| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0261/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0232 |
| Огноо | 2015-10-16 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0261/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Н.Идэр,
Шүүгдэгч, /хохирогч/ ***, *** нарыг /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201509000615 дугаартай хэргийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ***,
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ***,
Шүүгдэгч *** нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч *** нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шийтгэх тогтоол.2015 ***, *** нар-99.1
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч, хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манайд *** болон хүүхдүүд нь байсан. ****гийн хүүхдийг” 00 цаас аваад ир “гэхэд хүүхэд нь зугтаагаад явсан юм. *** хүүхдийг “хүмүүжилгүй хүүхэд юм бэ” гэж хэлж байсан. *** хүүхдийг хоёр цохих үед ээжтэй нь маргалдсан. *** гаднаас орж ирээд ***тай маргалдаж байх үед би салгаад гарч зодолд гэж хэлсэн. *** найзыгаа өмөөрсөнгүй гэж надад хэлсэн. Би “юу ч мэдэхгүй байж битгий маргалд” гэж хэлэхэд над руу агсам тавьж бид хоорондоо зодолдсон. Миний нуруу, хүзүү, гарыг хазаж, нүүрийг маажсан. Одоо надад санал гомдол байхгүй. Бид найзууд учир эвлэрсэн” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч, хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ***ын гэрт би *** гэх найзтайгаа очих үед *** гэх найз нь ***ын гэрт байсан. Бид ойрд уулзаагүй юм байна гээд 1 том пиво хувааж уусан юм. *** бие засах гээд ***ын найз эмэгтэйгийн хүүхдийг 00 цаас “аваад ир” гэхэд хүүхэд хэлээ гаргахад нь би “том хүн рүү тэгдэг юм уу” гэж хэлсэн. *** гэртээ орж ирээд надаас болсон явдлыг асууж бид маргалдсан юм. *** бид нарын дундуур орж маргалдсан” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...17 цагийн үед ***о урьд зүс таних ***ийн хамт манайд ирсэн. Тэр хоёрыг ирэхэд *** мөн *** нар манайд байсан бөгөөд би гэрт байсан нэг том пивоо гаргаад бид нар хувааж уусан. Тэгээд би ***тэй гэрээс гарч гадаа юм яриад сууж байгаад буцаж ороход ***о ***тай хүүхэд чинь ямар хүмүүжилгүй юм бэ гээд маргалдаж байсан. Тэгтэл *** *** руу дайраад тэр хоёр барьцалдаж авсан. Тэгэхээр нь би ***ийг үснээс нь татаж гэрт зодолдлоо гадаа зодолд гээд салгасан. Энэ хооронд *** гараад явсан юм. Гадаа гарсан хойноо *** намайг чи өмөөрсөнгүй гээд үснээс татахаар нь би ч гэсэн үснээс нь зулгааж бид хоёр зодолдож байгаад би ухаан алдсан байна лээ миний дээрээс ус асгаж сэрээсэн” гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...***о бие засах гээд ***ын найз эмэгтэйгийн хүүхдийг 00 цаас аваад ир гэсэн чинь хэлээ гаргаад би том хүн рүү тэгдэг юм уу гэсэн чинь *** миний гэрт юу гээд байна гэсэнээ намайг түлхэж унагаагаад үсдэж байгаад толгой дээрээс хөлөөрөө дэвсэж цээжийг хэд хэдэн удаа маажсан, гартаа нэг цаасны хутга шиг юм барьсан байснаараа мөн цээжийг зүсэх шиг болсон. Би зодуулчихаад босож чадахгүй хэвтэж байхад ***о ***ыг чи яаж байгаа юм гэхэд ***ог мөн гэдэс рүү ньхоёр гурван удаа өшиглөчихөөд гараад явчихаар нь ***о бид хоёр араас нь гараад гэр гэрлүүгээ явсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,
Хохирогч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...***о бие засах гээд ***ын найз эмэгтэйгийн хүүхдийг 00 цаас аваад ир гэсэн чинь хэлээ гаргаад би том хүн рүү тэгдэг юм уу гэсэн чинь *** миний гэрт юу гээд байна гэсэнээ намайг түлхэж унагаагаад үсдэж байгаад толгой дээрээс хөлөөрөө дэвсэж цээжийг хэд хэдэн удаа маажсан, гартаа нэг цаасны хутга шиг юм барьсан байснаараа мөн цээжийг зүсэх шиг болсон. Би зодуулчихаад босож чадахгүй хэвтэж байхад ***о ***ыг чи яаж байгаа юм гэхэд ***ог мөн гэдэс рүү ньхоёр гурван удаа өшиглөчихөөд гараад явчихаар нь ***о бид хоёр араас нь гараад гэр гэрлүүгээ явсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 8 дугаар хуудас/,
Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Архи ууж байхдаа *** *** рүү чамайг би цохьчих уу гээд аяга барьж далайгаад агсараад байсан. Архиа уучихаад би бие засах гээд ***ын найзын хүүдийг 00 цаас аваад ир гэсэн чинь хэлээ гаргаад байхаар нь *** тэр хүүхдийг том хүн рүү тэгдэг юм уу гэсэн чинь тэр хүүхдийн ээж хүүхдээ өмөөрч ***тэй муудалцсан юм. Тэгтэл *** миний гэрт хэрүүл хийлээ гэж ***ийг үснээс нь зулгааж түлхэж унагаад толгой дээрээс нь хөлөөрөө дэвсэж цээжийг нь маажсан гартаа байсан цаасны хутгаар зүсээд байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэхэд миний үснээс зулгааж гэдэс рүү хоёр гурван удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,
Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...***отой маргалдаж байтал *** орж ирсэнээ намайг чи яв гэхээр ньби гэрийн эзэн нь намайг хөөгөөгүй байна гэтэл миний үснээс барьж авахаар нь би ч гэсэн урдаас нь мөн үснээс нь барьсан. Тэгтэл *** намайг чи хэрэггүй тавь гэхээр би үснээс нь тавиад хүүхдээ аваад гэр лүүгээ явсан. ***, *** хоёр хоорондоо маргалдаад үлдсэн. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуулдас/
Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...***ын хүүхдийг 00-н цаас аваад ир гэхэд нь хэлээ гаргасанаас болж хүүхдийг нь загнаад тэгсэн чинь *** хүүхдээ өмөөрч нөгөө эмэгтэйтэй муудалцсан юм. Тэгтэл нөгөө эмэгтэй ***ыг зодох гэхэд нь *** ***ыг өмөөрч *** тэр эмэгтэй хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. *** хүүхдээ аваад гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 1043 тоот: “...***ын биед зовхи, бугалга, сарвуу, хүзүүнд зулгаралт, дал мөр, гуянд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 16 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 1058 тоот: “...***ийн биед зовхи, бугалга, гуя, шилбэнд цус хуралт, цээж бугалга, хэвлий, ар нуруунд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 20 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 35, 36 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ***, *** нар нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 94 дүгээр брак байрны 01 тоотод шүүгдэгч ***ын гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж нэгнийхээ эрх чөлөөнд нь халдаж бие биенийхээ бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч ***, *** нарын өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд гэрч *** /хэргийн 13 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 12 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 11 дүгээр хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 1043, 1058 тоот дүгнэлт /хэргийн 16, 20 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ***, *** нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч нар, шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн талаар хүсэлт саналаа шүүхэд бичгээр ирүүлсэн болно.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***, *** нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 -д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн ***, *** нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дугаар зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч ***, *** нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***, *** нарт урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА