэхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч ******* урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогч нарт учирсан шууд хохирол төлбөрийг сайн дураараа барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт ******* ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тооцсугай.
2. ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч М.Э нь хохиролтой холбоотой, иргэний нэхэмжлэгч П.Б нь цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой нэмэлт зардал гарвал тус тус холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* т Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан ******* т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* т мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН