Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0234

 

 2015         10             22                                         234

 
                                              
                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                             Хэргийн индекс: 171/2015/0262/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
    Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201509000629 дугаартай хэргийг 2015 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***  суманд төрсөн, 44 настай, яс үндэс дөрвөд, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух, ухаан санаа эрүүл хэрэг хариуцах чадвартай гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 
- *** ***

Шүүгдэгч ***нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим Дархан сумын 5 дугаар баг, Цагаан нуурийн 2-14 тоотод иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:” Би 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эхнэр болох ***тай маргалдаад уур хүрээд өшиглөчихсөн юм, хаашаагаа өшиглөснөө сайн санахгүй байна, би нилээн уусан байсан, тэрхэн зуур хальт санаж байна, тасарчихсан байсан юу болсоноо санахгүй байна” гэх мэдүүлэг / хэргийн 17  дугаар хуудас/,
 
“... 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр найзтайгаа архи ууж байгаад гэртээ харьсан. Гэртээ хариад эхнэртэйгээ маргалдсан. Би гэртээ харихаасаа өмнө нэг хүнтэй маргалдсан байсан юм. Миний уур хүрээд нэг өшиглөсөн юм. Гэтэл эхнэр минь цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг.

Хохирогч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 18-ны орой ажлаасаа гэртээ орж иртэл манай нөхөр ***нь гэрт орж ирэнгүүтээ намайг хүнээр зодуулчихлаа, бах чинь ханаж байна уу? гээд хэрүүл хийгээд байсан, тухайн үед манай нөхөр согтуу архи уусан байсан ба тэгээд хэрэлдээд байхаар нь би ингэж амьдармааргүй байна, чи ингэж байхаар өргөдлөө бичээд сал гээд 3 ширхэг бичгийн цаас өгтөл өргөдөл бичиж байснаа гэнэт өргөдлөө ураад босч ирээд уурлахаар нь нүүр рүү нь гараа атгаад цохисон чинь зөрүүлээд миний нүүр рүү цохиод тэгээд миний бүх бие рүү хамаагүй цохисон. Тэгтэл манай хүү нөхрийг надаас салгасан юм. Тэгээд манай хүү ***нь ***ыг салгаад барьчихсан байж байтал аав нь одоо яах ч үгүй аавыгаа тавьчих гэтэл манай хүү тавиад байж байтал орон дээр очиж сууснаа миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Өшиглөх үедээ хагас түрийтэй зузаан хатуу ултай израйл гэдэг гуталтай байсан. Тэр үед нь миний уур хүрээд би зөрүүлээд хөл рүү нь гурилын ганжингаар цохисон юм. Би гэр бүл үр хүүхдээ бодоод ***д гомдол саналгүй байна, надад нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг / хэргийн 7 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2015 оны 08 дугаар сарын 18-ны орой гэртээ байж байтал аав ***гаднаас согтуу орж ирээд ээж рүү дайраад бах чинь ханаж байна уу гээд ээжтэй хэрүүл хийгээд орон дээр сууж байснаа гэнэт босож ирээд ээжийг ор руу түлхэж унагаад дээрээс нь цохиж харагдсан, би яг юу болоод байсныг ойлгоогүй. Тэгээд аав, ээжийн үснээс нь зулгаагаад цохиод байхаар нь би салгах гэсэн боловч салахгүй байсан. Тэгээд аавыг ээжээс арай гэж салгаад холдуулаад байж байтал аавын дүү Бадарчын Банзрагч гэдэг ах дундуур орж ирээд намайг ааваас салгасан чинь аав цаад талын орны хажууд зогсож байснаа ээжийн эмзэг газар руу нь өшиглөсөн. Тэгэхээр нь салгаад байж байтал аав гэрээс гараад явсаны дараа ээж цус алдаад нилээд юм болсон” гэх мэдүүлэг / хэргийн 8 дугаар хуудас/,

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1068 тоот дүгнэлт: “...***ын биед бугалга, өвдөг, умдагд цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 11 дүгээр хуудас/, 

Шүүгдэгч ***ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан  хуудас /хэргийн 9 дүгээр хуудас/ зэрэг болно. 
  
            Шүүгдэгч ***нь согтуугаар 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим гэртээ орж ирэнгүүтээ “намайг хүнээр зодуулчихлаа, бах чинь ханаж байна уу?” гэж эхнэр ***тай марган улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, бэлэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч *** нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгүүд болон, шүүх эмнэлэгийн шинжээчийн 1068 тоот дүгнэлт /хэргийн 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Шүүгдэгч ***нь урьд 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 103 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, /хэргийн 9 дүгээр хуудас/ 2009 оны Өршөөлийн тухай хуулиар суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар ялгүй болж, ял шийтгэлгүйд тооцогдох  тул түүнийг хөнгөн гэмт  хэрэг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д мансуурсан буюу согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байх талаар заасан боловч анх удаа үйлдсэн, нөхөн төлөх төлбөргүй, хохирогч гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч ***д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Т.ЭНХЖАРГАЛ