Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0229

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                      Хэргийн индекс: 171/2015/0263/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  П.Баттулга  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах  прокурор Н.Идэр 
Шүүгдэгч *** ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** овгийн ***ын *** *** с овгийн *** ны ***нарт  холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын *** ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн *** настай эмэгтэй ам бүл *** өөрийн *** хүүхдийн хамт *** сумын *** дүгээр баг ***-*** тоотод оршин суух хувиараа хөдөлмөр эрхлэх дээд боловсролтой барилгын инженир мэргэжилтэй улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй  бие эрүүл хэрэг хариуцах чадвартай *** овгийн ***ын *** РД ***
 Монгол Улсын иргэн *** оны *** дүгээр сарын *** ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн ***  настай эмэгтэй дээд боловсролтой уул уурхайн баяжуулалтын мэргэжилтэй ам бүл *** нөхөр *** хүүхдийн хамт *** аймгийн *** сум *** дугаар баг ***-*** тоотод оршин суух одоо *** аймгийн *** мэргэжилтэн ажилтай улсаас авсан гавъяа шагналгүй ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай *** овгийн ***ны ***РД ***

 Үйлдсэн хэргийн талаар :

***нь 2015 оны 08 дугаар сарын 22 ны өдөр 12 цагийн орчимд Дархан сумын *** дугаар багийн *** дугаар байрны урд талд иргэн ***г зодож бие мах бодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан ***нь мөн өдөр ***ийг зодож бие мах бодид нь хөнгөн гэмтлийг санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 
/Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/ 
                                                       
                                                      Тодорхойлох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд 

-Шүүгдэгч ***хэрэг бүртгэлтэд болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 8 дугаар сарын 22 ны өдөр хадам ***тай хоёр хүүхдийг адилхан үзэлгүй алагчилж үзлээ гэж хэлж маргалдсан тэгээд байж байтал хадам ээж ***гийн дүү ***гийн охин *** гарч ирээд чи яасан даварсан гичий янхан гээд миний үснээс зулгааж цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохиж гараараа миний гэдсийг хумсаараа маажсан биднийг ингэж маргалдаж зууралдаад байж байхад ***гийн төрсөн дүү *** гарч ирээд боль гэсэн мөртлөө миний араас гараараа хоолой боосон ба энэ үед ухаан балартаж доош унасан энэ үед ***намайг үсдсэн хэвээрээ гар хөл рүү цохиж өшиглөж байсан. Би ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна, Бид хоорондоо учир байдлаа ярилцаж эвлэрсэн хадам ээж ***аас нэхэмжлэх зүйл байхгүй санал гомдолгүй ***бид хоёр ч хоорондоо эвлэрсэн  тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв 

 Шүүгдэгч ***хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 8 дугаар сарын 22 ны өдөр манай эгч *** чи хүн амьтнаас ичдэггүй юм уу гэрт ороод ярилцая гэж байгаа нь цонхны цаанаас дуулдсан. Гэтэл *** *** эгч рүү очиж зүүн гарын нь булчин руу цохиж хөл гар руу нь өшигчөөд байгаа харагдахаар нь би гарч  очоод салгах гэсэн чинь *** намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд авсан бөгөөд намайг гар хөл рүү цохиж зодсон би түүнийг үсдэж дарсан харин хаана нь цохиж гэмтээснээ санахгүй байна. Би түүнийг цохиж зодоогүй гэж бодож байна учир нь өндөр биетэй тул би түүнийг зодох боломжгүй юм.  Энэ үед дүү *** гарч ирээд ***ийн араас тэвэрч аваад надаас холдуулсан. Одоо *** бид хоёр харилцан ярилцаж өөр өөрсдийнхөө бурууг ойлгож эвлэрсэн тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.  

-Хохирогч *** хэрэг бүртгэлтэд  өгсөн: 2015 оны 08 дугаар сахын 22 ны өдрийн 13 цагийн үед манай талийгаач хүүгийн охин *** гэрт ирсэн тухайн үед гэрийн хаалгыг дүү *** нээж өгсөн байсан  тэгээд ***аас эгч нь яасан гэхэд эгч маань явчихсан гэж хэлсэн *** ирэхдээ хичээлийн хэрэгсэл авах юмсыг цаасан дээр биччихсэн ирсэн тэгээд түүнийг нь авч уншаад эмээ нь энэ юмсыг чинь авч өгнө гээд ярьж байсан би тухайн үед ногоо дарж байсан болохоор сав шилээ угаагаад байж байтал манай гэрийн цонхны хажууд *** ирчихсэн хоёр хүүхэд явж байхад адилхан оруулдаггүй ямар айл вэ талийгаач хүүгийнхээ машиныг зарж байр авсан биз дээ мэднэ шүү гэж орилоод мөн та элэгний өвчтэй биз дээ үхэж далд ороочээ гэж намайг элдвээр хэлээд байхаар нь би дуугай байгаа ч хүүгий минь өнгөрснөөс хойш 2 жил уулзахгүй дуугай байсан байж  гээд хэлэхэд *** над руу ирээд үхээч ээ далд ороочээ гээд зүүн гарын булчин тархи толгой руу хэд хэдэн удаа цохисон .Тэгсэн түүнийг ***хараад гэрээсээ гарч ирээд ***тэй үсдэлцээд зодолдсон. Гэтэл ***гийн дүү *** гэрээс гарч ирээд тэр хоёрыг салгах гээд ***ийг араас нь тэвэрч тэр хоёрыг хоёр тийш болгосон юм. ***ийг өөр зодсон хүн байхгүй одоо ***надаас уучлал гуйж хэн хэндээ ямар нэгэн санал гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. 

Гэрч: *** ***  насанд хүрээгүй гэрч *** нар хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: Би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147-4-т заасантай танилцсан ба би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэцгээжээ. /хэргийн 14, 15,16 р тал/    
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 27 ны өдрийн 1062 тоот дүгнэлтэд ***ийн биед гарын бугалганд цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2015 оны 8 дугаар сарын 26 ны өдрийн 1061 тоот дүгнэлтэд ***гийн биед бугалганд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо 2015 оны 8 дугаар сарын 24 ны өдрийн 1037 тоот дүгнэлтэд ***ийн биед баруун зүүн мөр өвчүүний доод хэсэгт цус хуралт зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой . Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хэргийн 19,23,28, дахь тал/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54,59 дэх тал/ ял шийтгэлгүй гэжээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** *** нар  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ, ***нь ***ийн  эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******нарын өгсөн мэдүүлэг хэрэг бүртгэлтэд хохирогч ***гийн өгсөн мэдүүлэг /хэргийн 12-13-р талд/ авагдсанаар  нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас бичиж ирүүлсэн яллагдагчаар татах тогтоолын зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч *** *** нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байх ба  шүүгдэгч нар нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаагаа үйлдэж хохирлоо бүрэн төлж хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  нь зүйтэй байна гэж үзлээ.

.     Шүүгдэгч *** *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох  нь зүйтэй байна. 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284,, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295,296, 297, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                              ТОГТООХ НЬ: 
    
1.Шүүгдэгч *** *** нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 208 дугаар зүйлийн 208.1,3-т зааснаар *** *** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн  71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *** *** нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** *** нарт  бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    


                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БАТТУЛГА.